| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2021/00148/И |
| Дугаар | 154/ШШ2021/00180 |
| Огноо | 2021-08-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 154/ШШ2021/00180
| 2021 оны 08 сарын 24 өдөр | Дугаар 154/ШШ2021/00180 | Булган сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Cум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Цэцэг суманд 19** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, ** настай, Ховд аймгийн Цэцэг сумын Ц багт оршин суух, /РД: /, Б овогт Б гийн М ийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.М , гэрч Н.Наранжаргал, Н.Даваадорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.М шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 1984-1989 онд Цэцэг сумын Цэцэглэх нэгдэл, Худалдаа бэлтгэл ангийн чанарын бригадад ажиллаж байгаад Улаанбаатар хотод ХЦДС-ийн хууль зүйн ангийг төгсөж ирээд 1991-1994 онд ХАА-н хоршоололын ҮЭ-ийн даргаар ажиллаж байсан. Би 2002 оноос 2005 оныг дуустал Цэцэг суман дахь Монгол шуудан банкинд няраваар ажиллаж байсан.
Иймд миний шүүхэд ирүүлсэн нотлох баримтыг үндэслэн эдгээр байгууллагад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Гэрч Халзад овогт Нарангэрэлийн Даваадоржийн шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлсэн: Б.М ийн талаар сайн мэднэ.Намайг 1985 онд цэргээс халагдаж ирэхэд М Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн чанарын бригад, мөн худалдаа бэлтгэл ангийн чанарын бригадад ажиллаж байсныг сайн мэднэ.Б.М нь сургуульд суралцаж төгсөж ирээд Цэцэглэх нэгдэлд орж ажилласан.
Нэгдэлд ажиллаж байгаад нэгдэл тарахаар сумандаа шуудан банканд нярав зэрэг ажил эрхэлж байсан. Одоо Засаг даргын тамгын газарт няраваар үргэлжлүүлэн ажиллаж байгаа нь үнэн гэх мэдүүлэг
Гэрч Барга овогт Нямын Наранжаргалын шүүх хуралдаанд мэдүүлсэн: М нь нэгдлийн чанарын бригадад ажиллаж байгаад сургуульд суралцахаар болсон. Б.М бид хоёр нас чацуу учраас сайн мэднэ. Б.М нь худалдаа бэлтгэл ангид ажиллаж байсан. Би худалдаа бэлтгэл ангид худалдагчаар ажиллаж байсан. Худалдаа бэлтгэл анги нь 30 гаруй ажилтантай ангийн дарга нь Галсан гэж хүн байсан. Ер нь М нь сургууль төгссөнөөс хойш тасралтгүй банк Засаг даргын тамгын газар гээд олон байгууллагад ажиллаж байгаа гэх мэдүүлэг
Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Б.М нь 1984 оны 08 сарын 01-ны өдрөөс 1986 оны 04 сарын 28-ны өдөр хүртэл Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн чанарын бригадад ажилчнаар,1986 оны 04 сарын 29-ны өдрөөс 1987 оны 08 сарын 10-ны өдөр хүртэл Ховд аймгийн Цэцэг сумын худалдаа бэлтгэл ангийн чанарын бригадад ажилчнаар, 1991 оны 01 сарын 01-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хүсэлт гаргагч Б.М ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн:
Түүний шүүхэд хандаж гаргасан хүсэлт
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 503 тоот лавлагаа,
Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлээс 1985 оны 07 сарын 01-ны өдөр Б.М т олгосон ... Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн чанарын бригадад ажилчнаар томилон ажиллуулав, Ховд аймгийн Цэцэг сумын худалдаа бэлтгэл ангийн даргын 1986 оны 04 сарын 29-ний өдрийн 23 дугаар тушаалаар Цэцэг сумын Худалдаа бэлтгэл ангийн чанарын бригадад ажилчнаар томилон ажиллуулав, нэгдлийн даргын тушаалаар Цэцэглэх нэгдлийн Үйлдвэрчний эвлэлийн хороон даргаар томилон ажиллуулав гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтэр зэрэг нотлох баримтууд болно.
- Дээрхи нотлох баримтууд болон гэрчийн мэдүүлэг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан байх тул шүүхээс нотлох баримтаар үнэлэн Б.М ийг 1984 оны 08 сарын 01-ны өдрөөс 1986 оны 04 сарын 28-ны өдөр хүртэл Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн чанарын бригадад ажилчнаар,1986 оны 04 сарын 29-ны өдрөөс 1987 оны 08 сарын 10-ны өдөр хүртэл Ховд аймгийн Цэцэг сумын худалдаа бэлтгэл ангийн чанарын бригадад ажилчнаар, 1991 оны 01 сарын 01-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажиллаж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэлийн шаардлагаас 2002 оноос 2005 онуудад Ховд аймгийн Цэцэг сумын Шуудан банкинд няраваар ажиллаж байсан байдал нь хэрэгт авагдсан баримтууд болон гэрчийн мэдүүлэг бусад баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.М ийн 2002-2005 онуудад Ховд аймгийн Цэцэг сумын Шуудан банкинд няраваар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Б гийн М ийг 1984 оны 08 сарын 01-ны өдрөөс 1986 оны 04 сарын 28-ны өдөр хүртэл Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн чанарын бригадад ажилчнаар,1986 оны 04 сарын 29-ны өдрөөс 1987 оны 08 сарын 10-ны өдөр хүртэл Ховд аймгийн Цэцэг сумын худалдаа бэлтгэл ангийн чанарын бригадад ажилчнаар, 1991 оны 01 сарын 01-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн Үйлдвэрчний эвлэлийн хороон даргаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.М ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ