Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 154/ШШ2021/00092

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 154/ШШ2021/00092

Булган сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймгийн Булган сум дахь Cум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган суманд 1966 оны 03 дугаар сарын 10-нд төрсөн. ** настай, У**** хотын Х**** дүүргийн **-р хороо морин **** тоотод оршин суух, /РД:      / Т   овогт Б  ын О  ийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бэрцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.О   шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би 1986 оны 11 сарын 16-ны өдрөөс 1991 оны 11 сарын 15-ны өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын Ахуй үйлчилгээний комбинатад оёдолчноор ажиллаж байсан. Иймд миний 1986 оны 11 сарын 16-ны өдрөөс 1991 оны 11 сарын 15-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бэрцэцэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.О   нь Ховд аймгийн Булган сумын Ахуй үйлчилгээний комбинатад оёдолчноор 1986 оноос 1991 он дуустал ажиллаж байсан. Одоо өөрөө Улаанбаатар хотод амьдарч байгаа бөгөөд тус шүүхэд ирэх боломжгүй би итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа юм.Тухайн үед Ахуй үйлчилгээний комбинат нь цаг засвар, төмрийн тасаг, хими цэвэрлэгээ, оёдлын тасаг, гутлын гэх мэт олон тасаг салбартай байсан. Б.О   нь оёдлын тасагт ажиллаж байсан бөгөөд оёдолчид сард хийснээрээ цалинждаг, зөөлөн оёдол, шулуун оёдол хийдэг оёдолчид байсан.Ахуй үйлчилгээний дарга нь Б.Сүхтэй, Дамиран гэх хүмүүс ажиллаж байсан. 1991 оноос хойш Ахуй үйлчилгээний комбинат нь хоршоо болон тарахад Б.О   нь Булган хоршоонд оёдолчноор орж ажилласан гэх мэдүүлэг,

Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.О   нь 1986 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын Ахуй үйлчилгээний комбинатад оёдолчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хүсэлт гаргагч Б.О  ийн шүүхэд гаргасан нэхэмжпэлийн шаардлага нь хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн:

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 272 тоот архивын лавлагаа,

Гэрч Их шарууд овогт Булгаагийн Цэндхорлоогийн шүүхэд гэрчээр өгсөн:.... Б.О   бид хоёр 1986 оноос 1991 он хүртэл Ховд аймгийн Булган сумын Нийтийн ахуй үйлчилгээний ангид оёдолчноор ажиллаж байсан. Нийтийн ахуй үйлчилгээний анги нь 1991 онд тарсан. Б.О   нь оёдолчин байсан. Би үсчингээр ажиллаж байсан. Бид хоёр олон жил нэг байгууллагад хамт ажиллаж байсны хувьд сайн мэднэ гэх мэдүүлэг,

Гэрч Багшийнхан овогт Тулгаагийн О  ийн шүүхэд гэрчээр өгсөн:...Бид хоёр 1986 оноос 1993 он хүртэл Ховд аймгийн Булган сумын Нийтийн ахуй үйлчилгээний ангид оёдолчноор ажиллаж байсан. Бид хоёр зөөлөн оёдолын тасагт хамт ажиллаж байсан. Нийтийн ахуй үйлчилгээний анги нь оёдлын 4 тасагтай байсан. Нэг тасаг нь хоёр ээлжтэй байсан. Нийтийн ахуй үйлчилгээний анги нь 1993 онд тараад Булган хоршоо болон ажиллаж байгаад татан буугдсан. Тэр үед оёдолчид 100-200 төгрөгний цалин хөлс авдаг байсан. Манай тасгийн даргаар Булгаа гэдэг хүн ажиллаж байсан. Нийтийн ахуй үйлчилгээний ангийн даргаар Дамиран, Давааням нар ажиллаж байсан. Б.О   нь өгсөн үүрэг даалгаварыг сайн биелүүлдэг хүн байсан гэх мэдүүлэг,

1987 оны 02 сарын 20-ны өдөр олгосон №116529 дугаартай хөдөлмөрийн дэвтэр.../1986оны 11 сарын 16-ны өдрөөс 1991 оны 11 сарын 15-ны өдөр хүртэл ажиллаж байсан талаархи бичилттэй / зэрэг баримтууд болно.

- Дээрхи нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Б.О  ийг 1986 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын Ахуй үйлчилгээний комбинатад оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Т   овогт Б  ын О  ийг 1986 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын Ахуй үйлчилгээний комбинатад оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.О  ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

        3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ