Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 154/ШШ2021/00095

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 154/ШШ2021/00095

Булган сум

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би Ховд аймгийн Булган сумын Б   багт оршин суух, З  ын О  т холбогдох 2.334.200 төгрөг гаргуулахыг хүссэн Ховд аймгийн Булган сум дахь сум дундын П  г   ын нэхэмжлэлийг 2021 оны 02 сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Булган сум дахь сум дундын П  г    шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймгийн Булган сумын Б   багийн иргэн З  ын О   нь сум хөгжүүлэх сангаас 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр газар тариалан эрхлэх зорилгоор 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг хоёр жилийн хугацаанд зээлийн гэрээ байгуулж авсан байна. Гэрээний 2019 оны 06 сарын 21-ний дууссан боловч сум хөгжүүлэх сангаас авсан мөнгийг 100160255401 тоот дансанд төвлөрүүлээгүй тул төрд учирсан 2.334.200 /хоёр сая гурван зуун гучин дөрвөн мянга хоёр зуу/ төгрөгийг Б.О  ээс гаргуулж улсын төсөвт оруулж өгнө үү. Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 31 дүгээр зүйлүүдэд заасны дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор прокурорын нэхэмжлэл гаргаж байна.

Прокурорын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 14.1.4 дэх хэсгүүдэд заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч З.О   нь шүүхэд гаргасан тайлбартаа: Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаарлдагыг хүлээн зөвшөөрч байна. Энэхүү 2334200 төгрөгийг 2021 оны 10 сарын 01-ний өдөр гэхэд бүрэн төлж барагдуулна. Татгалзах зүйлгүй. Энэ хугацаанд ургацаа хураан авч зарж борлуулж дуусгана гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Булган сум дахь сум дундын П  г    нь 2.334.200 /хоёр сая гурван зуун гучин дөрвөн мянга хоёр зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч З.О   төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Ховд аймгийн Булган сум дахь сум дундын П  г   ын нэхэмжлэлийн шаардлага 2.334.200 /хоёр сая гурван зуун гучин дөрвөн мянга хоёр зуу/ төгрөгийг хариуцагч З.О   төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь 19261 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 52297 төгрөгний тал хувь болох 26148 төгрөгийг хариуцагч З.О  ээс гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ