Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
Хэргийн индекс | 154/2021/00053/И |
Дугаар | 154/ШШ2021/00101 |
Огноо | 2021-04-30 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 154/ШШ2021/00101
2021 оны 04 сарын 30 өдөр | Дугаар 154/ШШ2021/00101 | Булган сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Бадрахгэрэл би
Нэхэмжлэгч: Төрийн банкны Булган тооцооны төвийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багт оршин суух, РД: , Б овогт Б ын У т холбогдох 1033593.49 /нэг сая гучин гурван мянга таван зуун ерөн гурван төгрөг дөчин есөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны Булган тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б ын У нь 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Төрийн банкны Булган тооцооны төвтэй 110200296648 зээлийн данстай 15-1220 дугаартай барьцаат зээлийн гэрээ /кредит карт эзэмших/ байгуулан, 1000000 /нэг сая/ төгрөгийн зээлийг бэлэн гүйлгээний хүү, жилийн 36.0 хувийн хүүтэй, бэлэн бус гүйлгээний хүү, жилийн 24% хүүтэй 24 сарын хугацааны кредит картын зээл авсан байдаг. Зээлдэгч Б.У нь зээл авах үедээ Ховд аймаг Булган сум, Бүрэнхайрхан /Төрийн банк Булган тооцооны төв/ тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан бөгөөд зээлийн барьцаанд цалингийн орлого барьцаалсан.
Хариуцагч Б.У нь Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт оршин сууж байгаа бөгөөд одоогоор эрхэлсэн ажилгүй тул Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Б.У нь шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрөөс 236496 төгрөгийг хүүгийн хамт төлөх. Хариуцагч Б.У нь зээлийн гэрээний дагуу зээл болон хүүгийн төлбөрийг бүрэн төлөх үүргээ биелүүлэхгүй, банкны ажилтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, зээлийн гэрээний 5.2.1-т заасан үүргээ зөрчиж төлбөрийн хариуцлагаас зайлсхийх гэсэн үйлдэл, оролдлогууд нь төлбөрийг барагдуулах ажиллагаанд хүндрэл учруулсаар өнөөдрийг хүрлээ.
Иймээс Б.У тэй байгуулсан барьцаат зээлийн гэрээ /кредит карт эзэмших гэрээ/-ний 6 дугаар зүйлийн 6.2, 6.1.1 заалтад заасныг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 763504 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 245019.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20069.93 төгрөг, нийт 1028593.49 төгрөг төлөгдөөгүй байна. Иймд хариуцагч Б.У ээс зээл, зээлийн хүүгийн төлбөр 1028593.49 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 5000 төгрөг, нийт 1033593.49 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.У нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.У миний бие төрийн банкнаас картны зээл 1 сая төгрөг авсан бөгөөд хүү 400 мянган төгрөг төлсөн байгаа. Одоо орлогогүй байгаа тул 1033593.49 төгрөгийг хүүгийн хамт 6 сард төлж хаах хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгч төрийн банк нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.У ийн тайлбартаа танилцлаа. Б.У ийн 1033593.49 төгрөгийг 6 сард төлүүлэхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны Булган тооцооны төв нь 1033593.49 /нэг сая гучин гурван мянга таван зуун ерөн гурван төгрөг дөчин есөн мөнгө/ төгрөг нэхэмжилснийг хариуцагч Б.У нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1- д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны Булган тооцооны төвийн нэхэмжлэлийн шаардлага 1033593.49 /нэг сая гучин гурван мянга таван зуун ерөн гурван төгрөг дөчин есөн мөнгө/ төгрөгийг хариуцагч Б.У төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны Булган тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29236 төгрөгийн 14618 төгрөгийг 100160200941 тоот данснаас, 14618 төгрөгийг хариуцагч Б.У ээс тус тус гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Булган тооцооны төвд буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснааар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ