Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 154/ШШ2021/00111

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 154/ШШ2021/00111

Булган сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймгийн Булган сум дахь Cум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган суманд 19** оны ** дугаар сарын **-нд төрсөн. ** настай, Улаанбаатар Хот Х дүүргийн **-р хороо Яармаг наадамчдын зам гудамж **** тоотод оршин суух, /РД:        / И ш   овогт Н   гийн Ч   ын ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Н.Ч    шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би 1979 онд 10-р анги төгсөөд Завхан аймгийн Худалдааны техниккумын няравын ангид 1 жил суралцаад төгсөж ирээд 1980 оны 10 сарын 15-нд Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байгаад 1981 оны 06 сарын 25-нд цэргийн албанд татагдан Налайхын 238-р ангид цэргийн алба хааж ирээд 1984 оны 06 сарын 25-ны өдөр Булган суманд ирсэн. Ингээд 1985 оны 03 сарын 15-ны өдрөөс Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангид тасралтгүй нярав, Болор хоршооны даргаар 1994 оныг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Н.Ч    нь 1980 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 09-ны өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангийн харъяа 4 дүгээр бригадад агентаар, 1985 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймаг Булган сумын Худалдаа бэлтгэл ангид барааны няраваар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Болор хоршооны даргаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хүсэлт гаргагч Н.Ч   ын шүүхэд гаргасан нэхэмжпэлийн шаардлага нь хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн:

Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 241 тоот...Ховд аймгийн Булган сумын Худалдаа бултгэлийн ангийн 1980-1981, 1984-1994, оны баримтууд архивын сан хөмрөгт байхгүй тул Н.Ч   т лавлагаа олгох боломжгүй болно гэх лавлагаа,

1986 оны 05 сарын 07-ны өдөр Ховд аймгийн Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангиас Н.Ч   т олгосон ажиллаж байсан байдлын талаархи бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Гэрч Их шарынхан овогт Дүгэрсүрэнгийн Цэцэгжаргалын шүүхэд гэрчээр өгсөн:.... Би 1987 онд Ховд аймгийн Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангид трестийн гуанзанд ээлжийн ахлах тогоочоор ажилд ороход Н.Ч    нь Худалдаа бэлтгэлийн ангид агент, няраваар ажиллаж байсан. Н.Ч    нь 1980 оноос 1981 он хүртэл ХБА-д агентаар ажиллаж байгаад цэргийн албанд яваад 1981-1984 онд цэргийн алба хааж ирээд тус ангид няраваар 1992 он хүртэл ажилласан. ХБА нь хувьчлагдаж Болор хоршоо болоход даргаар нь 1994 он хүртэл ажиллаж байсан. ХБА нь хувьчлагдаж Болор хоршоо болоход Н.Ч    бид хоёр хамт 1994 он хүртэл ажилласан гэх мэдүүлэг,

Гэрч Бичээч овогт Идэшийн Золбоогийн шүүхэд гэрчээр өгсөн:... Намайг 1987 онд Ховд аймгийн Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажилд ороход Н.Ч    нь Худалдаа бэлтгэлийн ангид агент, няраваар 1980-1990 он хүртэл ажиллаж байсан. Би түүхий эдийн эрхлэгчээр 1990 он хүртэл ажилласан. Н.Ч    нь 1980 оноос 1981 он хүртэл ХБА-д агентаар ажиллаж байгаад цэргийн албанд яваад 1981-1984 онд цэргийн алба хааж ирээд тус ангид няраваар 1990 он хүртэл ажилласан. ХБА нь хувьчлагдаж Болор хоршоо болоход даргаар нь 1994 он хүртэл ажиллаж байсан. Тухайн үед ХБА даргаар Норзон, Дамиран нар ажиллаж байсан. ХБА-д нийт 10 гаруй худалдагч, тогооч нар, түүхий эдийн эрхлэгч бэлтгэгчтэйгээ ажилладаг байсан. Н.Ч    нь ХБА олон жил ажиллаж байсныг сайн мэднэ гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Н.Ч   ыг 1980 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 09-ны өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангийн харъяа 4 дүгээр бригадад агентаар, 1985 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймаг Булган сумын Худалдаа бэлтгэл ангид барааны няраваар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Болор хоршооны даргаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Н.Ч   ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэцэцэг нь цар тархлын улмаас хөл хориотой байх тул шүүх хуралдаанд өөрийг нь оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж өгнө үү гэж хүсэлт ирүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

             1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар И ш   овогт Н   гийн Ч   ыг 1980 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 09-ны өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангийн харъяа 4 дүгээр бригадад агентаар, 1985 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймаг Булган сумын Худалдаа бэлтгэл ангид барааны няраваар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Болор хоршооны даргаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Н.Ч   ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ