Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 159/ШШ2022/0036

 

 

                                                                                              

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                     

Хэргийн индекс: 159/2022/0004/3

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Бурмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Силикат” ХК

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Сэлэнгэ аймгийн Засаг даргаас Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт орших Сайханы элс нэртэй талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах, “Силикат” ХК-ийн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт байрлах XV-43000006 /СЭ-0006Х/ тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн кадастрын мэдээллийг Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын мэдээллийн системд оруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, XV-43000006 /СЭ-0006Х/ тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн кадастрын мэдээллийг Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын мэдээллийн системд оруулахыг хариуцагчид даалгах, “Силикат” ХК-ийн XV-43000006 /СЭ-0006Х/ тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд “Бижбугат” ХХК-ийн кадастрын мэдээллийг давхардуулан бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Силикат” ХК-ийн захирал *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батжаргал, гуравдагч этгээд “Бижбугат” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Силикат” ХК-нд анх Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт орших Сайхны элс нэртэй газарт Сэлэнгэ аймгийн Засаг даргаас 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/464 дугаар захирамжаар түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгож, уг тусгай зөвшөөрлийн хугацааг Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/32 дугаар захирамжаар 2 жилийн хугацаагаар сунгасан байна. Нэхэмжлэгчээс түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайдаа ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргад гаргажээ.

Гэтэл нэхэмжлэгчийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн талбайд өөр хуулийн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл талбай олгох гэж байгаа зэрэг хууль бус үйлдэл гарсан тул энэ талаар нэхэмжлэгчээс Сэлэнгэ аймгийн Засаг даргад бичгээр хандсан боловч Засаг даргаас ямар нэгэн хариу ирүүлэлгүй эс үйлдэхүй гаргаж байх тул дээрх үйлдийг эс зөвшөөрч шүүхэд ханджээ.

“Силикат” ХК 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... “Силикат” ХК нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын СЭ-0006Х тусгай зөвшөөрлийг эзэмшдэг бөгөөд тухайн талбайд 2017 онд нийт 100 сая төгрөгийн зардлаар хайгуулын ажил хийлгэж, Уул уурхайн эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар нөөцөө хэлэлцүүлэн батлуулснаар, Ашигт малтмал, газрын тосны газрын хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Н-120 дугаар тушаалаар улсын нөөцийн санд хүлээн авсан. Бид Ашигт малтмал, газрын тосны газрын хэрэг эрхлэх газрын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Н-120 дугаар тушаалыг хүлээн авсан даруйд хуулийн хугацаанд нь 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргад уламжлан Ашиглалтын тусгай зөвшөөрөл авах өргөдлийг гаргасан.

Өргөдөл хэлэлцэгдэх шатанд 2021 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Засаг даргын Мэргэжлийн хяналтын албатай хамтарсан комисс бүх бичиг баримтуудыг шалгаж үзээд Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох хууль ёсны бүрдэл бүрэн хангагдсан байна гэсэн дүгнэлт гарсан. Бид аймгийн Засаг даргын захирамжаар Ашиглалтын тусгай зөвшөөрөл бичигдэн гарахыг хүлээж байсан болно. 2020 оны 9 дүгээр сарын 08-нд манай компанийн ашиглалтын өргөдөл өгсөн талбайд “Бижбугат” ХХК нь хайгуулын өргөдөл өгсөн ба Ашигт малтмалын газраас “Силикат” ХК-ийн талбайтай давхцалтай байсан гэсэн үндэслэлээр “Бижбугат” ХХК-ийн өргөдлийг буцаасан.

Гэтэл 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 15:51:18 цагт Уул уурхайн мэргэжилтэн н.Эрдэнэтогтохын нэвтрэх эрхээр өөр албанд байгаа С.Жавзанжамбын нэрээр нэвтэрч 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөр “Силикат” ХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан гэсэн хуурамч үндэслэлээр “Силикат” ХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг чөлөөлсөн бүртгэлийг Ашигт малтмалын газарт сайн дураар явуулж, “Силикат” ХК-ийн бүртгэлийг хаалгаж, мэдээллийн сангаас устгуулж “Бижбугат” ХХК-нд 2021 оны 10 дугаар сарын 13-нд “Силикат” ХК-ийн талбай дээр дахин өргөдөл өгөх боломжийг бүрдүүлж өгсөн.

Манай “Силикат” ХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр байсныг Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/32 дугаар захирамж, УУЭБЭЗ-ийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн ХХ-05-05 тоот дүгнэлт, “Силикат” ХК-ийн СЭ-0006Х нөөц баталсан нөөцийн тодотголын тайлан, Ашигт малтмал газрын тосны газрын хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Н-120 тоот тушаал тус тус нотолдог. Мөн “Силикат” ХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бичигдэх шатанд явж байсныг Сэлэнгэ аймгийн 2021 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн шалгалтын комисс, Мэргэжлийн хяналтын газрын Геологи уул уурхайн улсын байцаагчийн дүгнэлт тус тус нотолдог. Хариуцсан мэргэжилтэн нь Засаг даргаас илүү эрх эдэлж Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамж, “Силикат” ХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа, Уул уурхайн яамны бодлогын баримт бичиг, Эрдэс баялгийн эрдмийн зөвлөлийн хурлын дүгнэлт, тайлан, Ашигт малтмал газрын тосны газрын хэрэг эрхлэх газрын даргын тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй, дагаж мөрдөхгүй, өөрийн дураар хандах, өргөдлийг үнэн зөв дарааллаар хянан судлах хуулиа дагаж мөрдөхгүй, хуурч мэхлэх, төрийн ажлыг шударгаар хийхгүй байгаа хууль бус эс үйлдэхүйгээс хамааран “Силикат” ХК-ийн эрх ашиг хохирч байна.

“Силикат” ХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржид тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа талаар гомдол гаргасан боловч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй болно. Тиймээс Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт орших Сайхны элс нэртэй талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгаж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн нэмэлт тайлбартаа: “... “Силикат” ХК нь Захиргааны ерөнхий хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан төрийн байгууллага, албан тушаалтны үйлдэл, эс үйлдэхүйн талаар холбогдох дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүхэд гомдол гаргаж болногэж заасныг, Иргэдээс төрийн байгууллага. албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын иргэн дангаар буюу хамтарч төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах эрхтэй” гэж тус тус заасны дагуу дараах гомдлыг гаргаж байгааг хүлээн авч, ханган шийдвэрлэж өгөхийг хүсье.

1. “Силикат” ХК нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар баг, Сайхны элс нэртэй газарт 390.44 гектар талбайд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл" гэж энэ хуульд заасны дагуу ашигт малтмал хайх эрх олгосон баримт бичгийг” хэлнэ гэж заасны дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн СЭ-0006Х дугаартай гэрчилгээг 3 жилийн хугацаатайгаар авсан. Мөн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийи А/243 дугаар захирамжаар нэгж талбарын 171004437 дугаар авч, эдэлбэр газрын зориулалтаар эзэмших эрхийг 15 жилийн хугацаатайгаар авч, өнөөдрийг хүртэл эзэмшиж байна.

2. Манай компани түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын СЭ-0006Х талбайд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д “хайгуулын талбайн хилийн дотор энэ хуулийн дагуу зөвхөн түгээмэл тархацтай ашигт малтмал хайх” гэж заасны дагуу 2017 онд тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн компаниар 100 гаруй сая төгрөгийнн хайгуулын ажил хийлгэж бэлэн болгосон болно. Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын хөгжлийн бодлогын хэлтэс нь 2017 оноос 2019 оны 02 дугаар 02-ны өдрийг хүртэлх хугацаанд манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрол сунгах өргөдлийг хуулийн хугацаандаа шийдэж өгөхгүй, хүндрэл чирэгдэл учруулсанаар “Силикат” ХК Геологи уул уурхайн яамны эрэдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралд нөөцийн тайлангийн өргөдөл өгөх, шинжээч томилуулах, эрдмийн зөвлөлийн тов зарлах, нөөцийн тодотголын тайлан хамгаалах ажлууд хойшлогдсон.

3. 2018 оноос 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хооронд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газрын эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар нөөцийн тодотгол, тооцооны тайланг хэлэлцүүлж 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ХХ-05-05 дугаар дүгнэлт гарч нөөцөө батлуулж Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Н-120 дугаар тушаалаар улсын нөөцийн санд хүлээн авсан. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй” гэж заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Н-120 дугаар тушаалыг хүлээн авсан даруйд 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ашиглалтын тусгай зөвшөөрөл авах өргөдлийн хуульд тусгайлан заасан холбогдох баримт бичгүүдийг бүрдүүлж, 54 хуудас бүхий баримтын хамт хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 2 сарын өмнө Сэлэнгэ аймгийн Засаг даргад гаргасан. Манай өргөдлийг хуулийн дагуу бүртгэж, хүлээн авсан болно.

Манай компанийн гаргасан өргөдлийг хэлэлцэх шатанд 2021 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтарсан, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга н.Эрдэнэгэрэлээр ахлуулсан ажлын хэсэг манай өргөдөл өгсөн талбай дээр ирж, компанийн баримт бичгүүдийг шалгаж үзээд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар баг Сайхны элс нэртэй газарт ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох баримт бичгийн эрхийн бүрдэл бүрэн хангагдсан байна гэж дүгнэн 9 дүгээр сард ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийг албажуулан гаргаж олгохоор болсон ба бид ашиглалтын тусгай зөвшөөрөл бичигдэн гарахьг хүлээж байсан болно. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар баг, Сайхны элс нэртэй газарт 59.24 гектар талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Өргөдөл гаргасан этгээд тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 19.3.2-т заасны дагуу хийснээс хойш ажлын таван өдөрт багтаан аймаг, нийслэлийн Засаг дарга ашиглалтын тусгай зөвшөөрлийг 15 жилийн хугацаагаар олгоно” гэж хуульд заасан хугацаанд шийдвэрлэхгүй байгаа, ашиглалтын гусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг төлүүлж ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохгүй байгаа тухай удаа дараа шаардлага тавьж, биечлэн уулзаж утсаар холбогдож ажилласан боловч 2021 оны 9 дүгээр сард Засаг дарга болон Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга нар солигдсон, шинэ дарга томилогдоогүй хариуцах эзэнгүй гэх тайлбар хийж байсан болно.

Бидний зүгээс манай компанийн хайгуул хийсэн талбайд чухам ямар шалтгааны улмаас ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохгүй байгааг дахин дахин тодруулж ажиллахад Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнээс танай компанийн эдэлбэр газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, зардал гаргаж хайгуул хийж нөөцийг нь тогтоосон талбайд “Бижбугат” ХХК 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хайгуул хийх өргөдөл гаргасан. Тус компанийн хүсэлтийн Ашигт малтмал, газрын тосны газрын хэрэг эрхлэх газар, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.13-т заасны дагуу хянаж шалгаад “Силикат” ХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайтай давхцаж байгаа тул бүртгэх боломжгүй гэсэн үндэслэлээр “Бижбугат” ХХК-ийн өргөдлийг буцаасан тухай олж мэдсэн. Шинэ дарга томилогдоогүй хариуцах эзэнгүй, эзгүй хойгуур Уул уурхайн мэргэжилтэн н.Эрдэнэтогтохын эрхээр өөр ажилд ажиллаж байгаа С.Жавзанжамба нэвтэрч Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/32 дугаар захирамжаар 2 жилээр сунгасан “Силикат” ХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан гэсэн хуурамч бүртгэл хийж, “Силикат” ХК-ийн бүртгэлийг сайн дураар мэдээллийн сангаас усггаж “Бижбугат” ХХК-ийн өргөдлийг 2021 оны 10 дугаар сарын 13-нд “Силикат” ХК-ийн талбай дээр давхардуулан бүртгэж авсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан байна.

Энэ нь юуг харуулж байна гэвэл манай “Силикат” ХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгох Засаг даргын ажлыг санаатайгаар саатуулж ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байх, албан тушаалын байдлаа урвуугаар ашиглан манай эзэмших эрхийн гэрчилгээтэй нөөцөд авсан. Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй, хэлэлцэгдэх шатанд байгаа талбайг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “... нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай өргөдөл гаргасан этгээдэд аймаг, нийслэлийн Засаг дарга бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэнэ” гэсэн заалтыг үндэслэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасны дагуу “Бижбугат” ХХК-ийн өргөдлийг буцаах байтал хууль бусаар олгох ажиллагааг зохион байгуулалттай явуулж байгаа нь “Силикат” ХК-ийн эрх ашгийг хохироосон хууль бус үйлдэл гэж үзэж байна. Манай “Силикат” ХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр байсныг Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/32 тоот захирамж, УУЭБЭЗ-ийн 2020 оны 5 дугаар сарын 14-ны  өдрийн ХХ-05-05 тоот дүгнэлт, “Силикат” ХК-ийн СЭ-0006Х нөөц баталсан нөөцийн тодотголын тайлан, Ашигт малтмал, газрын тосны газрын хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Н-120 тоот тушаал тус тус нотолдог. Хариуцсан мэргэжилтэн нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамж “Силикат” ХК-ийн хайгуулийн тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа, Уул уурхайн яамны бодлогын баримт бичиг, Эрдэс баялагийн эрдмийн зөвлөлийн хурлын дүгнэлт, тайлан, Ашигт малтмал, газрын тосны газрын хэрэг эрхлэх газрын даргын тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй, дагаж мөрдөхгүй, өөрийн дураар хандах, өргөдлийг үнэн зөв дарааллаар хянан судлах хуулиа мердөх үүргээ биелүүлэхгүй, хуурч мэхлэх, төрийн ажлыг шудрага хийхгүй төрийн ажилтны үйлдлээс болж “Силикат” ХК-ийн эрх ашиг хохирч байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар баг Сайхны элс нэртэй газрын 390.44 гектар талбайн 59.24 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохгүй байгаа хууль бус үйлдэл, үйл ажиллагааг таслан зогсоож, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгаж бидний асуудлыг шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “... “Силикат” ХК нь 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Шүүгч 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож шүүх хурлыг хойшлуулах 139 дугаар захирамж гаргасан. Уг захирамжинд “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-т заасны дагуу нэхэмжпэгчид нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлээ тодруулах, урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлсэн эсэх, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй тухай баримт болон хохиролд нэхэмжилж буй 470.000.000 төгрөгийг хэрхэн тодорхойлсон талаар зардлын тооцоолол зэрэг холбогдох баримтыг нэхэмжлэлд хавсарган ирүүлэх боломж олгон нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.” Гэжээ. Нэхэмжлэгч шүүгчийн захирамжид заасан бүрдүүлбэрийг хангуулан дахин нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлтэл 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр шүүх 152 дугаартай захирамжаар дахин бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож буцаасан. Нэхэмжлэгчийн зүгээс уг захирамжид заасан бүрдүүлбэрийг хангуулан дахин нэхэмжлэлийн шаардлагаа дахин нэмэгдүүлэн гаргаж байна.

Нэг. Захиргааны ерөнхий хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн тухайд: “Силикаг" ХК нь 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргад хандан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын мэдээллийн системд хайгуулын тусгай зөвшөөрлийн мэдээлэл оруулж, давхардуулан оруулсан мэдээллийг чөлөөлүүлэх тухай гомдол гаргасан. Уг гомдлын агуулга нь “... “Силикат” ХК-ийн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт байрлах ХV-43000006 (СЭ-0006Х) тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн кадастрын мэдээллийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын мэдээллийн системд оруулж, “Бижбугат" ХХК-ийн хууль бусаар, манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй давхардуулан оруулсан кадастрын мэдээллийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын мэдээллийн системээс чөлөөлж өгнө үү” гэсэн байдаг. Гомдол гаргаснаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг дарга хариу өгөөгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “... гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана.” гэж заасны дагуу шүүхэд хандан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Хоёр. Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны тухайд: Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын нэр бүхий ажилтан нь 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөр “Силикат” ХК-ийн хайгуулын ХV-43000006 (СЭ-0006Х) тоот тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан гэсэн үндэслэлээр 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 15 цаг 51 минут 18 секундэд Уул уурхайн мэргэжилтэн, н.Эрдэнэтогтохын нэвтрэх эрхээр өөр албанд ажиллаж байгаа С.Жавзанжамба нэвтэрч “Силикат” ХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг чөлөөлсөн бүртгэлийг Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын зураг зүйн системд хууль бусаар оруулсан болох нь 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн шүүхийн үзлэгийн тэмдэглэл болон түүний хавсралтаар тогтоогддог. Энэ тухай өмнө нь болон өнөөдрийг хүртэл хариуцагч Сэлэнгэ аймийн Засаг дарга нэхэмжлэгч “Силикат” ХК-нд нэг ч удаа албан ёсоор мэдэгдэж байгаагүй бөгөөд “Силикат” ХК-ийн захирал ******* миний бие энэ тухай хамгийн анх 5 дугаар сарын 09-ний өдөр хэргийн материалтай танилцан, хэргийн материалын зургийг авч байхдаа анх мэдэж, тухайн хугацаанаас хойш 30 хоногийн дотор буюу 6 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргад гомдол гаргасан байдаг. Мөн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 01/103 тоот албан бичгээр хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг даргад хандан “... “Силикат” ХК-ийн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагг байрлах ХV-43000006 (СЭ-0006Х) тоот тусгай зөвшөөрлийн кадастрын мэдээллийг Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын мэдээллийн системд оруулах хүсэлт гаргаж, манай компанийн ХV-43000006 (СЭ-0006Х) тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд “Бижбугат” ХХК-ийн кадастрын зургийн мэдээллийг давхардуулан бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах гомдол гаргасан ч хариу өгөөгүй тул Захиргааны ерөнхий хуульд заасан 30 хоногийн хугацаа 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр дууссан.

Ийнхүү гомдол гаргаснаас хойш 30 хоногийн дотор хариуцагч байгууллага хариу өгөөгүй тул Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн гаргаж байгаа тул шүүгчийн 152 дугаартай захирамжид заасан хөөн хэлэлцэх хугацааны бүрдүүлбэр хангуулах шаардлага хангагдсан гэж үзэж байна.

Гурав. 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн тус шүүхийн шүүгчийн 152 дугаартай захирамжид “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “Захиргааны акт хууль бус болохыг тогтоолгож, түүнийг хүчингүй болгуулах”, 106.3.4-д “захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоох ... шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах” гэж заасан аль шийдвэрийг шүүхээс гаргуулахыг хүсч байгаа нь ойлгомжгүй байна” гэж заасан үндэслэлийн тухайд:

2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч “Силикат” ХК нь хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг даргад хандан 01/103 дугаартай албан бичгээр “Силикат” ХК-ийн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт байрлах ХV-43000006 (СЭ-0006Х) тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн кадастрын мэдээллийг Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын мэдээллийн системд оруулах хүсэлт гаргаж, манай компанийн ХV-43000006 (СЭ-0006Х) тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд “Бижбугат” ХХК-ийн кадастрын зургийн мэдээллийг давхардуулан бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан. Уг хүсэлт, гомдолд дурдсан “Силикат” ХК-ийн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт байрлах ХV-43000006 (СЭ-0006Х) тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн кадастрын мэдээллийг Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын мэдээллийг оруулах” гэсэн нь хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг даргаас Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11, 14 дүгээр зүйлд заасан үүргээ хэрэгжүүлж хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн талбайн мэдээллийг Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын мэдээллийн системд оруулах үүргээ биелүүлэхийг хүссэн хүсэлт юм.

Учир нь хариуцагч нь нэхэмжлэгч “Силикат” ХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байхад тусгай зөвшөөрлийн мэдээллийг үндэслэлгүйгээр Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын мэдээллийн системээс устгасан байдаг. Тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх хугацаанд нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрлийн мэдээллийг Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын мэдээллийн системд оруулах нь хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг даргын Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11, 14 дүгээр зүйлд заасан үүрэг байтал уг үүргээ биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус учир нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “... захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, зохих акт гаргахыг хариуцагчид даалгах” гэж заасны дагуу “Силикат” ХК-ийн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт байрлах ХV-43000006 (СЭ-0006Х) тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн кадастрын мэдээллийг Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын мэдээллийн системд оруулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ХV-43000006 (СЭ-0006Х) тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн кадастрын мэдээллийг Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын мэдээллийн системд оруулахыг хариуцагчид даалгаж өгнө үү” гэж шүүхэд нэхэмжлэлийн 1 дэх нэмэгдүүлсэн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар гаргаж байна.

“Биж бугат “ХХК-ийн өргөдөлд дурдсан талбай нь нэхэмжлэгчид “Силикат” ХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай хэсэгчлэн давхардсан байхад давхардуулан Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын мэдээллийн системд бүртгэсэн үйлдэл нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “... Өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай өргөдөл гаргасан этгээдэд аймаг, нийслэлийн Засаг дарга бичгээр мэдэгдэж өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэнэ” гэж заасныг зөрчсөн, хууль бус учир “нэхэмжлэгч “Силикат” ХК-ийн ХV-43000006 (СЭ-0006Х) тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд “Бижбугат” ХХК-ийн кадастрын зургийн мэдээллийг давхардуулан бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэж нэхэмжлэлийн 2 дахь нэмэгдүүлсэн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу гаргаж байна.

Дөрөв. 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн тус шүүхийн шүүгчийн 152 дугаартай захирамжид: “... түүнчлэн даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д зааснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн талаар эс үйлдэхүй гаргаж байгаа гэх захиргааны байгууллагад өөрт нь хандсан байхыг шаарддаг” үндэслэлийн тухайд:

2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр “Силикат” ХК нь хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг даргад хандан “... “Силикат” ХК-ийн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт байрлах ХV-43000006 (СЭ-0006Х) тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн кадастрын мэдээллийг Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын мэдээллийн системд оруулж, манай компанийн ХV-43000006 (СЭ-0006Х) тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд “Бижбугат” ХХК-ийн кадастрын зургийн мэдээллийг давхардуулан бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн хүсэлт, гомдол гаргасан ч Захиргааны ерөнхий хуульд заасан 30 хоногийн дотор хариу өгөөгүй учир шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн гаргаж байгаа болно. Нэхэмжлэлийн энэхүү нэмэгдүүлсэн шаардлагад дурдсан хариуцагчийн хууль бу эс үйлдэхүй, хууль бус бүртгэл нь нэхэмжлэгч “Силикат” ХК-ийн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д хайгуулын талбайн хилийн дотор энэ хуулийн дагуу зөвхөн түгээмэл тархацтай ашигт малтмал хайх” 15.1.2-т “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах” гэж заасан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах ... ” гэж заасны дагуу тус шүүхийн шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 152 дугаартай шүүгчийн захирамжид заасан бүрдүүлбэрийг хангуулан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж, ихэсгэж байна. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага:

1. Хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг даргын “Силикат” ХК-ийн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт байрлах XV-43000006 /СЭ-0006Х/ тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн кадастрын мэдээллийг Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын мэдээллийн системд оруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, XV-43000006 /СЭ-0006Х/ тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн кадастрын мэдээллийг Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын мэдээллийн системд оруулахыг хариуцагчид даалгах,

2. Хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг даргын нэхэмжлэгч “Силикат” ХК-ийн XV-43000006 /СЭ-0006Х/ тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд “Бижбугат” ХХК-ийн кадастрын мэдээллийг давхардуулан бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... хариуцагчийн зүгээс маргаж буй “Силикат” компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл хэзээ дуусгавар болсон асуудалд талууд маргаж байна. Гэхдээ 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/32 тоот захирамж гарсан гэдэг дээр маргаагүй. Харин тухайн захирамж цаг хугацааны хувьд урагшаа үйлчлэх үү? хойшоо үйлчлэх үү? гэдэг дээр маргаж байгаа. Өөрөөр хэлбэл тухайн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс хойш 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хооронд “Силикат” ХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл дуусгавар болох байсан. Нөгөө талаар “Силикат” ХК-д тухайн хайгуулын зөвшөөрлийн хавсралт, тусгай зөвшөөрөл хадгалагдана гэдгийг хариуцагчийн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэгч компанийн хувьд тухайн захирамжийн хавсралтад заагдсан хугацааг ойлгоно гэдгийг хэлье.

Гуравдагч этгээдийн зүгээс компанийн хэлбэр дээр онцгой маргаж байна. Өмгөөлөгчийн хувьд миний зүгээс уг асуудлыг онцгой ач холбогдолтой нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой гэж үзэж байгаа. Энэ бол 1 компани гэдгийг 2014 онд олгосон тусгай зөвшөөрлийн баримт бичгүүдээр хангалттай нотлогдоно. “Силикат” ХК гэдгийг талууд мэднэ энэ бол нийтэд илэрхий нотлох баримт. Гуравдагч этгээд л ганцхан маргаж байна. Улсын бүртгэлийн гэрчилгээ нь 1 хавтаст хэрэгт авагдсан байгаа. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан хуулийн зохицуулалтын дагуу хариуцагчаас “Силикат” ХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалсан үйл баримт огт байхгүй. Тиймээс энэ компанийн тусгай зөвшөөрөл өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байна. ашигт малтмал, газрын тосны газрын хуулийн хэлтсийн н.Энхтайван хариу өгөхдөө “...танай устгасан мэдээллийн дагуу бид бүртгэсэн тул асуудлаа өөрсдөө шийд” гэдэг. Одоо бол хариуцагч байгууллага өөрсдөө хугацааг дуусаагүй байхад санаатай үйлдэл хийгээд түүнийгээ засаж чадахгүй байгаа учир эцэст нь шүүхээр засуулахыг л оролдож байна. Нэхэмжлэлийн шаардлага өнөөдөр хангагдаж шийдвэрлэгдэхэд талуудын эрх ашиг хөндөгдөхгүй. Монгол Улсын хавтгай, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэр өргөн тул хажууд нь дахин хайгуулын зөвшөөрөл хүсэж шийдвэрлэгдэх бүрэн боломжтой байхад олон жил үйл ажиллагаа явуулсан газарт “Бижбугат” ХХК дайраад байх нь шаардлагагүй гэж үзэж байна.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... тусгай зөвшөөрөл дуусгавар болсон болоогүй талаар хариуцагчийн төлөөлөгчөөс хуульд заасан үнэн зөв тайлбар гаргаж чадахгүй байна гэж үзлээ. Тусгай зөвшөөрлийг цуцална гэдэг бол өөр үндэслэл, дуусгавар болно гэдэг мөн адил өөр үндэслэл. Хуульд шийдвэрлэх заалт нь тусдаа байдаг. Дуусгавар болгохын хувьд Засаг дарга тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр гаргаснаар дуусгавар болдог. Тэгэхээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан тайлбар нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35.1.1 дүгээр заалт юм шиг байна гэж бидний зүгээс үзэж байна. Хариуцагч байгууллага хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглалтын тусгай зөвшөөрөл  болгож өгөх үүрэгтэй байтал үүнийг шийдвэрлэхгүй эс үйлдэхүй гаргаад байгаа нь хууль бус юм.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ёндонжамц, С.Батжаргал, Я.Мөрөн нар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.4, 11.2.5 дахь заалтын дагуу аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/464 тоот “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” захирамжаар “Силикат” ХК-нд гурван жилийн хугацаагаар тусгай зөвшөөрлийг анх олгосон. Уг хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалтын дагуу “Силикат” ХК нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр, мөн 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр тус тус албан бичгээр түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг аймгийн Засаг даргад хандан гаргасан. Үүний дагуу 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/32 тоот захирамжийн 1 дүгээр хэсэгт заасны дагуу “Силикат” ХК-ийн тусгай зөвшөөрлийг 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийг сунгасан бөгөөд 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөр тус компанийн тусгай зөвшөөрлийн хугацаа нь дууссан байсан. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 15 дугаар зүйлийн 15.1.3-т “тусгай зөвшөөрлийг 2 жилийн хугацаагаар сунгаж, энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэх”-ээр заасан. Ийнхүү тэмдэглэгээг хийхдээ бичилтийн алдаа гаргаж захирамж гаргасан огноогоор буюу “2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр” гэж бичиж бичилтийн алдаа гаргасан. 2020 оны 3 дугаар сард Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ашигт малтмал газрын тосны газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын хамтарсан ажлын хэсэг Сэлэнгэ аймагт хяналт, шалгалтаар ирж хугацаа дууссан, цуцалсан тусгай зөвшөөрлүүдийг программаас хасч ажиллах, мөн энэ тухайгаа албан бичгээр хүргүүлэхийг зөвлөөд явсан.

Үүний дагуу Ашигт малтмал газрын тосны газрын 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 8/5363 тоот албан бичгийг  ирүүлсэн бөгөөд тус албан бичигт УУККС-д бүртгэл хийх эрхийг аймгийн Түгээмэл тархацтай ашигт малтмал хариуцсан мэргэжилтэн С.Жавзанжамбад нээж өгснийг үндэслэн 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д “Өргөдөл гаргасан этгээд эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 24.1-д заасан хугацаанд төлсөн бол аймаг, нийслэлийн Засаг дарга ажлын таван өдөрт багтаан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг гурван жилийн хугацаагаар олгоно.”, 15 дугаар зүйлийн 15.1.3-д “Энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг хоёр жилийн хугацаагаар нэг удаа сунгуулах” гэж тус тус заасны дагуу хугацааг дуусгавар болгосон тул Ашигт малтмал, газрын тосны газрын холбогдох мэргэжилтнээс асууж программаас холбогдох хасалтыг хийсэн. 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02/88 тоот албан бичгээр “Силикат” ХК нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн албан бичгийг аймгийн Засаг даргад хандан ирүүлсэн. Өргөдөлд анхан шатны шүүлт хийж уг аж ахуй нэгжийн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай бүхий 390.44 га талбайн 22.8 га талбайд Сайхан сумын Засаг даргын 2015 оны А/156 дугаар захирамжаар мод үржүүлгийн зориулалтаар газар болгосон зөрчилтэй байсан тул ашиглалтын тусгай зөвшөөрлийг шийдвэрлэх боломжгүй талаар “Силикат” ХК-нд албан бичгээр хариу хүргүүлэн өргөдлийг буцаасан. Сайхан сумын Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/76 тоот “Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай” захирамжаар “Силикат” ХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий талбайд давхардуулж олгосон аж ахуй нэгжүүдийн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон.

“Силикат” ХК нь 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 02/47 тоот албан бичгээр давхцал арилган ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдлийг шийдвэрлүүлэх албан тоотыг дахин ирүүлсэн болно. Энэ хугацаанд ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдөл гаргах хугацаа дуусгавар болсон, Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын бүртгэлийн системээс чөлөөлсөн төлөвтэй байсан тул “Силикат” ХХК-ийн хүсэлтийг өнөөдрийг хүртэл шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 01/1087 тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт “Силикат” ХК-ийн сунгалтын мэдээллийг кадастрын мэдээллийн санд оруулаагүй орхигдсон тул программыг нээж өгөх боломжтой эсэх талаар албан бичгийг хүргүүлсэн. Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 8/499 тоот албан бичгээр манайд хариу тайлбар ирүүлсэн бөгөөд тус албан бичигт дурдсанаар “Гүрт улам ундрам” ХХК-ийн хүсэлт өгсөн 31.85 гектар, “Бижбугат” ХХК-ийн хүсэлт өгсөн 41.55 гектар талбайтай тус тус давхцалтай талаар хариуг өгсөн.

Мөн “Силикат” ХК-ийн мэдээлэл Ашигг малтмал, газрын тосны газрын кадастрын бүртгэлийн системээс чөлөөлсөн төлөвтэй байдлаас үүдэн 2021 оны 10 дугаар сарын 13-нд “Бижбугат” ХХК нь уг аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрөл бүхий талбайд түгээмэл тархацтай хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдөл гаргасан нь аж ахуй нэгж болон манай байгууллага хоорондын маргааныг үүсгэж байна. Иймд “Силикат” ХК-иас ирүүлсэн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дагуу холбогдох материалыг хүлээж авч, нөхцөл байдлыг тодруулах хүрээнд аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01/33 тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын Хууль, эрх зүйн хэлтэст хандан хариуг хүлээж байгаа тул “Силикат” ХК-ийн гаргасан “Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт орших Сайханы элс нэртэй талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээд “Бижбугат” ХХК-ийн захирал Э.Сайнзаяа 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Манай компани Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын лиценз хүсч Түгээмэл тархацтай ашигт малтмапын тухай хуульд заасны дагуу материалаа бүрдүүлж, Сэлэнгэ аймгийн Засаг даргад 2021 онд хүсэлтээ гаргасан. Уг хүсэлтэд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын талбайн зураглалыг геодезийн зураг мэргэжлийн байгууллагаар гаргаж хавсаргасан. Бидний тавьсан анхны хүсэлтийг Сэлэнгэ аймгийн Засаг даргаас Ашигт малтмал, газрын тосны газарт явуулахдаа Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14.1.3-т заасны дагуу анхан шатны шүүлт хийж шаардлага хангасан гэж үзэж, аймгийн Засаг даргын Тамгын газрын ХОХБТХэлтэс Ашигт малтмал, газрын тосны газарт цахимаар илгээсэн. Ашигт малтмал, газрын тосны газар манай компанийн хүсэлтийг дахин нягтлан үзээд Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн газрын даргын 8/4329 тоот дүгнэлтийг Сэлэнгэ аймгийн Засаг даргад 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрт хайгуулын 146.36 гектар талбайд хайгуулын лиценз эзэмших “боломжгүй” гэсэн хариуг ирүүлсэн. Уг хариунд “Силикат” ХК-тай давхцалтай гэсэн үг өгүүлбэр байхгүй. Эхний хариу ирсэн учраас давхцлаа гаргаад дахин хандсан.

Үүний дагуу Сэлэнгэ аймгийн Засаг даргаас Ашигт малтмал, газрын тосны газарт явуулахдаа Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14.1.3-т заасны дагуу анхан шатны шүүлт хийж шаардлага хангасан гэж үзэж, аймгийн Засаг даргын Тамгын газрын ХОХБТХэлтэс нягтлан шалгаад Ашигт малтмал, газрын тосны газарт цахимаар илгээсэн. Манай компанийн хүсэлтэд Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 8/4703 тоот дүгнэлтийг Сэлэнгэ аймгийн Засаг даргад 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрт хайгуулын 88.73 гектар талбайд хайгуулын лиценз эзэмших “боломжтой” гэж хариу ирсэн. Энэ дүгнэлтийн дагуу Сэлэнгэ аймгийн Сайхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 51 тоот албан б бичгээр 40 га талбайд боломжтой гэсэн шийдвэр гаргасан, улмаар аймгийн Засаг даргаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьж мөн ондоо багтаан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 21 тоот албан бичгээр дэмжсэн бичиг Засаг даргад хүргэсэн. Энэ асуудлаас хойш Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар, манай компанийн 150 гаруй хоног саатуулж байна. “Бижбугат” ХХК-ийн гаргасан хүсэлтийг Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан, өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар 16.1 дэх хэсгийг зөрчиж, өдий хүртэл хүлээлгэж байна.

Хоёр. Тайлбар хэсэг: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар компанийг гуравдагч этгээдээр татсан тул Сэлэнгэ аймгийн Засаг дарга “Силикат” ХК-ийн хоорондын маргаантай холбоотой асуудалд холбогдох дараах тайлбарьг гаргаж байна. Бижбугат” ХХК-ийн анхны болон 2 дахь хүсэлтийг Сэлэнгэ аймгийн Засаг даргаас Ашигт малтмал, газрын тосны газарт явуулахдаа Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14.1.3-т заасны дагуу анхан шатны шүүлт хийж шаардпага хангасан гэж үзэж, Аймгийн Засаг даргын Тамгын газрын ХОХБТХэлтэс цахимаар илгээсэн асуудал нь өөрийн байгууллагын мэдээлэлд байгаагаар давхцалгүй гэдгийг нотолж байгаа үйлдэл юм. Хэрэв давхцалтай тохиолдолд аймгийн Засаг даргаас баримт бичиг илгээх үндэслэлгүй. Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн дүгнэлт нь Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг энэ салбарын бодлогыг Уул, уурхай хүнд үйлдвэрийн яамны өмнө хариуцаж буй байгууллагын хувьд улсын хэмжээнд хайгуулын мэдээллийн төв баазын мэдээлэлд үндэслэж, “Силикат” ХК-ийн газартай “давхцалгүй” гэдгийг дахин нотолж байна. Өөрөөр хэлбэл Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар, Ашигт малтмал, газрын тосны газар зэрэг эдгээр байгууллагууд, бүгд холбогдох баримт бичгүүдээ гаргасан. Энэхүү дүгнэлтийг Ашигт малтмал, газрын тосны газрын 9 мэргэжилтний оролцоотой хэдний өөр, өөрсдийн ажлын байрны тодорхойлолт чиг үүргийн дагуу холбогдох судалгааг хянасан, танилцсан, шийдвэрийг нэгтгэн гаргадаг “хамтын шийдвэр” юм.

Түүнээс биш хэн нэгэн этгээдийн захиалгаар зохион байгуулалттай үгсэн хуйвалдаж, ямар нэг хүулийн этгээдийн мэдээллийг зориуд устгаж, дүгнэлтийг буруу ташаа гаргадаг асуудап биш. Манай компанийн удирдлага ёс зүйтэй, хариуцлагатай хүмүүс тул аливаа асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэхийг хичээдэг, хичээсээр ч ирсэн болно. “Бижбугат” ХХК-ийн хайгуулын талбайг давхцалгүй тухай дүгнэлт гаргасныг буруутгасан тухай, “Силикат” ХК, Ашигт малтмал, газрын тосны газрын хууль, эрх зүйн газрын дарга Р.Энхтайваны 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 9/1220 тоот, Уул уурхайн хүнд үйлдвэрийн яамны хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Ш.Одхүүгийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 10/1535 тоот албан бичгүүдийг Сэлэнгэ аймгийн Засаг дарга, ХОХБТХэлтсийн дарга руу илгээсэн тул эдгээр байгууллагуудад манай компаниас гомдол гаргасан.

Ашигт малтмал, газрын тосны газрын хууль, эрх зүйн газрын дарга Р.Энхтайван, Уул уурхайн хүнд үйлдвэрийн яамны хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Ш.Одхүү нартай миний бие биечлэн уулзсаныг үүгээр мэдэгдэхийг хүсэж байна. Төрийн яам, агентлагийн дарга нарын албан бланк, тамга тэмдэг гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэмт хэргийн шинжтэй албан бнчгийг Цагдаагийн ерөнхий газар, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт “Силикат” ХК-ийн захирал ******* шалгагдаж байгаа болно. Дээрх албан тоотууд нь Бижбугат” ХХК-ийн хайгуулын лиценз хүссэн үйл ажиллагаа, уг талбай давхцалгүй, маргаангүй, хуулийн хүрээнд гэдгийг нотолж байгаа, байр суурь гэж ойлгогдож байгаа юм.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулинд заасны дагуу Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар 18-ны өдөр олгосон хайгуулын лиценз нь 3 жилийн хугацаатай олгогдож, дахин сунгасан 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/32 дугаар захирамжаар 2 жил сунгаж, уг лиценз 7 жил үргэлжилсэн байдаг. Аймгийн Засаг даргын уг захирамж нь хуулийн дээгүүр гарсан захирамж, хуулиар 5 жил байна гэж заасан байхад 7 жил үргэлжилсэн, хуулиас дээгүүр мөрдөгдсөн захирамж хүчин төгөлдөр бус эрх зүйн акт юм. “Силикат” ХК-ийн хайгуулын лиценз 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхэлж, цагийн зүү эргэж, цаг явж эхэлсэн бөгөед 5 жилийн хугацаа дууссан тул программд, автоматаар мэдээлэл нь устгагдсан, хасагдсан байх магадлалтай гэж үзэж байна. “Силикат” ХК шүүхэд гаргасан өөрийн нэхэмжлэлд дурлсан 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 15:15:18 цагг болсон Уул уурхайн мэргэжилтэн н.Эрдэнэтогтохын нэвтрэх эрхээр өөр албанд байгаа С.Жавзанжамбын нэрээр нэвтэрч 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Силикат” ХК-ийн хайгуулын зөвшөөрлийн хугацаа дууссан гэж мэдээллийн сангаас устгуулсан гэсэн нь уг компанийн мэдээлэл хуулийн хугацаанд устгагдсаныг, уг компанийн удирдлага өөрөө хүлээн зөвшөөрч байгаа юм.

Иймд Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр олгосон хайгуулын лиценз нь 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчлэх хуулийн хугацаатай бөгөөд энэхүү хуулийн хүчин төгөлдөр хугацаанд дээрх лицензтэй холбоотой Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтүүд, холбогдох бүхий үйл явц, дээрх хугацаан дотор явагдах үйлдлүүд юм. “Бижбугат” ХХК компанийн хайгуул хийхээр хүсэлтээ илэрхийлсэн солбилцол бүхий талбайд 2021 оны 10 дугаар сарын 22 -ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын дүгнэлт гаргасан нь “Силикат” ХК-ийн хайгуулын лицензийн бүртгэл 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр мэдээллийн баазаас хасагдсаныг, давхцалгүй байсныг нэхэмжлэгч тап өөрөө хүлээн зөвшөөрч байгааг гэрчилж байна. “Бижбугат” ХХК хууль тогтоомжийн хүрээнд баримт бичгээ бүрдүүлэн, шат дарааллан зохих журмын датуу материалаа явуулсан бөгөөд хэн, нэгэн хариуцлага алдсан албан тушаалтан, өөрсдийн чиг үүрэг хариуцлагаа үл огоорсон бүгдийг төрийн байгууллагад даатган, өөрийн компанийн мэдээллийг өөрсдөө бүртгүүлдэггүй учирч болох аливаа эрсдэлийг тооцдоггүй, алсын хараагүй. Ашигт малтмал, газрын тосны газарт байгаа өөрийн компанийн мэдээлэл, ямар төлөв байдалд байгаа талаар өөрсдөө хянаж, баталгаажилтыг тухай бүр шинэчлээгүй, хэдэн сар жилийн дараа гэнэт ухаан орсон юм шиг мэдээллээ шинэчлээгүй гэдгээ олж, мэдсэн хариуцлагагүй, субъектүүдийн үйлдэл эс үйлдлийн өмнөөс манай компани хохирох ёсгүй.” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Иргэний хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь заалтад компанийн нэршил, хэлбэр, төрлийн талаар заасан. Мөн Компанийн тухай хуулийн 15 дугаар зүйл зэргийг харахаас өөр арга байхгүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад ашигт малтмалын хайгуул хийх тусгай зөвшөөрөл нь “Силикат” ХХК гэсэн байгаа. Үнэхээр “Силикат” ХХК биш юм бол “манай нэршлийг буруу бичсэн байна” гэж яагаад маргаан үүсгээгүй вэ? Хоёрдугаарт хувийн хэргийн дугаарыг тусгай гэрчилгээний дугаар гэдэг маргаан үүсэж байна. Ямар нэг компанийн нэрийг ашиглаж ашиглалтын талбай эзэмших гэж байгаа асуудлыг шийдвэрлэх ёстой. Үүнийг “ХК” гэж үзэх үндэслэл байхгүй. нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар ярихдаа 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гомдол гаргасан гэж байна. Ингэж явсаар 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр дахин гомдол гаргасан байна. Гэтэл 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр энэ хүмүүсийн эрх ашиг хөндөгдсөн учраас Засаг даргад хандсан. Засаг дарга тухайн асуудалд нь хариу өгсөн ч бай өгөөгүй ч бай шүүхэд хандах эрх нь хуулиар бий болно. Гэтэл шүүхэд хандаагүй бүтэн 2 жил болсны дараа шүүхэд өгч байна.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1.1 болох 3 үндэслэлийг ярьж байна. Харин мөн хуулийн 37 дугаар зүйлд цуцлах тухай асуудал яригдана. Тэгэхээр өнөөдрийн хэрэгт яригдаж буй асуудал нь бидний тусгай зөвшөөрлийг сунгасан эсхүл дуусгавар болсон гэж маргадаг. Гэтэл хуульд тусгай зөвшөөрлийг 1 удаа сунгах зохицуулалттай. Үүн дээр 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр олгов гэж тэмдэглэсэн. Энэ олгосон өдрөөс 3 жилийг тооцож 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр дуусгавар болсон. Гэтэл 2019 онд тусгай зөвшөөрөл сунгасан гэж ярьдаг. ашигт малтмал, газрын тосны газраас давхцал байхгүй бол газар олгох боломжтой гэж “Бижбугат” ХХК-д хайгуулын ажиллагаа явуулах болзол хангасан талаар бүртгэсэн байгаа. Тиймээс ямар нэг байдлаар бүртгэлийн системээс хасах хууль зүйн үндэслэл байхгүй. Түрүүн би хэлэхдээ 5 жилийн төлбөр төлсөн гэдэг ч үүн дээр 2 төлбөр яригддаг. Нэгт газар эзэмших гэрчилгээ олгогдсоны дагуу газар эзэмшиж байгаа төлбөр. Хоёрт ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөр төлдөг. Тэгвэл нэхэмжлэгч тал энэ хоёр төлбөрийн алийг нь төлсөн талаар тайлбар хэлсэнгүй. Тийм учраас би хүсэлт гаргаж татварын албанаас алийг нь төлсөн талаар нотлох баримт татуулах гэсэн ч хангаж шийдвэрлээгүй. Ингээд нэхэмжлэлийн шаардлага хангагдах бүрэн боломжгүй байна.

ҮНДЭСЛЭХ нь:

“Силикат” ХК нь Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдуулан Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт орших Сайхны элс нэртэй талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Силикат” ХК-ийн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт байрлах XV-43000006 /СЭ-0006X/ тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн кадастрын мэдээллийг Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын мэдээллийн системд оруулахыг даалгаж, компанийн XV-43000006 /СЭ-0006X/ тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд “Бижбугат” ХХК-ийн кадастрын зургийн мэдээллийг давхардуулж бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах[1] гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

Захиргааны хэрэгт Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн лавлагаагаар “Силикат” ХК нь Монгол Улсын хуулийн этгээдийн улсын бүртгэлд 2006 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр бүртгүүлж тус компанийн гүйцэтгэх захиралаар *******ийг томилж 2006 оны 10 дугаар сарын 13-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн үйл баримтууд тогтоогдсон.

         “Силикат” ХК нь Сэлэнгэ аймгийн Засаг даргад хандан 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02/88 тоот албан бичгээр түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах өргөдөл гаргасныг Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ц.Рэгзэдмаа нь 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 01/476 тоот албан бичгээр “... 22.8 га газартай давхцаж байгаа тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариуг өгсөн. Үүний дагуу “Силикат” ХК нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргад хандсанаар 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/76 дугаартай захирамжаар давхцалыг арилгаж шийдвэрлэсэн тул “Силикат” ХК нь Сэлэнгэ аймгийн Засаг даргад хандан 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 02/47 тоот албан бичгээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн албан бичгийг мөн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 02/02 тоот албан бичгээр тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа талаар гомдол зэргүүдийг гаргаж байсан байна.

Дээрх байдлаас дүгнэхэд нэхэмжлэгч нь Сэлэнгэ аймгийн Засаг даргад тусгай зөвшөөрөл олгохыг болон олгоогүй байгаа талаар өргөдөл, гомдолд хариу өгөөгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг ... 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шүүхэд гаргана” гэж заасны дагуу Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна.

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан шаардлагын хүрээнд хэрэгт хуульд заасан журмын дагуу явагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбруудыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгч нар нэхэмжлэлийн үндэслэлээ “XV-43000006 /СЭ-0006X/ тоот хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг, тусгай зөвшөөрлийн хугацааг аймгийн Засаг дарга 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 2 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн гэтэл сунгалтын мэдээллийг кадастрын мэдээллийн системд оруулаагүй орхигдуулсны улмаас тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон гэх үндэслэлээр дуусгавар болгон чөлөөлсөн бүртгэлийг 2019 онд хийсэн, манай компанийн тусгай зөвшөөрлийн талбай дээр “Бижбугат” ХХК-ийн өргөдлийг авч кадастрын зургийн мэдээллийг давхардуулж бүртгэлийг хийсэн мөн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт орших Сайхны элс нэртэй талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа ..." гэж тайлбарлан маргадаг.

1. “Силикат” ХК-ийн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт байрлах XV-43000006 /СЭ-0006X/ тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн кадастрын мэдээллийг Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын мэдээллийн системд оруулахыг даалгах шаардлагын тухайд:

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт байрлах Сайхны элс нэртэй 399.44 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын СЭ-0006Х тоот тусгай зөвшөөрлийг Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/464 дүгээр шийдвэрээр, “Силикат” ХК-нд 3 жилийн хугацаагаар олгожээ.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө түүний эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг аймаг, нийслэлийн Засаг даргад гаргаж ...” 16.2-д “Аймаг, нийлэлийн Засаг дарга энэ хуулийн 16.1-д заасан өргөдлийг хүлээн авснаа хойш ажлын 10 өдөрт багтааж ... нөхцөл шаардлага хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 15.1.3-т заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэж тус тус заажээ.

Улмаар “Силикат” ХК нь Сэлэнгэ аймгийн Засаг даргад 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр мөн 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр тус тус түгээмэл тархацтай ашигт малталын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө шийдвэрлүүлэхээр албан бичиг, хүсэлт гаргасан бөгөөд уг албан бичгүүдийг хүлээн авсан болох нь хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбараар тогтоогдож байна.

“Силикат” ХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр буюу жил 3 сар гаруй хугацааны дараа шийдвэрлэсэн нь хариуцагч дээрх хуулийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна. Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/32 дугаар шийдвэрээр “Силикат” ХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2 жилээр сунгасан сунгалтыг хийжээ. Энэ шийдвэрийг үндэслэн тусгай зөвшөөрлийн нэгдүгээр хавсралтад хайгуулын тусгай зөвшөөрлийн 5 дахь жилийн төлбөр төлөв, хугацааг  2019 оны 02 дугаар сарын 02-ноос 2021 оны 02 дугаар сарын 02-ныг хүртэл гэж тэмдэглэгээ хийгдсэн байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын бүртгэлийн системд /хугацаа сунгасан/ мэдээллийг оруулаагүйн улмаас “Силикат” ХК-ийн хайгуулын XV-43000006 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр дууссан гэж үзэн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон гэх үндэслэлээр дуусгавар болгон чөлөөлж, бүртгэлийг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Геологи, уул уурхайн кадастрын зураг зүйн бүртгэлд чөлөөлөн бүртгэсэн, түүнчлэн гэрчээр С.Жавзанжамба “2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/289 дүгээр захирамжаар "Силикат" ХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болгоогүй.Миний дараа хэд хэдэн хүн ажил хүлээж авсан. Тухайн үед мэргэжлийн бус хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтэн н.Эрдэнэтогтох тус ажлыг хавсарч ажиллаж байсан. Мэргэжлийн бус учир системд ажиллагаа хийж мэдэхгүй тул хэлтсийн дарга систем дэх ажиллагаа хийлцээрэй гэсний дагуу ажлын хэсгийн зөвлөмжийг үндэслэн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болж байгаа аж ахуй нэгжүүдийн тусгай зөвшөөрлийн хугацааг системд дуусгавар болгосон” гэж мөн гэрч аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн Байгаль орчин уул уурхайн бодлого хариуцсан мэргэжилтний албан тушаалын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Л.Уранчимэг “намар системд нэвтрэхэд /2021 он/ "Силикат" ХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн бүртгэл устсан байсан. Шалгаж үзэхэд 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн захирамжаар сунгалт хийсэн мэдээллийг системд оруулаагүйн улмаас хугацаа дуусгавар болсон төлөвтэй байсан тул С.Жавзанжамба хассан гэж бодсон. Учир нь системд н.Эрдэнэтогтохын эрхээр С.Жавзанжамба үйлдэл хийсэн нь харагдсан.” гэж тус тус мэдүүлсэн нь нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгасан талаар кадастрын бүртгэлийн системд мэдээллийг оруулаагүй, чөлөөлсөн нь хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар зөрчсөн гэж шүүх үзээд “Силикат” ХК-ийн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт байрлах XV-43000006 /СЭ-0006X/ дугаарт хайгуулын тусгай зөвшөөрлийн кадастрын мэдээллийг Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын мэдээллийн системд оруулахыг даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2. “Силикат” ХК-ийн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт байрлах XV 43000006 /СЭ-0006X/ тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн кадастрын мэдээллийг /хугацаа сунгасан/ Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын мэдээллийн системд оруулаагүйн улмаас хасалт хийсэн үйлдэл нь XV-43000006 /СЭ-0006X/ тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд “Бижбугат” ХХК-ийн кадастрын зургийн мэдээллийг давхардуулж бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь Сэлэнгэ аймгийн Засаг даргад хандан 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 8/4329 тоот албан бичгээр “Бижбугат” ХХК-ийн Хөтөл нэртэй түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн ХА-43000251 бүртгэлийн дугаартай 146.36 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл өгөх боломжгүй байна гэсэн дүгнэлтийг хүргүүлжээ.

“Бижбугат” ХХК нь дахин Сэлэнгэ аймгийн “Хөтөл” нэртэй газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хүсч 2021 оны 10 дугаар сарын 13-нд өргөдөл гаргасныг хүлээн авч Геологи, уул уурхайн кадастрын зураг зүйн системд бүртгэсэн байна.[2] “Бижбугат” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт түгээмэл тархацтай ашиг малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн ХА-43000256 дугаарт бүртгэгдсэн 88.73 гектар талбай бүхий өргөдөлд зураг зүйн шүүлт хийж, ашигт малтмалыг хайгуулын хэлтсээр эрдсийн хуримтлалыг шүүлгэж 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 8/4703 тоот албан бичгээр[3] түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэсэн дүгнэлтийг Сэлэнгэ аймгийн Засаг даргад хүргүүлжээ. Уг дүгнэлтийг үндэслэн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ээлжит 16 дугаар хуралдаанаар “Бижбугат” ХХК-нд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн мөн Сэлэнгэ аймгийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар 5 аж ахуйн нэгжийн “Бижбугат” ХХК асуудлыг хэлэлцээд дэмжсэн саналыг өгч[4] Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 21 тоот албан бичгээр  Сэлэнгэ аймгийн Засаг даргад “Санал”-ыг хүргүүлсэн байна.

Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 8/4994 тоот албан бичгээс үзвэл “Силикат” ХК-ийн чөлөөлөгдсөн бүртгэлийг хийсэн талбай нь түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн “Бижбугат” ХХК-ийн ХА-43000256 тоот өргөдөлтэй 41.55 гектар талбайгаар хэсэгчлэн давхцалтай байгаа гэснээр мөн Геологи, уул уурхайн кадастрын бүртгэлийн системд мэдээлэл нь “Бижбугат” ХХК эцсийн шийдвэр гэсэн төлөвтэй орон нутгийн шийдвэр эцэслэн бүртгэгдээгүй болох нь тогтоогдож байна.

Хариуцагч нь XV-43000006 /СЭ-0006X/ тоот хайгуулын тусгай зөвшөөрөлтэй  “Силикат” ХК-ийн сунгасан хугацаа дуусгавар болоогүй хүчин төгөлдөр байхад XV-43000006 /СЭ-0006X/ тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд “Бижбугат” ХХК-ийн кадастрын зургийн мэдээллийг давхардуулж бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

3. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт орших Сайхны элс нэртэй талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 2014 онд олгогдсон СЭ-0006Х тоот тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын ажил хийж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн ХX-05-05 дугаар дүгнэлтээр элсний ордод 2018 онд гүйцэтгэсэн нөөцийн тодотгол, тооцооны тайланг хэлэлцэн баталж, Ашигт, малтмалын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Н-120 дугаар тушаалаар нөөц хүлээн авч бүртгэсэн байна.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч доор дурдсан эрх эдлэнэ” 15.1.2-д “энэ хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах” 17 дугаар зүйлийн 17.1-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй” гэж тус тус заажээ.

         Сэлэнгэ аймгийн Засаг даргад хандан “Силикат” ХК нь СЭ-0006Х тоот тусгай зөвшөөрлийн талбайд хэсэгчлэн 59.24 гектар газарт ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаар 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02/88 тоот албан бичгийг өгчээ. Өргөдөлд анхан шатны шүүлт хийж “Силикат” ХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай бүхий 390.44 гектар талбайн 22.8 га талбайд Сайхан сумын Засаг даргын 2015 оны А/156 дугаартай захирамжаар олгогдсон “Иргэний танхимуудын үндэсний сүлжээ” гэх мод үржүүлгийн зориулалтын газартай 22.8 га газартай давхцаж байсан тул ашиглалтын тусгай зөвшөөрлийг шийдвэрлэх боломжгүй талаар 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 01/476 тоот албан бичгээр  ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг буцаан хүргүүлсэн байна[5].

        Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг дарга 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/76 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжаар[6] СиликатХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий талбайд давхардуулан олгосон аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн  байна.

Силикат ХК нь 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 02/47 тоот албан бичгээр давхцал арилсан тул ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдлийг шийдвэрлүүлэхээр дахин Сэлэнгэ аймгийн Засаг даргад хандан албан бичиг гаргажээ.

Сэлэнгэ аймгийн Засаг дарга 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01/33 тоот албан бичигтээ “Силикат” ХК-ийн мэдээллийг кадастрын бүртгэлийн системд оруулах боломжтой эсэх талаар шийдвэрдэж өгнө үү” гэж Засаг даргын орлогч Ж.Сайнцог нь 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 01/1087 тоот албан бичгээр “Кадастрын бүртгэлийн системд “Силикат” ХК-ийн тусгай зөвшөөрлийн статус “чөлөөлсөн” төлөвтэй байгаа тул өргөдлийг хянан шийдвэрлэх үйл ажиллагааг үргэлжлүүлэх ажилд болон хуулийн дагуу сунгах тусгай зөвшөөрлийн статусыг өөрчилж өгнө үү” гэж тус тус Ашигт малтмал, газрын тосны газарт хандан албан бичгүүдийг хүргүүлж байжээ.

Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 8/4994 тоот албан бичгээр гаргасан тоотод танайхаас “Силикат” ХК-ийн чөлөөлөгдсөн бүртгэлийг хийсэн талбай нь түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай зөвшөөрөл хүссэн “Бижбугат” ХХК-ийн ХА-43000256 тоот өргөдөлтэй 41.55 гектар талбайтай хэсэгчлэн давхцалтай байна” гэсэн хариуг өгчээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн түгээмэл тархацтай ашигт малтмалын өргөдөл, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар зөрчжээ хэмээн дүгнэж түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

         Иймд “Силикат” ХК-ийн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт орших Сайхны элс нэртэй талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхуйг хууль бус болохыг тогтоож,СиликатХК-ийн ХҮ-430000006 /СЭ-0006Х/ тоот хайгуулын тугай зөвшөөрлийн кадастрын мэдээллийг Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын мэдээллийн системд оруулахыг мөнСиликатХКд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг Сэлэнгэ аймгийн Засаг даргад даалгажСиликатХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайдБижбугатХХК-ийн кадастрын мэдээллийг давхардуулан бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 15 дугаар зүйлийн 15.1.2, 16 дугаар зүйлийн 16.3, 17 дугаар зүйлийн 17.1тус тус заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт орших Сайхны элс нэртэй талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхуйг хууль бус болохыг тогтоож,СиликатХК-ийн XV-43000006 /СЭ-0006Х/ тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн кадастрын мэдээллийг Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын мэдээллийн системд оруулахыг мөнСиликатХКд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг Сэлэнгэ аймгийн Засаг даргад даалгаж, СиликатХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайдБижбугатХХК-ийн кадастрын мэдээллийг давхардуулан бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ж.БУРМАА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] 2 дугаар хавтаст хэргийн 213-214 дүгээр тал

[2] 2 дугаар хавтаст хэргийн 174 дүгээр тал

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 179 дүгээр тал

[4] 2 дугаар хавтаст хэргийн 12-15 дугаар тал

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 145 дугаар тал

[6] 1 дүгээр хавтаст хэргийн 136-137 дугаар тал