Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 154/ШШ2021/00096

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 154/ШШ2021/00096

Булган сум

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би Ховд аймгийн Булган сумын Д   багт оршин суух, Д  гийн Б  д холбогдох 2.300.000 төгрөг гаргуулахыг хүссэн Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Прокурорын газрын нэхэмжлэлийг 2021 оны 02 сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Булган сум дахь сум дундын П г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймгийн Булган сумын Д   багийн иргэн Д  гийн Б   нь сум хөгжүүлэх сангаас 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр газар тариалан эрхлэх зорилгоор 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг гурван жилийн хугацаанд гурван хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ байгуулж авсан бөгөөд гэрээнд заасан хугацаанд сум хөгжүүлэх сангаас авсан мөнгийг төлөөгүй байх тул төрд учирсан 2.300.000 /хоёр сая жаран мянга/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж өгнө үү. Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25,31 дүгээр зүйлүүдэд заасны дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор прокурорын нэхэмжлэл гаргаж байна.

Прокурорын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 14.1.4 дэх хэсгүүдэд заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Б   нь шүүхэд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Булган сумын Сум хөгжүүлэх сангаас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Энэ 2.300.000 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулна. Татгалзах зүйл байхгүй. Энэ хугацаанд ургацаа хураан авч зарж борлуулаад төлнө гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Булган сум дахь сум дундын П гнь 2.300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Д.Б   төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Прокурорын газрын нэхэмжлэлийн шаардлага 2.300.000 төгрөгийг хариуцагч Д.Б   төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Булган сум дахь сум дундын П гнь 51750 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 51750 төгрөгний тал хувь болох 25875 төгрөгийг хариуцагч Д.Б  аас гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ