Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 154/ШШ2021/00094

 

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 154/ШШ2021/00094

Булган сум

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би Ховд аймгийн Булган сумын Баянгол багт оршин суух, Чүлтэмийн Г  эд холбогдох 2.650.000 төгрөг гаргуулахыг хүссэн Ховд аймгийн Булган сум дахь сум дундын П  ын г   нэхэмжлэлийг 2021 оны 02 сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Прокурорын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн иргэн Чүлтэмийн Г   нь сум хөгжүүлэх сангаас 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр модон эдлэл хиийх зорилгоор сум хөгжүүлэх сангаас 2.500.000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг хоёр жилийн хугацаагаар зээлийн гэрээ байгуулж авсан байна. Гэрээний хугацаа 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр дууссан боловч сум хөгжүүлэх сангаас авсан мөнгийг 100160255401 тоот дансанд төвлөрүүлээгүй тул төрд 2.650.000 /хоёр сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж өгнө үү. Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25,31 дүгээр зүйлүүдэд заасны дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор прокурорын нэхэмжлэл гаргаж байна.

Прокурорын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 14.1.4 дэх хэсгүүдэд заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Г   нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлийн шаарлдагыг хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг 2021 оны 05 сард 1.500.000 төгрөг төлнө. Үлдэгдэл мөнгийг нь 2021 оны 07 сарын 01-ний өдрөөс өмнө төлж барагдуулна. Одоогийн байдлаар төлөх боломжгүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Прокурорын газар нь 2.650.000 /хоёр сая зургаан зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Ч.Г   төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Ховд аймгийн Булган сум дахь сум дундын П  ын г   нэхэмжлэлийн шаардлага 2.650.000 /хоёр сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийг хариуцагч Ч.Г   төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Прокурорын газар нь 57350 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 57350 төгрөгний тал хувь болох 28675 төгрөгийг хариуцагч Ч.Г  ээс гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан

 

шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ