Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
Хэргийн индекс | 154/2021/00096/И |
Дугаар | 154/ШШ2021/00136 |
Огноо | 2021-06-04 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 154/ШШ2021/00136
2021 оны 06 сарын 04 өдөр | Дугаар 154/ШШ2021/00136 | Булган сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би Ховд аймгийн Мөст сумын У багт оршин суух, Б овогтой Д д холбогдох 411651 төгрөг гаргуулахыг хүссэн Мобиком корпораци ХХК-ний нэхэмжлэлийг 2021 оны 03 сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 22431124 тоот гэрээ байгуулан 99727525 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Huawei Y6 /2019. Black/ утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.
Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасын үлдэгдэл төлбөрт 326057 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 55898 төгрөг үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 29696 төгрөг буюу нийт 411651 төгрөгийг гаруулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Д нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь мобиком корпораци ХХК-ний нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага 411651 төгрөгийг 2021 оны 07 сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулах болно. Хариуцагч миний бие улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг хамтад нь төлөх болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь 411,651 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Б.Д төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ний нэхэмжлэлийн шаардлага 411,651 төгрөгийг хариуцагч Б.Д төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,001 төгрөгийн 6,500 төгрөгийг 100160000941 тоот данснаас, 6,500 төгрөгийг хариуцагч Б.Д гаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ