| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2024/0073/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/72 |
| Огноо | 2024-06-10 |
| Зүйл хэсэг | 22.5.1., |
| Улсын яллагч | Ц.Эрдэнэбат |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/72
2024 06 10 2024/ШЦТ/72
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ө аймгийн Х сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ням,
улсын яллагч Ц.Эрдэнэбат,
шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч Г.Гандөш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ө аймгийн Х сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2427000000095 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, """"""""" оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Ө аймгийн Б суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “"""""” ХХК-ний захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Ө аймгийн Б сумын 3 дугаар баг """"""""""10-129 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Ц овогт Д-н Т /"""""""""/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Т нь хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн үйлдлээ өөрт ашигтай байдлаар шийдвэрлүүлж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор тус хэргийг шалгаж байсан Х сумын сум дундын цагдаагийн хэлтсийн экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч А.О-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Ө аймгийн Б сумын Цагдаагийн тасгийн албан өрөөнд бэлнээр 2,000,000 төгрөгийн хахууль өгөхийг санал болгосон гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд:
Шүүгдэгч Д.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн учраас би дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: улсын яллагч “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, хүсэлтийг хүлээн авч 2700 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ял оногдуулж, нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, санал болгоход зөвшөөрсөн” гэж,
шүүгдэгч “сайн дураараа гэм буруугаа хүлээсэн, эрүүгийн хариуцлагын агуулгыг ойлгож хүлээн зөвшөөрсөн, өөр саналгүй” гэж тус тус санал, дүгнэлт гаргаж оролцсон.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Т нь хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн үйлдлээ өөрт ашигтай байдлаар шийдвэрлүүлж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор тус хэргийг шалгаж байсан Х сумын сум дундын цагдаагийн хэлтсийн экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч А.О-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Ө аймгийн Б сумын Цагдаагийн тасгийн албан өрөөнд бэлнээр 2,000,000 төгрөгийн хахууль өгөхийг санал болгосон гэмт хэргийг үйлдсэн болох нь
Гэрч А.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2024 оны 01 дүгээр сард Ө аймгийн Б сумын нутгаар хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байсан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 01 цагийн үед Б сумын Наймаа булан гэх газарт 34-56 ӨВЕ улсын дугаартай “Бонго 3” маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад Даваасүрэн овогтой Түвшинжаргал гэх хүн 20 ширхэг нойтон шинэс модыг зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэж явсан. Тухайн үйлдлийг цагдаагийн байгууллагад гомдол мэдээллээр оруулж шалгах ажиллагаа явуулсан. Тэгээд тухайн өдрийн 18 цагийн үед Х сум руу буцах гээд Б сумын цагдаагийн тасгийн экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч Н.З-н өрөөнд ганцаараа байж байтал гаднаас Д.Т ороод ирсэн. Тэгснээ Д.Т надад хандаж “ахынх нь болон хэдэн хүний амьдрал сүйрэх гээд байнаа, ахын дүү энэ асуудлыг зохицуулаад өгөөч, ах нь мод ачиж явсан машиныхаа оронд хуучин машин өгчихье, ахынхаа машиныг л аргалаад өгчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хариуд нь “тийм ямар ч боломжгүй, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг зохих журмынх нь дагуу шалгаж шийдвэрлэнэ” гэж хэлсэн. Тэгсэн Д.Т мөн л амьдрал хэцүү байна, аргалаад өг гээд байхаар нь би гар утсаараа бичлэг хийж эхэлсэн. Тухайн үед ширээн дээр байрлах компюьтерийн процессор дээр би өөрийнхөө ноосон цагдаа малгайг тавьчихсан байсан ба Д.Т нь энгэрээ ухаж байгаад мөнгө гаргаж ирээд миний ноосон малгайг авч дотор нь хийгээд миний ширээн дээр тавьсан. Тэгэхээр нь би арагшаа ухарч цонхны тавцан тулж зогсоод гар утсаараа уг үйл явдлыг бичиж авсан. Бичлэг хийх явцдаа би наад мөнгөө ав гэж хэд хэдэн удаа хэлэхэд мөнгөө авахгүй болохоор нь өөрөө малгайгаа авч мөнгийг нь ширээн дээр унагасан. Тэгээд Д.Т мөнгөө ширээн дээрээс аваад энгэрийнхээ халаасанд хийгээд гараад явсан. Хажууд хүн байгаагүй, уг өрөөнд Д.Т бид хоёр л байсан. Би яг хэдэн төгрөг байсныг мэдэхгүй, ямартай ч нэлээдгүй 20,000 төгрөгийн дэвсгэртүүд байсан. Тухайн үед гомдол мэдээллээр шалгагдаж байсан ба яллагдагчаар татсаны дараа шалгалтын ажиллагааг явуулсан нь зүйтэй гэж үзсэн юм. Мөн энэ асуудлын талаар тухайн үед хэлтсийн дарга болон эрүүгийн ахлах мөрдөгч нарт мэдэгдсэн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар тал/,
Би албаны чиг үүргийн дагуу 2024 оны 01 дүгээр сарын 20-оос 21-нд шилжих шөнө Ө аймгийн Б сумын нутаг дэвсгэр Наймаа булан гэх газарт эргүүл, хяналт шалгалтын ажил гүйцэтгэж байсан юм. Улмаар 2024 оны 01 сарын 21-ний өдөр шөнийн 01 цагийн орчимд 34-56 ӨВЕ улсын дугаартай улаан канттай цагаан өнгийн Бонго-З маркийн бүхээгтэй автомашиныг зогсоож шалгахад Д.Т нь зөвшөөрөлгүй мод тээвэрлэж байж болзошгүй байдал илэрсэн. Ингээд шалгаж үзэхэд 20 ширхэг шинэс мод байсан бөгөөд ямар нэг тэмдэглэгээгүй байсан учраас цагдаагийн байгууллагын бүртгэлд оруулж шалгасан юм. Би Д-н Т гэх хүнийг огт танихгүй бөгөөд 2024 оны 01 сарын 21-ний өдрөөс хойш түүнд холбогдох гомдол, мэдээлэл хэргийг шалгаад тодорхой хэмжээгээр мэддэг болсон. Д.Тд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад зохих зөвшөөрөлгүй хууль бусаар мод бэлтгэж тээвэрлэсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоод 2024 оны 04 сарын 04-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналаа гаргаж хэргийг прокурорт шилжүүлсэн. Үүнээс хойш уг мөрдөн байцаалтын хэрэгт манай хэлтсийн мөрдөн байцаах хэсгээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан юм. Би 2024 оны 01 сарын 21-ний өдөр Д.Тд холбогдох гомдол мэдээлэлд түүний тээвэрлэж явсан мод болон тээврийн хэрэгслийг нь битүүмжилсэн. Ингээд байж байтал тухайн 2024 оны 01 сарын 21-ний өдрийн 18 цагийн үед намайг Ө аймгийн Б сумын цагдаагийн тасгийн 2 тоот буюу экологийн асуудал хариуцсан байцаагч дэслэгч Н.З-н өрөөнд Х сум руу явах гээд юмаа бэлдээд байж байтал гаднаас Д-н Т орж ирээд “олон хүний амьдрал сүйрэх гээд байна ахынхаа машиныг салгаад өгөөч” гэж хэлсэн, тэгэхээр нь би тийм боломж байхгүй гэж хэлсэн. Тухайн үед иймэрхүү хууль бус юм гуйгаад байхаар нь би гар утсаараа бичлэг хийж эхэлсэн. Тэгэхэд Д.Т нь “бээлийн чинээ ээжээс минь өөр намайг гэх хүн алга, эхнэр хүүхдээсээ ч бараг салах гээд байна, ах нь 2-ыг өгье машиныг маань өгчих, өөр машин өгчихье" гэж хэлээд өрөөнд байх ширээн дээр байсан компьютерийн процессор дээр тавьсан байсан миний цагдаагийн албаны өвлийн ноосон малгайг аваад дотор нь мөнгө хийгээд ширээн дээр тавьсан. Тэгэхээр нь би ингэж болохгүй, наадхаа ав гэж хэлэхэд авахгүй байсан болохоор би өөрөө босож малгайгаа аваад дотор нь байсан мөнгийг нь ширээн дээр ил гаргасан. Тэгээд Д.Т нь мөнгөө буцааж аваад энгэрийн халаасандаа хийгээд гараад явсан. Ийм л асуудал болсон бөгөөд би үүнийг гар утасныхаа камераар бичиж авсан юм. Д.Т нь 2024 оны 01 сарын 21-ний өдрийн 18 цагийн үед битүүмжлүүлсэн машинаа солиулах зорилгоор надад 2 сая төгрөгийг өгөхийг санал болгосон юм. Д.Т нь өөрөө 2 сая төгрөг гэж хэлсэн бөгөөд би үүнийг нь тоолж үзээгүй, харахад 20.000т болон 10.000-тын дэвсгэртүүд байсан. Энэ үйл явдал болоход Д.Таас өөр хүн байгаагүй. Энэ бичлэгт гарч байгаа надад мөнгө өгөхийг санал болгосон хүн Д.Т мөн. Д.Т нь надад шалгагдсан учраас би мэдэж байна. Энэ мэдээллийн дагуу ахлах мөрдөгч Г.Энхбаяр миний гар утсанд үзлэг хийж бичлэгийг хуулбарлан авсан...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 56 дугаар тал /
Гэрч Н.З-н “...Би Ө аймгийн Б сумын иргэн Д-н Тыг зүс танина, би Б суманд ажилласан цагаасаа хойш хэд хэдэн удаа зүс харж байсан учраас мэднэ. Д.Т нь “Хурмаст хурх” ХХК-ийн захирлаар ажилладаг бөгөөд энэ нь модны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. Миний хувьд Д.Ттай хамаатан садан, найз нөхдийн холбоо байхгүй. Би 2024 оны 01 сарын 20-ны өдөр Ө аймгийн Б сумын 3, 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хууль бус мод бэлтгэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх зорилгоор А.Оийн хамт эргүүл, шалгалтын үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 2024 оны 1 сарын 20-оос 21-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Д.Т нь Б сумын 3-р баг Наймаа булан гэх газарт улаан, цагаан өнгөтэй Бонго-З маркийн машинтай мод тээвэрлэж яваад саатуулагдсан. Улмаар тус мэдээллийг 70327102 дугаарт мэдэгдэж цагдаагийн байгууллагын нэгдсэн санд гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллээр бүртгүүлсэн. Ингээд энэ асуудлыг Х сумын экологийн асуудал хариуцсан байцаагч А.О шалгасан юм. Би 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн орой ойролцоогоор 18 цагийн орчимд гадуур ажилтай байсан юм. Энэ хооронд Д.Т нь Б сумын цагдаагийн тасагт ирээд А.Отэй уулзсан байсан. Улмаар Д.Т нь А.О-д 2 сая төгрөг өгөхийг оролдож малгайд нь хийсэн, тэгээд би бичлэг хийж авсан гэж тэр өдрийн орой А.О нь надад хэлээд тэр бичлэгээ үзүүлсэн. Тухайн бичлэгт Д.Т нь А.Оийн малгайнаас гарч ирсэн мөнгийг аваад өвөртөө хийж байгаа нь харагдаж байсан. Энэ бичлэгт гарч байгаа А.Отэй харьцаж байгаа хүн бол Д.Т мөн байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59 дүгээр тал/
Гэрч А.Мөнх-Эрдэнийн "...Х сумын сум дундын цагдаагийн хэлтсийн экологийн асуудал хариуцсан байцаагч А.О нь Ө аймгийн Б сум руу хяналт шалгалтаар 2024 оны 01 сард явж ажилласан юм. А.О нь хяналт шалгалтаар ажиллахдаа дээрх Д.Тд холбогдох хэргийг илрүүлж гомдол, мэдээллээр бүртгэлд оруулж өөрөө шалгалтын ажиллагааг явуулсан ба Бат- Өлзий суманд хяналт шалгалтаар явж ирснийхээ дараахан 2024 оны 1 сарын сүүлээр ажил дээр надад “Д.Т гэх хүн Б сумын цагдаагийн тасгийн өрөөнд надад мөнгө өгөх гэж оролдсон, надтай ярьж байхдаа миний малгай дотор мөнгө хийгээд ширээн дээр тавьсан, надад бичлэг нь байгаа” гэж ярьж байсан. Тэгээд миний хувьд наад асуудлаа гомдлоор нь оруулж шалгах талаар зөвлөсөн юм. Ингээд энэ асуудал нь гэмт хэргийн шинжтэй тул гомдлоор орж шалгагдсан байх.”... гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 61 дүгээр тал/,
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Д.Т нь хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн үйлдлээ өөрт ашигтай байдлаар шийдвэрлүүлж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор тус хэргийг шалгаж байсан Х сумын сум дундын цагдаагийн хэлтсийн экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч А.О-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Ө аймгийн Б сумын цагдаагийн тасгийн албан өрөөнд бэлнээр 2,000,000 төгрөгийн хахууль өгөхийг санал болгосон гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Д.Т нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Прокурорын санал болгож, шүүгдэгч Д.Тын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Д.Тыг өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөхийг санал болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Ц овогт Д-н Тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 (нэг) ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдав.
Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,7 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА