Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
Хэргийн индекс | 154/2021/00045/И |
Дугаар | 154/ШШ2021/00071 |
Огноо | 2021-03-22 |
Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 154/ШШ2021/00071
2021 оны 03 сарын 22 өдөр | Дугаар 154/ШШ2021/00071 | Булган сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Мөст сумын Цэцэг гол багт оршин суух, РД: , Х овогт Д гийн Г ,
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Мөст сумын Цэцэг гол багт оршин суух, РП: , Т овогт Ш ын Б нарын хүсэлттэй хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Г шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Д овогтой Г нь Ховд аймгийн Мөст сумын Цэцэг гол багт оршин суудаг. Ам бүл 3 эхнэр охины хамт амьдардаг. Бид 2006 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хуримаа хийж түүнээс хойш мал маллан амьдарч байна. Тухайн үед гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан бөгөөд 2020 онд албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж гэрлэлтийн гэрчилгээ авсан. Эхнэр Ш.Б нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн бөгөөд малчин байснаар тэтгэвэр тогтоолгох гэтэл гэрлэлтийн бүртгэлгүй, мал тооллогын А данс өрхийн тэргүүн миний нэр дээр гарч ирсэн. Иймд биднийг 2006 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш хамтын амьдралтай байгаа болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Ш.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ш.Б миний бие 1970 онд төрсөн. Би 2000 оноос Д.Г той танилцаж үерхээд хамтран амьдарч байсан. 2004 оны 12 дугаар сарын 08-нд охин Г.Ууганчимэгийг төрүүлсэн. 2006 оны 11 дүгээр сарын 15-нд хуримаа хийсэн боловч гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан. Малчнаар тэтгэвэрт гарах гэтэл гэрлэлтийн баталгаа хэрэгтэй болсон. Ингээд 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Иймд биднийг 2006 оноос 2020 он хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Г , Ш.Б нар нь хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай хүсэлт гаргасан байна.
Хүсэлт гаргагч Д.Г , Ш.Б нар нь 2006 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хамтран амьдарч байгаад 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж гэрлэлтийн гэрчилгээ авсан болох нь:
- Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 448/000038 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,
- 2004 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Х овогт Г ын Ууганчимэг /ПИ04320809/-ийн иргэний үнэмлэхний хуулбар,
- Х овогт Д гийн Г / /-ын цахим үнэмлэхний хуулбар,
- Т овогт Ш ын Б / /-ийн цахим үнэмлэхний хуулбар,
Ц.Гансүхийн шүүхэд гэрчээр өгсөн: ...Д.Г , Ш.Б нар нь Ховд аймгийн Мөст сумын Цэцэг гол багт оршин суудаг хүмүүс юм. Анх 2004 оноос хамт амьдарч эхлээд охин Ууганчимэгийг төрүүлсэн. 2006 оны намар албан ёсоор хурим найраа хийсэн. Тэр цагаас хойш одоо хүртэл Цэцэг гол багт мал маллаж амьдарч байна. Тухайн үед би хурим найранд нь өөрийн биеэр очиж оролцож байсан тул сайн мэдэж байна. 2004 оноос хойш 2 талын аав ээжийндээ ирж очоод амьдарч байгаад 2006 онд гэр бүл болсоноосоо хойш өнөөдрийг хүртэл хамт амьдарч байгаа юм... гэх мэдүүлэг,
Ч.Баасандоржийн шүүхэд гэрчээр өгсөн: ...Д.Г , Ш.Б нар нь 2006 онд албан ёсоор айл гэр болсон хүмүүс юм. Охин Ууганчимэг нь 2004 онд төрсөн. Д.Г , Ш.Б нар нь 2004 оноос хойш хамт амьдарч байсан боловч 2006 онд албан ёсоор хурим найраа хийж гэр бүл болсон. Одоо Мөст сумын Цэцэг гол багт охины хамт гуравуулаа мал маллаж амьдарч байна. Д.Г , Ш.Б нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан учраас одоо тэтгэвэрт гарахад нь гэрлэлтийн гэрчилгээ шаардлагатай болоод шүүхэд хандсан хүмүүс юм... гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Иймд Д.Г , Ш.Б нарын хамтын амьдралтай байсан болохыг шүүхээс тогтоох үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч нар нь тэднийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагч нарыг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Х овогт Д гийн Г , Т овогт Ш ын Б нарыг 2006 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Г , Ш.Б нарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ