Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/161

 

 

 

 

 

 

 

 

 

2024       06           10                                           2024/ШЦТ/161

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:180/2024/0009/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батсүрэн, 

Улсын яллагч Д.Чулуунпүрэв,

Шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ирүүлсэн *******ын *******д холбогдох эрүүгийн 2339000000237 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, овогт *******ын *******, 1966 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг ******* ******* гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Хэнтий аймгийн 6-р хэсгийн ардын шүүхийн 1990 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 6/18 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жил 6 сарын хорих ялаар, Хэнтий аймгийн давж заалдах шатны шүүхийн 1998 оны 03 дугаар сарын 11-ний 06 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 6 жилийн хорих ялаар, Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд 7 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, регистрийн ******* дугаартай.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Батноров сумын 1 дүгээр багийн хөдөө хэсэг "******* *******" гэх газар байх Т.*******тбаатарын эзэмшлийн монгол гэрт 2023 оны 5 дугаар сарын 15-ны шөнө 02 цагийн орчим гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу төрсөн дүү Т.*******тбаатартай "архи уулгасангүй үглэсэн" гэх шалтгаанаар маргалдаж, улмаар Т.*******тбаатарын баруун хөмсөг хэсэгт шаазан стакан аяга шидэж, хагалж, мөн нийт 21,0 см урттай цэнхэр өнгийн бариултай, цагаан өнгийн хайчаар зүүн дал хэсэгт нь 1 удаа хатгаж, зүүн гарын тохой хэсэгт зүсэж, ноцолдож түүний эрүүл мэндэд баруун нүдний дээд зовхины хэсэг, зүүн далны хэсэг, зүүн гарын тохойны хэсгүүдийн зүсэгдсэн шарх, зүүн шанаа хэсгийн зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2339000000237 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:   

Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл (хх-ийн 38-40-р хуудас),

Хохирогч Т.*******тбаатарын (хх-ийн 12-р хуудас), гэрч Ч.Мөнхтулгын (хх-ийн 20-р хуудас), гэрч *******ийн (хх-ийн 24-р хуудас), гэрч *******гийн (хх-ийн 57-58-р хуудас), гэрч *******ийн (хх-ийн 53, 60-61-р хуудас) зэрэг мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгүүд,

Шүүгдэгч Г.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 246 дугаартай дүгнэлт (хх-ийн 33-34-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-ийн 62-78-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2339000000237 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ. 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч Д.Чулуунпүрэв шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна...” гэв.

 

Шүүгдэгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаангүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Шүүгдэгч Г.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Батноров сумын 1 дүгээр багийн хөдөө хэсэг "******* *******" гэх газар байх Т.*******тбаатарын эзэмшлийн монгол гэрт 2023 оны 5 дугаар сарын 15-ны шөнө 02 цагийн орчим гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу төрсөн дүү Т.*******тбаатартай "архи уулгасангүй үглэсэн" гэх шалтгаанаар маргалдаж, улмаар Т.*******тбаатарын баруун хөмсөг хэсэгт шаазан стакан аяга шидэж, мөн цэнхэр өнгийн бариултай, цагаан өнгийн хайчаар зүүн дал хэсэгт нь 1 удаа хатгаж, зүүн гарын тохой хэсэгт зүсэж, ноцолдож түүний эрүүл мэндэд баруун нүдний дээд зовхины хэсэг, зүүн далны хэсэг, зүүн гарын тохойны хэсгүүдийн зүсэгдсэн шарх, зүүн шанаа хэсгийн зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:

Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл (хх-ийн 38-40-р хуудас),

Шүүгдэгч Г.*******ийн мөрдөн шалгах ажиллагаан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ...Би 2023 оны 5 дугаар сарын 15-ны шөнө 02 цагийн үед өөрийн эх нэгтэй, эцэг өөртэй дүү Т.*******тбаатарыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шилэн аяга, стакан шидэж хөмсгийг нь гэмтээсэн мөн хайчаар дал хэсэгт нь хатгаж гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Т.*******тбаатарын мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 5 дугаар сарын 15-ны шөнийн 02 цагийн орчимд архиндаа согтоод надад агсам тавиад байхаар нь дөнгөж сая л та бид хоёр ах, дүү хоёр шиг байсан яагаад байгаа юм бэ гэхэд үг авахгүй өөдөөс хуц уль гээд хэрүүл хийгээд байсан. Над руу гэрийн хамаг юм гартаа таарсан болгоноо авч чулуудаад байсан. Тэгтэл цайны стакан над руу чулуудаад миний баруун хөмсгөн дээр онож язалсан....Гал тогооны шүүгээний шургуулгаас хайч авч ирээд миний хажууд суугаад над руу гар нь сарваганаад хатгах гээд би хориглоод сууж байснаа нэг удаа би хааж чадахгүй гар алдаад миний зүүн дал хэсэгт хайчаар нэг удаа хатгачихсан. Тэгээд би Г.*******д та яаж байгаа юм бэ намайг хайчаар хатгачихлаа гээд цусаа харуулаад Цэдэв эгч рүү утсаар залга яаралтай эмнэлэгт очъё гэхэд гэнэт ухаан орсон уу яасан гэрийн суурин утсаар ярих гэхэд Г.******* өөрөө утсыг нь тасалчихсан байсан болохоор ярьж болохгүй сүлжээгүй байсан. Тэгээд би Г.******* ахтай хамжиж утсыг нь залгаад Цэдэв эгчтэй Г.******* яриад намайг мотоциклоос уначихлаа та яаралтай ир гэж хэлээд удаагүй байхад манай эгч Цэдэв эгч нөхөртэйгөө хамт ирээд намайг Бэрх тосгон руу эмнэлэгт үзүүлэхээр авч ирж оёдол тавиулж боолт хийлгэсэн...Г.******* ах манайд 1 жилийн өмнө ирээд надтай хамт миний туслах малчин маягаар хамт өвөлжсөн. Ах бид хоёр 1 жил хамт байсан...Би ******* ахад мал хариулсаны цалин, ямаа самнасан мөнгө зэргийг цаг тухайд нь өгч байсан...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 12-р хуудас)

Гэрч Ч.Мөнхтулгын мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн:...Би 2023 оны 5 дугаар сарын 15-ны шөнө хамтран амьдрагч *******ийн хамт унтаж байхад 02 цагийн орчимд манай эхнэрийн дүү *******о овогтой ******* залгаад та хоёр *******тбаатарынд хүрээд ир ээ цаадах чинь мотоциклоос уначихсан байна гэхээр нь би эхнэрийн хамт яваад очиход *******тбаатар мотоциклоос унаагүй Г.*******, Т.*******тбаатар нар хоорондоо маргалдаж Г.******* нь Т.*******тбаатарынхаа нүүр рүү шаазан аяга шидээд баруун хөмсгийг нь язалчихсан цус гарчихсан бас Т.*******тбаатарын зүүн далны ар хэсгээс цус гараад байхаар нь яасан талаар асуухад Г.******* хайчаар хатгачихсан гэж хэлсэн. Тэгээд эхнэр бид хоёр Г.*******ийг Т.*******тбаатарын гэрт хонийг нь харж байгаарай гэж хэлж орхиод би өөрийнхөө эзэмшлийн 16-08 ХЭН улсын дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгслээр Бэрх тосгоны эмнэлэгт авч ирж өгөөд би эмнэлэг рүү оролгүй гадаа машинд сууж байсан...гэх мэдүүлэг (хх-ийн 20-р хуудас)

Гэрч *******ийн мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн:...Би нөхөр Мөнхтулгын хамт яваад очиход *******тбаатар мотоциклоос унаагүй манай дүү Г.*******, Т.*******тбаатар нар хоорондоо маргалдаж Г.******* нь *******тбаатарыгаа зодоод баруун хөмсөг орчмоос нь цус гарчихсан бас Т.*******тбаатарын зүүн далны ар хэсгээс нь цус гараад байхаар нь яасан талаар асуухад Г.******* хайчаар хатгачихсан гэж хэлсэн. Тэгээд би Г.*******ийг гэрт нь орхиод Т.*******тбаатарыг эмнэлэг дээр авч ирж хөмсгөнд нь оёдол тавиулсан...Г.******* бид хоёрын төрсөн дүү маань байгаа юм бид гурав эх нэгтэй, эцэг өөртэй улсууд байгаа юм...гэх мэдүүлэг (хх-ийн 24-р хуудас)

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 246 дугаартай дүгнэлт:

1. Т.*******тбаатарын биед баруун нүдний дээд зовхины хэсэг, зүүн далны хэсэг, зүүн гарын тохойны хэсгүүдийн зүсэгдсэн шарх, зүүн шанаа хэсгийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй

5. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. (хх-ийн 33-34-р хуудас)

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 3-7 хуудас)

Г.******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 62-63-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.******* нь хохирогч Т.*******тбаатарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учрууслан үйл баримт тогтоогдсон болно.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцов.

Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд “Хуулийн үйлчлэлд хамаарах этгээд”-ийг тодорхойлсон бөгөөд 3.1.2-т “тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү” гэж, мөн хуулийн 5.1.1 дэх хэсэгт "гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” гэж тус тус хуульчилсан.

  Хохирогч Т.*******тбаатар нь шүүгдэгч Г.*******ийн төрсөн дүү буюу гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох нь гэрч *******, хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгүүд, төрөл садангийн лавлагаа  (хх-ийн 125-р хуудас) зэргээр тус тус тогтоогдож байна.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй..., Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “...халдашгүй дархан байх эрхтэй... гэж тус тус заасан мөн Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг баталгаажуулж хуульчилсан байдаг.

Эрүүгийн хуулиар хамгаалагдсан тухайн гэмт хэргийн эрх ашиг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрх ба уг гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирлын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч Г.******* нь хохирогч Г.*******тбаатарын биед баруун нүдний дээд зовхины хэсэг, зүүн далны хэсэг, зүүн гарын тохойны хэсгүүдийн зүсэгдсэн шарх, зүүн шанаа хэсгийн зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь хоорондоо шалтгаант холбоотой төдийгүй хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүгүй, хохирогчийн биедээ хөнгөн гэмтэл авсныг тогтоосон шинжээч эмчийн дүгнэлт нь тэдний мэдүүлгийг давхар нотлосон байна.  

Тодруулбал, шүүгдэгч Г.******* нь гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд хохирогч Т.*******тбаатартай хамт байсан буюу шүүгдэгчээс өөр *******гийн этгээд болон бусад хүчин зүйлийн нөлөөллөөр хохирогчийн биед нь гэмтэл учирсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхаас гадна Г.*******ийн биед баруун нүдний дээд зовхины хэсэг, зүүн далны хэсэг, зүүн гарын тохойны хэсгүүдийн зүсэгдсэн шарх, зүүн шанаа хөнгөн гэмтэл учирсан болох нь Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ариунзаяагийн 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 246 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Дээрх шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээч Ж.Ариунзаяад хууль сануулсан, тэрээр дүгнэлт гаргахдаа хуульд заасан журмыг зөрчөөгүй байх бөгөөд уг шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар гэмт хэргийн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байх тул хохирогч Т.*******тбаатарын биед учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч Г.*******ийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Г.******* нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний...эрүүл мэндэд...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч Г.******* нь хохирогч Т.*******тбаатарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч Т.*******тбаатар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Г.*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иргэний нэхэмжлэгчээр ахлах прокурор М.Отгонбаатарын томилсон (хх-ийн 91-92-р хуудас) байх боловч иргэний нэхэмжлэгч нь хохирол нэхэмжилсэн талаар мэдүүлэг өгөөгүй болохыг дурдлаа.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “....Шүүгдэгч Г.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700,000 төгрөгөөр торгох ялын саналыг гаргаж байна..” гэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсон.

 Иймд шүүгдэгч Г.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.******* нь урьд Хэнтий аймгийн 6-р хэсгийн ардын шүүхийн 1990 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 6/18 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жил 6 сарын хорих ялаар, Хэнтий аймгийн давж заалдах шатны шүүхийн 1998 оны 03 дугаар сарын 11-ний 06 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 6 жилийн хорих ялаар, Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд 7 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 62-63-р хуудас), шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 64-78-р хуудас) -аар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5,  6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.******* нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсгийн урт 8,5 см, бариул хэсгийн урт 14,0 см, нийт 22,5 см урттай, цэнхэр өнгийн хуванцар бариултай, цагаан өнгийн хайч 1 ширхэг, сэнжтэй цагаан цэнхэр өнгийн шаазан стаканы хагартай 17 ширхэг, хохирогч Төмөртогоо овогтой *******тбаатарын тухайн хэрэг гарах цаг хугацаанд өмсөж байсан гэх цэнхэр өнгийн цээж хэсэгтээ шар өнгийн дугуй хээн хүрээтэй, гол хэсэгтээ шар өнгийн өлзий хээтэй, зүүн дал хэсгийн орчимдоо цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, бохирлогдсон хэсгийн голд 1,5 см урагдаж, цоорсон пудволка 1 ширхгийг  шийтгэх тогтоол хуулийг хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгалаа.

 

Эрүүгийн 2339000000237 дугаартай хэрэгт  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын *******ийг 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.******* нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсгийн урт 8,5 см, бариул хэсгийн урт 14,0 см, нийт 22,5 см урттай, цэнхэр өнгийн хуванцар бариултай, цагаан өнгийн хайч 1 ширхэг, сэнжтэй цагаан цэнхэр өнгийн шаазан стаканы хагартай 17 ширхэг, хохирогч Төмөртогоо овогтой *******тбаатарын тухайн хэрэг гарах цаг хугацаанд өмсөж байсан гэх цэнхэр өнгийн цээж хэсэгтээ шар өнгийн дугуй хээн хүрээтэй, гол хэсэгтээ шар өнгийн өлзий хээтэй, зүүн дал хэсгийн орчимдоо цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, бохирлогдсон хэсгийн голд 1,5 см урагдаж, цоорсон пудволка 1 ширхгийг  шийтгэх тогтоол хуулийг хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 

6. Эрүүгийн 2339000000237 дугаартай хэрэгт  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   Б.УУГАНБАЯР