Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 154/ШШ2021/00112

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 154/ШШ2021/00112

Булган сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган суманд 19** оны ** сарын **-нд төрсөн **настай, Ховд аймгийн Булган сумын Б   багт оршин суух, /РД:      /, Х    овогт Ч  ийн М   ын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ч.М    шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ч.М    шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 1966 онд Ховд аймгийн Булган суманд төрсөн. Бага наснаасаа эхлэн аав, ээжийн хамт мал маллаж эхэлсэн. Миний бие нь 1981 оноос 1990 оныг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчин байсан. Иймд миний 1981 оноос 1991 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжпэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ч.М    нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжпэлийн шаардлага гаргажээ.

Хүсэлт гаргагч Ч.М    шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн:

Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 3030 тоот архивын лавлагаа,

Ч.М   ын Ховд аймгийн Булган сумын ерөнхий боловсролын сургуулийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 03 тоот тодорхойлолт,

1981 онд Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлээс Ч.М   эд олгосон хөдөлмөрийн дэвтэр,

Гэрч Ители овогт Магазамын Баябалсаны шүүхэд мэдүүлсэн:... Ч.М    нь 1981 оноос хойш аавын хамт Булган сумын Жаргалын зам нэгдэлд 1990 он хүртэл хонь мал маллаж байсан. Би 1978 оноос 1993 он хүртэл Булган сумын Минжит Булган хоршоололд тракторын жолоочоор ажиллаж байсан. Жолооч нар малчдын өвөл, хаврын бэлтгэл хийж өгдөг байсан. Өвөл, бууц, ус зөөдөг ажил хийж байсан. Ч.М    нь цэргийн алба хаагаагүй насаараа мал маллаж байгаа хүн. Одоо ч гэсэн мал маллан амьдарч байна гэх мэдүүлэг,

Гэрч Ители овогт Хунапиягийн Жүнисбекийн шүүхэд мэдүүлсэн: Ч.М    нь 1981 оноос эхлэн Булган сумын Жаргалын зам нэгдэлд 1990 оныг дуустал бог мал маллаж байсан. Манай ах Халякбарынтай хамт айл хөрш Бүдүүн гэдэг газар мал маллаж байсан. Жолооч нар малчдын өвөл, хаварын бэлтгэл хийж өгдөг байсан тул би сайн мэдэж байна. Ч.М    нь цэргийн алба хаагаагүй насаараа мал маллаж байгаа хүн. Одоо ч гэсэн мал маллан амьдарч байнагэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

Иймд Ч.М   ыг 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэхь зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х    овогт Ч  ийн М   ыг 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн

57.1,     Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ч.М   ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ