Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 154/ШШ2021/00073

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 154/ШШ2021/00073

Булган сум

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сум, М***ын *** тоотод оршин суух, С ын Б  ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Цэцэг сумын Х*** багт оршин суух, Л  ийн Н  д холбогдох 620500 /зургаан зуун хорин мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Б   нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2020 оны 09 сарын 20-нд Л.Н   надаар дамжуулан миний гоо сайхны бараа зардаг найзаас 10 сарын цалин буухаар өгнө гэж хэлээд 120500 төгрөгийн бараа авахуулсан. Мөн ажлынхандаа 2020 оны 10 сарын 01-нд 35000 төгрөгийн гоо сайхны бараа зээлж авсан. 2020 оны 12 сарын 11-нд очиж ажлынхнаас нь мөнгө авья гэхэд Н  гийн дансанд нь 35000 төгрөг хийж өгсөн гэсэн. 2020 оны 10 сарын 21-нд надаас 400000 төгрөг зээлээч гэхэд би 200000 төгрөгийг аав болох Л  ийн 5859081613 тоот дансанд нь хийж өгсөн. 2020 оны 10 сарын 28-нд Хас банкны картаа өгөөд аймаг явахад нь надад хүүхдийн 100000 төгрөг авчраад өгөөч гээд итгээд өгч явууллаа. Цэцэг суманд АТМ буюу Хас банк байдаггүй. Н  г аймгаас ирэхэд нь мөнгөө авья гэхэд замдаа үрчихлээ гэсэн. Цалингаа буухаар өгнө гээд бас би хүлээлтийн мөнгө авья гэхээр цалин буухаар өгнө гэж бас хэлсэн би зөндөө хүлээсэн. Энэ хугацаанд Н   намайг утсаар доромжилдог. С.Б   миний бие нь Хөшөөтийн уурхайд цайны газар ажиллуулдаг. Н  гийн амралтын 14 хоногт нь би цайны газартаа туслахаар ажиллуулдаг. Би Н  д өдөр өдөрт нь цалин өгч ажиллуулдаг байсан. Би өгчих болов уу гэж хүлээсэн итгэсэн боловч өнөөг хүртэл өгөөгүй. 2020 оны 10-11 сарын хооронд тэрний өр 87500 төгрөг. Ээж аавынх нь өр 62500 төгрөг болсон. 2020 оны 10 сард тоглолт үзэх гэсэн юм гэж надаас 50000 гуйхад байгаа 20000 төгрөгөө өгсөн. Иймд одоо болтол энэ авсан өрнүүдээ барагдуулалгүй, мөнгө авсан гэхээр доромжилдог. Миний итгэл алдсанд гомдолтой байна. Цэцэг сумын цагдаагийн хэлтэст 2020.11.25-нд миний бие өргөдөл гаргаж өгсөн. 2020 оны 02 срын 05-нд 13 хоног болоод очиход нэг ч удаа уулзаагүй надад хариу мэдэгдээгүй болно. Миний бие нь Ховд аймагт амьдардаг. Онцгой нөхцөл гараад Н  тай биечлэн уулзаж чадаагүй. Гэр бүл нь Цэцэг суманд байдаг болно. Утсаар ярихад доромжилдог, утсаа авдаггүй. Иймд Л.Н  гаас 620500 төгрөгийн хохиролыг барагдуулж намайг хохиролгүй болгож өгнө үү. Би Хөшөөтөд зээл аван гуанз ажиллуулдаг надад хохиролтой байна. 2020 оны 11 сарын 25-нд цалин чинь буусан байгаа мөнгөө өг гэж Л.Н  тай ярихад цалин дутуу орсон гэж худал хэлсэн. Онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбоотой 11 сараас хойш би ажилгүй байсан зээлээ хийж чадахгүй байгаа.

Иймд Л.Н  гаас 620500 төгрөг гаргуулж миний хохирлыг барагдуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Н   нь шүүхэд гаргасан тайлбартаа: Би энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг 2021 оны 03 сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулах болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Б   нь 620500 /зургаан зуун хорин мянга таван зуу/ төгрөг нэхэмжилснийг хариуцагч Л.Н   нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1- д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч С.Б  ийн нэхэмжлэлийн шаардлага 620500 /зургаан зуун хорин мянга таван зуу/ төгрөгийг хариуцагч Л.Н   төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30000 төгрөгийн 15000 төгрөгийг 100160200941 тоот данснаас, 15000 төгрөгийг хариуцагч Л.Н  гаас тус тус гаргуулж нэхэмжлэгч С.Б  т буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ