| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2021/00158/И |
| Дугаар | 154/ШШ2021/00181 |
| Огноо | 2021-08-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 154/ШШ2021/00181
| 2021 оны 08 сарын 25 өдөр | Дугаар 154/ШШ2021/00181 | Булган сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Cум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган суманд 19** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, ** настай, Ховд аймгийн Булган сумын Б багт оршин суух, /РД: /, Б овогт Х ийн А ийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Х.А нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би 1981 оны 06 дугаар сараас 1993 оны 10 сар хүртэл Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд үхэр маллан малчнаар ажиллаж байгаад Жаргалын зам нэгдэл хувьчлагдаж Жаргалын зам ХК болоход үргэлжлүүлэн 1994 он хүртэл ажиллаж байсан. Иймд намайг Жаргалын зам нэгдэлд ажиллаж байсныг шүүхээр тогтоож өгнө үү. Би нийгмийн даатгалаас нөхөн олгосон жилээ авсан учир Жаргалын зам ХХК ажиллаж байсан жилээ тогтоолгохгүй гэжээ.
Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Х.А нь Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд 1998 оны 06 сарын 01-ны өдрөөс 1992 оны 05 сарын 05-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хүсэлт гаргагч Х.А ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн:
Түүний шүүхэд хандаж гаргасан хүсэлт
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 829 тоот лавлагаа,
Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлээс Х.А д олгосон ажиллаж байсан байдлын талаархи бичилттэй хөдөлмөрийн дэвтэр,
Гэрч Жамцын Жаргалсайханы шүүхэд гэрчээр мэдүүлсэн: Би 1980 оноос эхлэн Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн 5 дугаар бригадад бод мал маллаж байсан. Х.А нь 1981 оноос эхлэн Булган сумын Жаргалын зам нэгдлийн 3 дугаар бригад буюу одоогийн Б багт хонь, ямаа маллаж байсан. Х.А нь 350 орчим мал малладаг байсан. Нэгдлийн даргаар М.Баавдай, Б багийн даргаар Т.Дорж нар ажиллаж байсан. Х.А шагнал урамшуулал авч байсан талаар мэдэхгүй байна.
Х.А нь 1981 оноос 1994 оныг дуустал мал малласан. Жаргалын зам нэгдэл нь 1990 онд бага хувьчлал болж, 1993 онд их хувьчлал болсон. Малчид мал малахаас гадна хашаа барих, өвс хадлан хийх зэрэг ажилд тусладаг байсан. Малчид 80-100 төгрөгний хооронд цалин авдаг байсан. Х.А нь тасралтгүй мал маллаж байсан, өөр ажил хийж байгаагүй гэх мэдүүлэг
Гэрч Даваагийн Данзаагийн шүүхэд гэрчээр мэдүүлсэн: Би 1978 оноос эхлэн Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн Б багт хонь маллаж байсан. Х.А нь 1982 оноос эхлэн Булган сумын Жаргалын зам нэгдлийн 3 дугаар бригад буюу одоогийн Б багт бог болон бод мал маллаж байсан. Х.А нь 350 орчим мал малладаг байсан. Нэгдлийн даргаар М.Баавдай, Б багийн даргаар Т.Дорж нар ажиллаж байсан. Сайн малчин байсан. Х.А нь 1982 оноос 1994 оныг дуустал мал малласан. Жаргалын зам нэгдэл нь 1990 онд бага хувьчлал болж, 1993 онд их хувьчлал болсон. Малчид 250-300 төгрөгний хооронд цалин авдаг байсан. Х.А нь тасралтгүй мал маллаж байсан, өөр ажил хийж байгаагүй гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
- Дээрхи нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Х.А ийн 1981 оны 06 сарын 01-ны өдрөөс 1992 оны 05 сарын 05-ны өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Х ийн А ийг 1981 оны 06 сарын 01-ны өдрөөс 1992 оны 05 сарын 05-ны өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Х.А ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ