Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 154/ШШ2021/00114

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 154/ШШ2021/00114

Булган сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймгийн Булган сум дахь Cум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны Т  имд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Үенч суманд 19** оны ** дугаар сарын **-нд төрсөн. ** настай, Ховд аймгийн Үенч сумын Ж** багт оршин суух, /РД:      / Х    овогт Т  ын Р  ийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Т.Р  , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Т.Р   шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 1982 онд 16 нас хүрч аав, ээжийн туслах малчнаар Ховд аймгийн Үенч сумын Алтан Оргил нэгдэлд 1990 оныг дуустал ажиллаж байсан. Иймд миний 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлын тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Т.Р   нь 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хүсэлт гаргагч Т.Р  ийн шүүхэд гаргасан нэхэмжпэлийн шаардлага нь хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн:

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 270 тоот...Ховд аймгийн Үенч сумын 3-р бригадын 1982-1989 оны 70 дугаар дансыг эх баримтаас хуулбарлан хавсралтаар хүргүүлэв гэх архивын лавлагаа,

1982 онд Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил нэгдлээс Т.Р  д олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Гэрч Жантекей овогт Солтаны Кадерийн шүүхэд гэрчээр өгсөн:.... Т.Р   нь 1982 оноос эхлэн эцэг, эхийн хамт Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил нэгдлийн 3-р бригадад 1990 он хүртэл бог мал маллаж байсан. Би 1981 оноос эхлэн Үенч сумын Алтайн Оргил нэгдлийн 3-р бригадад бог мал 1990 он хүртэл маллаж байсан. Алтайн Оргил нэгдлийн даргаар Муушар, Т.Сандаг, ерөнхий нягтлангаар С.Буянтогтох нар ажиллаж байсан. 3-р бригадын даргаар Ноосонхан, малын эмчээр Хоёкей ажиллаж байсан. Тухайн үед малчид 30-80 төгрөгийн цалин хөлс авдаг байсан. Т.Р   нь сайн малчин байсан. Бага наснаасаа эхлэн мал маллаж байсан. Тасралтгүй насаараа мал маллаж байгаа хүн гэх мэдүүлэг,

Гэрч Хар хүүхэн овогт Доржийн Мөнхдалайгийн шүүхэд гэрчээр өгсөн:... Т.Р   нь 1982 онд 8-р анги төгсөөд илгээлтээр хөдөө гарч эцэг, эхийн хамт Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил нэгдлийн 3-р бригадад 1990 он хүртэл бог мал маллаж байсан. Т.Р   бид хоёр хамт нэг ангид сурч байсан. Би 1988 оны 10 сараас эхлэн Алтайн Оргил нэгдэлд малын бага эмч зоо техникчээр, 1989 оноос 1-р бригадын даргаар 1993 он хүртэл ажиллаж байсан. Алтайн Оргил нэгдлийн даргаар Т.Сандаг, ерөнхий нягтлангаар С.Буянтогтох нар ажиллаж байсан. Тухайн үед малчид 130-300 төгрөгийн цалин хөлс авдаг байсан. Т.Р   нь сайн малчин байсан. Өгсөн үүрэг даалгаварыг сайн биелүүлдэг малчин байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

- Дээрхи нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Т.Р  ийг 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Алтайн Оргил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х    овогт Т  ын Р  ийг 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Т.Р  ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ