| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2022/1017/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/824 |
| Огноо | 2024-07-09 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/824
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул, Г.Нэргүйсувд,
улсын яллагч Д.Ганчимэг,
шүүгдэгч **********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч **********холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208000001157 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: ********
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч **********согтуурсан үедээ 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч **********хамт архи ууж байхдаа гар утас болон Хаан банкны картыг нууц далд аргаар хулгайлан авч картаас 800,000 төгрөг авч, нийт 950,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч **********шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хохирогч ********** танилцаад архи уусан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Зарим зүйлээ санаж байгаа...” гэв.
Эрүүгийн 2208000001157 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч **********: “2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 12 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, “Чингис СООСЭ” сургуулийн автобусны буудал дээр зогсож байтал 30 орчим насны залуу согтуу ирээд “ганц шил архи, ундаатай аваад өгөөч” гэхээр нь зөвшөөрч дэлгүүр орж 0,5-н архи, ундааны хамт авсан. Бид хоёр байрны голд орж тухайн архиа хувааж уусан, би согтчихсон байсан. Нэг ухаан ортол 14 цаг болж байсан. Гэртээ очоод утсаа үзэхэд алга болчихсон байсан. Хаан банкны ...картаас 700,000 төгрөгийн зарлага гарсан байсан. “Тайхар” дэлгүүрээс 14 цаг 44 минутад 100.000 төгрөг, 752 дугаар АТМ-аас 15 цаг 12 минутад 700.000 төгрөгийн зарлага гарсан байсан. Надтай хамт архи уусан залуу миний гар утас, банкны картаас бэлэн мөнгө авчихсан гэж бодож байна. Миний утас Самсунг S8 маркын гар утас байсан. Би гар утсаа 287.000 төгрөгөөр 2 сарын өмнө худалдан авсан. Банкны кодыг дэлгүүрээс архи авч байхад хажууд сонсож байсан. ...Би одоо данснаас авсан 700,000 төгрөг, дэлгүүрээс юм авсан 100,000 төгрөг нийт 800,000 төгрөг нэхэмжилж байна. Гар утсыг цагдаагийн байгууллагаас хурааж аваад буцаагаад өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9, 13-14 дэх тал),
“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2022.06.09-ний өдрийн 1079 дүгээр тайланд: “Самсунг Эс8 маркын гар утас 1 ширхэг 150,000 төгрөг” гэжээ (хавтаст хэргийн 28-29 дэх тал),
Гэрч **********: “...2022 оны 5 дугаар сарын 20-ны өглөө 10 цагийн орчим байх манай энэ хавиар архи уугаад явж байдаг **********гэдэг залуу 35 орчим насны нэг эрэгтэй хүн дагуулчихсан манай дэлгүүрт орж ирсэн. Тухайн эрэгтэй нь дэлгүүрээс 1 шил архи, ундаа, тамхи авч тооцоогоо Хаан банкны картаар 50,000 төгрөг уншуулж хийгээд гараад явсан. 4 орчим цагийн дараа **********дэлгүүрт ганцаараа орж ирээд “надтай хамт явсан залуу согтуу тасарчихлаа” гэж хэлээд Хаан банкны карт уншуулж 100,000 төгрөгт архи, пиво, бэлэн гоймон худалдаж авсан. Би “өглөө хамт орж ирсэн хүний карт энэ мөн үү” гэж асуухад **********“тийм ээ” гэж хэлсэн. **********надад тухайн картын пин кодыг хэлэхээр нь би тухайн залуу нь архи аваад ир гэж хэлсэн юм болов уу гэж бодоод тоогоогүй. 17 цагийн орчим **********дэлгүүрт орж ирээд халааснаасаа бэлэн мөнгө гаргаж лангуун дээр тавиад ахад нь “700,000 төгрөг байна, хаячихаж магадгүй” гэхээр нь би “юун мөнгө” болох талаар асуухад “ахынх нь цалин ороод” гэж хэлсэн. Би **********гялгар уут өгөөд “та наад задгай мөнгөө уутанд хийчих” гэж хэлсэн. **********мөнгөө гялгар уутанд хийгээд өмднийхөө халаасанд хийсэн. **********надад Самсунг S8 маркын гар утас өгөхөөр нь би “юун утас” болох талаар асуухад “ломбарднаас гар утсаа авчихлаа” гэж хэлсэн. Би бэлэн мөнгийг нь аваагүй бөгөөд гар утсыг нь “хадгалж байгаад өгье” гээд авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал),
камерын бичлэгт үзлэг хийсэн “...2020.05.20-ны өдөр ...15:11:51 секундэд яллагдагч **********нь АТМ-д картыг хийж пин код оруулсны дараа үлдэгдэл мөнгө байгаа эсэхийг шалгахгүй, шууд мөнгөн дүн оруулах хэсэгт 700,000 төгрөг гэж оруулж байгаа бичлэг байна...” гэх тэмдэглэл (хх-112-115),
хохирогч ********** банкны дансны “2020.05.20-ны өдөр 14:44 минутад 100,000 төгрөг, 15:12 минутад 700,000 төгрөгийн зарлага гарсан...” гэх хуулга (хх-3), мөрдөгчийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол (хх-111),
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-45), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-54), суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт (хх-83), АСАП сангийн лавлагаа (хх-84-109) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч **********нь 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч **********хамт архи ууж байхдаа гар утас болон Хаан банкны картыг нууц далд аргаар хулгайлан авч картнаас 800,000 төгрөг авч нийт 950,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар, анхнаасаа хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Шүүгдэгчээс 800,000 төгрөг гаргуулж, хохирогч ******** олгуулах саналтай. Гар утсыг биетээр төлсөн...” гэж,
шүүгдэгч “Хүлээн зөвшөөрч байна. Гэмшиж байна” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч **********нь 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч **********хамт архи ууж байхдаа гар утас болон Хаан банкны картыг нууц далд аргаар хулгайлан авч картаас 800,000 төгрөг авч, нийт 950,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч ********** “...30 орчим насны залуу согтуу ирээд ганц шил архи, ундаатай аваад өгөөч гэхээр нь зөвшөөрч дэлгүүр орж архи, ундааны хамт авсан. ...Нэг ухаан ортол 14 цаг болж байсан, миний утас алга болчихсон байсан. Хаан банкны ...картаас 700,000 төгрөгийн зарлага гарсан байсан. “Тайхар” дэлгүүрээс 14 цаг 44 минутад 100,000 төгрөг, 752 дугаар АТМ-аас 15 цаг 12 минутад 700,000 төгрөгийн зарлага гарсан байсан...” гэх мэдүүлэг (хх-8-9), “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн “Самсунг Эс8 маркын гар утас 1 ширхэг 150,000 төгрөг” гэх үнэлгээний тайлан (хх-28-29), гэрч ********** “...**********гэдэг залуу 35 орчим насны нэг эрэгтэй хүн дагуулчихсан манай дэлгүүрт орж ирсэн... **********манай дэлгүүрт ганцаараа орж ирээд надтай хамт явсан залуу согтуу тасарчихлаа гэж хэлээд Хаан банкны карт уншуулж 100,000 төгрөгт архи, пиво, бэлэн гоймон авсан. ...17 цагийн орчим **********дэлгүүрт орж ирээд халааснаасаа бэлэн мөнгө гаргаж лангуун дээр тавиад “ахад нь 700,000 төгрөг байна, хаячихаж магадгүй” гэж хэлэхээр... **********надад Самсунг S8 маркын гар утас өгсөн...” гэх мэдүүлэг (хх-21-22), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-112-115) зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч **********хохирогчтой хамт архи ууж байхдаа түүний эзэмшлийн 150,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг Эс-8” маркын гар утас, Хаан банкны картыг ашиглаж 100,000 төгрөгийн худалдан авалт хийсэн, мөн 700,000 төгрөг хулгайлан авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч **********нийт 950,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд гар утсыг биет байдлаар хүлээлгэн өгсөн (хх-25), үлдэгдэл 800,000 төгрөг төлөгдөөгүй, шүүгдэгч хохирол төлөх завсарлага авсан атлаа хохирол төлөөгүй, шүүхээс оргон зайлсан, хохирогчийн “Гомдолтой, хохирлоо авмаар байна” гэх мэдүүлэг (хх-13-14)-ийг үндэслэн шүүгдэгч **********800,000 (найман зуун мянга) төгрөг гаргуулж, хохирогч **********(***********)-т олгохоор шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч **********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгч “Хэлэх зүйлгүй” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч согтуурсан үедээ хохирогчоор архи авахуулж хамт ууж, хохирогчийг хэтрүүлэн хэрэглэснийг далимдуулж, түүний гар утас болон Хаан банкны картыг авч, картаас 800,000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авч хохирогчийн өмчлөх эрхэд халдсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчид нийт 950,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, хохиролд гар утас биет байдлаар төлөгдсөн, үлдэгдэл 800,000 төгрөг төлөгдөөгүй, хохирогчийн “Гомдолтой, хохирлоо барагдуулж авмаар байна” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол төлөх завсарлага авсан боловч шүүхээс оргон зайлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулсан, хохирол төлөх талаар идэвхтэй үйлдэл хийгээгүй, санал санаачилга гаргаагүй)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн хорих ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх үзээд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********1 (нэг) жилийн хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч **********2024.06.27-ны өдрөөс 2024.07.09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 12 (арван хоёр) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хасах нь зүйтэй.
Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч **********хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ********** овогт *********ийн ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********1 (нэг) жилийн хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********цагдан хоригдсон 12 (арван хоёр) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хассугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.**********оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч **********хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********800,000 (найман зуун мянга) төгрөг гаргуулж, хохирогч **********(***********)-д олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч **********авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.**********авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР