Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 154/ШШ2021/00103

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 154/ШШ2021/00103

Булган сум

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Прокурорын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Булган сумын Б** багт оршин суух, РД:      , Т    овогт О  н Э   д холбогдох 1237444 / нэг сая долоон хоёр зуун гучин долоон мянга дөрвөн зуун дөчин дөрвөн / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Прокурорын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн иргэн О.Э    нь сум хөгжүүлэх сангаас 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр газар тариалан эрхлэх зориулалтаар сум хөгжүүлэх сангаас 1.000.000 төгрөгийг хоёр жилийн хугацаагаар зээлийн гэрээ байгуулж авсан байна. Гэрээний хугацаа 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр дууссан боловч сум хөгжүүлэх сангаас авсан мөнгийг 100160255401 тоот дансанд төвлөрүүлээгүй тул төрд учирсан 1237444 / нэг сая долоон хоёр зуун гучин долоон мянга дөрвөн зуун дөчин дөрвөн/ төгрөгийг О.Э   аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Э    шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би сум хөгжүүлэх сангаас газар тариалан эрхлэх зориулалтаар 1.000.000 төгрөгний зээл авсан нь үнэн болно. Би 2021 оны 03 дугаар сарын 15-нд 500.000 төгрөгийг төлсөн. Сум хөгжүүлэх сангийн нэхэмжилж буй 1.237.444 төгрөгнөөс одоо үлдэгдэл 737444 төгрөгийг 2021 оны 09 дүгээр сард төлж барагдуулна. Татгалзах зүйлгүй, хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Оюунцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: О.Э   ы шүүхэд гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. О.Э    нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 500.000 төгрөгийг төлсөн байх тул үлдэгдэл 737444 төгрөг төлөх тайлбарыг зөвшөөрч байна. Татгалзах зүйлгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт:Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөн хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж зааснаар Ховд аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газрын даргын хүсэлтээр төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газрын нэхэмжлэлтэй сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл 737444 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч О.Э    737444 төгрөгийг Ховд аймгийн Булган сумын Сум хөгжүүлэх сангийн 100160255401 тоот дансанд 2021 оны 09 дүгээр сард төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1- д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газрын нэхэмжлэлтэй сум хөгжүүлэх сангийн зээл 737444 / долоон зуун гучин долоон мянга дөрвөн зуун дөчин дөрвөн/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч О.Э    нь 737444 төгрөгийг Ховд аймгийн Булган сумын Сум хөгжүүлэх сангийн 100160255401 тоот дансанд 2021 оны 09 дүгээр сард төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-д зааснаар тус нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжнаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 22248 төгрөгний тал хувь болох 11124 төгрөгийг хариуцагч О.Э   аас гаргуулан улсын орлогод оруулсугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ