Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 154/ШШ2021/00080

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 154/ШШ2021/00080

Булган сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган сумын Б   багт оршин суух, РД:   , Б   овогт Т  ы Б  ийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Т.Б  и шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Т  ы Б  и нь 1966 онд төрсөн. 1971 онд 3 дугаар анги төгссөн. Би 16 наснаасаа эхлэн туслах малчин, саалчнаар Жаргалын зам нэгдэлд ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш тасралтгүй нэгдлийн мал маллаж байсан юм.

Иймд миний шүүхэд ирүүлсэн хөдөлмөрийн дэвтэр болон бусад нотлох баримтыг үндэслэн 1982 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчин, саалчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Т.Б  ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Т.Б  и нь 1982 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчин, саалчнаар ажиллаж байсан болох нь:

-  түүний шүүхэд гаргасан хүсэлт,

- Хүсэлт гаргагчийн 1980 оны хөдөлмөрийн дэвтэрийн хуулбарт: Бригадын зөвлөлийн шийдвэрээр Булган сумын Жаргалын зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар авч ажиллуулав гэх бичилт, мөн дэвтэрт 1982 оны 04 сараас 1990 оныг дуустал ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний бичилтүүд бүрэн тэмдэглэгдсэн,

- Минжит Булган цогцолбор сургуулийн захирлын 2021 оны 02 сарын 24-ний өдрийн 16 дугаартай албан бичиг,

- Т.Хатираагийн шүүхэд гэрчээр өгсөн: ...Т.Б  и нь 1982 оноос Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан. Т.Б  и нь 1986 онд Радабектэй гэр бүл болж мөн нөхрийн хамт нэгдлийн мал маллаж байсан. Би мөн Жаргалын зам нэгдэлд мал маллаж байсны хувьд сайн мэдэж байна... гэх мэдүүлэг,

- Х.Силамын шүүхэд гэрчээр өгсөн: ...Т.Б  и нь багаасаа хөдөө гарч мал малласан хүн юм. 1982 оноос Жаргалын зам нэгдлийн туслах малчнаар ажиллаж эхэлсэн. Би 1967 онд техник мэргэжлийн сургууль төгсөж ирээд Булган сумын Жаргалын зам нэгдэлд трактор, комбайнчаар ажиллаж байсан. Тухайн үед Т.Б  и нь 2 дугаар бригадад бог мал маллаж байсан ба өнөөдрийг хүртэл Булган сумын Дээд, доод нарийн гэх газарт нутаглаж мал маллаж амьдарч байна... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

Хүсэлт гаргагч Т.Б  и нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б   овогт Т  ы Б  ийн 1982 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчин, саалчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ