Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
Хэргийн индекс | 154/2021/00044/И |
Дугаар | 154/ШШ2021/00083 |
Огноо | 2021-04-08 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 154/ШШ2021/00083
2021 оны 04 сарын 08 өдөр | Дугаар 154/ШШ2021/00083 | Булган сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн иргэний хэргийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Булган сумын харъяат, 19** оны ** дугаар сарын **-нд төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтэй, үсчин мэргэжилтэй, ам бүл **, нөхөр хүүхдүүдийн хамт амьдрах, *** дугаарын регистртэй, У овогт У ийн О ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Булган сумын харъяат, 19** оны ** сарын **-нд төрсөн, ** настай, эрэгтэй, ам бүл *, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Булган сумын А багт оршин суух, дугаарын регистртэй И х овогт Б ы Б д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.О шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би Б.Б тэй 2012 онд танилцаж 2016 онд гэр бүл болж, 2017 онд охин Б.Мөнхзаяаг төрүүлсэн. Нөхөр хурим найр хийх сонирхолгүй, амьдралын ямар ч зорилгогүй, манай гэрт надтай хамт амьдардаг байсан. Би 2019 онд Б.Б ийг гэрээсээ явуулсан, түүнээс хойш охин бид 2 дээр ирээгүй, холбоо ч барьдаггүй. Хамгийн сүүлд 2021 оны 01 дүгээр сард ирээд охиноо авч яваад 2 хонуулаад авч ирж өгсөн. Цаашид энэ хүнтэй хамт амьдарч чадахгүй тул гэрлэлтээ цуцлаж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсч байна. Хамтран өмчлөх дундын хөрөнгийн талаар маргаан байхгүй гэв.
Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа:...Б.Б би Ч.О аас гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Ч.О нь өөр амьдралтай болсон тул хамт амьдрах боломжгүй болсон. Иймд охин Б.Мөнхзаяаг өөрөө авч өсгөх хүсэлттэй байна.
...Шүүх хуралдааны товыг хүлээн авлаа. Ховд аймгийн төвд ковид-19 өвчин гарсан тул хөл хорио тогтоосон, миний бие ажил дээрээ тусгаарлалтанд байна. Энэ шүүх хуралдаанд очиж оролцох боломжгүй байх тул намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж өшгө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.О нь шүүхэд гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Ч.О , хариуцагч Б.Б нар 2016 оны 04 сарын 06-ны өдөр гэр бүл болж, тэдний дундаас 2017 оны 04 сарын 01-нд охин Б.Мөнхзаяа төрсөн болох нь гэрлэсний бүртгэлийн №8407000022 дугаартай гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, охин Б.Мөнхзаяагийн №8407000053 дугаарын ПБ17240101 регистрийн дугаар бүхий төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Энэ хуулийн 13-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний... нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ, 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж заажээ.
Гэрлэгчид гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас 2019 оны 04 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа гэх ба цаашид амьдралаа үргэлжлүүлэх талаар хэн аль нь санаачлага гаргаагүй, цаашид хамтран амьдрах боломжгүй гэж үзэн гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа нь тэдний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар нотлогдож байх тул гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Б.Б нь хүүхдээсээ тусдаа амьдарч байсан, хүүхэд эхийнхээ асрамжид байсан нь зохигчийн тайлбараар нотлогдож байх ба хүүхдүүдийн дассан орчин нөхцлийг харгалзан охин Б.Мөнхзаяаг эх Ч.О ийн асрамжид үлдээж шийдвэрлэв.
Шүүхээс Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д заасан үндэслэлээр гэрлэгчдийн дундаас 2017 оны 04 сарын 01-нд төрсөн охин Б.Мөнхзаяаг эх Ч.О ын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Б.Мөнхзаяаг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Б.Б ээр тэжээн тэтгүүлж, гэрлэгчид хамтран өмчлөх дундын хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б ээс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.О т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан Б.Б ээс нэг жилийн хугацаанд хүүхдэд төлбөл зохих тэтгэлэгийн үнийн дүнгээс тооцож улсын тэмдэгтийн хураамжид 32011 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар У овогт У ийн О /ПБ95020207/, Их хошуу овогт Б ы Б / / нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2017 оны 04 дүгээр сарын 01-нд төрсөн охин Б.Мөнхзаяаг эх Ч.О ийн асрамжид үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Б.Мөнхзаяаг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Б ээс сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурьдсугай.
4. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.О ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б ээс 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагчийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож 32011 төгрөгийг хариуцагч Б.Б ээс гаргуулан улсын орлогод оруулсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Я.Ганчимэгт даалгасугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлэгийн мөнгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Ч.О т даалгасугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэг хэвээр байхыг анхааруулсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ