Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 154/ШШ2021/00093

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 154/ШШ2021/00093

Булган сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Мөст суманд 1966 оны 06 сарын 07-нд төрсөн 55 настай, У   хот Б   дүүрэг **-р хороо ** дугаар хороолол ** дүгээр байр *** тоотод оршин суух, РД:          , Х   овогт Х  гийн А  гийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Явдалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Л.А   шүүхэд гаргасан хүсэлтдээ: Х   овогтой А   би 1966 оны 06 дугаар сарын 7-нд Ховд аймгийн Мөст суманд төрсөн. 1974-1984 онд Ерөнхий боловсролын сургуульд суралцан 10 дугаар ангиа төгсөөд, 1984-1985 онд Завхан аймгийн Худалдааны ТМС-д сурч төгсөөд, 1985-1986 онд Алтай суманд худалдагчаар, 1986-1996 оныг дуустал Ховд аймгийн Мөст суманд худалдагчаар тус тус ажиллаж байсан боловч тус сумаас ажилаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байгаа учир энэ хугацааны ажилласан жилээ баталгаажуулах хүсэлттэй байна гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Явдалмаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Л.А   нь Ховд аймгийн Алтай сумын Худалдаа бэлтгэл ангид худалдагчаар ажиллаж байгаад Ховд аймгийн Мөст сум руу шилжин ирж Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар 1994 он дуустал ажиллаж байсан. Мөст сум нь 3 дэлгүүр 3 агенттай байсан. Л.А   нь Мөст сумын Дэнжийн дэлгүүрт нь худалдагчаар олон жил ажилласан. Одоо ч гэсэн хувиараа худалдагчаар ажиллаж байгаа юм.Л.А  г 1985-1994 он дуустал Ховд аймгийн Алтай, Мөст сумуудын Худалдаа бэлтгэл ангид худалдагчаар ажиллаж байсан байдлыг Л.А  гийн шүүхэд гаргаж өгсөн баримтыг үндэслэн шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү.Л.А   нь 1996 он дуустал ажилласан боловч нийгмийн даатгалаас олгосон жилээ баталгаажуулж авсан байх тул 1994 он дуустал худалдагчаар ажиллаж байсан жилийг тогтолгох шаардлагатай байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Л.А   нь 1985 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 29-ны өдөр хүртэл Ховд аймгийн Алтай сумын Худалдаа бэлтгэл ангид худалдагчаар, 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хүсэлт гаргагч Л.А  гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн:

Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2021 оны 03 сарын 11-ний өдрийн 290 тоот Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын даргын 1985 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 50, аймгийн Мөст сумын Хэрэглээний хоршооны даргын 1990 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01, 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 20, 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01, мөн сумын Оргил компаний захирлын 1993 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 22, 1993 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 22, 1994 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 12 дугаар тушаалуудыг эх баримтаас хуулбарлан хавсралтаар хүргүүлэв гэх архивын лавлагаа,

1985 оны 7 дугаар сарын 09-ны өдрийн 50 дугаартай Ховд аймгийн худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын....Л.А  г Ховд аймгийн Алтай сумын худалдаа бэлтгэл ангид хувиарласан тухай тушаал,

1989 оны 1 сарын 2-ны өдрийн 01 дугаартай бараа төрөлжүүлэн кассчин ажиллуулах тухай Ховд аймгийн мөст сумын Худалдаа бэлтгэл ангийн даргын тушаал,

1993 оны 08 сарын 31-ны өдрийн Мөст сумын Оргил компаны захирлын 22 дугаартай байгууллагын ажилд зарим журам мөрдөх тухай тушаал,

1994 оны 11 сарын 05-ны өдрийн Мөст сумын ББХК-ийн захирлын 12 дугаартай Л.А  д тусламж үзүүлэх тухай тушаал,

1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Худалдааны техникумаас Л.А  д олгосон хөдөлмөрийн дэвтрийн наториатаар гэрчлүүлсэн хуулбар,

Гэрч Хасгууд овогт Баастын Гансүхийн шүүхэд гэрчээр мэдүүлсэн...Л.А   1986 оноос эхлэн Ховд аймгийн Мөст сумын Худалдаа бэлтгэлийн ангийн цагаан дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан. Худалдаа бэлтгэлийн ангийн даргаар Лхайсүрэн ажиллаж байсан. Худалдаа бэлтгэлийн анги нь дотроо түүхий эд авах анги, мөн шар, цагаан гэсэн хоёр дэлгүүртэй байсан. Цагаан дэлгүүрийн худалдагчаар Л.А  , шар дэлгүүрийн худалдагчаар Цэцэгмаа ажиллаж байсан. Л.А   1986 оноос 1996 он хүртэл худалдагчаар ажилласан. Л.А   1986 оноос өмнө Алтай суманд худалдагчаар ажиллаж байгаад шилжиж ирсэн гэж байсан. Л.А   нь Мөст суманд тасралтгүй худалдагчаар ажиллаж байсан нь үнэн. Бид нар хамт нэг суманд амьдарч байсан тул сайн мэднэ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Л.А  г 1985 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 29-ны өдөр хүртэл Ховд аймгийн Алтай сумын Худалдаа бэлтгэл ангид худалдагчаар, 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлыг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х   овогт Х  гийн А  г 1985 оны 07 сарын 12-ны өдрөөс 1986 оны 07 сарын 29-ны өдрийг дуустал Ховд аймгийн Алтай сумын Худалдаа бэлтгэл ангид худалдагчаар, 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын Худалдаа бэлтгэл ангид худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Л.А  гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ