Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 154/ШШ2021/00086

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 154/ШШ2021/00086

Булган сум

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би

Нэхэмжлэгч: Төрийн банкны Булган тооцооны төвийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багт оршин суух, Г.Э  , Б.У   нарт холбогдох 8004234.71/найман сая дөрвөн мянга хоёр зуун гучин дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банкны Булган тооцооны төв нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.Э  , Б.У   нар нь 2019 оны 04 сарын 09-ний өдөр Төрийн банкны Булган тооцооны төвтэй 110200312557 зээлийн данстай 15-1439 дугаартай Барьцаат зээлийн гэрээ /малчны зээл/ байгуулан, 8000000 /найман сая/ төгрөгийг зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай малчны зээл авсан байдаг.

Зээлдэгч Г.Э   нь зээл авах үедээ Ховд аймаг Булган сум 6-р баг Бүрэнхайрхан багийн мал бүхий иргэн бөгөөд зээлийн барьцаанд 302 толгой мал, 6 ханатай гэр, цахилгаан үүсгүүр зэргийг барьцаалсан.

Хариуцагч Г.Э   нь Өмнөговь аймагт Таван толгой ХХК-д том машин барьж хил хооронд нүүрс тээвэрлэдэг, Б.У   нь Ховд аймаг Булган сум дахь 6-р баг Бүрэнхайрхан багт оршин суудаг эрхэлсэн ажилгүй тул Ховд аймаг Булган сум дахь Сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Г.Э  , Б.У   нар нь шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрөөс 1234371.55 төгрөгийг хүүгийн хамт төлсөн.

Хариуцагч Г.Э  , Б.У   нар нь зээлийн гэрээний дагуу зээл болон хүүгийн төлбөрийг бүрэн төлөх үүргээ биелүүлэхгүй, банкны ажилтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, зээлийн гэрээний 3.2.1-т заасан үргээ зөрчиж төлбөрийн хариуцлагаас зайлсхийх гэсэн үйлдэл, оролдлогууд нь төлбөрийг барагдуулах ажиллагаанд хүндрэл учруулсаар өнөөдрийг хүрлээ.

Иймээс Г.Э  , Б.У  эй байгуулсан Барьцаат зээлийн гэрээ /малчны зээл/-ний 4 дүгээр зүйлийн 4.1.5 заалт, 6 дугаар зүйлийн 6.2, 6.3 заалтад заасныг үндэслэн 2021 оны 02 сарын 19-ны өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна.

-Үндсэн зээлийн үлдэгдэл 6765628.45

-Зээл хүүгийн төлбөр 1060104.90

-Нэмэгдүүлсэн хүү 32814.59

Нийт зээл, хүүгийн төлбөр 7858547.94 төгрөг төлөгдөөгүй байна.

Иймд хариуцагч Г.Э  ,Б.У   нараас зээл, зээлийн хүүгийн төлбөр 7858547.94 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 5000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 140686.77 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Э   Б.У   нар нь шүүхэд гаргасан тайлбартаа: Бид хоёр Төрийн банкнаас малчны зээл 8000000 төгрөг авсан үнэн бөгөөд ковид-19 гарсантай зэрэгцээд бизнес зогссон тул зээлээ төлж чадаагүй. Тус зээлийг 2021 оны 06 сар, 08 сард төлж хаах хүсэлтэй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банкны Булган тооцооны төвийн 8004234.71/найман сая дөрвөн мянга хоёр зуун гучин дөрөв, 71 мөнгө/ төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Э  , Ж.У   нар төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1- д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны Булган тооцооны төвийн нэхэмжлэлийн шаардлага 8004234.71/найман сая дөрвөн мянга хоёр зуун гучин дөрөв, 71 мөнгө/ төгрөгийг хариуцагч Г.Э  , Б.У   нар төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны Булган тооцооны төв нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140686 төгрөгийн 70343 төгрөгийг 100160200941 тоот данснаас, 70343 төгрөгийг хариуцагч Г.Э  , Б.У   нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Булган тооцооны төвд буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснааар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ