| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2021/00126/И |
| Дугаар | 154/ШШ2021/00148 |
| Огноо | 2021-07-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 154/ШШ2021/00148
| 2021 оны 07 сарын 09 өдөр | Дугаар 154/ШШ2021/00148 | Булган сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган суманд 19** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн. ** настай, Ховд аймгийн Булган сумын Б** багт оршин суух, /РД: / А овогт Б н Б ын ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Б шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 8-р ангиа төгсөөд 1981 онд өөрийн хүсэлтээр хөдөө гарч Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн 4 дүгээр бригад буюу Алагтолгой багт тэмээ маллаж байсан.
Тэмээ маллаж өсгөөд махны чиглэлээр бөөний нядалгаанд нийлүүлдэг байсан. Бод мал учраас малын хариулганы хөлс өндөр байдаг байсан. Багийн даргаар Чоглом, Цэрэнжав гэх хүмүүс ажиллаж байсан. Нэгдэл 1991 онд тараад малчид малаа хувьдаа хувьцаандаа авсан. Би нэгдлээс хувьцаа аваагүй. Одоо би өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэхэд 1981-1990 он хүртэл Жаргалын зам нэгдэлд ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай байна.
Иймд намайг 1981 оноос хойш 1990 он дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг шүүхээр тогтооу өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжпэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Б нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжпэлийн шаардлага гаргажээ.
Хүсэлт гаргагч Б.Б ын шүүхэд гаргасан нэхэмжпэлийн шаардлага нь хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн:
-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 511 тоот...Ховд аймгийн Булган сумын Алагтолгой бригадын 1980-1990 оны 70 дугаар данс тус архивын сан хөмрөгт байхгүй тул Б овогтой Б д лавлагаа олгох боломжгүй гэх архивын лавлагаа,
-1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Жаргалын зам нэгдлээс Б.Б д олгосон 1981 оноос 1990 он дуустал нэгдлийн гишүүний хөдөлмөрийн хөлсний бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Гэрч Хонгороочин овогт Шилэгийн Нонжоогийн шүүхэд гэрчээр өгсөн:.... Б.Б нь 1981 оноос эхлэн эцэг, эхийн хамт Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн 4-р бригадад 1990 оныг дуустал тэмээчин байсан. Эцэг Б н насаараа нэгдлийн тэмээ маллаж байсан. Би 1961 оноос хойш 1990 оныг дуустал малчин, саальчнаар тасралтгүй Жаргалын зам нэгдэлд ажиллаж байсан. Манай нөхөр Дамиран нь 4-р бригадын хүний бага эмчээр насаараа ажиллаж байсан. Б.Б ын аав Б гэдэг айлтай айл хөрш олон жил хамт амьдарч байсан тул хүүхэд наснаас нь мэднэ. Б.Б нь цэргийн албанд яваагүй байх. Хөл муутай гээд явдаггүй байсан. Б.Б нь улсаас гавьяа шагнал авч байсан үгүйг нь би мэдэхгүй байна. Ямар ч байсан нэгдэлд тасралтгүй тэмээ маллаж байсныг нь сайн мэднэ гэх мэдүүлэг,
Гэрч Бухсууд овогт Замбын Эрдэнэбаатарын шүүхэд гэрчээр өгсөн:.... Б.Б нь 1981 оноос 1990 оныг дуустал эцэг, эхийн хамт Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн 4-р бригадад тэмээ маллаж байсан. Б.Б нь 1989 онд гэр бүл болон тус бригаддаа нэгдэл тарах хүртэл тэмээчин байсан. Жаргалын зам нэгдлийн бага хувьчлал 1990 онд болсон. 1995 онд их хувьчлал болж бүх хүмүүс хувьдаа тарсан. Б.Б нь бага хувьчлалаар хувьдаа гарсан. Би 1979 оноос хойш 1995 он хүртэл тасралтгүй Жаргалын зам нэгдлийн 4-р бригадад хоньчин байсан. Би их хувьчлалаар хувьдаа гарсан. Жаргалын зам нэгдэл нь Жаргалын зам ХК болон 1995 он хүртэл ажиллаж байсан. 4-р бригадын багийн даргаар Чоглом, Цэрэнжав, Алтангэрэл, тоо бүртгэгчээр Чагдаа, зоо техникчээр Баатар тосон тасгийн эрхлэгчээр Юндэнгөөгөө нар ажиллаж байсан. Жаргалын зам нэгдлийн даргаар Баавдай, нягтлангаар Гунгаажав, эдийн засагчаар Цэвгээ нар ажиллаж байсан. Тухайн үед малчид 250-300 төгрөгний цалин хөлс авдаг байсан. Б.Б нь цэргийн алба хаагаагүй. 07-д байсан. Нэг хөл нь гэмтэлтэй байсан тул цэргийн албанд тэнцдэггүй байсан. Б.Б нь нэгдэлд тасралтгүй тэмээ маллаж байсан гэх мэдүүлэг зэрэг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтууд байна.
- Дээрхи нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Б.Б ыг 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар А овогт Б н Б ыг 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Б ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн дА заалдах шатны шүүхэд дА заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ