Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/183

 

2024     04          25                                          2024/ШЦТ/183

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал,  

Улсын яллагч Т.Д,

Шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Р.Ц нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д.Э-д холбогдох эрүүгийн 232500284**** дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

        Монгол Улсын иргэн, Д.Э

 

Холбогдсон  хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Э-  нь 2022 оны 06 дугаар сарын 24, 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр хохирогч Ц.Б-ийг “...Зүтгүүрийн туслах машинчийн үнэмлэх гаргаж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж иргэн Г.Нын эзэмшлийн Хас банкны 500******* тоотоор дансаар дамжуулан өөрийн эзэмшлийн хаан банкны 509******* тоот дансанд шилжүүлэн авч,нийт 2,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Э-ыг бусдыг хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд:

улсын яллагч “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, хүсэлтийг хүлээн авч 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял санал болгоход зөвшөөрсөн” гэж,  

          шүүгдэгчийн өмгөөлөгч “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир мэтгэлцэхгүй, ийм учир прокурорын саналын хүрээнд шийдвэрлэж өгнө үү” гэж,

          шүүгдэгч “сайн дураараа гэм буруугаа хүлээсэн, эрүүгийн хариуцлагын агуулгыг ойлгож хүлээн зөвшөөрсөн...” гэж тус тус санал, дүгнэлт гаргаж оролцсон.

Хохирогч “хохирлоо төлүүлж авсан, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд суухгүй” гэж хүсэлтээ илэрхийлсэн тул түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Э- нь 2 удаагийн гүйлгээгээр хохирогч Ц.Б-ийг “...Зүтгүүрийн туслах машинчийн үнэмлэх гаргаж өгнө” гэж хуурч Г.Нын эзэмшлийн Хас банкны 500******* тоотоор дансаар дамжуулан өөрийн эзэмшлийн хаан банкны 509******* тоот дансанднийт 2,500,000 төгрөгийг шилжүүлэн авч хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хохирогч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.Н нь надад хэлэхдээ туслах машинистын мэргэжлийн үнэмлэх гаргаж өгдөг хүн байгаа гэж хэлж байсан. Тэгээд би үнэмлэх гаргуулахаар Г.Над 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр би өөрийнхөө хаан банкны 502******* тоот данснаас Г.Нын хас банкны 500******* тоот данс руу шилжүүлж байсан. Г.Н нь тухайн үед надаас би Төмөр замын дээд сургуульд сурч байсан уу гэж асууж байсан тэгэхээр нь Г.Над би Улаанбаатар Төмөр замын Политехникийн коллежид 2018 онд 1 жил суралцаж байсан гэж хэлэхэд Г.Н нь надад тэгвэл чиний мэргэжлийн үнэмлэхийг 2018 онд сурч байснаар нь гаргаж өгье гэж хэлж байсан.Г.Н нь 2022 оны 07 сүүлээр /би өдрийг нь сайн санахгүй байна/ над руу залгаад Эрдэнэт депогийн эмчийн өрөөнд чиний туслах машинистын мэргэжлийн үнэмлэхийг үлдээчихлээ очоод аваарай гэж хэлсэн. Тэгэхээр нь би Эрдэнэт депогийн эмчийн өрөөнд очиж дотор нь байсан хүнд Г.Н юм үлдээсэн үү гэхэд өрөөнийх нь ширээн дээр миний нэртэй мэргэжлийн үнэмлэх байсныг дотор өрөөнд сууж байсан эмэгтэй хүн надад өгч байсан би нэрийг нь мэдэхгүй байна. Г.Н нь надад хугацаа болон ямар хүнээр дамжуулж өгөх талаар надад хэлж байгаагүй ээ.Би 2018 онд Улаанбаатар төмөр замын политехникийн коллежид суралцаж байсан. Намайг анх 2018 онд элсэж орж байхад Улаанбаатар Төмөр замын политехникийн коллеж, Улаанбаатар төмөр замын дээд сургууль дотроо Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв хамт байдаг байсан. Тэгээд 2019 онд намайг 2 дугаар курстээ элсэж орох үед Улаанбаатар төмөр замын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нь Улаанбаатар төмөр замын политехникийн коллежтойгоо нийлж Мэргэжил сургалт үйлдвэрийн төв байхаа больж Улаанбаатар төмөр замын дээд сургууль, Улаанбаатар төмөр замын политехникийн коллеж гэж хоёр ангилдаг болсон. Би 2018 оны 09 дүгээр сард Улаанбаатар төмөр замын политехникийн коллежийн дохиолол төвлөрүүлэлт хориглолтын техникийн ангид суралцаж байсан. Миний суралцаж байсан мэргэжил нь 3 жил сурч байж төгсдөг байсан. Би ар гэрийн шалтгаанаар 2 дугаар курсээсээ сургуулиасаа өөрийнхөө хүсэлтээр гарч байсан. 2018 онд Улаанбаатар төмөр замын Мэргэжил сургалт үйлдвэрийн төвд 1-ээс 3 жилийн хугацаатай суралцаж авдаг байсан. Харин 2019 оноос эхэлж Улаанбаатар мэргэжил сургалт үйлдвэрийн төв гэж байхаа больж Улаанбаатар төмөр замын политехникийн коллежид суралцаж авдаг болсон....Д.Э- надад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан тийм учраас миний зүгээс одоо гаргах гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25, 167 дугаар тал/,

- Гэрч Г.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хариулт: 2022 оны 6 сард өдрийн санахгүй байна Орхон аймаг, Баян-өндөр сум Баянцагаан баг 3 байрны гадаа сагсны талбай дээр тоглож байхад н.Билэгт гээд манай найзын ээж Д.Э- эгч над дээр ирж туслах машинчийн үнэмлэх гаргаж өгье авах сонирхолтой хүн байна уу гэж надад хэлэхээр нь би асуугаад хариу хэлье гэж хэлсэн. Тэгээд 2022 оны 06 дугаар сар шиг санаж байна Ц.Б-тэй байрныхаа гадаа талбайд сагс тоглож дуусаад сууж байгаад туслах машинчийн үнэмлэх гаргадаг юм байна чи сонирхоод байсан авах юм уу гэж асуусан. Тэгсэн Ц.Б авъя хэдэн төгрөг байдаг юм бол гэхээр нь би асуугаад хэлье гээд салсан. Хэдний өдөр гэдгийн санахгүй байна хэсэг хугацааны дараа манай байрны хажуу талын дэлгүүрийн гадаа Д.Э- эгчтэй таараад туслах машинчийн үнэмлэх гаргахад ямар үнэтэй вэ гэж асуусан 2,500,000 төгрөг гэж надад хэлсэн тэгээд бид хоёр салаад явсан. Ц.Бд 2,800,000 төгрөг гэж хэлсэн Ц.Б болж байна манай ах машинаа зараад мөнгөтэй болохоор нь шилжүүлье гэж надад хэлсэн. Би 2,500,000 төгрөг гэж Д.Э- эгчийн хэлсэн үнэ дээр 300,000 төгрөг нэмээд 2,800,000 төгрөг гэж Ц.Бд хэлсэн. 2022 оны 06 дугаар сарын 24-ны өдөр миний хас банкны 500******* тоот дансанд Ц.Б-ийн хаан банкны 502******* тоот данснаас 2,800,000 төгрөг орж ирсэн. Тухайн өдөр Д.Э- эгчийн хаан банкны 509******* тоот данс руу 1,500,000 төгрөг шилжүүлсэн. 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Д.Э- эгчийн хаан банкны 509******* тоот данс руу 1,000,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн оны 9 дугаар сард Д.Э- эгчийн гэрт очиж туслах машинчийн мэргэжлийн үнэмлэхийг авсан. Ажилдаа явж байсан болохоор ажил дээрээ үлдээсэн. Ц.Б манай ажил дээрээс ирж мэргэжлийн үнэмлэхээ авсан. Ц.Б "Болд төмөр ерөө голын хувийн төмөр замд ажилд орох гээд туслах машинчийн мэргэжлийн үнэмлэхээ нотариатаар батлуулах гээд очсон канондсон хувь байна эх хувийг авчир гэж надад хэлж байна энэ хуурамч үнэмлэх байна гэж 2023 оны 05 дугаар сард надад хэлсэн. Хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Тэхээр нь би  мэдэхгүй байна Д.Э- эгчээс асууя гэж хэлсэн. Тухайд үед Ц.Б ахаа хуурамч үнэмлэх байна би мөнгөө авмаар байна гэж надад хэлсэн. Би Ц.Бтэй ярьж дуусаад шууд Д.Э- эгчтэй ярьсан. Эгчээ энэ мэргэжлийн үнэмлэх хуурамч байна гэж байна та ямар үнэмлэх өгсөн юм гэж хэлэхэд эгч нь мэдэхгүй байна буцаагаад холбогдоно юу гэж хуурамч үнэмлэх байдаг юм бэ гэж надад хэлсэн. Ц.Б та тантай ярьсан та миний мөнгийг надад өг би Д.Э- эгчтэй ярьж чадахгүй би цагдаад өглөө гэж надад хэлсэн. 2022 оны 10 сард шиг санаж байна ажилдаа явж байсан Д.Э- эгч намайг дуудаад үнэмлэх ирсэн гээд цонхоороо шидэж өгсөн. Хаана ямар хүн хийсэн талаар мэдэхгүй би Д.Э- эгчээс авсан. Д.Э- эгч надаас Ц.Б-ийн регистрийн дугаар хэрэгтэй өөр юм хэрэггүй гэж надад хэлээд би Ц.Б-ийн регистрийн дугаарыг өөрөөс нь асуугаад Д. Д.Э- эгчид хэлж өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дүгээр тал/,

- Гэрч Д.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн: “...Манай эгч Д.Э- нь 2021 оны 12 дугаар сарын сүүлээр Дорноговь аймаг Сайншанд сумын 4 дүгээр баг Тоочикийн 877 км гудамж 7 дугаар байр 02 тоотод буюу манай гэрт ганцаараа Орхон аймгаас зочилж ирсэн. Тэгээд би эгчийгээ ирэхээр нь гэртээ гал тогооны өрөө, том өрөөний хананд затирк татуулах, ханын обой наалгах, таазны хөөсөн чимэглэл наах зэрэг засварын ажлыг 10 гаруй хоног хийлгүүлж, эгч 2022 оны 01 дүгээр сарын сүүлээр Орхон аймаг руу буцсан. Манай эгч өөрөө барилгын засал чимэглэлийн мэргэжилтэй юм. Манай эгч Орхон аймаг руу буцахдаа замын зардал болон мөнгөгүй болж тухайн үед манай ажлын 13 дах сарын цалин орчихсон байсан болохоор Д.Э- эгчид 1.000.000 төгрөг бэлнээр зээлүүлж боломжтой үедээ өгье гэж ярьж тохиролцоод зээлж авсан. Тухайн үед эгч банкны виза картгүй байсан болохоор 1.000.000 төгрөгөө бэлнээр авсан юм. Уг зээлсэн мөнгөө 2022 оны 06 дугаар сард 24-ний өдөр миний Хаан банкны 5376082253 тоот данс руу 99000895 гэсэн утгатай эгч Д.Э- нь зээлж авсан 1.000.000 төгрөгөө миний данс руу шилжүүлсэн ба мөнгөө шилжүүлэхээсээ өмнө эгч Д.Э- 99000895 дугаар луу миний 8802439 дугаарын руу залгаж зээлсэн мөнгөө шилжүүллээ дансаа шалгаарай гэж хэлж байсан тэгээд миний данс руу 1.000.000 төгрөг орж ирсэн” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 93-95 дугаар тал/,

- Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 67 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн *******дугаартай "Зүтгүүрийн туслах машинч" мэргэжлийн үнэмлэхийн "Сургуулийн захирал" гэсэн үгийн ард "Б.Г" гэсний урд зурагдсан гарын үсгүүд харьцуулах загвараар ирүүлсэн Б.Гы гэх гарын үсгийн загваруудтай гарын үсгийн бүтэц, бичгийн дадал, чадвар, хөдөлгөөний хурд, даралт зэрэг ерөнхий шинж тэмдгүүд болон элемент гүйцэтгэлийн хөдөлгөөний хэмжээ, тоо, холболт, байрлал, "Сургалтын менежер" үсгийн ард, "Г.М" гэсэн үгийн урд зурагдсан гарын үсгүүд харьцуулах загвараар ирүүлсэн Г.Мын гэх гарын үсгийн загваруудтай гарын үсгийн бүтэц, бичгийн дадал, чадвар, хөдөлгөөний хурд, даралт зэрэг ерөнхий шинж тэмдгүүд болон элемент гүйцэтгэлийн хөдөлгөөний дараалал, тоо, хэлбэр, "Ангийн багш" гэсний ард, "Ч.Б" гэсний урд зурагдсан гарын үсгүүд харьцуулах загвараар ирүүлсэн Ч. Б-ийн гэх гарын үсгийн загваруудтай гарын үсгийн бүтэц, бичгийн дадал, чадвар, хөдөлгөөний хурд, даралт зэрэг ерөнхий шинж тэмдгүүд болон элемент гүйцэтгэлийн хөдөлгөөний дараалал, тоо, хэлбэр зэрэг хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирохгүй байна. Шинжилж буй 2 ширхэг тэмдгийн дардас мэт зүйл нь тэмдгийн дардас биш, Inkjet хэвлэлийн аргаар үйлдсэн дүрс байна” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 136-141 дүгээр тал/,

- №*******дугаартай мэргэжлийн үнэмлэхийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 151 дүгээр тал/,

- Хаан банкны 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 23/956 дугаартай албан бичиг, 5376082253 тоот Д.Гэрэлтуяагийн эзэмшлийн дансны хуулга “...2024 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 13 цаг 30 минутад 509******* тоот данснаас 99000895 гэсэн утгаар 1,000,000 төгрөг орлого болж орж ирсэн ” дансны хуулга /хавтаст хэргийн 77-78 дугаар тал/, 

- Хаан банкны 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 23/891 дугаартай албан бичиг, 509******* дугаартай Доржийн Д.Э-ы эзэмшлийн дансны хуулга “...2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 13 цаг 24 минутад 500******* тоот данснаас 1,500,000 төгрөгийн орлого орж ирсэн” дансны хуулга /хавтаст хэргийн 73-75 дугаар тал/,

- Хас банкны 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 13/1080 дугаартай “...500******* тоот данс нь Ганпүрэв овогтой Г.Нын данс” гэх дансны хуулга, /хавтаст хэргийн 82-84 дүгээр тал/,

- Монгол улсын боловсрол шинжлэн ухааны яамны 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 7/4943 дугаартай “...Таны албан бичигт дурдсан асуудлаар тухайн сургалтын байгууллагаас утсаар тодруулахад 2018 онд Төмөр замын мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвөөс "Зүтгүүрийн туслах машинч"-ийн "201804592" дугаартай мэргэжлийн үнэмлэх олгогдоогүй байна. Энэ үед тус ангийг 27,28 суралцагчтайгаар 2 анги буюу нийт 55 суралцагч төгсөж "201806"... гэсэн дугаартай мэргэжлийн үнэмлэх олгогдсон байна” гэх албан бичиг /хавтаст хэргийн 88 дугаар тал/,

- Улаанбаатар төмөр замын политехникийн коллежийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 48/330 дугаартай “...Тус сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилд Төмөр замын "Зүтгүүрийн туслах машинч" мэргэжлээр *******дугаартай үнэмлэх бүртгэлгүй бөгөөд Ц.Б (РД: ФБ99******) нь суралцаж төгсөөгүй болно” гэх албан бичиг /хавтаст хэргийн 50 дугаар тал/  болон түүний хувийн байдалтай холбоотой баримтууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. 

 

Шүүгдэгч Д.Э- нь Улаанбаатар төмөр замын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон одоогийн Улаанбаатар төмөр замын Политехникийн коллежид ажиллаж байгаагүй бөгөөд Ц.Б-д төмөр замын зүтгүүрийн машинчийн үнэмлэх гаргаж өгч чадна гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Г.Н-ын  Хас банкны 500******* тоотоор дансаар дамжуулан өөрийн хаан банкны 509******* тоот дансаар 2 удаагийн үйлдлээр мөнгө шилжүүлэн авч, түүнд хуурамч №*******дугаартай Зүтгүүрийн туслах машинчийн үнэмлэхийг гарган өгсөн үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

 

Шүүгдэгч Д.Э- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирол, хор уршгийн талаар: 

Шүүгдэгч Д.Э- нь хохирогч Ц.Б-д учирсан 2,500,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан,  хохирогч Ц.Б нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэж шүүхэд мэдэгдсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

          Шүүх шүүгдэгч Д.Э-ыг “бусдыг төөрөгдөлд оруулан хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Д.Э-ы үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр  буюу 500,000 төгрөгөөр  торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч Д.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр  буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан *******дугаартай мэргэжлийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комист даалгаж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Э-д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг төөрөгдөлд оруулан хуурч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Шүүгдэгч Д.Э- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн *******дугаартай мэргэжлийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц утсгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай.

 

7. Тогтоолд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ОРХОНТАМИР