Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 154/ШШ2021/00121

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 154/ШШ2021/00121

Булган сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймгийн Булган сум дахь Cум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Үенч суманд 19** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн. ** настай, Ховд аймгийн Үенч сумын Х** ** багт оршин суух, /РД:    / Т   овогт С  ийн П  гийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.П   шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би 1975 он сургуулиас гарч хөдөө аав, ээжийн хамт мал маллаж байгаад 1982 оны 08 сард цэргийн албанд татагдаж 1985 оны 08 сард халагдаж ирээд мөн Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил нэгдлийн Улиаст багт мал маллаж байсан.

Иймд 1979 оны 06 сарын 15-ны өдрөөс 1982 оны 07 сарын 31-ний өдрийг дуустал, 1985 оны 09 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил нэгдлийн Улиаст багт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч С.П   нь 1979 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1982 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Ховд аймгийн Үенч сумын Алтайн оргил нэгдэлд малчнаар, 1985 оны 09 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хүсэлт гаргагч С.П  гийн шүүхэд гаргасан нэхэмжпэлийн шаардлага нь хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн:

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 236 тоот...Ховд аймгийн Үенч сумын 4-р бригадын 70 дугаар данснаас 1979-1982, 1986-1989 оны хөдөлмөрийн хөлсийг хуулбарлан хавсралтаар хүргүүлэв гэх архивын лавлагаа,

1977 онд Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил нэгдлээс С.П  д олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Гэрч Хар хүүхэн овогт Доржийн Мөнхдалайгийн шүүхэд гэрчээр өгсөн:.... С.П  гийн аав С   нь 1974 онд нас барсан учир бага ангиасаа гарч ээжийн хамт Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил нэгдлийн 4-р бригадад бог мал маллаж байсан. Тэр цагаас хойш нэгдэлд тасралтгүй насаараа мал маллаж байсан хүн. С.П   нь 1982-1985 онд цэргийн албанд явж ирээд 1985 оноос хойш тус нэгдэлд үргэлжлүүлэн 1990 оныг дуустал мал малласан. Би 1988 оноос эхлэн Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил нэгдэлд малын эмч, тоо бүртгэгч, бригадын дарга зэрэг ажилуудыг 1992 он хүртэл хийж байсан. Манай айлууд айл хамт олон жил байсан тул сайн мэдэж байна гэх мэдүүлэг,

Гэрч Хар хүүхэн овогт Дамдингийн БатС  ын шүүхэд гэрчээр өгсөн:... С.П   нь 1970 онд 4-р ангиас хөдөө гарч эцэг С  , эх Чаакаа нарын хамт Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил нэгдлийн 4-р бригадад бог мал маллаж байсан. С.П  гийн аав нь 1974 онд нас барж түүнээс хойш тасралтгүй ээжийнхээ хамт мал маллаж байгаад 1982 онд цэргийн албанд явж 1985 онд халагдаж ирээд 1990 он хүртэл тус нэгдэлдээ үхэр, хонь, ямаа тасралтгүй малласан.

Би 1977 оноос эхлэн 1986 он хүртэл Алтайн Оргил нэгдлийн 4-р бригадад мал маллаж байгаад ХААДС-н эчнээ ангид суралцаж 1990 онд төгсөж ирээд мөн нэгдэлдээ малын эмчээр 1995 он хүртэл ажиллаж байсан. Бид нар айл саахалт байдаг байсан. Манай нэгдлийн даргаар Бямбадорж, Сандаг, 4-р бригадын даргаар Ц.Огдлой, зоо техникчээр Д.Баттулга, малын эмчээр Г.Батбаяр нар ажиллаж байсан. Би Д.П  г сайн мэднэ хар багаасаа мал маллаж байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

- Дээрхи нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч С.П  г 1979 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1982 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Үенч сумын Алтайн оргил нэгдэлд малчнаар, 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мөн Ховд аймгийн Үенч сумын Алтайн оргил нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Т   овогт С  ийн П  г 1979 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1982 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Үенч сумын Алтайн оргил нэгдэлд малчнаар, 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч С.П  гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ