Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 154/ШШ2021/00068

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 154/ШШ2021/00068

Булган сум

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал би

Нэхэмжлэгч: Ховд аймаг Цэцэг сум ХААН банк ХХК-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Цэцэг сумын Б   багт оршин суух, РД:    регистрийн дугаартай, Б   овогт Б  гийн А-А  ,

Хариуцагч: Ховд аймгийн Цэцэг сумын Б   багт оршин суух, РД:    регистрийн дугаартай, А-А   овогт Н   ийн Б   нарт холбогдох 31.620.586 /гучин нэгэн сая зургаан зуун хорин мянга таван зуун наян зургаан / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХААН банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Н.Б   болон Б.А-А   нар нь ХААН банкны Ховд салбарын Цэцэг тооцооны төвөөс 2019 оны 11-р сарын 01-ны өдөр ЗГ/201944826547 тоот зээлийн гэрээ байгуулж 29.200.000 /хорин есөн сая хоёр зуун мянган/ төгрөгийн хувийн сууц барих зээлийг жилийн 17.4 хувийн хүүтэй 120 сарын хугацаатай, хувийн орон сууц барих зээлийн зориулалтаар авсан.

Зээлдэгч нь зээлийн барьцаанд Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэг нуур багийн Мянган угалзат 2-р гудамж 5 тоот хаягт орших 33 м.кв талбайтай хувийн сууц, Ховд аймгийн Цэцэг сумын 4-р баг, Цэцэг нуур Мянган угалзат 2 гудамж 5 тоот хаягт орших 8405000108 нэгж талбарын дугаартай 507 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газар, Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэг нуур Мянган угалзат 1 гудамж 13 тоот байрлах 8405000510 нэгж талбарын дугаартай 1434 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 6685 хоа улсын дугаартай land cruiser-80 суудлын авто машины хамт барьцаалсан. Хашаа байшин барих зээлийн журамын дагуу шинээр баригдсан сууцыг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн барьцаанд Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэг нуур баг Мянган угалзат 1 гудамж 13 тоот хаягт орших 107.2 м.кв талбайтай хувийн сууц, мөн барьцаалуулсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 1.139.004 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2.456.162 төгрөг нийт 3.595.167 төгрөг төлсөн байна. Зээлдэгч зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл хүүгийн төлбөрийг төлөөгүй улмаас зээлийн хугацаа 262 хоног хэтэрсэн мэдэгдэл хүргүүлж гэрээний дагуу зохих арга хэмжээг авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээл төлөгдөөгүй байна. Иймд банк 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар дор дурдсан нэхэмжлэлийн шаардлыг гаргаж байна. Үндсэн зээлийн төлбөр 28.060.995 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3.559.590 төгрөг нийт 31620586 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Б  , Б.А-А   нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н.Б  , Б.А-А   бид нар ХААН банк ХХК-ны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Бид хоёр орон сууц барих зориулалтаар ХААН банкнаас зээл авсан нь үнэн болно. Зээлийн төлбөр 31620586 төгрөгийг төлж Б  дуулна. Сар бүр 700.000 төгрөгний төлөлтийг хийнэ. Татгалзах зүйлгүй, хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХААН банк ХХК-ны 31.620.586 /гучин нэгэн сая зургаан зуун хорин мянга таван зуун наян зургаан / төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Б  , Б.А-А   нар төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1- д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ХААН банк ХХК-ны нэхэмжлэлийн шаардлага 31.620.586 /гучин нэгэн сая зургаан зуун хорин мянга таван зуун наян зургаан / төгрөгийг хариуцагч Н.Б  , Б.А-А   нар төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ХААН банк ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316053 төгрөгийн 158026 төгрөгийг 100161900941 тоот данснаас, 158026 төгрөгийг хариуцагч Н.Б  , Б.А-А   нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч ХААН банк ХХК-д буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснааар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ