Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 154/ШШ2021/00113

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 154/ШШ2021/00113

Булган сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймгийн Булган сум дахь Cум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Үенч суманд 19** оны ** дугаар сарын **-нд төрсөн. *** настай, Ховд аймгийн Үенч сумын Н** гол багт оршин суух, /РД:       / Т   овогт Н   Д  гийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Н.Д  , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Н.Д   шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 1986 оны 06 сард илгээлтээр хөдөө гарч Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил нэгдэлд аав Намсрай, ээж Сүрэнхорлоо нарын хамт мал маллаж байсан. Иймд нэгдлийн Тайгын хар бригадад малчнаар тасралтгүй 3 жил 6 сар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Н.Д   нь 1986 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хүсэлт гаргагч Н.Д  гийн шүүхэд гаргасан нэхэмжпэлийн шаардлага нь хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн:

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 124 тоот...Ховд аймгийн Үенч сумын 2-р бригадын 1987-1991 оны 70 дугаар дансыг эх баримтаас хуулбарлан хавсралтаар хүргүүлэв гэх архивын лавлагаа,

-1987 оны 6 сарын 10-ны өдөр олгосон нэгдлийн гишүүний үнэмлэх, Н.Д  гийн Монголын Улаан Загалмай нийгэмлэгийн гишүүний бат илэрхийлэх,

Ховд аймгийн Үенч сумын ерөнхий боловсролын сургуулийн 2021 оны 013 дугаар сарын 11-ний өдрийн 21 тоот тодорхойлолт /Н.Д  гийн суралцаж байсан тухай/

Гэрч Жанрайсаг овогт Бумбаагийн Баастайгийн шүүхэд гэрчээр өгсөн:.... Н.Д   нь 1986 онд 8-р анги төгсөөд илгээлтээр хөдөө гарч эцэг Н   хамт Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил нэгдлийн 2-р бригадад 1992 он хүртэл бог мал маллаж байсан. Н.Д   нь одоо ч гэсэн малаа маллан амьдарч байна. Би 1976 оноос Алтайн Оргил нэгдлийн 2-р бригадад аав, ээжийн хамтаар малчин байсан. Алтайн Оргил нэгдлийн даргаар Муушар, Батсүх, Дашням нар ажиллаж байсан. 2-р бригадын даргаар Буянт, тоо бүртгэгчээр Дэндэв, малын эмчээр Эрхэмбаяр нар ажиллаж байсан. Тухайн үед малчид 50-160 төгрөгийн цалин хөлс авдаг байсан. Н.Долгрсүрэн нь өгсөн үүрэг даалгаварын сайн биелүүлдэг малчин байсан. Улсаас гавьяа шагнал авч байгаагүй гэх мэдүүлэг,

Гэрч Хүнхэрээ овогт Шилэгийн Алтнаагийн шүүхэд гэрчээр өгсөн:.... Н.Д   нь 1986 онд 8-р анги төгсөөд илгээлтээр хөдөө гарч аав, ээжийн хамт Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил нэгдлийн 2-р бригадад 1990 он хүртэл бог мал маллаж байсан. Би 1979 оноос 1990 он хүртэл тус нэгдлийн 2-р бригадад саалчин байсан. Бид нар айл хөрш саахалт байсан тул сайн мэднэ. Алтайн Оргил нэгдлийн даргаар Муушар, Дашням нар ажиллаж байсан. 2-р бригадын даргаар Буянт, Дэндэв нар ажиллаж байсан. Тухайн үед малчид 80-300 төгрөг, саальчид 180-200 төгрөгний цалин хөлс авдаг байсан гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

- Дээрхи нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Н.Д  г 1986 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Т   овогт Н   Д  г 1986 оны 06 сарын 03-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Н.Д  гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ