Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 154/ШШ2021/00077

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 154/ШШ2021/00077

Булган сум

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал би

Нэхэмжлэгч: М  к   ХХК-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Цэцэг сумын Х   багт оршин суух, РД:      регистрийн дугаартай, Б   овогт Н  ийн Б-Э   д холбогдох 231.739 / хоёр зуун гучин нэгэн мянга долоон зуун гучин есөн / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М  к   ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 41656764, 40256323 тоот гэрээ байгуулан 94909995, 99847602 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Samsung J6 /Gray/ утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөр төлөөгүй учир үйлчилгээг зогсоон, төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.

Иймд хариуцагчаас зээлээр худалдаж авсан гар утасны үлдэгдэл төлбөрт 231739 / хоёр зуун гучин нэгэн мянга долоон зуун гучин есөн/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Б-Э    шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би М  к   ХХК-наас Samsung J6 маркийн гар утас лизингээр авсан нь үнэн болно. Зээлээр худалдаж авсан гар утасны үлдэгдэл төлбөр 231739 / хоёр зуун гучин нэгэн мянга долоон зуун гучин есөн/ төгрөгийг 2021 оны 04 дүгээр сарын 30-ны дотор төлж барагдуулна. Татгалзах зүйлгүй, хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М  к   ХХК-ны 231739 / хоёр зуун гучин нэгэн мянга долоон зуун гучин есөн/ төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Б-Э    төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1- д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч М  к   ХХК-ны нэхэмжлэлийн шаардлага 231739 / хоёр зуун гучин нэгэн мянга долоон зуун гучин есөн/ төгрөгийг хариуцагч Н.Б-Э    төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7603 төгрөгийн 3801 төгрөгийг 100161900941 тоот данснаас, 3801 төгрөгийг хариуцагч Н.Б-Э   эс гаргуулж нэхэмжлэгч М  к   ХХК-д буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснааар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ