Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 154/ШШ2021/00097

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 154/ШШ2021/00097

Булгансум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймгийн Булган сум дахь Cум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Үенч суманд 19** оны ** дугаар сарын **-нд төрсөн. ** настай, Ховд аймгийн Үенч сумын Хөбагт оршин суух, /РД:      / Хар азарга овогт Б  гийн Б  гийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Б  , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Б   шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 1981 оны 06 дугаар сарын 15-нд 8-р анги төгсөж илгээлтээр хөдөө гарч аав, ээжийн хамт Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил нэгдлийн Улиаст багт ямаа маллаж байсан. Иймд миний 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал туслах малчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Б.Б   нь 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хүсэлт гаргагч Б. Б  гийн шүүхэд гаргасан нэхэмжпэлийн шаардлага нь хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн:

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 314 тоот...Ховд аймгийн Үенч сумын Улиаст бригадын 70 дугаар данснаас Х.Булгаа /1982-1984/, Булгаа овогтой Б   /Бадмаа/ 1985-1987, С.Дарь /1989/ оны хөдөлмөрийн хөлсийг хуулбарлан хавсралтаар хүргүүлэв гэх архивын лавлагаа,

-1981 онд Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил нэгдлээс Б.Б  д олгосон 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 06 сарын 30-ны өдрийг дуустал хөдөлмөрийн хөлсний бичилт бүрэн тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтэр,

Гэрч Бадарч овогт Дамдингийн Оюунчимэгийн шүүхэд гэрчээр өгсөн:....Б.Б   нь 1981 онд 8-р анги төгсөөд илгээлтээр хөдөө гарч аав, ээжийн хамт Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил нэгдлийн 4-р бргиадад 1990 он хүртэл мал маллаж байсан. Манай айлууд айл саахалт нэг багт байсан тул би сайн мэднэ. Би 1982-1985 он хүртэл Ховд аймгийн хөдөө аж ахуйн техниккумд суралцаж ирээд Ховд аймгийн Алтай сумын Алтайн хөгжил нэгдэлд малын эмчээр 1985-1987 он хүртэл ажиллаж байгаад Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил нэгдэлд шилжин ирж малын эмчээр 1987-1994 он хүртэл ажиллаж байсан. Б.Б   нь одоо хүртэл хөдөө малаа маллан амьдарч байна. Тухайн үед малчид 90-100 төгрөгний цалин хөлс авдаг байсан. Б.Б   нь насаараа аав, ээж хоёртойгоо мал маллаж байгаа хүн гэх мэдүүлэг,

Гэрч Адууч овогт Баяраагийн Дамдинсүрэнгийн шүүхэд гэрчээр өгсөн:.... Б.Б   нь 1981 онд 8-р анги төгсөөд хөдөө гарч аав, ээжийн хамт Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил нэгдлийн 3-р бргиадад 1990 он хүртэл мал маллаж байсан. Б.Бадамцрэнгийн аав нь 1985 онд нас барьж ээжийн хамт эмчилгээ тэжээлийн мал маллаж байсан. Би 1974 оноос хойш 1992 он хүртэл тус нэгдлийн 3-р бригадад бог мал маллаж байсан. Тухайн үед манай нэгдлийн даргаар Муушар, Бямбацогт, Сандаг, 3-р бригадын даргаар Огдлой, Бүүвэй, Батсүх нар ажиллаж байсан.

Малчид тухайн үед сард дунджаар 80-100 төгрөгний цалин хөлс авдаг байсан. Б.Б   нь насаараа мал маллаж байгаа хүн гэх мэдүүлэг,

Гэрч Хар азрага овогт Ваашаагийн Норзоогийн шүүхэд гэрчээр өгсөн:... Б.Б   нь 1981 онд 8-р анги төгсөөд хөдөө гарч эцэг Булгаа, эх Дарь нарын хамт Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил нэгдлийн 3-р бргиадад 1990 он хүртэл бог мал маллаж байсан. /нэг настай мал, цэгийн мал/ Би 1978 оноос эхлэн 1992 он хүртэл Алтайн Оргил нэгдлийн 3-р бригадад ямаа маллаж байсан. Манай нэгдлийн даргаар Бямбадорж, Сандаг, 3-р бригадын даргаар Бүүвэй, Батсүх, зоо техникчээр Оюунчимэг, малын эмчээр Батбаяр нар ажиллаж байсан. Манай бригадын акент Б.Б  гийн аав Булгаа, Батсүх нар байсан. Малчид тухайн үед сард дунджаар 100-170 төгрөгний цалин хөлс авдаг байсан. Б.Б   нь насаараа мал маллаж байгаа хүн гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд нь хэрэгт ач холбогдолтой хуулийн дагуу авагдсан баримтууд гэж шүүхээс дүгнэв.

- Дээрхи нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Б.Б  г 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хар азарга овогт Б  гийн Б  г 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Б  гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ