Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
Хэргийн индекс | 154/2021/00070/И |
Дугаар | 154/ШШ2021/00098 |
Огноо | 2021-04-23 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 154/ШШ2021/00098
2021 оны 04 сарын 23 өдөр | Дугаар 154/ШШ2021/00098 | Ховд аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би Ховд аймгийн Булган сумын Баянгол багт оршин суух, Х гийн Ч оод холбогдох 2.888.500 төгрөг гаргуулахыг хүссэн Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Прокурорын газрын нэхэмжлэлийг 2021 оны 02 сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Прокурорын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн иргэн Х гийн Ч оо нь сум хөгжүүлэх сангаас 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр газар тариалан эрхлэх зориулалтаар сум хөгжүүлэх сангаас 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг хоёр жилийн хугацаагаар зээлийн гэрээ байгуулж авсан байна. Гэрээний хугацаа 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр дууссан боловч сум хөгжүүлэх сангаас авсан мөнгийг 160255401 тоот дансанд төлвөрлүүлээгүй тул төрд учирсан 2.888.500 /хоёр сая найман зуун наян найман мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж егнө үү. Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25,31 дүгээр зуйлүүдэд заасны дагуу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор прокурор нэхэмжлэл гаргаж байна.
Прокурорын нэхэмжлэл нь Улсын тэмдэггпин хураамжийн гухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 14.1.4 дэх хэсгүүдэд заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.Ч оо нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь сум хөгжүүлэх сангаас 2.888.500 төгрөгийн зээл авсан нь үнэн. Би уг зээлээ 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна. Татгалзах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Прокурорын газар нь 2.888.500 /хоёр сая найман зуун наян найман мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Х.Ч оо төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Прокурорын газрын нэхэмжлэлийн шаардлага 2.888.500 /хоёр сая найман зуун наян найман мянга таван зуу/ төгрөгийг хариуцагч Х.Ч оо төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Прокурорын газар нь 61166 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 61166 төгрөгний тал хувь болох 30583төгрөгийг хариуцагч Х.Ч оогоос гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ