| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2021/00116/И |
| Дугаар | 154/ШШ2021/00141 |
| Огноо | 2021-06-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 154/ШШ2021/00141
| 2021 оны 06 сарын 11 өдөр | Дугаар 154/ШШ2021/00141 | Булган сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган суманд 19** оны ** сарын **-нд төрсөн ** настай, Ховд аймгийн Булган сумын Б багт оршин суух, /РД: /, И ш овогт О ийн А ын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч О.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч О.А шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би илгээлтээр хөдөө гарч аав, ээжийн хамт 1983 оноос Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд 1991 он хүртэл малчнаар ажиллаж байсан. Иймд миний 1983-1991 он хүртэл улсад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжпэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч О.А нь 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 1 сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжпэлийн шаардлага гаргажээ.
Хүсэлт гаргагч О.А ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн:
Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1467 тоот архивын лавлагаа,
1981 онд Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлээс О.А т олгосон хөдөлмөрийн дэвтрийн наториатаар гэрчлүүлсэн хуулбар,
Гэрч Хатчууд овогт Муучхайгийн Өлзийбаатарын шүүхэд мэдүүлсэн:...О.А нь 1983 онд илгээлтээр хөдөө гарч аав, ээжийн хамт Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн 1-р бригадад 1993 оныг дуустал бог мал маллаж байсан. Би 1980 оноос эхлэн тус нэгдлийн 1-р бригадад адуу 1993 он хүртэл маллаж байсан. Намайг малчин болоход 1-р бригадын багийн даргаар Басан, 1983 онд Б.Алтангэрэл нар ажиллаж байсан. О.А нь насаараа мал маллаж байгаа хүн. Одоо ч гэсэн малаа маллан амьдарч байна гэх мэдүүлэг,
Гэрч Байтнаахан овогт Банзаагийн Сүрэнхорлоогийн шүүхэд мэдүүлсэн: О.А нь 1983 онд илгээлтээр хөдөө гарч аав, ээжийн хамт Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн 1-р бригадад малчнаар 1991 оныг дуустал ажиллаж байсан. Би Булган сумын мал эмнэлэгт малын бага эмчээр 1981-1996 он хүртэл тасралтгүй ажиллаж байсан тул О.А ыг малчин байсныг нь сайн мэднэ. Тухайн үед малчид 100-120 төгрөгний цалин хөлс авдаг байсан. 1983 онд 1-р бригадын багийн даргаар Алтангэрэл, тоо бүртгэгчээр Цэцээмээ, намын үүрийн даргаар Хүрлээ нар ажиллаж байсан. Жаргалын зам нэгдлийн даргаар М. Баавдай, нягтлангаар Н. Гунгаажав, эдийн засагчаар Т.Цэвгээ нар ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан байх тул хүсэлт гаргагч О.А ыг 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 01 дугаар сарын 01-ны өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэхь зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар И ш овогт О ийн А ыг 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 01 сарын 01-ны өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн
57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч О.А ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ