Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 154/ШШ2021/00085

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 154/ШШ2021/00085

Булган сум

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би

Нэхэмжлэгч: Төрийн банкны Булган тооцооны төвийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багт оршин суух, РД:   , Р   овогт Г  ын Э  д холбогдох 6779969.59 /зургаан сая долоон зуун далан есөн мянга есөн зуун жаран ес 59 мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банкны Булган тооцооны төв нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г  ын Э   нь 2018 оны 09-р сарын 28-ны өдөр Төрийн банкны Булган тооцооны төвтэй 110200302880 зэлийн данстай 15-1224 дугаартай Барьцаат зээлийн гэрээ /кредит карт эзэмших гэрээ/ байгуулан, 5000000 /таван сая/ төгрөгийн зээлийг Бэлэн гүйлгээний хүү: жилийн 36.0 хувийн хүүтэй, Бэлэн бус гүйлгээний хүү: жилийн 24% хүүтэй 24 сарын хугацаатай кредит картын зээл авсан байдаг. Зээлдэгч Г.Э   нь зээл авах үедээ Хулман транс ХХК-нд том машин барьж хил хооронд нүүрс тээвэрлэдэг тул Ховд аймаг Булган сум дахь Сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Г.Э   нь шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрөөс 72,377.18 төгрөгийн хүүгийн хамт төлөх.

Зээлдэгч Г.Э   нь зээлийн гэрээний дагуу зээл болон хүүгийн төлбөрийг бүрэн төлөх үүргээ биелүүлэхгүй, банкны ажилтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, зээлийн гэрээний 5.2.1-т заасан үүргээ зөрчиж төлбөрийн хариуцлагаас зайлсхийх гэсэн үйлдэл, оролдлогууд нь төлбөрийг барагдуулах ажиллагаанд хүндрэл учруулсаар өнөөдрийг хүрлээ.

Иймээс Г.Э  тай байгуулсан Барьцаат зээлийн гэрээ /кредит зарт эзэмших гэрээ/-ний 6 дугаар зүйлийн 6.2, 6.1.1 заалтад заасныг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна.

-Үндсэн зээлийн үлдэгдэл 4927622.82

-Зээл хүүгийн төлбөр 1675639.76

-Нэмэгдүүлсэн хүү 50300.00

Нийт зээл, хүүгийн төлбөр 6653562.58 төгрөг төлөгдөөгүй байна.

Иймд хариуцагч Г.Э  аас зээл, зээлийн хүүгийн төлбөр 6653562.58 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 5000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 121407.01 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Э   нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь Төрийн банкнаас 5000000 төгрөгний зээл авсан үнэн бөгөөд би сар бүр төлөөд явж байсан. 2020 онд бизнес зогссоны улмаас зээлээ төлж чадахгүй болсон бөгөөд одоо бизнес хэвийн явж эхэлсэн тул 2021 оны 05 сараас бага багаар зээлээ төлж хаах хүсэлтэй байна. Маргах зүйл байхгүй хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банкны Булган тооцооны төвийн 6779969.59 /зургаан сая долоон зуун далан есөн мянга есөн зуун жаран ес 59 мөнгө/ төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Э   төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1- д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны Булган тооцооны төвийн нэхэмжлэлийн шаардлага 6779969.59 /зургаан сая долоон зуун далан есөн мянга есөн зуун жаран ес 59 мөнгө/ төгрөгийг хариуцагч Г.Э   төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны Булган тооцооны төв нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121407 төгрөгийн 60703 төгрөгийг 100160000941 тоот данснаас, 60703 төгрөгийг хариуцагч Г.Э  аас тус тус гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Булган тооцооны төвд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснааар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ