Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2024/ШЦТ/277

 

   2024       06          14                                     2024/ШЦТ/277

 

                           

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал,  

улсын яллагч Н.Д,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ж,

насанд хүрээгүй хохирогч Б.И,

шүүгдэгч С.Т, түүний өмгөөлөгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “104” дугаартай танхимд хаалттай хийсэн хуралдаанаар

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Т-д холбогдох эрүүгийн 2325003930103 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, С.Т

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Т нь 2023 оны 09 дүгээр сарын сүүлээр Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн нутаг дэвсгэр Рояал кастел хотхоны *** тоот өөрийн гэртээ насанд хүрээгүй хохирогч Б.Иийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон,

мөн үргэлжилсэн үйлдлээр Орхон аймаг Баян-Өндөр сумын Оюут баг ***-***тоот насанд хүрээгүй хохирогчийн гэрт 2023 оны 10 дугаар 17-ны өдөр насанд хохирогч Б.И-ийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсонгэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Т-ийг насанд хүрээгүй хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан атал бэлгийн харьцаанд орсон гэх гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд:

Шүүгдэгч С.Т шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Нэмж мэдүүлэх зүйл байхгүй, хохиролд орны даавуу авч өгсөн, сэтгэл зүйчтэй уулзуулсан, ээжид нь 200.000 төгрөг өгсөн...” гэх агуулга бүхий мэдүүлгийг,

Насанд хүрээгүй хохирогч Б.И шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “нэмж хэлэх зүйл байхгүй” гэх агуулга бүхий мэдүүлгийг,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “охиныгоо сэтгэл зүйчийн сургалтанд явуулмаар байна” гэх агуулга бүхий мэдүүлгийг тус тус гаргаж,

харин улсын яллагч Н.Д: Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Т: “Шүүгдэгчийн гэм буруу, зүйлчлэлийн талаар маргахгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно” гэсэн байр суурийг тус тус илэрхийлж оролцов.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

- Б.Иийн төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 10 дугаар тал/,

- Нас тоолсон тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дүгээр  тал/,

- Насанд хүрээгүй хохирогч Б.И-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...С.Т гэх залуу над руу чат бичсэн. Хаана байна гэж надаас асуухад би гэртээ байна гэж хариулсан. Намайг юу хийж байна гэж асуухаар нь би оройн хоолоо хийх гэж байна гэж хариулсан. Айфоне цэнэглэгч надаас асуухаар нь би ээжийн цэнэглэгч байгаа гэж бодоод байна гэж хэлсэн. Тэгээд гар утсаа цэнэглэчих үү гэж надаас асуухаар нь хаана цэнэглэх талаар асуухад танайд очоод цэнэглэчих үү гэж хэлсэн... Би гэрийн хаягаа зааж өгөөд гэртээ оруулж ирж, гар утасны цэнэглэгч өгөөд утсаа цэнэглэсэн. Тэгээд гар утсаа цэнэглээд байж байхдаа надад ус өгөөч гэхээр нь би ус хийж өгсөн. Ээж гаднаас тэр үед орж ирсэн. Миний өрөө рүү С.Т гүйгээд орсон. Хаалганы ард нуугдаад зогсчихсон. Тэгээд ээж манай өрөө рүү орсноо энэ хэн юм гэж надаас асуусан. Намайг хариулахын завдалгүй С.Т ээжид шивээс хийх гэж ирсэн гэж хариулсан. Би ээждээ үнэнээ  хэлэх гэтэл намайг алгадсан. Дараа нь цагдаа дуудсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-16 дугаар тал/,

... 2023 оны 09 дүгээр сарын сүүл үед буюу хорин хэднээр байсан С.Т намайг өөрийн Оюут багт байрлах Гранд гарден хотхоны дунд байрлах байрны 2 дугаар давхрын *** тоот хаягтай гэртээ гитар хөгжим тоглохыг зааж өгье гэж дуудахаар нь явж очиход өдрийн 14 цаг болж байсан санагдаж байна. Тэгээд би гэрт ороод гитар хөгжим сонирхоод С.Тийн өөрийнх нь өрөөнд жижиг сандал дээр сууж байсан чинь С.Т намайг үнсэж, мөөмийг минь барихаар нь би түүнийг хүсэж бид хоёр ярилцаж байгаад хоёулаа нэг нэгнийгээ хүсэж жижиг өрөөний орон дээр бэлгэвчтэй бэлгийн харилцаанд орж дууссан. Энэ үед анх удаа хүнтэй бэлгийн  харилцаанд орж үзсэн. Надад ямар нэгэн хүч хэрэглэсэн зүйл байгаагүй. С.Т компьютерийгн шүүгээнээс нэг ширхэг бэлгэвч гаргаж ирсэн. Тэгээд бэлгийн харилцаанд орж дуусаад би гэртээ харьсан. Энэ асуудлын талаар хэнч мэдэхгүй би хүнд хэлээгүй. Дараа нь буюу сүүлийн удаа 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр С.Т надтай утсаар ярьж байгаад манайд хүн байхгүй гэдгийг мэдэж, бид хоёр ярилцаж байгаад манай гэрт уулзахаар болж өдөр 15 цагийн орчимд Оюут багт байрлах Дээдэс таун хотхоны *-***тоот хаягтай манай гэрт ганцаараа ирэхдээ бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл үнэртүүлсэн гэхдээ эрүүл ирж, бид хоёр миний өрөөний орон дээр нэг нэгнийгээ хүсэж харилцан ярилцаж байгаад хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орж дууссан. С.Т дур тавихдаа миний нуруун дээр тавьсан. Бэлэг эрхтэн дотор дур тавиагүй. Тэгээд байж байсан чинь ээж С.Ж гаднаас орж ирээд цагдаад  хандах болсон. Энэ явдлаа хойш дахин бэлгийн харилцаанд ороогүй. Би ээжээсээ санаа зовоод Ундрахбаяр гээд худлаа хэлчихсэн. С.Т-өөс өөр хүнтэй бэлгийн харилцаанд орж үзээгүй... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр тал/,

Гэрч С.Ж-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Тухайн үед бага охин Б.И-ийн толгой нь өвдөж байгаа байх гэж бодоод гэр рүүгээ яарч 17 цаг 05 минутад гэрийнхээ гадаа очоод хаалганыхаа кодыг хийхэд онгойхгүй байсан. Би картаар хаалга онгойлгоход үүд хэсэгт эрэгтэй хүний гутал байхаар нь ямар хүн манай гэрт байгаа юм бол гэж бодоод Б.И-ийн өрөөнд ороход танихгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн насанд хүрсэн эрэгтэй хүн байсан. Би тэр эрэгтэй хүнд уурлаж, яагаад эзэнгүй гэрт орж ирж байгаа юм гэхэд… шивээс хийх гэж ирсэн гэсэн. Ингээд би цагдаад дуудлага өгсөн…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр тал/,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 932 дугаартай “…Б.И-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй, 2. Ж.Б.И нь бэлгийн бойжилтоо бүрэн олоогүй байна. 3. Б.И-ийн охин хальс хуучин урагдалтай байна. 4. Б.И нь одоогоор жирэмсэн биш байна. 5. Үтрээний арчдас наалдацад эр бэлгийн эс илэрсэн байна. 6. Шүүх бактериологийн шинжилгээгээр ДОХ, тэмбүү, заг хүйтэн, трихомониаз, хламид илрээгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 31-32 дугаар тал/,

Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 37-38 дугаар  тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 169 дугаартай “…С.Т, Б.И нарын ДНХ-ийн тогтцыг тогтоов. 2. С.Тийн ДНХ-ийн тогтоц нь Б.И-ийн арчдаснаас илэрсэн Ү хромосомын ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. 3. Б.И-ийн арчдаснаас илэрсэн эмэгтэй ДНХ-ийн тогтоц нь Б.И-ийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 41-44 дүгээр тал/,

С.Т-ийн яллагдагчаар мэдүүлсэн “…Тухайн өдөр би лагер дээрээ гэрийнхэнтэйгээ байж байхад Б.И над руу чат бичээд гэрийнхэн байхгүй байна, ирж шивээсээ хийлгэх юм уу гэхээр нь би өнөөдөр худлаа байхаа орой ажилдаа явна, байдлыг харж байгаад амжихаар бол яваад очъё гэж хэлсэн. Тэгээд орой ажилдаа 20 цагийн үед очихоор болоод цаг байгаа юм чинь гэж бодоод Б.Иийн утас руу залгаад миний ажил хойшилчихлоо, би гэрт чинь яваад очих уу, гялс хийлгэе гэж хэлээд гэрт нь очтол Б.И манай ихэр шивээсний машин аваад явчихсан байна. Шивээс хийх худлаа болчихлоо гэхээр нь за тэгвэл надад нэг ус хийгээд өгчих, шивээсний машин байхгүй юм бол яах гэж дуудсан юм гэж хэлээд гарах гэж байтал Б.И орж ирээд суучих гэрийнхэн ирэх болоогүй гэхээр нь би гутлаа тайлаад том өрөөнийх нь буйдан дээр сууж байхад хүйс дээрээ пэрсинг хийлгэмээр байна гэхээр нь би хүйсийг нь харсан. Тэр үед Б.И левчик өмсөөгүй байсан. Тэгээд бид хоёр бие биенээ хүсээд Б.Иийн өрөөнд орж тохиролцоод бэлгийн харилцаанд орохоор болсон. Тэгэхдээ тэр үед гаднаас хүн ороод ирэх юм шиг санагдаад байсан болохоор бид хоёр бэлгийн харилцаанд удаан ч ороогүй, 1 минут ч хүрээгүй… ээж нь гаднаас орж ирж чи миний охиныг хүчиндлээ гэхээр нь би андуураад байна, би анхнаасаа шивээс хийлгэх гэж ирсэн талаар Б.И бид хоёр хоёул хэлсэн боловч ээж нь шууд цагдаагийн байгууллагад хандчихсан…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56-57 дугаар тал/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 62 дугаар тал/ болон шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч нарын хувийн байдалтай холбоотой бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, насанд хүрээгүй хохирогч, яллагдагчаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

 

Үйл баримтын талаар:

Шүүгдэгч С.Т 2023 оны 09 дүгээр сарын сүүлээр Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн нутаг дэвсгэр Рояал кастел хотхоны *** тоот өөрийн гэртээ мөн үргэлжилсэн үйлдлээр Орхон аймаг Баян-Өндөр сумын Оюут баг ***-***тоотод насанд хүрээгүй Б.Итэй бэлгийн харьцаанд орсон үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.

 

Шүүгдэгч С.Т нь насанд хүрээгүй хохирогч Б.И-тэй бэлгийн харилцаанд орсон үйл баримт нь:

Насанд хүрээгүй хохирогч Б.Иийн ... 2023 оны 09 дүгээр сарын сүүл үед буюу хорин хэднээр байсан,  ...Тэгээд би гэрт ороод гитар хөгжим сонирхоод С.Тийн өөрийнх нь өрөөнд жижиг сандал дээр сууж байсан чинь С.Т намайг үнсэж, мөөмийг минь барихаар нь би түүнийг хүсэж бид хоёр ярилцаж байгаад хоёулаа нэг нэгнийгээ хүсэж жижиг өрөөний орон дээр бэлгэвчтэй бэлгийн харилцаанд орж дууссан. Энэ үед анх удаа хүнтэй бэлгийн  харилцаанд орж үзсэн. Надад ямар нэгэн хүч хэрэглэсэн зүйл байгаагүй. ...Дараа нь буюу сүүлийн удаа 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр С.Т надтай утсаар ярьж байгаад манайд хүн байхгүй гэдгийг мэдэж, бид хоёр ярилцаж байгаад манай гэрт уулзахаар болж өдөр 15 цагийн орчимд Оюут багт байрлах Дээдэс таун хотхоны *-***тоот хаягтай манай гэрт ганцаараа ирэхдээ бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл үнэртүүлсэн гэхдээ эрүүл ирж, бид хоёр миний өрөөний орон дээр нэг нэгнийгээ хүсэж харилцан ярилцаж байгаад хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орж дууссан...” гэх мэдүүлэг,

Гэрч С.Ж-ы “…Би картаар хаалга онгойлгоход үүд хэсэгт эрэгтэй хүний гутал байхаар нь ямар хүн манай гэрт байгаа юм бол гэж бодоод Б.Иийн өрөөнд ороход танихгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн насанд хүрсэн эрэгтэй хүн байсан. Би тэр эрэгтэй хүнд уурлаж, яагаад эзэнгүй гэрт орж ирж байгаа юм гэхэд… шивээс хийх гэж ирсэн гэсэн…” гэх мэдүүлэг,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт, хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн *** дугаартай дүгнэлт, нас тоолсон тухай тэмдэглэл С.Т-ийн яллагдагчаар мэдүүлсэн болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Шүүгдэгч С.Т 14 настай Б.Иийг 16 насанд хүрээгүй, ерөнхий боловсролын сургуулийн сурагч гэдгийг мэдсээр байж 2023 оны 09 дүгээр сарын сүүлээр Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн нутаг дэвсгэр Рояал кастел хотхоны *** тоот өөрийн гэртээ мөн Орхон аймаг Баян-Өндөр сумын Оюут баг ***-***тоот насанд хүрээгүй хохирогчийн гэрт үргэлжилсэн үйлдлээр бэлгийн харилцаанд орсон үйлдэл нь нийгмийн ёс суртахуун, арван зургаан насанд хүрээгүй хүүхдийн бэлгийн бойжилт, бие бялдарын зөв хөгжилд халдсан, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд шүүгдэгчийн үйлдэл болон гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч С.Т-ийн хувьд, насанд хүрээгүй хохирогчид хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хохирогчийг зөвшөөрсний үндсэн дээр түүнтэй бэлгийн харьцаанд орсон гэж үзэв.

Иймд шүүгдэгч С.Т-ийн дээрх буруутай үйлдэл нь “арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон” гэмт хэргийн шинжийг хангах бөгөөд Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байна гэж үзэж шүүгдэгч С.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.

 

Насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нь хохирол, төлбөр, эмчилгээний зардалд шүүгдэгч С.Т-өөс баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд шүүгдэгч С.Т хохиролд орны даавуу авч өгсөн, сэтгэл зүйчтэй нэг удаа уулзалт хийсэн төлбөрийг өгсөн, бэлнээр 200,000 төгрөгийг төлсөн байх тул энэ шүүх хуралдаанаас түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, насанд хүрээгүй хохирогч Б.И нь энэ хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна гэж тус тус шүүх шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар

улсын яллагч Н.Д “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-т 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай.” гэсэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “тусгайлан хэлэх саналгүй” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тулга “450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн,

Шүүгдэгч “торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч С.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүх шүүгдэгч С.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

 Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин С.Т болтол шүүгдэгч С.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.Т-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-ийг 2000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Шүүгдэгч С.Т энэ шүүх хуралдаанаас бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж, насанд хүрээгүй хохирогч Б.И, түүний хууль ёсны төлөөлөгч нь энэ хэргийн улмаас учирсан хохирлоо цаашид иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

5. Шүүгдэгч С.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

7. Шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин С.Т болтол шүүгдэгч С.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Д.ОРХОНТАМИР