Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/201

 

2024      05         06                                          2024/ШЦТ/201

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах,   

улсын яллагч Т.Д 

хохирогчийн өмгөөлөгч Г.Г,

          шүүгдэгч Т.Э,

          шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Эөд холбогдох эрүүгийн 240200049**** дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн Т.Э

 

Холбогдсон  хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Т.Э нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэр “ЭҮ” төрийн өмчит үйлдвэрийн газрын ерөнхий захирлын 2023 оны 2 дугаар сарын 20-ны А/** дугаартай тушаалаар “Нурууны хамгаалах бүс” (***********) нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3 дэх хэсэг (албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах), мөн зүйлийн 7.1.6 дэх хэсэг (албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх),

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг (Албан тушаалтан бүрэн эрхийнхээ дагуу олж авсан мэдээллийг хууль эусаар задруулах, албан үүрэгт нь хамааралгүй байдлаар ашиглахыг хориглоно),

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дэх хэсэг (Тендерийн агуулга, унэлгээний явц болон тендерт оролцогчийн чадавхыг үнэлэхтэй холбогдсон энэ хуулийн 26 дугаар зүйлд зааснаас бусад мэдээллийг гэрээ байгуултал нууцална), мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дэх хэсэг (Захиалагч тендерт оролцогчийн чадавхыг магадлах явцад олж мэдсэн түүний техникийн болон бизнесийн нууцыг хадгална) гэснийг зөрчиж,

“Нурууны хамгаалах бүс” *****************дугаартай тендерт “Х Б” ХХК тендерийн баримт бичгийг өөрийн Телеграм “telegram” программаас 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Х.Оийн Телеграм “telegram” программ руу “Х Б” ХХК тендерийн материал буюу ******************-**-******.ziр гэсэн 10 ширхэг файл илгээж,

уг файлыг Х.О Фейсбүүк программын чатаар 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр “У” гэж /М Г ХХК/ Фейсбүүк программын чатад илгээж, “М Г” ХХК нь уг баримтыг ашиглан “Нурууны хамгаалах бүс” 02*****************дугаартай тендерт оролцох нөхцөлийг бүрдүүлж,

улмаар “Нурууны хамгаалах бүс” 02*****************дугаартай тендер сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хуралдаанд “М Г” ХХК-ийг тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж санал өгч давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.Эийг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Т.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би өөрийнхөө болчимгүй үйлдлээс болж алдаа гаргаж өөр компанийн материалыг Од өгсөн байдаг. Тухайн үед миний хувьд янз бүрийн ашиг сонирхол, өөртөө давуу байдал бий болгосон зүйл байгаагүй. Одоо ч байхгүй. Би 2014 оноос хойш тендерийн үйл ажиллагаанд оролцож байгаа. Ийм асуудалд би хэзээ ч орж байгаагүй. Яагаад гэвэл “**” ****-т маш олон ажилчид ажилладаг. Шууд аваад хэрэглэдэг хувцас хэрэглэл үнэхээр сайн чанартай байх ёстой. Тэрнээс болж хүний амь нас, эрүүл мэнд гэмтвэл бид нартай шууд холбоотой асуудал болдог. Тийм учраас би энэ дээр нэлээн чанга байр суурьтай байдаг. Энэ удаагийн асуудал дээр үнэхээр миний болчимгүй асуудал болсон. Хохирогч компаниас уучлалт гуйж байна, миний буруу. Гэхдээ би энэ дээр хэн нэгэнд давуу байдал бий болгох бодол байгаагүй гэдгийг хэлмээр байна...” гэв.

 

Улсын яллагч Т.Дэлгэрмэнд: Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд: “гэм буруу, зүйлчлэл дээр маргахгүй, шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх ” гэсэн,

Хохирогчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг “хохирогчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж оролцоно, хохирогчид учирсан хохирлыг цаашид нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэсэн байр суурийг тус тус илэрхийлж шүүх хуралдаанд оролцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Улсын яллагч хавтаст хэргээс:

-“ЭҮ” Төрийн өмчит үйлдвэрийн газрын 2024 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн ***/**дугаартай албан бичиг, хавсралт /1хх-ийн 177-250, 2хх-ийн 1-80 дугаар тал/,

-“ЭҮ” Төрийн өмчит үйлдвэрийн газрын 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн ***/**дугаартай албан бичиг, хавсралт /2хх-ийн 31-82 дугаар тал/, СИДИ Хаан банк

-“ЭҮ” Төрийн өмчит үйлдвэрийн газрын 2024 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн ***/*** дугаартай албан бичиг, хавсралт /2хх-ийн 33-97 дугаар тал/,

-“М Г” ХХК-ийн байранд нэгжлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1хх-ийн 100-107 дугаар тал/,

- Т.Эийн гар утсанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1хх-ийн 109-111 дүгээр тал/,

- Х.Оийн гар утсанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1хх-ийн 112-117 дугаар тал/,

- Э.Тын гар утсанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1хх-ийн 118-127 дугаар тал/,

- Х.Оийн гар утсанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1хх-ийн 128-156 дугаар тал/,

- Т.Эөөс хэрэгт хавсаргуулахаар гаргасан өгсөн баримтууд /1хх-ийн 161-165, 172-175 дугаар тал/,

- Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд “...ЭҮТӨҮГ-аас зарласан нурууны хамгаалах бүс нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ************* дугаартай тендерт 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр манай компани оролцсон. 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн ЭҮТӨҮГ-ын албан бичгээр манай компанийг тендерт шалгараагүй болохыг мэдэгдсэн. Уг албан тоотод нурууньг хамгаалах бүсний тохирлын гэрчилгээ ирүүлээгүй гэж хассан байсан. Уг тендерт манай компани дангаараа оролцсон өөр компани оролцоогүй. Тухайн захиалагчийн мэдэгдэл нь үндэслэлгүй байсан тул бид нар хуулийн хугацаанд Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яамнаас хариу ирэхдээ танай компани гомдолдоо захиалагчийн мэдэгдлийг хавсарган ирүүлээгүй учраас шалгах боломжгүй байна гэсэн байсан. Тухайн үед Сангийн яамны шалгахгүй гэх асуудлыг шүүхэд хандъя гэтэл нурууны хамгаалах бүс нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер дахин зарлагдсан. Нэгэнт тендер дахин зарлагдсан тул бид нарын зүгээс шүүхэд хандахаа болиод дахин тендерт оролцохоор шийдсэн. Ингээд тус тендерт 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр дахин оролцсон. 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр ЭҮТӨҮГ-аас мэдэгдэл ирсэн. Уг мэдэгдэлд манай компанийг тус тендерт шалгараагүй болохыг мэдэгдсэн байсан. Тендерт шалгараагүй шалтгаан нь санал болгож буй техникийн тодорхойлолтод заасан **-***см байна гэсэн шаардлагад нийцэхгүй байна гэсэн байсан. Ингээд энэ мэдэгдлийг манай компани хүлээн зөвшөөрөх боломжгүй байсан учир хуулийн хугацаанд Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яаманд гаргасан гомдолдоо тус тендерт шалгарсан М Г ХХК-ийн бичиг баримт нь нэгдүгээрт тендерийн бичиг баримтын шаардлага хангахгүй, хоёрдугаарт манай компанийн 07 дугаар сарын 31-ний өдөр илгээсэн тендерийн баримтуудын толгойг нь солиод хуулсан, гуравдугаарт манай компани тус тендерт оролцохдоо загвар болгон гурван бүс илгээсэн байхад нэг бүсийг үнэлгээний хороо үнэлсэн талаар тусгасан. Уг тендер шалгаруулалтын талаар Сангийн яамнаас хянасан хариу нь 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр манай компанид ирсэн. Тус хянасан бичигдээ М Г ХХК-ийн бичиг баримт зөрчилтэй байгаа нь үнэн байна, мөн Х Б групп ХХК-иас ирүүлсэн нурууны хамгаалах бүсний техникийн тодорхойлолт заасан хэмжээ нь шаардлагад нийцэхгүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй учир хуулийн хугацаанд дахин үнэлгээ хийх талаар заасан байсан. Ингээд бид захиалагчийг дахин үнэлгээ хийхийг хүлээгээд захиалагчид үнэлгээ хийгээч гэж мэйлээр, утсаар хэд хэдэн удаа хандсан боловч дахин үнэлгээ хийгээд танайд мэдэгдэнэ гэж байсан. Энэ хугацаанд би тус тендерийн үнэлгээний хорооны нарийн бичиг М-тэй утсаар холбогдсон. Манай компаниас гурван бүс тендерт шалгаруулалтад гарган өгсөн. Гэтэл нэг бүс өгсөн мэтээр дүгнэлт хийсэн байна, манайхаас гурван бүс очсон тийм үү гэхэд тийн гэж байсан. Тэгвэл тендер шалгаруулалт болох үед манай компаниас явуулсан хоёр бүс хаана байсан юм гэхээр тэр үед шинжилгээнд явуулсан байсан юм гэсэн. Тэгээд дахин тендерт үнэлгээ хийхгүй байсан учраас манай компанийн зүгээс Орхон аймгийн Захиргааны хэргийн шүүхэд хандсан, гэхдээ маргааныг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх рүү шилжүүлж өгөх хүсэлт гаргасан байгаа. Тендерт шалгарсан М Г ХХК нь 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр тендерийн цахим системд анх удаа бүртгүүлээд 9 дүгээр сарын 07-ны өдөр тендерт анх удаагаа оролцож тус тендерт шалгарсан. Тус манай компанийн бичиг баримтыг үзээд санаа авах, хуулах боломж байхгүй, 07 сарын 31-ний өдрийн манай компанийн тендерийн бичиг баримтыг тус компани хуулсан байна гэж үзээд Сангийн яам болон захиалагч ЭҮТӨҮГ-т хандсан боловч захиалагч талаас манайх энэ асуудлыг шалгадаггүй гэсэн хариу ирсэн. Мөн Сангийн яамнаас манайх энэ асуудлыг шалгадаггүй, цагдаагийн байгууллагад хандах талаар хариу ирсэн ‘М Г” ХХК-ийн захирал гэх Та /нэрийг буруу санаж байх? магадгүй/-ийн утасны дугаарыг интернэтээс олж, түүнтэй холбогдоод манай тендерийн бичиг баримтын толгойг солиод танайх тендерт явуулсан байна, танайх хаанаас олж авсан бэ гэхэд тийм юм байхгүй шүү гэсэн. Тэгэхээр нь танайх цэг таслалгүй дуурайж бичсэн байна гэж хэлэхэд за уучлаарай эгчээ би тантай өөрийн биеэр очиж уулзъя гээд утсаа тасалсан. Тэгээд дахин холбогдоогүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 8-9 дүгээр тал/,

-И.Гэрч Э.Та мөрдөн шалгах ажиллагаанд: “...Миний таньдаг О гэх ахаас Х Б групп ХХК-ийн хоёр албан бичгийг олж авсан. О ахыг зүгээр таньдаг юм, тэрээр Эрдэнэт хотод гутал засварын цех ажиллуулдаг. Хэзээг нь санахгүй байна 2023 оны 08 дугаар сарын сүүлээр О нь Х Б ХХК-ийн хоёр албан бичгийг миний эхнэр Хоролсүрэнгийн фейсбүүк хаяг руу явуулсан. Тэгээд тендерт орох албан бичиг бичихдээ дурайлгаад бичсэн. О нь анх ЭҮийн нурууны бүсний тендерт хамтарч орох талаар санал тавьсан. Тэгээд би саналыг нь хүлээн зөвшөөрсөн. Тендерийн баримт бичгийг нь би өөрөө боловсруулсан. ...2023 оны 12 дугаар сард түүнтэй холбогдсон. Ойр зуурын асуудлын талаар ярьсан. 2023 оны 8 дугаар сарын эхээр Отэй ярилцаж байсан. О нь манай Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороо, **-*** тоотод байх ажил дээр ирж надтай уулзаж танилцсан. Тухайн үед гутлын үйлдвэртэй талаараа танилцаж байсан. Тэгээд дараа нь 8 сарын 20-ны үеэр манай үйлдвэр дээр надтай уулзаад ЭҮнурууны бүс нийлүүлэх тендер байна, хамтраад орох уу гэж хэлж байсан..." гэсэн мэдүүлэг /1хх-ийн 37 дугаар тал/,

-Гэрч Б.Х мөрдөн шалгах ажиллагаанд: “...Манай компани өмнө тендерт орж байгаагүй, тэгээд манайх бичиг баримт бүрдүүлж мэдэхгүй гэсэн чинь О ах чамд бичиг баримт явуулъя тэрнээс хараад хийчих гэсэн. Тэгээд би тэр баримтуудаас хараад тендерийн баримтыг бүрдүүлсэн. Нөхөр Та О ахаас баримт ирнэ, тэрийг нь хараад юм бэлдчих гэж хэлж байсан. Миний зүгээс ирсэн баримтыг нь харж байгаад Х Б групп ХХК-ийн тендерийн бичиг баримт нууцлах тухай, мөн тендерийн загвар бэлтгэж илгээх тухай баримтыг л хуулбарлаж бичсэн. ...О нь 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр манай компанийн фейсбүүк ”У” гэх пэйж хаягийн чат руу Х Б групп ХХК-ийн хэдэн баримтын зургийг нь явуулсан. Отэй харьцсан мессеж нь манай компанийн пэйж хуудасны чатад байгаа. Уг баримтуудыг гаргуулж авсан гэж мөнгө өгсөн зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 39 дүгээр тал/,

-Гэрч Х.О мөрдөн шалгах ажиллагаанд:  “...М Г ХХК-ийн холбогдох мэдээллийг Тын эхнэр бүрдүүлж өгсөн, бусад тендерийн баримт бичигтэй холбоотой үнийн санал болон бүрдүүлэх баримт бичгийг би сайн мэдэхгүй байсан болохоор ЭҮТӨҮГ-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан Т.Эөөс тендерийн баримт бичгийг бүрдүүлж байгаагүй болохоор мэдэхгүй байгаад байна, харьцуулчихаар баримт бичиг байвал өгөөч гэж тусламж хүсэхэд Т.Э надад телеграммаар Хотулун ХХК-ийн тендерийн баримт бичгийг файлаар өгсөн. Би тэр файлыг М Г ХХК-ийн захирал Та руу явуулаад санаа аваарай гэж өгсөн. Тэгтэл санаа авалгүй тэр чигт нь хуулбарлаад өгчихсөн юм байна л даа...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 41-42 дугаар тал/,

- Гэрч Э.М мөрдөн шалгах ажиллагаанд: “...би уг тендерийн үнэлгээний хорооны хөндлөнгийн гишүүнээр ажилласан. Энэ тендерт 7 компани тендер ирүүлсэн. “С” ХХК, М Г” ХХК, “Кетерер” ХХК, “Х Б” ХХК, “Шинэ эрин эрдэнэт” ХХК, Т Ш” ХХК, “С Б” ХХК-иас материал ирүүлсэн байсан. Энэ компаниудаас “М Г” ХХК, “С Б” ХХК-ууд нь тендерт шалгараад хамгийн бага үнийн санал ирүүлсэн “М Г” ХХК шалгарсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 61-64 дүгээр тал/,

- Гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...би уг тендерийн үнэлгээний хорооны гишүүнээр ажилласан. Би нэлээн их тендерт хөндлөнгийн гишүүнээр оролцдог тул сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар энэ тендер 2 удаа зарлаж байсан. Эхний зарласныг нь санахгүй байна. 2 дахь удаагийн тендер зарлахад миний санаж байгаагаар М Г ХХК, Х БХХК, С Б ХХК, Сонор гэсэн үг орсон нэртэй ХХК байсан. Бусад компаниудыг нь санахгүй байна. Энэ компаниудаас С БХХК нь үндэслэлгүйгээр татгалзлаа гэж Сангийн яамд гомдол гаргаж Сангийн яамнаас үндэслэлгүй татгалзсан байна гэж хариу ирсэн дараа нь Х Б ХХК нь М Г ХХК-ийг сонгон шалгаруулсанд Сангийн яамд гомдол гаргаад үндэслэлгүй шалгаруулсан байна гэж хариу ирээд энэ тендер цуцлагдсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 66-68 дугаар тал/,

- Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...үнэлгээний хорооны нарийн бичиг тендерт оролцсон компаниудын тендерийг цахимаар буюу мэйл хаягаар материалыг нь ирүүлдэг. Цахимаар авч танилцаж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 70- 73 дугаар тал/,

- Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд: “...тэр компани нь Х Б групп ХХК байсан. Энэ компанийн баримт бичигт үнэлгээ хийхэд “нурууны бүсний тохирлын гэрчилгээ ирүүлэх ёстой байтал гутлын тохирлын гэрчилгээ ирүүлсэн” тул зөрүүтэй байна гэсэн үндэслэлээр тендерээс татгалзсан. Дахин тендерийг 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 14 хоногийн хугацаатай тендерийг зарлаж 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр тендерийг нээхэд 7 компани материал ирүүлсэн байсан. ...эдгээр 7 компаниас М Г” ХХК тендерт хамгийн сайн материал ирүүлсэн гэж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасныг үндэслэн шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн гэж үнэлгээний хороо үзсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 75-78 дугаар тал/,

- Гэрч Д.М- мөрдөн шалгах ажиллагаанд: “...ЭҮТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/202301328 дугаартай “Нурууны хамгаалах бүс” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар Б.О ажиллаж байсан, даргаар Б.Баттайван, гишүүнээр М.Б, Т.Э, Д.Г, С.Б, Э.М нар ажилласан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 80-84 дүгээр тал/,

- Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд: “....үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар томилогдон ажилласан. Үнэлгээний хорооны гишүүдийг 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 10 цагт “**” ****-ийн захиргааны 2 дугаар байрны 350 тоот өрөөнөөс цахимаар явуулсан. Цахим хурлаар нурууны хамгаалах бүсийн тендерийн баримт бичиг боловсруулсан. Тендерийн баримт бичиг боловсруулж батлуулан 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр тендерийн урилгыг 10 хоногийн хугацаатай tender.gov.mn сайтад байршуулсан. Ингээд 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 9 цагт тендерийг нээхэд нэг компани оролцсон байсан. Тухайн компани нь Х Б групп ХХК тендер ирүүлсэн байсныг тендерийн нээлтийн тэмдэглэл үйлдэж ирүүлсэн материалыг татаж үнэлгээний хорооны гишүүдэд цахим хаягаар хүргүүлсэн. Тендерийн сонгон шалгаруулалтын хурлыг 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдөр цахимаар явуулсан. Цахим хурлаар Х Б групп ХХК-ийн тендерийн баримтыг хэлэлцэхэд тохирлын гэрчилгээ зөрүүтэй үндэслэлээр тендерээс татгалзсан. Өөрөөр хэлбэл тохирлын гэрчилгээнд MNS стандарт байдаг, тэр нь хамгаалалтын гутлын тохирлын гэрчилгээ ирүүлсэн байсан учраас татгалзах үндэслэл болсон. Мөн дахин тендер зарлахаар болсон. Ингээд 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 2 дахь удаагаа тендерийн урилгыг 14 хоногийн хугацаагаар tender.gov.mn сайтад байршуулсан. 2 дахь удаагийн тендер зарлахдаа өгөгдлийн хүснэгтэд хассан зүйл байхгүй, шалгуур үзүүлэлтийг борлуулалтын орлогын төсөвт өртгийн 40 хувь болгож бууруулсан, мөн хугацааны хувьд 10 хоногоор зарласныг 14 хоног болгож өөрчилсөн. Энэ тендерийг би нээж чадаагүй, миний ажлын байр солигдсонтой холбогдуулан ерөнхий захирлын 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/562 дугаар тушаалаар үнэлгээний хорооны нарийн бичиг солигдсон. Энэ явдлаас хойш надад мэдээлэл байхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 97-99 дүгээр тал/ зэрэг баримтуудыг,

Хохирогчийн өмгөөлөгч Г.Г хавтаст хэргээс 1 дүгээр хавтаст хэргээс: хх-ийн 41-42-р тал Х.Оийн мэдүүлэг, хх-ийн 47-50-р тал Т.Эийн мэдүүлэг, хх-ийн 58-59-р тал Т.Эийн ашиг сонирхолын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх зөрчил үүссэн тухай мэдэгдэл, хх-ийн 109-156-р тал гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, хх-ийн 161-р тал Т.Эийг ажилд томилсон тушаал, хх-ийн 162-165-р тал хөдөлмөрийн гэрээ, хх-ийн 166-р тал ажлын газрын лавлагаа, хх-ийн 178-р тал М Г ХХК-г баталгаажуулсан албан тоот, хх-ийн 182-р тал гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл, хх-ийн 188-191-р тендерийн үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, 2-р хх-ийн 15-17-р тал сангийн яамны гомдол хянасан тухай албан тоот зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц: 1-р хавтаст хэргээс: хх-ийн 161-172-р тал ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажилд орсон лавлагаа, ажлын байрны тодорхойлолт, 1-р хх-ийн 188-р тал үнэлгээний хорооны гишүүдийн хурлын тэмдэглэл, 2-р хх-ийн 164-р тал хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт, Т.Эийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хх-ийн 173-р тал урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас, мөн өнөөдрийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

Үйл баримтын талаар:

Шүүгдэгч Т.Э нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт “ЭҮ” төрийн өмчит үйлдвэрийн газрын ерөнхий захирлын 2023 оны 02 дугаар сарын 20-ны А/** дугаартай тушаалаар “Нурууны хамгаалах бүс” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахдаа “Х Б” ХХКомпанийн тендерийн баримт бичгийг 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Х.О рүү илгээсэн, уг файлыг Х.О “М Г” ХХК-д илгээж “М Г” ХХК нь уг баримтыг ашиглан тендерт оролцсон, “Нурууны хамгаалах бүс” 02*****************дугаартай тендер сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хуралдаанд Т.Э “М Г” ХХК-ний тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж санал өгсөн үйл баримтууд тогтоогдлоо.

 

 Шүүгдэгч Т.Э нь “ЭҮ” төрийн өмчит үйлдвэрийн газрын ерөнхий захирлын тушаалаар “Нурууны хамгаалах бүс” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахдаа бусдын тендерийн баримт бичгийг бусдад өгч, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, уг баримт бичгийг “М Г” ХХК нь ашиглан тендерт оролцож, улмаар тендер сонгон шалгаруулах үнэлгээний хорооны хуралдаанд “М Г” ХХК-ийг тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж санал өгч давуу байдал бий болгосон болох нь:

 

“ЭҮ” Төрийн өмчит үйлдвэрийн газрын 2024 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн ***/**дугаартай албан бичиг, хавсралт,

“ЭҮ” Төрийн өмчит үйлдвэрийн газрын 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн ***/**дугаартай албан бичиг, хавсралт,

“ЭҮ” Төрийн өмчит үйлдвэрийн газрын 2024 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн ***/*** дугаартай албан бичиг, хавсралт,

“М Г” ХХК-ийн байранд нэгжлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл,

Т.Эийн гар утсанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл,

Х.Оийн гар утсанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл,

Э.Тын гар утсанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл,

Х.Оийн гар утсанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл,

Т.Эөөс хэрэгт хавсаргуулахаар гаргасан өгсөн баримтууд,

Гэрч Б.Дгийн: “...Тус компани манай компанийн бичиг баримтыг үзээд санаа авах, хуулах боломж байхгүй, 07 сарын 31-ний өдрийн манай компанийн тендерийн бичиг баримтыг тус компани хуулсан байна гэж үзээд Сангийн яам болон захиалагч ЭҮТӨҮГ-т хандсан боловч захиалагч талаас манайх энэ асуудлыг шалгадаггүй гэсэн хариу ирсэн. Мөн Сангийн яамнаас манайх энэ асуудлыг шалгадаггүй, цагдаагийн байгууллагад хандах талаар хариу ирсэн ‘М Г” ХХК-ийн захирал гэх Та /нэрийг буруу санаж байх? магадгүй/-ийн утасны дугаарыг интернэтээс олж, түүнтэй холбогдоод манай тендерийн бичиг баримтын толгойг солиод танайх тендерт явуулсан байна, танайх хаанаас олж авсан бэ гэхэд тийм юм байхгүй шүү гэсэн. Тэгэхээр нь танайх цэг таслалгүй дуурайж бичсэн байна гэж хэлэхэд за уучлаарай эгчээ би тантай өөрийн биеэр очиж уулзъя гээд утсаа тасалсан...” гэсэн мэдүүлэг,

И.Гэрч Э.Тын: “...Миний таньдаг О гэх ахаас Х Б групп ХХК-ийн хоёр албан бичгийг олж авсан. О ахыг зүгээр таньдаг юм, тэрээр Эрдэнэт хотод гутал засварын цех ажиллуулдаг. Хэзээг нь санахгүй байна 2023 оны 08 дугаар сарын сүүлээр О нь Х Б ХХК-ийн хоёр албан бичгийг миний эхнэр Хоролсүрэнгийн фейсбүүк хаяг руу явуулсан. Тэгээд тендерт орох албан бичиг бичихдээ дурайлгаад бичсэн. О нь анх ЭҮийн нурууны бүсний тендерт хамтарч орох талаар санал тавьсан. Тэгээд би саналыг нь хүлээн зөвшөөрсөн. Тендерийн баримт бичгийг нь би өөрөө боловсруулсан..." гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Хоролсүрэнгийн: “...Манай компани өмнө тендерт орж байгаагүй, тэгээд манайх бичиг баримт бүрдүүлж мэдэхгүй гэсэн чинь О ах чамд бичиг баримт явуулъя тэрнээс хараад хийчих гэсэн. Тэгээд би тэр баримтуудаас хараад тендерийн баримтыг бүрдүүлсэн. Нөхөр Та О ахаас баримт ирнэ, тэрийг нь хараад юм бэлдчих гэж хэлж байсан. Миний зүгээс ирсэн баримтыг нь харж байгаад Х Б групп ХХК-ийн тендерийн бичиг баримт нууцлах тухай, мөн тендерийн загвар бэлтгэж илгээх тухай баримтыг л хуулбарлаж бичсэн. ...О нь 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр манай компанийн фейсбүүк ”У” гэх пэйж хаягийн чат руу Х Б групп ХХК-ийн хэдэн баримтын зургийг нь явуулсан. Отэй харьцсан мессеж нь манай компанийн пэйж хуудасны чатад байгаа. Уг баримтуудыг гаргуулж авсан гэж мөнгө өгсөн зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Х.Оийн: “...М Г ХХК-ийн холбогдох мэдээллийг Тын эхнэр бүрдүүлж өгсөн, бусад тендерийн баримт бичигтэй холбоотой үнийн санал болон бүрдүүлэх баримт бичгийг би сайн мэдэхгүй байсан болохоор ЭҮТӨҮГ-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан Т.Эөөс тендерийн баримт бичгийг бүрдүүлж байгаагүй болохоор мэдэхгүй байгаад байна, харьцуулчихаар баримт бичиг байвал өгөөч гэж тусламж хүсэхэд Т.Э надад телеграммаар Хотулун ХХК-ийн тендерийн баримт бичгийг файлаар өгсөн. Би тэр файлыг М Г ХХК-ийн захирал Та руу явуулаад санаа аваарай гэж өгсөн. Тэгтэл санаа авалгүй тэр чигт нь хуулбарлаад өгчихсөн юм байна л даа...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Э.Мийн: “...би уг тендерийн үнэлгээний хорооны хөндлөнгийн гишүүнээр ажилласан. Энэ тендерт 7 компани тендер ирүүлсэн. “С” ХХК, М Г” ХХК, “Кетерер” ХХК, “Х Б” ХХК, “Шинэ эрин эрдэнэт” ХХК, Т Ш” ХХК, “С Б” ХХК-иас материал ирүүлсэн байсан. Энэ компаниудаас “М Г” ХХК, “С Б” ХХК-ууд нь тендерт шалгараад хамгийн бага үнийн санал ирүүлсэн “М Г” ХХК шалгарсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч С.Бгийн: “...би уг тендерийн үнэлгээний хорооны гишүүнээр ажилласан. Би нэлээн их тендерт хөндлөнгийн гишүүнээр оролцдог тул сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар энэ тендер 2 удаа зарлаж байсан. Эхний зарласныг нь санахгүй байна. 2 дахь удаагийн тендер зарлахад миний санаж байгаагаар М Г ХХК, Х БХХК, С Б ХХК, Сонор гэсэн үг орсон нэртэй ХХК байсан. Бусад компаниудыг нь санахгүй байна. Энэ компаниудаас С БХХК нь үндэслэлгүйгээр татгалзлаа гэж Сангийн яамд гомдол гаргаж Сангийн яамнаас үндэслэлгүй татгалзсан байна гэж хариу ирсэн дараа нь Х Б ХХК нь М Г ХХК-ийг сонгон шалгаруулсанд Сангийн яамд гомдол гаргаад үндэслэлгүй шалгаруулсан байна гэж хариу ирээд энэ тендер цуцлагдсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Б-ы: “...үнэлгээний хорооны нарийн бичиг тендерт оролцсон компаниудын тендерийг цахимаар буюу мэйл хаягаар материалыг нь ирүүлдэг. Цахимаар авч танилцаж байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.Г-ийн: “...тэр компани нь Х Б групп ХХК байсан. Энэ компанийн баримт бичигт үнэлгээ хийхэд “нурууны бүсний тохирлын гэрчилгээ ирүүлэх ёстой байтал гутлын тохирлын гэрчилгээ ирүүлсэн” тул зөрүүтэй байна гэсэн үндэслэлээр тендерээс татгалзсан. Дахин тендерийг 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 14 хоногийн хугацаатай тендерийг зарлаж 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр тендерийг нээхэд 7 компани материал ирүүлсэн байсан. ...эдгээр 7 компаниас М Г” ХХК тендерт хамгийн сайн материал ирүүлсэн гэж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасныг үндэслэн шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн гэж үнэлгээний хороо үзсэн...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.М-ийн: “...ЭҮТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/202301328 дугаартай “Нурууны хамгаалах бүс” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар Б.О ажиллаж байсан, даргаар Б.Б, гишүүнээр М.Б, Т.Э, Д.Г, С.Б, Э.М нар ажилласан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.О-ын: “....үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар томилогдон ажилласан. Үнэлгээний хорооны гишүүдийг 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 10 цагт “**” ****-ийн захиргааны 2 дугаар байрны 350 тоот өрөөнөөс цахимаар явуулсан. Цахим хурлаар нурууны хамгаалах бүсийн тендерийн баримт бичиг боловсруулсан. Тендерийн баримт бичиг боловсруулж батлуулан 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр тендерийн урилгыг 10 хоногийн хугацаатай tender.gov.mn сайтад байршуулсан. Ингээд 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 9 цагт тендерийг нээхэд нэг компани оролцсон байсан. Тухайн компани нь Х Б групп ХХК тендер ирүүлсэн байсныг тендерийн нээлтийн тэмдэглэл үйлдэж ирүүлсэн материалыг татаж үнэлгээний хорооны гишүүдэд цахим хаягаар хүргүүлсэн. Тендерийн сонгон шалгаруулалтын хурлыг 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдөр цахимаар явуулсан. Цахим хурлаар Х Б групп ХХК-ийн тендерийн баримтыг хэлэлцэхэд тохирлын гэрчилгээ зөрүүтэй үндэслэлээр тендерээс татгалзсан. Өөрөөр хэлбэл тохирлын гэрчилгээнд MNS стандарт байдаг, тэр нь хамгаалалтын гутлын тохирлын гэрчилгээ ирүүлсэн байсан учраас татгалзах үндэслэл болсон. Мөн дахин тендер зарлахаар болсон. Ингээд 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 2 дахь удаагаа тендерийн урилгыг 14 хоногийн хугацаагаар tender.gov.mn сайтад байршуулсан. 2 дахь удаагийн тендер зарлахдаа өгөгдлийн хүснэгтэд хассан зүйл байхгүй, шалгуур үзүүлэлтийг борлуулалтын орлогын төсөвт өртгийн 40 хувь болгож бууруулсан, мөн хугацааны хувьд 10 хоногоор зарласныг 14 хоног болгож өөрчилсөн. Энэ тендерийг би нээж чадаагүй, миний ажлын байр солигдсонтой холбогдуулан ерөнхий захирлын 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/562 дугаар тушаалаар үнэлгээний хорооны нарийн бичиг солигдсон. Энэ явдлаас хойш надад мэдээлэл байхгүй байна...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдлоо.

Шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч Т.Эийг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт энэ хуулийн нэр томъёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална гэж хуульчилсан бөгөөд

Монгол Улсын Нэгдэн орсон Нэгдсэн Үндэсний байгууллагын Авилгын эсрэг конвенцын 2 дугаар зүйлийн 1-д ( ii) оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсон бөгөөд тэрхүү оролцогч улсын хуулийн холбогдох салбарт хэрэглэж байгаагийн дагуу төрийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт төрийн чиг үүрэг гүйцэтгэдэг, эсхүл төрийн үйлчилгээ үзүүлдэг хүнийг хэлнэ. Харин энэхүү конвенцын 2-р бүлэгт заасан зарим тодорхой арга хэмжээний зорилгоор төрийн албан тушаалтан гэж оролцогч улсуудын хууль тогтоомжид тодорхойлсон бөгөөд тэрхүү оролцогч улсын хуулийн холбогдох салбарт хэрэглэж байгаагийн дагуу төрийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу төрийн үйлчилгээ үзүүлдэг хүнийг хэлж болно гэж тодорхойлон Авилгын хэргийн субьектэд хамааруулан заасан.

Мөн Эрүүгийн хуулийн тухай ангийн 22 дугаар бүлэгт заасан Авилгын гэмт хэргийн тайлбарт “Энэ хуульд заасан нийтийн албан тушаалтан гэж нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.4-т заасан албан тушаалтан байнга болон түр хугацаагаар байгуулагдсан хамтын шийдвэр гаргах чиг үүрэг бүхий хороо, комиссын гишүүн, эдгээртэй адилтгах ажил, үйлчилгээ эрхэлж байгаа этгээдийг ойлгоно” гэж тайлбарласан байдаг.

Шүүгдэгч Т.Э нь “ЭҮ” төрийн өмчит үйлдвэрийн газрын ерөнхий захирлын 2023 оны 2 дугаар сарын 20-ны А/** дугаартай тушаалаар “Нурууны хамгаалах бүс” (***********) нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүнээр ажиллаж байсан нь нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.4-т заасан албан тушаалтанд хамаарч байна.

Иймд шүүгдэгч Т.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъект мөн байна.

 

Албан үүрэг, бүрэн эрх гэж сонгуульт болон томилолтын албан тушаалтанд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, үндсэн чиг үүргийг ойлгох ба албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхолоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийхийг, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэдгийг албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар өөрт нь болон хувь хүн, хуулийн этгээдэд бий болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг ойлгодог.

 

Т.Э нь тендер сонгон шалгаруулах хорооны гишүүнээр томилогдон ажиллаж байхдаа өөрт олгогдсон албаны эрхээ ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг буюу тендерийн баримт бичгийг задруулахыг хориглосныг зөрчиж, бусдад буюу “М Г” ХХКомпаниaг тендерт оролцох боломжоор хангаж, уг тендерт “М Г” ХХК нь хамгийн сайн тендерээр шалгарснаар түүний үйлдэл уг гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна.

 

Иймд нийслэлийн прокуорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.Эийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэр “ЭҮ” төрийн өмчит үйлдвэрийн газрын ерөнхий захирлын 2023 оны 2 дугаар сарын 20-ны А/** дугаартай тушаалаар “Нурууны хамгаалах бүс” (***********) нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3 дэх хэсэг (албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах), мөн зүйлийн 7.1.6 дэх хэсэг (албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх),

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг (Албан тушаалтан бүрэн эрхийнхээ дагуу олж авсан мэдээллийг хууль эусаар задруулах, албан үүрэгт нь хамааралгүй байдлаар ашиглахыг хориглоно),

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дэх хэсэг (Тендерийн агуулга, унэлгээний явц болон тендерт оролцогчийн чадавхыг үнэлэхтэй холбогдсон энэ хуулийн 26 дугаар зүйлд зааснаас бусад мэдээллийг гэрээ байгуултал нууцална), мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дэх хэсэг (Захиалагч тендерт оролцогчийн чадавхыг магадлах явцад олж мэдсэн түүний техникийн болон бизнесийн нууцыг хадгална) гэснийг зөрчиж,

“Нурууны хамгаалах бүс” *****************дугаартай тендерт “Х Б” ХХК тендерийн баримт бичгийг өөрийн Телеграм “telegram” программаас 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Х.Оийн Телеграм “telegram” программ руу “Х Б” ХХК тендерийн материал буюу ******************-**-******.ziр гэсэн 10 ширхэг файл илгээж,

уг файлыг Х.О Фейсбүүк программын чатаар 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр “У” гэж /М Г ХХК/ Фейсбүүк программын чатад илгээж, “М Г” ХХК нь уг баримтыг ашиглан “Нурууны хамгаалах бүс” 02*****************дугаартай тендерт оролцох нөхцөлийг бүрдүүлж,

улмаар “Нурууны хамгаалах бүс” 02*****************дугаартай тендер сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хуралдаанд “М Г” ХХК-ийг тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж санал өгч давуу байдал бий болгосон гэм буруутай гэж дүгнэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Т.Э нь тендерийн баримт бичгийг задруулахыг хориглосныг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

            Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Т.Эийн үйлдлийн улмаас бусдад шууд учирсан хор хохирол байхгүй учир шүүгдэгчийг энэ шүүх хуралдаанаас бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэж, хохирогч “Х Б” ХХКомпани энэ хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар

улсын яллагчаас “...нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилээр хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах...” гэсэн,

хохирогчийн өмгөөлөгч Г.Г  “тусгайлан гаргах саналгүй” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1  жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү” гэсэн,

Шүүгдэгч Т.Э нь “...өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна...” гэсэн агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүгдэгч Т.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгч Т.Эөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульчилжээ.

 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эөд нийтийн албан албан томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Т.Эөд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 Бусад асуудлаар:

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Эөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-ийг нийтийн албанд ажиллах эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Шүүгдэгч Т.Э-д тэнссэн 1 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э тэнссэн хугацаанд шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.   

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-д оногдуулсан эрх хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолохыг мэдэгдэж, шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Шүүгдэгч Т.Э нь энэ шүүх хуралдаанаас бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж, хохирогч “Х Б” ХХКомпани энэ хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Шүүгдэгч Т.Э энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 2 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Эөд урьд авсан хувийн баталгаа гаргах, тендерийн хорооны гишүүнээр ажиллахыг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Д.ОРХОНТАМИР