Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 154/ШШ2021/00120

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 154/ШШ2021/00120

Булган сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймгийн Булган сум дахь Cум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Мөст суманд 19** оны ** дүгээр сарын 1**-нд төрсөн. ** настай, Ховд аймгийн Мөст сумын Д** багт оршин суух, /РД:     / Д   овогт П  ийн О  ийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч П.О   шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1981 онд Ховд аймгийн Мөст сумын 8-н жилийн дунд сургууль төгсөөд хөдөө гарч аав, ээжийн хамт Туяа нэгдэлд үхэрчин, саальчин хийж байгаад 1986 онд Л.Батаатай гэр бүл болж 1995 он хүртэл малчин байсан. Иймд миний 1981 оноос 1995 он хүртэл малчнаар ажиллаж байсан 13 жил, 6 сарын ажиллаж байсан байдлын тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Тэвэгт овогт Жамсрангийн .Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.О   нь Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 2010 онд Улаанбаатар хот явсан. П.О   нь Ховд аймгийн мөст сумын Давст, Баянзүрх багуудад үхэр маллан саальчин хийж байсан. О   нь нэгдэлд малчнаар ажиллаж байгаад нэгдэлд тарсны дараа ХК болоход мөн л малчин байсан. Иймд П.О  ийг 1981 оноос 1994 он дуустал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

П.О   нь 1981 оны 01 сарын 15-ны өдрөөс 1992 оны 03 сарын 03-ны өдөр хүртэл Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар, 1992 оны 03 сарын 03-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа ХК-нд малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хүсэлт гаргагч П.О  ийн шүүхэд гаргасан нэхэмжпэлийн шаардлага нь хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн:

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 220 тоот...Ховд аймгийн Мөст сумын 3-р бригадын 1982-1990 оны 70 дугаар дансыг эх баримтаас хуулбарлан хүргүүлэв гэх лавлагаа,

1984 онд Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлээс П.О  т олгосон хөдөлмөрийн дэвтэр,

Гэрч Арал овогт Алтангэрэлийн Туяагийн шүүхэд гэрчээр өгсөн:.... П.О   нь 1965 онд төрсөн. Надаас нэг насаар дүү. 1981 онд 8-р анги төгсөөд илгээлтээр хөдөө гарч аав, ээжийн хамт Мөст сумын Туяа нэгдлийн 3-р бригадад саальчин, малчин байсан. 1986 онд Л.Батаа гэдэг хүнтэй гэр бүл болон тус нэгдэлд малаа маллаж 1992 он хүртэл мал маллаж байсан. Тус нэгдэл нь 1992 онд хувьчлагдаж 1992 оны 02 сард Туяа ХК-нд болоход П.О   нь үргэлжлүүлэн 1999 он хүртэл мал маллаж байсан. П.О  ийн нөхөр Л.Батаа бид хоёр нэг ангид байсан. Бид нар бие биенээ маш сайн мэднэ. Насаараа тасралгүй мал маллаж байгаа хүн. Би 1984 оны 07 сараас эхлэн 1995 он хүртэл Тус нэгдэл, Туяа ХК тооцооны нягтлангаар ажиллаж байсан. Манай нэгдэлд тасралтгүй насаараа мал маллаж байсан хүн гэх мэдүүлэг,

Гэрч Багшийнхан овогт Шавирын Явдалмаагийн шүүхэд гэрчээр өгсөн:... П.О   нь 1973 онд Ховд аймгийн Мөст сумын 8-н жилийн дунд сургуульд 1-р ангид орж 1981 онд 8-р анги төгсөөд илгээлтээр хөдөө гарч аав, ээжийн хамт Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд 1993 он хүртэл мал маллаж байсан. Туяа нэгдэл 1993 онд хувьчлагдаж Туяа ХК болоход П.О   нь үргэлжлүүлэн 1998 он хүртэл мал маллаж байсан. Би Мөст сумын 8-н жилийн дунд сургууль, Давст багийн баг сургуульд тус тус 1983 оноос 2002 он хүртэл багшаар ажиллаж байсан. Тиймээс П.О  ийн Туяа нэгдлийн Давст багт малчин байсныг нь сайн мэднэ. Насаараа тасралгүй мал маллаж байгаа хүн. Туяа ХК-ны даргаар Лхагваа, нягтлангаар Богширго гэдэг хүмүүс ажиллаж байсан. Богширго гэдэг хүний төрсөн дүү Батаа гэдэг хүнтэй П.О   нь гэр бүл болон тус компани тарах хүртэл буюу 1998 он хүртэл малчин байсан гэх мэдүүлэг,

Гэрч Хасгууд овогт Баастын Гансүхын шүүхэд гэрчээр өгсөн:... П.О   нь 1981 оноос эхлэн аав, ээжийн хамт Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд 1993 он хүртэл мал маллаж байгаад тус нэгдэл хувьчлагдаж 1993 оноос эхлэн Туяа ХК болоход үргэлжлүүлэн 1998 он хүртэл бог мал маллаж байсан. П.О   нь 10-н жилд онц сурдаг хүүхэд байсан. 1981 онд 8-р анги төгсөөд илгээлтээр малчин болж байсан. Би 1983 оноос эхлэн тус сумын 10-н жилийн дунд сургуульд багшаар 2002 он хүртэл ажилласан. Би 1994-1998 он хүртэл Мөст сумын Давст багт бага сургуулийн ахлах багшаар ажиллаж байхад П.О  ийн хүүхдүүд нь тус сургуульд сурч байсан учир би малчин байсныг нь сайн мэднэ. Насаараа тасралгүй мал маллаж байгаа хүн. Одоо ч гэсэн малаа маллан амьдарч байгаа гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

- Дээрхи нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч П.О  ийг 1981 оны 01 сарын 15-ны өдрөөс 1992 оны 03 сарын 03-ны өдөр хүртэл Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар, 1992 оны 03 сарын 03-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэл, Туяа ХК-нд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д   овогт П  ийн О  ийг 1981 оны 01 сарын 15-ны өдрөөс 1992 оны 03 сарын 03-ны өдөр хүртэл Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар, 1992 оны 03 сарын 03-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал Туяа ХК-нд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч П.О  ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ