Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 123/ШШ2018/0005

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИИН өмнөөс

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Зоригтбаатар би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: А.Д, Ө.Б, Б.Н нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Төв аймгийн З Дд холбогдох,

 

“Ашигт малтмал газрын тосны газрын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 6/9180 тоот албан бичгээр хүргүүлсэн мэдэгдэлд хариу өгөөгүй Төв аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, мэдэгдлийн хариуг хүргүүлэхийг даалгах” тухай нэхэмжпэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Халиун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонбат, Б.Баярмагнай, нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжпэгч А.Д, Ө.Б, Б.Н нар шүүхэд ирүүлсэн нэхэмжпэлдээ: Төв аймгийн Алтанбулаг сумын “Аранжин" нэртэй 6402.71 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой саналыг авахаар Ашигт малтмалын газраас 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №6/9180 дугаар албан тоотоор Төв аймгийн З Дд мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Мэдэгдлийн дагуу Төв аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газраас Аптанбулаг сумын ИТХ-ын дарга З Д нарт саналаа ирүүлэх талаар 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №07/906 дугаар албан бичиг ирүүлсэн. Ийнхүү тус асуудлаар Төв аймгийн Алтанбулаг сумын 4 дүгээр багийн Иргэдийн нийтийн хурал болон сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар хуралдаж, тус газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй талаар хэлэлцэн шийдвэрлэж, тус шийдвэрээ сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд уламжлан хүргүүлсэн. Үүнийг үндэслэн Алтанбулаг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлын 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №04/55 дугаар албан тоотоор Төв аймгийн Засга дарга Д.Баярбат хуулийн хугацаанд хүргүүлсэн байдаг. Нэхэмжлэгч нарын зүгээс ийнхүү с газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогдохгүй гэж бодож явтал "М Н" ХХК-д ашигт малтмалын хайгуулын Х\/-019909 тусгай зөвшөөрөл олгогдож, улмаар "М Н П" ХХК-д шилжүүлсэн болохыг мэдсэн. Ингээд нэхэмжлэгч нар нь уг олгогдсон тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар Ашигт малтмал, газрын тосны газарт гомдол гаргасан. Уг гомдлын хариуг Ашигт малтмал, газрын тосны газраас 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №11/1236 дугаар албан бичгээр Төв аймгийн З Д нь хуулийн хугацаанд саналаа ирүүлээгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т зааснаар зөвшөөрсөн гэж үзэж тусгай зөвшөөрөл олгосон гэж тайлбарласан. Ийнхүү нэхэмжлэгч нараас Төв аймгийн Засаг даргын энэхүү эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус шүүхээс 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 269 дүгээр захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар буцаасан байна. Шүүгчийн захирамжид зааснаар "Захиргааны байгууллагын эс үйлдэхүйн актыг хэзээ мэдсэн талаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд тусгах" гэжээ. Дээр дурдсанчлан Төв аймгийн Засаг даргын эс үйлдэхүйн талаар 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №11/1236 дугаар албан бичгээр мэдсэн боловч уг үйл баримттай холбоотойгоор эрх зүйн үр дагаврыг ойлгож мэдээгүй байсан өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсаны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргасан болно. Шүүгчийн захирамжид "... захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаа болон эс үйлдэхүйг нэхэмжлэгч хэзээ мэдсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн, нэхэмжлэлд дурдсан захиргааны байгууллагад хариу өгөхийг даалгах шийдвэр гаргаснаар нэхэмжлэгч нарын ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх талаар ..." гэжээ. Нэхэмжлэгч нар нь тусгай зөвшөөрөл олгогдсон газарт газар эзэмших эрхтэй бөгөөд тэдний эзэмшлийн газартай давхцуулан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосноор нэхэмжлэгчид нь газар эзэмших эрхээ хууль ёсны дагуу эзэмшиж, ашиглах боломжгүй болж, эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа юм. Түүнчлэн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгосноор ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгоход чухал ач холбогдолтой юм. Ингэснээр нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй болж, сэргэхээр байгаа юм. Түүнчлэн уг тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор зөвхөн нэхэмжлэгч иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, хөндөгдөж байгаагаар зогсохгүй Төв аймгийн Аптанбулаг сумын иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа юм. Тус сумын иргэдээс газар нутгаа ухаж, төнхүүлж, эвдүүлж, сүйтгүүлэхгүй гэсэн байр суурьтай байгаа бөгөөд сумын нутаг дэвсгэрт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгуулахгүй гэсэн шийдвэрийг Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн болно. Иймд Ашигт малтмал газрын тосны газрын 2015 оны 11 сарын 19-ний өдрийн 6/9180 тоот албан бичгээр хүргүүлсэн мэдэгдэлд хариу өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, мэдэгдлийн хариуг хүргүүлэхийг даалгах гэсэн нэхэмжлэлийг хүлээн аван, захиргааны хэрэг үүсгэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Халиун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн Алтанбулаг сумын “Аранжин” нэртэй 6402.71 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой саналыг авахаар Ашигт малтмалын газраас 2015 оны 11 дүгээр сарын 19- ний өдрийн 6/9180 дугаар албан тоотоор Төв аймгийн З Дд мэдэгдэл иргэдийн Нийтийн хурал болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар хуралдаж, тус газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй талаар хэлэлцэн шийдвэрлэж, Төв аймгийн Засга дарга Д.Баярбатад саналаа хуулийн хугацаанд хүргүүлсэн. "М Н" ХХК-д ашигт малтмалын хайгуулын Х\/-019909 тусгай зөвшөөрөл олгогдож, улмаар "М Н П" ХХК-д шилжүүлсэн болохыг мэдсэн. Ингээд нэхэмжлэгч нар нь уг олгогдсон тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар Ашигт малтмал, газрын тосны газарт гомдол гаргасан. Уг гомдлын хариуг Ашигт малтмал, газрын тосны газраас 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 11/1236 дугаар албан бичгээр Төв аймгийн З Д нь хуулийн хугацаанд саналаа ирүүлээгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т зааснаар зөвшөөрсөн гэж үзэж тусгай зөвшөөрөл олгосон гэж тайлбарласан. Ийнхүү нэхэмжлэгч нараас Төв аймгийн Засаг даргын энэхүү эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нар нь тусгай зөвшөөрөл олгогдсон газарт газар эзэмших эрхтэй бөгөөд тэдний эзэмшлийн газартай давхцуулан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосноор нэхэмжлэгчид нь газар эзэмших эрхээ хууль ёсны дагуу эзэмшиж, ашиглах боломжгүй болж, эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа юм. Түүнчлэн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгосноор ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгоход чухал ач холбогдолтой юм. Ингэснээр нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй болж, сэргэхээр байгаа. Түүнчлэн уг тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор зөвхөн нэхэмжлэгч иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, хөндөгдөж байгаагаар зогсохгүй Төв аймгийн Алтанбулаг сумын иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна

Нэхэмжлэгч нар нь тухайн газарт, газар эзэмших эрхтэй байгаа. Тухайн газарт ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулснаар газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж болзошгүй гэж нэхэмжлэл гаргасан. "М Н П" ХХК нь одоогоор бол хайгуулын үйл ажиллагааг явуулж эхлээгүй байгаа. Гэхдээ энэ хавраас эхлээд үйл ажиллагаагаа эхлүүлнэ гэж нэхэмжлэгч нарт хэлсэн байдаг. Шүүхийн маргаантай байгаа гэдгийг мэдсэн учраас одоогоор үйл ажиллагаагаа явуулаагүй байгаа. Албан ёсоор мэдэгдсэн зүйл байхгүй. Тухайн компанийн хүмүүс хэлсэн байсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад аймгийн З Дас саналаа хүргүүлсэн гэдэг, нэгэнт илэрхий нөхцөл байдлаар тогтоогдсонд Ашигт малтмалын газрын тосны газрын Кадастрын хэлтэст бүргүүлсэн үү гэдэг нь тодорхойгүй байгаа.

Гэхдээ Ашигт малтмалын газрын тосны газрын Кадастрын хэлтэст нь бүртгүүлээгүй байсан. Яагаад бүртгүүлээгүй вэ гэдгийг мэдэхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү, гэв.

 

Хариуцагч Төв аймгийн З Д Ж.Батжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд Алтанбулаг сумын иргэн А.Д, Ө.Б, Б.Н нарын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад тайлбар тайлбар гаргаж байна. Ашигт малтмал газрын тосны газрын 2015 оны 11 дүгээр сарын дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч Монгол Улсын ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх заалтад "Аймаг, нийслэлийн Засаг энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн зөвшөөрсөн гэж үзнэ" гэж заасны дагуу Алтанбулаг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 43 дугаар тэмдэглэл өгсөн саналуудыг авч, тухай хуулийн 52 зүйлийн 52.2 дахь заалтыг үндэслэн "дэмжих боломжгүй" гэсэн саналыг 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01/1812 тоот албан бичгээр хуулийн хугацаанд нь хүргүүлсэн болно гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ашигт малтмал, газрын тосны газрын 2015 оны 11дүгээр сарын 19-ний өдрийн 06/9180 тоот албан бичгийг 11 сарын 23-ны өдөр хүлээн авч Монгол Улсын ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 заалтад "Аймаг, нийслэлийн З Д энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ." гэж заасны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч хуулийн хугацаанд хариуг ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх саналын дугаар 132 хуудсыг 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2 дахь заалтыг үндэслэн дэмжих боломжгүй гэсэн санал, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01/1812 тоот албан бичгээр ашигт малтмал, газрын тосны газарт Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 43 дугаар тэмдэглэл, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, албан тоотыг хавсарган хуулийн хугацаанд шийдвэрлэж хүргүүлсэн байна. Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 заалтад заасны дагуу холбогдох сумын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын саналын 30 хоногийн дотор багтааж авахад хүндрэлтэй байдаг боловч аймгийн Засаг даргын саналыг 30 хоногт багтаан хүргүүлсэн болно. Мөн Ашигт малтмалын газрын тосны газар нь Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эрхтэй бөгөөд аймгийн Засаг даргын татгалзсан саналыг харгалзахгүйгээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг аймгийн нутаг дэвсгэрт олгосон байдаг гэжээ.

Мөн Ашигт малтмалын газраас 11 сард албан бичиг ирсний дагуу 2016 оны 12 сард саналаа хүргүүлсэн. “М Н" ХХК-нд 2017 оны 1 сард тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Гэтэл Аптанбулаг сумын З Дас тусгай зөвшөөрөл олгосон газарт давхцуулж иргэдэд газар эзэмшүүлсэн байдаг. Аймгийн Засаг даргын эс үйлдэхүй байхгүй байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмагнай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн З Дас тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй гэсэн саналаа холбогдох хуулийн дагуу хугацаанд нь 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01/1812 гэсэн албан бичгээр нийт 43 хуудас материалыг Ашигт малтмалын газарт хүргүүлсэн. Засаг даргын хувьд хуульд заасны дагуу саналыг хүргүүлсэн учраас өөрийн үүргээ биелүүлсэн гэж үзэж байна. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн санал авах тухай албан бичиг нь Ашигт малтмалын газраас ирүүлсэн учраас Ашигт малтмалын газарт хариугаа хүргүүлсэн. Тухайн байгууллагын доторх хэлтсийн зохион байгуулалтын ажил гэж үзэж байна. Ямар зохион байгуулалтаар Кадастрын хэлтэстээ бүртгэдэг талаар мэдэх боломж байхгүй. Хуулийн дагуу хугацаанд нь хариугаа хүргүүлсэн гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараас дүгнээд, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн Ашигт малтмал газрын тосны газрын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 6/9180 тоот албан бичгээр хүргүүлсэн мэдэгдэлд хариу өгөөгүй Төв аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, мэдэгдлийн хариуг хүргүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нараас: Ашигт малтмал газрын тосны газрын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 6/9180 тоот албан бичгээр хүргүүлсэн мэдэгдэлд хариу өгөөгүй нь Төв аймгийн Засаг даргын хууль бус эс үйлдэхүй гэж маргасанд холбогдуулан маргааны үйл баримтыг авч үзвэл, Төв аймгийн Алтанбулаг сумын Аранжин нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх” талаар санал авахаар Ашигт малтмалын газраас 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 6/9180 тоот албан бичгийг Төв аймгийн З Дд ирүүлжээ.1

Үүний дагуу 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Аптанбулаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн санал “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний хуралдаанаар тус сумын нутагт ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл хүссэн “М Н” ХХК-ний 6402,71 га талбайн солбицол бүхий хүсэлтийг хэлэлцээд уг хүсэлт нь Аравжих хуучин Тариат сумын төв орчимд сумын газар зохион байгуулалтын 2015 оны тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй мал аж ахуй хаваржилтын бүс нутаг тул олгогдох боломжгүй уламжлав” болон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас санал авснаар хариуцагч нь 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 43 дугаар тэмдэглэлд “...Алтанбулаг суманд 6402,71 га, ...газар нутагт хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгох боломжтой эсэх тухай хэлэлцээд холбогдох сумдаас ирүүлсэн саналыг харгалзан үзэж, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1 дэх заалт, 52 дугаар зүйлийн 52.2, 52.7, Усны тухай хуулийн 4-р зүйлийн 4.2 дахь заалтууд, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны арван нэгдүгээр хуралдааны 07 дугаар тогтоолыг тус тус удирдлага болон хуралдаанд оролцсон ф тэргүүлэгчдийн олонхын саналаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих боломжгүй гэж шийдлээ. Энэхүү шийдвэрийг үндэслэн албан ёсны 1 саналыг хуулийн хугацаанд нь өгөхийг аймгийн З Дд даалгав” гэж шийдвэрлэсний үндсэн дээр 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 132 дугаартай “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”- ын хуудсаар Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2 дахь заалтыг үндэслэн “дэмжихгүй” гэсэн саналыг 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01/1812 дугаартай албан бичгээр Ашигт малтмалын газарт хаяглан хүргүүлжээ.2

Нэхэмжлэгч нар нь энэ үйл баримтаас үзэж, нэхэмжлэгч нарт Ашигт малтмал, газрын тосны газраас 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №11/1236 дугаар албан бичгээр Төв аймгийн З Д нь хуулийн хугацаанд саналаа ирүүлээгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т зааснаар зөвшөөрсөн гэж үзэж тусгай зөвшөөрөл олгосон гэж тайлбарласан нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул тус мэдэгдэлд хариу өгөөгүй эс үйлдэхүйг хууль болохыг тогтоолгоно гэж тайлбарлаж байгаад холбогдуулан дүгнэвэл.

Тус шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Ашигт малтмал Газрын тосны газрын архив болон Кадастрын хэлтсийн архивд тус тус бичиг баримтад хийсэн үзлэгээр, Ашигт малтмалын газар 2015 оны ирсэн бичгийн бүртгэлийн /дугаар 9391-11009 6 дугаар боть/ 10812 дугаарт Төв аймгийн Засаг даргын орлогч Н.Мөнхбаатар санал хүргүүлэх тухай № ...6/9180 ... гэх саналыг 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Кадастрын хэлтэст шилжүүлсэн гэж тэмдэглээд бүртгэгдсэн 3 байгаагаар хариуцагч З Д тус саналыг хуулийн хугацаанд хүргүүлсэн болох нь нотлогдож байх тул хариуцагч З Д нь нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан “Ашигт малтмал газрын тосны газрын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 6/9180 тоот албан бичгээр хүргүүлсэн мэдэгдэлд хариу өгөөгүй нь Төв аймгийн Засаг даргын хууль бус эс үйлдэхүй” гэх эс үйлдэхүйг гаргаагүй болох нь тогтоогдож байна.

Харин Шүүхээс Ашигт малтмал, газрын тосны газарт хийсэн тухайн үзлэгээр Төв аймгийн Засаг даргын орлогч Н.Мөнхбаатарын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01/1812 дугаартай “Санал хүргүүлэх тухай” албан бичгээр зөвхөн дээрх 6/9180 дугаартай мэдэгдэлд хариу өгсөн бус мөн 6/9068, 6/9061, 6/9050, 6/9154, 6/9157, 6/9160 гэх зэрэг нийт 17 мэдэгдэлд нийт 43 хуудас материалаар санал хүргүүлсэн байх бөгөөд энэхүү бүртгэлээр хүлээн авсан саналуудыг нь Кадастрын хэлтэст шилжүүлж, Кадастрын хэлтэс нь хүлээн авч бүртгэсэн болох нь тус хэлтсийн архивын бичиг баримт, түүний дотор NЕ 02700, NЕ 027016, NЕ 026905 гэсэн бүртгэлийн дугаартай бичиг баримтад хавсаргасан Кадастрын хэлтсийн “Ирсэн бичгийн бүртгэлийн карт”-д “Товч утга” гэсэн хэсэгт тэмдэглэгдэн, Төв аймгийн Засаг даргын орлогч Н.Мөнхбаатарын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01/1812 дугаартай “Санал хүргүүлэх тухай” албан бичгийн хуулбарыг тус тус хавсаргасан байгаа нь нотлогдож байх учир хариуцагчийн өгсөн санал нь зохих журмын дагуу хүргэгдсэн болох нь, мөн Ашигт малтмал, газрын тосны газраас Шүүхэд ирүүлсэн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 7/711 дугаартай албан бичгээр “...Төв аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01/1812 дугаартай албан бичгээр ирүүлсэн гэх Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 132 дугаартай санал Ашигт малтмал, газрын тосны газарт хүргэгдэж ирээгoй, бүртгэгдээгүй байна” гэсэн лавлагаа нь үндэслэлгүй болох нь тус тус тогтоогдож байна.

Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д “Аймаг, нийслэлlийн З Д энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбайн байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх...” гэж заасны дагуу хариуцагч З Д нь хуульд заасан эрх, үүргийн дагуу мэдэгдлийг хүлээн авмагц 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх үүргээ биелүүлсэн болох нь тогтоогдож байх тул хариуцагчаас хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэх эс үйлдэхүй гаргаагүй, энэхүү үйлдлээс нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх ямар нэгэн үйлдэл үр дагавар гараагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч нар нь өөрсдийн оршин сууж буй газар нутагт нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогдсон нь тэдгээрийн эрх, ашиг сонирхлыг хөндөж байгаа талаар нэхэмжлэлдээ дурдсанд холбогдуулан үзэхэд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.11-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.2.1 /Монгол улсын татвар төлөгч хуулийн этгээд, өргөдөл гаргахдаа талбайн байршил, зургийг шаардлагын дагуу гаргах, өргөдөлд дурдсан хайгуулын талбай нь хэлбэрийн шаардлага, хориглосон газар, нөөцөд авсан талбайтай болон бусад тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй байх шаардлага/, 19.2.3 /...ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт... тэмдэглэх/, 19.2.4 /хүсэлтэд дурдсан талбай нь түрүүлж ирсэн өргөдөлд дурдсан талбайтай бүхэлдээ давхацсан бол .../, 19.7 /тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гарсан боловч 1 сарын дотор тусгай зөвшөөрлийг аваагүй, эсхүл эхний жилийн төлбөрийг хуулийн хугацаанд төлөөгүй бол төрийн захиргааны байгууллага өргөдлийг бүртгэлээс хасч/-д заасан шийдвэр гаргасан бол өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг өргөдөл гаргасан этгээдэд буцааж өгнө” гэж зааснаас үзвэл төрийн захиргааны байгууллага З Дас ирүүлсэн санал болон түүний үндэслэл болсон сум, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг харгалзан хянаж үзээд, хуульд заасан ашигт малтмал, эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, тусгай зөвшөөрлийн талбайтай ямар нэгэн хэмжээгээр давхацсан тохиолдолд л тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг буцаахаар заасан нь эцсийн шийдвэрийн төрийн захиргааны байгууллага өөрөө гаргах эрхтэй болохыг тодорхойлж байгаад холбогдуулан үзэхэд тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага өөрийн эрх хэмжээний хүрээнд тусгай зөвшөөрөл олгох асуудлаа шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Дээрхээс нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хууль бус эс үйлдэхүйг хариуцагчийн зүгээс гаргаагүй болох нь, хариуцагчийн үйлдлээс нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөгүй болох нь тус тус тогтоогдсон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн

106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Д, Ө.Б, Б.Н нарын Төв аймгийн З Дд холбогдуулан гаргасан “Ашигт малтмал газрын тосны газрын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 6/9180 тоот албан бичгээр хүргүүлсэн мэдэгдэлд хариу өгөөгүй Төв аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, мэдэгдлийн хариуг хүргүүлэхийг даалгах" тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.3, 108.4, 108.5-д заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд ийнхүү гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Шүүхийн энэхүү шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                     Д.ЗОРИГТБААТАР