Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
Хэргийн индекс | 154/2021/00054/И |
Дугаар | 154/ШШ2021/00100 |
Огноо | 2021-04-30 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 154/ШШ2021/00100
2021 оны 04 сарын 30 өдөр | Дугаар 154/ШШ2021/00100 | Булган сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би
Нэхэмжлэгч: Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэг нуур багт оршин суух, Б.А т холбогдох 4,252,284 /Дөрвөн сая хоёр зуун тавин хоёр мянга хоёр зуун наян дөрвөн/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монголшуудан банк болон Хадгаламж банкны хооронд 2010 оны 03 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан 01 тоот Монголшуудан банкны актив, пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах эрх шилжүүлэх тухай гэрээгээр Монголшуудан банкны зарим шаардах эрхийг Хадгаламж банкинд шилжүүлсэн. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Хадгаламж банк ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай А-153 дугаар тушаалаар хадгаламж банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авч Банкны эрх хүлээн авагч томилсон.
Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт зааснаар Хадгаламж банкны эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх Банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Банкны эрх хүлээн авагчаас Хадгаламж банкны зарим актив. пассив. хөрөнгийг Төрийн банкинд шилжүүлж Хадгаламж банкны чанаргүй актив нь Банкны эрх хүлээн авагчийн тэнцэлд үлдсэн. Үүнд зээлдэгч Б.А т олгосон чанаргүй зээл хамаарч байна.
Иймд Банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байгаа болно.
Зээлдэгч Б.А нь Монгол шуудан банктай 2007 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ЗГ/126 дугаартай Зээлийн гэрээ, мөн өдрийн ЗБГ/126 дугаартай Зээлийн барвцааны гэрээ тус тус байгуулж 5.000.000 төгрөгийг 1.5 хувь, жилийн 34,8 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатай авч ашигласан.
Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх хуваарийн дагуу төлж барагдуулаагүй, зээлийг бүрэн төлж барагдуулах хугацаа дууссан. Банкны зүгээс зээлийг төлөх талаар удаа дараа шаардлагыг тавьж боломжит хугацааг өгсөн боловч өдийг хүртэл зээлийн өр төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй, зээлийг төлөхөөс санаатайгаар зайлсхийж зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, банкыг илт хохироож байгаа тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.
Зээлдэгч Б.А нь үндсэн зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна.Үүнд:
Үндсэн зээлийн үлдэгдэл: 1,393.450.00 төгрөг;
Зээлийн хүүний үлдэгдэл: 1,872,910.00 төгрөг;
Нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл: 985.924.00 төгрөг;
Нийт үлдэгдэл: нийт 4,252,284.00 /Дөрвөн сая хоёр зуун тавин ховр мянга ховр зуун наяи дөрвөн/ төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Иймд зээлдэгч Б.А ээс зээлийн гэрээний үүрэгт нийт 4,252,284 /Дөрвөн сая ховр зуун тавин хоёр мянга хоёр зуун наян дөрвөн/ төгрөгийг гаргуулж Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т Төлбөрийн чадваргүй болсон банкинд томилогдсон банкны бурэн эрхт толөөлөгч, банкны эрх хулээн авагчаас гаргасан нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөнө" гэж заасны дагуу Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.А нь шүүхэд гаргасан тайлбартаа: Б.А миний бие нь тус нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч байгууллагатай харилцан зөвшөлцөж төлбөрийг барагдуулах болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн 4,252,284 /Дөрвөн сая хоёр зуун тавин хоёр мянга хоёр зуун наян дөрвөн/ төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.А төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1- д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийн шаардлага 4,252,284 /Дөрвөн сая хоёр зуун тавин хоёр мянга хоёр зуун наян дөрвөн/ төгрөгийг хариуцагч Б.А төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 82987 төгрөгний тал хувь болох 41493 төгрөгийг хариуцагч Б.А ээс гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснааар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ