Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
Хэргийн индекс | 154/2021/00048/И |
Дугаар | 154/ШШ2021/00082 |
Огноо | 2021-04-08 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 154/ШШ2021/00082
2021 оны 04 сарын 08 өдөр | Дугаар 154/ШШ2021/00082 | Булган сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал би
Нэхэмжлэгч: Ховд аймаг Булган сум Төрийн банк ХХК-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багт оршин суух, РД: регистрийн дугаартай, Б овогт Б ын У ,
Хариуцагч: Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багт оршин суух, РД: регистрийн дугаартай, Р овогт Г ын Э нарт холбогдох 13.817.674 /арван гурван сая найман зуун арван долоон мянга зургаан зуун далан дөрвөн/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б ын У , Г ын Э нар нь 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Төрийн банкны Булган тооцооны төвтэй 110200297655/15-1103 дугаартай барьцаат зээлийн гэрээ /цалингийн зээл/ байгуулан 19.000.000 / арван есөн сая / төгрөгийн зээлийг жилийн 14.4 хувийн хүүтэй, 49 сарын хугацаатай цалингийн зээл авсан байдаг.
Зээлдэгч Б.У нь зээл авах үедээ Ховд аймаг Булган сумын Бүрэнхайрхан баг Төрийн банк Булган тооцооны төвд Тооцооны төвийн захиралаар ажиллаж байсан бөгөөд зээлийн барьцаанд цалингийн орлого, 6 ханатай гэр, зурагт, хөргөгч болон антен зэргийг барьцаалсан.
Хариуцагч Б.У нь Ховд аймаг Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт оршин сууж байгаа бөгөөд одоогоор эрхэлсэн ажилгүй, Г.Э нь Өмнөговь аймагт Таван толгой ХХК-д том машин барин хил хооронд нүүрс тээвэрлэдэг тул Ховд аймаг Булган сум дахь Сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Хариуцагч Б.У , Г.Э нар нь зээлийн гэрээний дагуу зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй, банкны ажилтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, зээлийн гэрээний 3.2.1-т заасан үүргээ зөрчиж төлбөрийн хариуцлагаас зайлсхийх гэсэн үйлдэл, оролдлогууд нь төлбөрийг барагдуулах ажиллагаанд хүндрэл учруулсаар өнөөдрийг хүрлээ.
Иймээс Б.У , Г.Э нартай байгуулсан барьцаат зээлийн гэрээ /цалингийн зээл/-ний 4 дүгээр зүйлийн 4.1.5 заалт, 6 дугаар зүйлийн 6.2, 6.3 заалтад заасныг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 12.005.257 төгрөг, зээл хүүгийн төлбөр 1.559.496 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22.036 төгрөг нийт 13.586.790 / арван гурван сая таван зуун наян зургаан мянга долоон зуун ерэн/ төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 5000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 225.883 төгрөг нийт 13.817.674 /арван гурван сая найман зуун арван долоон мянга зургаан зуун далан дөрвөн/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.У , Г.Э нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.У , Г.Э бид нар Төрийн банк ХХК-ны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Б. У би төрийн банкнаас цалингийн зээл авсан нь үнэн, би 2020 оны 04 дүгээр сард ажлаас гараад төлж чадаагүй байгаа нь үнэн болно. Зээлийн төлбөр 13.817.674 төгрөгийг 5 сараас эхлэн бага багаар 2022 оны 05 дугаар сард төлж барагдуулна. Татгалзах зүйлгүй, хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХААН банк ХХК-ны 13.817.674 /арван гурван сая найман зуун арван долоон мянга зургаан зуун далан дөрвөн/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.У , Г.Э нар 2022 оны 05 дугаар сард барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1- д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ны нэхэмжлэлийн шаардлага 13.817.674 /арван гурван сая найман зуун арван долоон мянга зургаан зуун далан дөрвөн/ төгрөгийг хариуцагч Б.У , Г.Э нар 2022 оны 05 дугаар сард төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225.883 төгрөгийн 112941 төгрөгийг 100161900941 тоот данснаас, 112941 төгрөгийг хариуцагч Б.У , Г.Э нараас гаргуулж нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснааар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ