Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 154/ШШ2021/00147

 

 

 

 

 

2021 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 154/ШШ2021/00147

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймгийн Булган сум дахь Cум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган суманд 19** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн. ** настай, Ховд аймгийн Булган сумын Б** багт оршин суух, /РД:     / З    овогт Ж  гийн Б   ын ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ж.Б   , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ж.Б    шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 1982 онд Улаанбаатар хотод Барилгын техникум төгсөж ирээд 1982 оноос эхлэн Булган сумын Минжит Булган хоршоололд сан техникийн техникчээр ажиллаж байгаад 1983-1986 онд цэргийн алба хааж ирээд 1986 оноос Минжит Булган хоршоолол, Ховд аймгийн нэгдэл дундын үйлдвэрийн харьяа Булган сумын барилгын салбарт 1994 он хүртэл ажиллаж байсан.

Иймд миний шүүхэд ирүүлсэн нотлох баримтыг үндэслэн 1982-1983, 1986-1994 он хүртэл 10-н жил ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Ж.Б    нь 1982 оны 01 сарын 01-ны өдрөөс 1983оны 06 сарын 13-ны өдөр хүртэл Ховд аймаг Булган сум Минжит Булган хоршоололд барилгын сантехникчээр, 1986 оны 10 сарын 10-ны өдрөөс 1992 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал мөн Ховд аймгийн Булган сум Минжит Булган хоршоололд сантехникийн техникчээр, 1993 оны 01 сарын 01-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал Ховд аймгийн нэгдэл дундын үйлдвэрийн харъяа Булган сумын Нэгдэл дундын үйлдвэрийн барилгын тасагт сантеиникчээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хүсэлт гаргагч Ж.Б   ын шүүхэд гаргасан нэхэмжпэлийн шаардлага нь хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн:

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 693 тоот...Ховд аймгийн Булган сумын Минжит Булган хоршооллын даргын 1986 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 12 дугаар тушаалыг эх баримтаас хуулбарлан хавсарлтаар хүргүүлэв гэх архивын лавлагаа,

Ховд аймгийн Булган сумын ерөнхий боловсролын Минжит Булган цогцолбор сургуулийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 46 тоот тодорхойлолт,

Ховд аймгийн Булган сумын Минжит Булган хоршоолллын даргын 1986 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 12 дугаартай Ж.Б   ыг ...Хоршооллын барилгын сантехникийн техникчээр авч ажиллуулсан тухай тушаал,

Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1989 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 28 тоот ажилд түр томилох тухай тушаал,

1982 оны 05 сарын 31-ний өдөр Ж.Б   д барилгын тасгийн хамт олноос олгосон дурсамж,

Гэрч Баатдууд овогт Цахиугийн Цэрэндаваагийн шүүхэд гэрчээр өгсөн:.... Ж.Б    1986 оноос эхлэн Ховд аймгийн Булган сумын Минжит Булган хоршоололд барилгын сан техникчээр ажиллаж байсан. Хоршоолол тараад Нэгдэл дундын үйлдвэрт 1994 он хүртэл ажилласан. Хоршоолол, Нэгдэл дундын үйлдвэр нь хэдэн оны хэдэн сард тарсан талаар санахгүй байна. Ямар ч байсан Надтай хамт ажиллаж байсан. Би 1986 оноос Минжит Булган хоршооллын барилгын няраваар 1988 он хүртэл ажиллаж байгаад 1990 оноос хойш Нэгдэл дундын үйлдвэрийн барилгын тасагт туслах ажилчнаар 1994 он хүртэл ажиллаж байсан. Минжит Булган хоршооллын даргаар Манжаа, Сэмбээ, боловсон хүчнээр Д.Эрдэнэчимэг, нягтлангаар Ядамсүрэн нар ажиллаж байсан гэх мэдүүлэг,

Гэрч Енбүү овогт Дамирангийн Баттөмөрийн шүүхэд гэрчээр өгсөн:.... Би 1982 оны 03 сард Ховд аймгийн Булган сумын Минжит Булган хоршооллын барилгын салбарт ажилд ороход Ж.Б    нь сантехникчийн техникчээр ажиллаж байгаад 1983 онд цэргийн алба хаагаад 1986 онд халагдаж ирээд тус барилгын салбарт сантехникийн техникчээр ажиллаж байсан. Минжит Булган хоршооллын барилгын салбар, Нэгдэл дундын үйлдвэр хоёр нэгдэхэд Ж.Б    бид хоёр үргэлжлүүлэн Нэгдэл дундын үйлдвэрт ажиллаж байсан. Би 1990 он хүртэл Нэгдэл дундын үйлдвэрт ажиллаж байгаад хот явсан. Ж.Б    нь ажиллаад үлдсэн. Минжит Булган хоршооллын даргаар Манжаа, барилгын салбарын даргаар Шамшир, барилгын инженерээр Баяраа, сантехникийн тенхикчээр Ж.Б   , нягтлангаар Цэрэндолгор, Нэгдэл дундын үйлдвэрийн даргаар Манжаа нар ажиллаж байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг,

Гэрч Галт овогт Гомбожавын Нэргүйгийн шүүхэд гэрчээр өгсөн:.... Ж.Б    бид хоёр 1986 оноос хойш хамт Ховд аймгийн Булган сумын Минжит Булган хоршоололд ажиллаж байсан. Ж.Б    нь 1982 оноос барилгын техникчээр ажиллаж байгаад 1983 онд цэргийн алба хаагаад 1986 онд халагдаж ирээд тус барилгын салбарт үргэлжлүүлэн ажиллаж байсан. Минжит Булган хоршооллын барилгын салбар нь Нэгдэл дундын үйлдвэр лүү шилжихэд үргэлжлүүлэн Нэгдэл дундын үйлдвэрт 1994 он дуустал ажилласан гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

- Дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бэхжүүлэгдсэн байх тул шүүхээс үнэлж хүсэлт гаргагч Ж.Б   ыг 1982 оны 01 сарын 01-ны өдрөөс 1983оны 06 сарын 13-ны өдөр хүртэл Ховд аймаг Булган сум Минжит Булган хоршоололд барилгын сантехникчээр, 1986 оны 10 сарын 10-ны өдрөөс 1992 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал мөн Ховд аймгийн Булган сум Минжит Булган хоршоололд сантехникийн техникчээр, 1993 оны 01 сарын 01-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал Ховд аймгийн нэгдэл дундын үйлдвэрийн харъяа Булган сумын Нэгдэл дундын үйлдвэрийн барилгын тасагт сантехникчээр тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар З    овогт Ж  гийн Б   ыг 1982 оны 01 сарын 01-ны өдрөөс 1983оны 06 сарын 13-ны өдөр хүртэл Ховд аймаг Булган сум Минжит Булган хоршоололд барилгын сантехникчээр, 1986 оны 10 сарын 10-ны өдрөөс 1992 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал мөн Ховд аймгийн Булган сум Минжит Булган хоршоололд сантехникийн техникчээр, 1993 оны 01 сарын 01-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал Ховд аймгийн нэгдэл дундын үйлдвэрийн харъяа Булган сумын Нэгдэл дундын үйлдвэрийн барилгын тасагт сантехникчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ж.Б   ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ