Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 00033

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

 Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн  шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

 Нарийн бичгийн дарга Ч.Ариунсайхан

 Улсын яллагч Н.Дүүрэнжаргал

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Цэдэн нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Я.Болдбаатард холбогдох 201718020024 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1972 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гурилын өргөн мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар баг, Нарангийн ¹ 28 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Ядамсүрэнгийн Болдбаатар. /РД:МЭ72082573/

 

Шүүгдэгч Я.Болдбаатар нь 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар багт байрлах Баялаг нэртэй хүнсний дэлгүүрт хохирогч Б.Оюунмөнхтэй хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан түүний толгойн тус газар цахилгаан тоолууран жин хэмжүүрээр нэг удаа цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.Болдбаатарын өгсөн ..... 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 17 цагийн орчимд дүү Болдбаярын дэлгүүрээс архи авах гэж очоод дүү Болдбаяртай маргалдсан. Тэгтэл Болдбаярын эхнэр Оюунзул намайг болиоч гэхээр нь би түүнийг хэл амаар доромжлоод нэг удаа алгадсан. Тэгээд байж байтал цаанаас Оюунзулын дүү Оюунмөнх хүрч ирсэн байсан. Би түүнийг ирснийг тухайн үед бараг анзаараагүй. Тэгээд бужигнаан болоод байж байхдаа толгойг нь цохиод хагалсан байсан. Тэгтэл дүү Болдбаяр намайг дэлгүүрээсээ хөөж гаргасан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй байж чадна. Хохирогчоос уучлалт гуйсан. Одоо би хохирогчтой эвлэрсэн гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Б.Оюунмөнхийн хэрэг бүртгэлтэд өгсөн ….  2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 17 цагийн орчимд би лангуун дээрээ худалдагч хийгээд ажлаа дүүтэйгээ ээлж солилцож гэртээ харих гэж байтал нэг харсан чинь гаднаас Болдбаатар ах ороод ирчихсэн Болдбаяртай муудалцаад хэрүүл маргаан хийгээд агсам тавиад хоорондоо барьцалдаж зууралцаад нэг нэгийгээ түлхэж харагдсан. Би дэлгүүрээс гараад явах гэж байтал Болдбаяр ахын эхнэр буюу манай төрсөн эгч Оюунзул лангуугаа тойроод тэр хоёрыг болиоч гээд гарч иртэл Болдбаатар нь гараараа цохиод эгчийг унагаасан. Тэгэхээр нь би очоод та одоо болиоч гэж хэлтэл над руу чамайг алчихъя гээд лангуун дээр байсан цахилгаан хил аваад далайгаад цохих гээд байхаар нь би аминдаа бултаж зайлтал миний толгой руу хилээр цохисон. Тэгтэл манай эгч Оюунзул Болдбаатар луу чи толгойг нь хагалчихлаа гээд орилсон. Энэ үед Болдбаяр ах Болдбаатар ахыг чирээд гаргасан….. Удаа дараа ингэж дэлгүүр дээр ирж олон нийтийн газарт бид нарыг хэл үгээр доромжилж  нэр хүнд унагааж удмаар нь доромжилдог байсан. Зохих хуулийн дагуу шийднэ биз. Надад өөр ямар нэгэн гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /Хх-н 14-15 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч Б.Оюунзулын хэрэг бүртгэлтэд өгсөн ….. Болдбаатар нь гэмт хэрэг үйлдэхдээ лангуун дээр байсан цахилгаан хилийг аваад манай төрсөн дүү оюунмөнхийн толгойг хагалсан. Тэр үедээ цахилгаан хилийг эвдэлж хэмхэлсэн. Тэгэхдээ энэ хилийг төлүүлэх, ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 18 дугаар хуудас/

Гэрч Б.Оюунзулын хэрэг бүртгэлтэд өгсөн …… Орж ирээд манай нөхөр Болдбаяртай маргалдаад над руу хараад энэ зэвүүн хүүхнийг хараач Баадайгийн гуйлгачин, гичий гээд хэл үгээр доромжлоод байсан. Тэгэхээр нь би сонсчихоод дуугай байж байгаад та болиоч хүнийг битгий элдвээр хэлээд бай гээд кассны ард сууж байгаад босоод зогсч байтал Болдбаатар хүрч ирээд миний баруун талын шанаа руу гараараа 1 удаа цохиод авсан. Тэр үед нь би хойшоогоо газарт унасан. Тэгтэл хажуунаас манай дүү Оюунмөнх хүрч ирээд та яаж байгаа юм бэ гээд хэлсэн чинь чамайг ч ална гээд лангуун дээр байсан цахилгаан хилийг аваад толгой руу нь цохисон. Болдбаяр бид хоёр очоод яаж байгаа юм бэ гээд хилийг нь шүүрч аваад болиулж Болдбаатарыг дэлгүүрээс хөөгөөд гаргасан. Тухайн үед манай дүү Оюунмөнхийн толгойны дух хэсэгт цус гоожоод байхаар нь эмнэлэг рүү явуулсан гэх мэдүүлэг /Хх-н 19 дүгээр хуудас/

Гэрч Ж.Мөнхцэцэгийн хэрэг бүртгэлтэд өгсөн …. Би тухайн үед Болдбаатар ахыг орж ирснийг мэдээгүй байсан. Би шалаа угаагаад явж байтал Оюунзул эгчтэй маргалдаад байсан хүн нь Болдбаатар ах байсан. Тэгтэл нэг харахад Болдбаатар нь Оюунзул эгчийг гараараа нэг удаа алгадаж цохисон. Тэр цохих үед Оюунзул эгч арагшаа газарт унасан. Тэгтэл Оюунмөн болиоч гээд Болдбаатар ах руу очиход лангуун дээр байсан цахилгаан хилийг аваад Оюунмөнхийн толгойг хилний тавцангаар цохичих шиг болсон. Намайг очиход газарт хилний тавцан унасан байсан. Оюунмөнхийн толгойноос цус гарч байсан. Энэ үед Оюунзул эгч бид нарыг гадагшаа гарч бай гээд дэлгүүрээс гаргасан. Тэгээд цааш юу болсныг мэдэхгүй .. Тэр үед дэлгүүрт гадны үйлчлүүлэгч байгаагүй гэх мэдүүлэг /Хх-н 20 дугаар хуудас/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт  ¹ 49 ..... Дүгнэлт

             1.Оюунмөнхий биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр  үүсгэгдэх боломжтой. 

3. Гоо сайхан алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтан тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 23 дугаар хуудас/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт ¹ 51 ….. Дүгнэлт:

1.Оюунзулын биед гэмтэл тогтоогдсонгүй гэх /Хх-н 28 дугаар хуудас/

БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан тоолууран жинг 50000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /Хх-н 32 дугаар хуудас/

Я.Болдбаатар нарын 4 хүний өмчлөлийн өвлийн тоосгон байшинг битүүмжилсэн тухай тэмдэглэл /Хх-н 38 дугаар хуудас/

Я.Болдбаатар нь Нарангийн ¹ 28 тоотод ам бүл 4, оршин суудаг гэсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Минжийн хангайн 7 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 52 дугаар хуудас/

Я.Болдбаатар нь ял шийтгүүлсэн талаар ЦЕГ-ын МСТТ-ийн лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 53 дугаар хуудас/

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн хохирогч Б.Оюунмөнхийн тус шүүхэд бичгээр гаргасан Я.Болдбаатарын уучлалыг энэ удаа хүлээн авч эвлэрлээ. Одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй. Иймд Я.Болдбаатарын хэргийг эвлэрснээр шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт зэрэг болно.

 

Шүүгдэгч Я.Болдбаатар нь 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар багт байрлах Баялаг нэртэй хүнсний дэлгүүрт хохирогч Б.Оюунмөнхтэй хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан түүний толгойн тус газар цахилгаан тоолууран жин хэмжүүрээр нэг удаа цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Я.Бодбаатарын хохирогч Б.Оюунмөнхийн толгойн тус газар цахилгаан тоолууран жин хэмжүүрээр нэг удаа цохиж бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь тодорхой сэдэлттэй буюу хувийн таарамжгүй харьцаанаас болж өөр хоорондоо маргалдсанаас болсон байх ба Б.Оюунмөнхийн биед духанд шарх гэмтэл учирсан, энэ гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтэл болох нь шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул энэ зүйл ангиар зүйлчлэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Харин шүүгдэгч Я.Болдбаатарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирогч  гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрснээ бичгээр илэрхийлэн гаргаж нотариатаар гэрчлүүлэн шүүхэд гаргаж өгсөн байх тул Я.Болдбаатард холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Я.Болдбаатард өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй  байна.

Иргэний нэхэмжлэгч Б.Оюунзул нь нэхэмжлэх зүйлгүй, цахилгаан тоолууран жин хэмжүүрийг буцаан авахгүй гэснийг дурьдсугай.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн цахилгаан тоолууран жин хэмжүүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад:                                  

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297дугаарзүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                    

 

Тогтоох нь:

 

1. Шүүгдэгч Боржигин овогт Ядамсүрэнгийн Болдбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан Я.Болдбаатард холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг баримтлан Я.Болдбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.  

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дах хэсэгт заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн цахилгаан тоолууран жин хэмжүүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслах Д.Батсайхан даалгасугай.

4. Я.Болдбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дах хэсэгт заасныг баримтлан Я.Болдбаатар нарын 4 хүний өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Нарангийн ¹ 28 тоотод байрлах хувийн тоосгон өвлийн байшинг битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.   

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Я.Болдбаатард өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.                                  

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                

 

 

ДАРГАЛАГЧ                   Б. ХЭРЛЭН.