Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/140

 

 

2024  04               02                                        2024/ШЦТ/140

                                                                   

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал,  

Улсын яллагч Т.Т,

Шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Сд холбогдох эрүүгийн 222500724**** дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.С

 

Холбогдсон  хэргийн талаар:

Яллагдагч Б.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 06-ны шөнийн 02 цаг 44 минутын орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багийн  нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах хохирогч Д.Бийн эзэмшлийн хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу “Бүргэда” нэртэй түргэн хоолны газрын хаалгыг татаж, түгжээг мултлан нэвтэрч, 4 боодол бүхий 20 ширхэг бэлэн гоймонг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 50,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Сг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ Д.Бийн эзэмшлийн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бэлэн гоймон хулгайлан хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт “буруу зүйл хийснээ ойлгож гэмшиж байна” гэх агуулга бүхий мэдүүлгийг,

Улсын яллагч Т.Т шүүхийн хэлэлцүүлэгт: Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт “гэм буруугийн талаар маргахгүй, түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно” гэсэн байр суурийг тус тус илэрхийлж шүүх хуралдаанд оролцсон болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд: Хавтаст хэргээс:

-Хэргийн газарт үзлэг хийсэн тухай” мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хавтаст хэргийн 18-21 дүгээр тал/,

- Хяналтын камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 22-24 дүгээр тал/,

- Хатуу дискинд үзлэг хийсэн тухай  тэмдэглэл /хавтаст хэргийн 25-31 дүгээр тал/

- Хохирогч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэн булаг баг Уртцагаанд байрлах Бүргэда түргэн хоолны газраа 19 цагийн үед хаасан. Тэгээд манай хүү Түвшинжаргал орой 00 цагийн үед түргэн хоолны газраа үзэж орж ирхэд зүгээр байсан. Тэгээд 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 08 цаг 30 минтутийн үед ажил дээрээ очиход манай түргэн хоолны газрын гадаах хаалга хагарсан онгорхой байдалтай байсан. Тэгээд орж эд зүйлээ бүртгэж үзсэн чинь 4 боодол гоймон буюу 20 ширхэг бэлэн хоол алга болсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм. Мөөгтэй боодолтой дотроо 5 ширхэг гоймон, Кимчитэй боодолтой гоймон дотроо 5 ширхэг, ясны шөлтэй боодолтой дотороо 5 ширхэг, Самяангтай боодолтой дотороо 5 ширхэгтэй нийт 20 ширхэг гоймон алга болсон байсан. 1 боодол дотороо 5 ширхэг гоймон нь цах зээлийн үнэ нь 12,500 төгрөг, нийт 50,000 төгрөгнийн хохирол учраад байна. Манай түргэн хоолны газар хяналтын камергүй. Манай хажуугийн 1551 бэлэн хувцасны дэлгүүр дээрх камерыг үзсэн чинь бага насны хүүхдүүд байсан. Өмнө нь харж байгаагүй хүүхдүүд байсан... Би гадна хаалганы давхар шилийг 150,000 төгрөгөөр шиллүүлсэн, харин түргэн хоолны газар дотроос 50,000 төгрөгийн үнэ бүхий бэлэн гоймон хулгайлсан байсан. Ингээд надад нийт 200,000 төгрөгийн хохирол учирсан ба энэ хохирлыг өнөөдөр төлж барагдуулсан. Ийм учраас би дансны хуулга бүхий баримтыг гарган өгч байна...” гэсэн мэдүүлэг, /хавтас хэргийн  36, 38 дугаар тал/,

- Гэрч Э.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 05-наас 06-ныг шилжих шөнө гэж санагдаж найзууд болох Т, Б.С, бид нар 1 дүгээр микрийн сааданд пиво ууцгааж байгаад урт цагааны гудмаар харих гээд явж байсан. Тэгтэл гэнэт Б.С түрүүлж явж байгаад Бүргэда гээд гоймон чанадаг газрын хаалгыг татаад онгойлгоод байж байтал шууд Б гүйж очоод онгорхой хаалгыг хөлөөрөө өшиглөөд хагалчихсан. Тэгээд Ө, Б, Т, А бид нар шууд гүйсэн. Тэгээд бид нарын ардаас Б гүйж ирээд түүний хойноос Б.С гоймонгууд тэвэрчихсэн гүйж ирсэн. Тэгээд бид нар 5 дугаар микрийн Их хаадын цуваа байрнуудын гадаанаас гэр гэрлүүгээ явцгаасан... Би тухайн үед яг Б.С гоймон чанадаг газарлуу хаалгыг нь эвдэлж орсон, харин Б хаалгыг нь хагалсныг мэдэж байна. 1 жилийн өмнө болсон болохоор бас сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлэг, / хавтаст хэргийн 52 дугаар тал/,

- Гэрч Э.Т мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн: “...2022 оны 11 дүгээр 05-наас 06-нд шилжих шөнө 2 дугаар микрт Б.С, А, Б, Б, Ө, Н-ын хамт хүний нэг пиво ууцгаасан. Тэгээд бид нар ярьж хөөрөөд усан оргилуурын хажуугаар өнгөрөөд урт цагааны гудамжаар харихаар болоод явцгааж байсан. Тэгтэл гэнэт миний ар талд шил хагарах чимээ гарахаар нь эргээд харсан чинь Б нэг онгорхой хаалгыг өшиглөөд шилийг нь хагалчихсан байсан. Тэгээд би яаж байгаа юм бэ гэсэн чинь нөгөө хэд маань бүгд гүйгээд явчихаар нь би юу болсоныг ч мэдээгүй сүүлд үлдээд алхсаар байгаад гэртээ харьсан. Нөгөө хэд надаас түрүүлээд гүйгээд явчихсан. Тэд нарыг хашаа тэгтэлээ яараад гүйгээд явсныг би ойлгохгүй үлдсэн. Б.С, А, Б, Б, Ө, Н бид 7-лаа явж байсан... Би Бүргэда хоолны газарлуу хэн орсныг тэр үедээ мэдээгүй, сүүлд найзуудаас сонсоход Б.С хаалгыг нь онгойлгож ороод гоймон авсан гэж ярьж байсан. Харин хаалганы шилийг Б хөлөөрөө өшиглөөд хагалчихсан...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 80 дугаар тал/,

- Гэрч У.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 11 дүгээр 05-наас 06-нд шилжих шөнө Б.С, А, Б, Б, Н бид нар уулзаад пиво ууцгаасан. Тухайн үед бид нар уулзаагүй удсан байсан учир сайхан хөөрөөд усан оргилуур ороод, түүнээсээ гэр гэрлүүгээ явахаар шийдээд урт цагаанаар дайрч өнгөрөхөөр болоод явж байтал Т, Б хоёр гүйгээрээ гэхээр нь би юу ч ойлгоогүй, тоглож байгаа юм байх гэж бодоод шууд гүйсэн. Тэгээд Их хаадын цуваа хотхоноос гэр гэрлүүгээ явцгаасан. Тухайн үед би пиво уугаад нэлээн согтчихсон байсан учир яг юу болж байгааг мэдээгүй. Хамгийн түрүүнд гэртээ харьж унтъя гэсэн бодолтой байсан учир гэртээ харьсан. Яг харих болсон чинь Б.С харагдахгүй байсан. Б.С, А, Б, Б, Ө, Н бид 7-лаа явж байсан. Яг тухайн үйл явдал болсоны дараа маргааш нь Бгөөс юу болсон талаар асуухад Б надад хэлэхдээ Бүргэда хоолны газрыг хаалга нь онгорхой байхаар нь би хаалганы шилийг өшиглөөд хагалчихаад та нарыг айсандаа гүйгээрэй гэж хэлсэн гэж байсан. Харин хоолны газарлуу хэн орсон талаар юуч яриагүй. Бид нарт Б.С юуч хэлээгүй. Энэ талаар би огт мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 58 дугаар тал/,

- Гэрч Э.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 11 дүгээр 05-наас 06-нд шилжих шөнө Б.С, Н, Б, А, Ө, Т бид нар 2 дугаар микрт уулзсан. Бид нар хамт уулзаагүй нэлээн удсан байсан учир пиво ууцгаасан. Тэгээд бүгдээрээ анх яаж танилцаж байсан талаараа ярилцаж инээж хөөрөөд усан оргилуур ороод байж байгаад бүгдээрээ гэртээ харихаар болоод урт цагааны гудамжаар явж байтал урд нэг зүйл хагарах шиг болсон. Тэгээд бүгдээрээ гүйчихээр нь би бас дагаад гүйсэн. Юу болсон талаар юу ч ойлгоогүй. Тэгээд би шууд Дэнж рүү алхаад гэртээ харьсан. Маргааш өглөө нь Б надад хэлэхдээ Б.С хоолны газар луу орсон юм шиг байна лээ гэж надад хэлсэн. Тэрнээс биш би яг тухайн үед юу болж байгаа талаар огт мэдээгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 60 дугаар тал/,

- Яллагдагч Б.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Яг тодорхой сайн санахгүй байна. Тухайн үед Хүрэнбулаг баг Уртцагааны гудамжинд найз Н, Т, Ө, Б, Б, А нарын хамт алхаж яваад Бүргэдаа нэртэй хоолны газрын гадна хаалганы бариулыг санаандгүй таттал онгойчихсон. Хаалга нь онгорхой юм байна гэж бодоод хоолны газар руу ортол тавиур дээр боодолтой гоймонгууд байхаар нь авсан. Тэгтэл дэлгүүрийн хаалгыг нэг нь өшиглөөд хагалчихсан. Үүний дараа би гоймонгуудаа тэврээд гүйж гарсан. Хэрэг гарсан шөнө бид нар бүгдээрээ гэртээ харихаар явж байсан. Гэр нь 6, 7 дугаар микрүүдэд байдаг юм. Мөн мөрдөгчийн магадлаагаатай танилцахад 4 савтай бэлэн гоймонг 50,000 төгрөгөөр үнэлсэн байсан учраас гоймонгийн 50,000 төгрөгийг төлж барагдуулах болно. Ийм үйлдэл гаргасандаа хохирогчоос уучлал хүсэж байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 75 дугаар тал/,

- Нас тоолсон тухай тэмдэглэл, /хавтаст хэргийн 80 дугаар тал/,

- 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн мөрдөгчийн магадлагаа /хавтаст хэргийн 101-105 дугаар тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

Үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.С нь Д.Бийн эзэмшлийн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай “Бүргэда” нэртэй түргэн хоолны газрын хаалгыг татаж, түгжээг мултлан нэвтэрч, 4 боодол бүхий 20 ширхэг бэлэн гоймонг авсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна. 

 

Шүүгдэгч Б.С нь хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэм буруутай болох нь:

-Хэргийн газарт үзлэг хийсэн тухай” мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хяналтын камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хатуу дискинд үзлэг хийсэн тухай  тэмдэглэл,

хохирогч Д.Бийн: “...2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 08 цаг 30 минтутийн үед ажил дээрээ очиход манай түргэн хоолны газрын гадаах хаалга хагарсан онгорхой байдалтай байсан. Тэгээд орж эд зүйлээ бүртгэж үзсэн чинь 4 боодол гоймон буюу 20 ширхэг бэлэн хоол алга болсон байсан. ... нийт 50,000 төгрөгнийн хохирол учраад байна. ...” гэсэн мэдүүлэг, 

- Гэрч Э.Нын: “...Б.С түрүүлж явж байгаад Бүргэда гээд гоймон чанадаг газрын хаалгыг татаад онгойлгоод байж байтал шууд Б гүйж очоод онгорхой хаалгыг хөлөөрөө өшиглөөд хагалчихсан. Тэгээд Ө, Б, Т, А бид нар шууд гүйсэн. Тэгээд бид нарын ардаас Б гүйж ирээд түүний хойноос Б.С гоймонгууд тэвэрчихсэн гүйж ирсэн...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Э.Тийн: “...Б.С хаалгыг нь онгойлгож ороод гоймон авсан гэж ярьж байсан. Харин хаалганы шилийг Б хөлөөрөө өшиглөөд хагалчихсан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Э.Бгийн: “...Б надад хэлэхдээ Б.С хоолны газар луу орсон юм шиг байна лээ гэж надад хэлсэн. Тэрнээс биш би яг тухайн үед юу болж байгаа талаар огт мэдээгүй байсан...” гэсэн мэдүүлэг, мөрдөгчийн магадлагаа болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд, шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхтэй.” гэж,

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй.” гэж тус тус зааж хүний өмчлөх эрхийг баталгаажуулсан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хулгайлах” гэмт хэрэг гэж үзнэ гэж тодорхойлон хуульчилж өгч, энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” гэж уг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг зааж өгчээ. Мөн хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байхыг шаардаж тодорхойлж өгсөн байдаг бол мөн зүйлийн 2 дахь хэсэг буюу хүндрүүлэх шинжид заасан хулгайлах үйлдлийн улмаас хохирол учирсан байхыг шаарддаггүй. Учир нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн тохиолдолд хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан байх бөгөөд ийнхүү нэвтэрч үйлдэх нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг улам нэмэгдүүлж байна гэж үздэг.

Хавтаст хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэргээр шүүгдэгч нь үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу “Бүргэдэ” нэртэй түргэн хоолны газарт хууль бусаар нэвтэрч улмаар бэлэн гоймонг авсан болох нь тогтоогдож байна.

Иймд шүүх шүүгдэгч Б.Сг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж үзэж гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Б.Сгийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй байна гэж үзэхээс гадна уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан. 

 

Шүүгдэгч Б.Сгийн үйлдлийн улмаас хохирогч Д.Бт 50,000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцоргүй, хохирлоо бүрэн барагдуулж авсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй”  гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгч Б.Сг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар;

улсын яллагчаас “...шүүгдэгч Б.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О “Шүүгдэгчийн хохирлоо нөхөн төлсөн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон шүүгдэгчийн сургуульд сурч байгаа хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр ял оногдуулах, эсхүл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт 18 насанд хүрсэн хэдий боловч 21 насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл журмын дагуу ял шийтгэл оногдуулах, хүмүүжлийн чАтай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэж заасны дагуу ял оногдуулж өгнө үү” гэх агуулга бүхий дүгнэлтийг,

шүүгдэгч Б.С нь “гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргасан.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Оролцогч улсууд эрүүгийн хууль зөрчсөн хэмээн сэжиглэгдсэн, яллагдсан, гэм буруутай нь тогтоогдсон хүүхдийн нэр төр, үнэ цэнэ, хүний эрх, бусдын үндсэн эрх чөлөөг хүндэтгэх үзлийг бататгах, нийгмийн амьдралд буцаан оруулах шаардлага, насны онцлогийг харгалзан, нийгэмд бүтээлч үүрэг гүйцэтгэх эрхийг хүндэтгэн хандана” гэж заасан.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт “өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна” гэж, 5 дахь хэсэгт “шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чАтай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус хуульчилж өгчээ.

Шүүгдэгч Б.С нь 18 насанд хүрсэн 20 настай боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “18 насанд хүрсэн 21 насанд хүрээгүй хүн нь хэдийгээр насанд хүрсэн боловч юмс үзэгдлийн мөн чА үр дагаврыг ухамсарлан ойлгох чадвар сул, өсвөр насны хүүхдийн хэмжээнд үйлдэл гаргаж гэмт хэрэг үйлдсэн байна гэж шүүхээс үзэж, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чА, хохирол хор уршгийн хэр хэмжээ нь гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн, мөн шүүгдэгч Б.Сгийн хувийн хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг тус тус  харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа  хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг шүүгдэгч Б.С нь биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоодсныг харгалзан үзсэн болно.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа  хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг шүүгдэгч Б.С нь биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгчид үүрэг хүлээлгэсэн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Шүүгдэгч Б.С нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

            7. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин Т болтол шүүгдэгч Б.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Д.ОРХОНТАМИР