Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 154/ШШ2021/00144

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 154/ШШ2021/00144

Булган сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган суманд 19** оны ** сарын **-нд төрсөн ** настай, ам бүл **, /нөхрийн хамт/ амьдардаг, Ховд аймгийн Булган сумын Б** багт оршин суух, /РД:   /, Б   овогт Б   гийн О  ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч /онлайн/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Г.О   шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь 1982 оноос Булган сумын хүнсний цехэд нормчин, 1987 оноос Авто паркад үйлчлэгч, 1992 оноос Зул хоршоонд буудлын тогооч зэрэг ажлуудыг хийж байсан.

Миний эдгээр газруудад ажиллаж байсныг миний шүүхэд өгсөн дээрх нотлох баримтуудыг үндэслэн 1982 оны 01 сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдөр, 1992 оны 01 сарын 03-ны өдрөөс 1994 оны 12 сарын 25-ны өдрийг дуустал Хүнсний цех, Авто бааз, Зул хоршоонд тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжпэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Г.О   нь 1982 оны 01 сарын 15-ны өдрөөс 1987 оны 08 сарын 15-ны өдөр хүртэл Ховд аймаг Булган сумын Хүнсний цехэд нормчноор, 1987 оны 09 сарын 04-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Булган сумын авто паркийн тээврийн буудлын үйлчлэгч тогоочоор, 1992 оны 01 сарын 03-ны өдрөөс 1994 оны 12 сарын 25-ны өдөр хүртэл Ховд аймаг Булган сумын Зул хоршооны буудлын тогооч үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжпэлийн шаардлага гаргажээ.

Хүсэлт гаргагч Г.О   шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн:

Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2021 оны 06 сарын 14-ны өдрийн 686 дугаартай ...Ховд аймгийн Хүнсний үйлдвэрийн захиргааны 1987 оны 08 сарын 15-ны өдрийн 68 дугаартай тушаалыг хуулбарлан хүргүүлэв гэх архивын лавлагаа,

1982 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Ховд аймгийн хүнсний үйлдвэрийн газраас олгосон 1982 оны 01 сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 сарын 25-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлын талаархи бичилт бүхий хөдөлмөрийн дэвтэр,

Гэрч Шар овогт Раашийн Эрхэмжаргалын шүүхэд гэрчээр өгсөн: Г.О   нь 1987 оноос эхлэн Булган сумын Авто паркт тээврийн жолооч нарын буудалд үйлчлэгч, тогоочоор ажиллаж байсан. Би авто паркад тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан. Паркын даргаар Ч.Мухраа ажиллаж байсан. Авто парк нь 500 гаруй ажилтантай байсан. Парк нь 1988 он хэсэг гэж байж байгаад 40 дүгээр авто бааз болсон юм. 40 дүгээр бааз нь 1991 онд хувьчлагдан хоршоонууд болсон юм. Г.О   нь Зул хоршооны үйлчлэгчээр орсон юм. Зул хоршоо нь шатахуун тээвэр хариуцдаг байсан. Г.О   нь 1987 оноос 1994 оныг дуустал тасралтгүй авто парк, 40 дүгээр бааз, Зул хоршоонд ажиллаж байсныг сайн мэднэ гэх мэдүүлэг,

Гэрч Шар овогт Идэшийн Эрдэнэцэцэгийн шүүхэд гэрчээр өгсөн: Г.О   нь 1987 оноос эхлэн Булган сумын Авто паркт үйлчлэгчээр ажилд орсон юм. Авто паркийн даргаар Дүгэрсүрэн ажиллаж байсан. Авто парк нь тээвэр хариуцдаг байсан. Авто парк нь 100 гаруй жолоочтой байсан. Мөн үйлчилгээний ажилтан, засварчин нар ажилладаг байсан. Г.О   нь Авто паркын зочид буудалд үйлчлэгчээр ажилладаг байсан. Би тухайн үед авто паркад бичээчээр ажиллаж байсан. Авто парк нь 1989 онд 40 дүгээр бааз болсон юм. 1991 онд хувьчлал болж 40 дүгээр баазыг Зул хоршооны мэдэлд шилжүүлсэн юм. Г.О   нь 1987 оноос 1994 оныг дуустал тасралтгүй авто парк, 40 дүгээр бааз, Зул хоршоонд ажиллаж байсан гэх мэдүүлэг,

Гэрч Захчин овогт Халзаагийн Буянтогтохын шүүхэд гэрчээр өгсөн: Г.О   нь 1982 оноос эхлэн Булган сумын Хүнсний цехэд нормчноор ажиллаж байсан. Булган сумын хүнсний цех нь зуны цагт ундаа, өвлийн цагт талх, нарийн боорцог хийдэг байсан. Хүнсний цехэд дарга, нярав нягтлан, галч болон, ээлжийн ажилтан нар нийлээд 30 гаруй ажилтан ажилладаг байсан. Ажилтан нар хийсэн болон ажлаасаа хамаарч 400-800 төгрөгний хооронд цалин авдаг байсан. Г.О   нь баярын бичгээр шагнуулж байсан. Булган сумын хүнсний цех нь Ховд аймгийн хүнсний үйлдвэрт харъяалагддаг байсан. Булган сумын хүнсний цехийн даргаар Хоной, нягтлан бодогч, няраваар Төлөөв нар ажиллаж байсан. Хүнсний цех нь ээлжээр ажилладаг байсан. Г.О   нь 1982 оноос 1987 он хүртэл ажилласан. Би ундааны ээлжийн ахлагчаар ажилладаг байсан гэх мэдүүлэг,

Гэрч Их шарнууд овогт Цагааны Ожуугийн шүүхэд гэрчээр өгсөн: Г.О   нь 1982 оноос эхлэн Булган сумын Хүнсний цехэд нормчноор ажиллаж байсан. Нормчин гэдэг нь талх, нарийн боорцог хийдэг байсан. Тухайн үед 2 сургууль, цэргийн ангийг хүнсээр хангадаг байсан. Хүнсний цех нь дотроо 2 ээлжээр ажилладаг байсан. Би нэг ээлжийн ахлагчаар ажиллаж байсан. Хүнсний цехийн даргаар Хоной гэдэг хүн ажиллаж байсан. Хүнсний цех 14 ажилтантай байсан. Г.О   нь 1982 оноос 1987 он хүртэл ажилласан. Г.О   нь сайн ажилтан байсан. Шагнал авч байсан талаар сайн мэдэхгүй байна. Ажилтан нар сард 700-800 төгрөгний цалин авдаг байсан. Би Хүнсний цехэд ээлжийн ахлагчаар ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүхээс нотлох баримтаар үнэлсэн болно.

Иймд дээрхи нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Г.О  ийг 1982 оны 01 сарын 15-ны өдрөөс 1987 оны 08 сарын 15-ны өдөр хүртэл Ховд аймаг Булган сумын Хүнсний цехэд нормчноор, 1987 оны 09 сарын 04-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Булган сумын авто паркийн тээврийн буудлын үйлчлэгч тогоочоор, 1992 оны 01 сарын 03-ны өдрөөс 1994 оны 12 сарын 25-ны өдөр хүртэл Ховд аймаг Булган сумын Зул хоршооны буудлын тогооч үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэхь зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б   овогт Б   гийн О  ийг 1982 оны 01 сарын 15-ны өдрөөс 1987 оны 08 сарын 15-ны өдөр хүртэл Ховд аймаг Булган сумын Хүнсний цехэд нормчноор, 1987 оны 09 сарын 04-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Булган сумын авто паркийн тээврийн буудлын үйлчлэгч тогоочоор, 1992 оны 01 сарын 03-ны өдрөөс 1994 оны 12 сарын 25-ны өдөр хүртэл Ховд аймаг Булган сумын Зул хоршооны буудлын тогооч үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн

57.1,     Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Г.О  ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ