Шүүх | Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батбаярын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 158/2022/0002/З |
Дугаар | 158/ШШ2022/0005 |
Огноо | 2022-03-24 |
Маргааны төрөл | Бусад, |
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 158/ШШ2022/0005
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Борнууд овгийн Лхагвасүрэнгийн Нарантунгалаг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Амарбаяр,
Хариуцагч: Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Раднаабаяр,
Гуравдагч этгээд П.Эрдэнэбат нарын хоорондын ““Шинэ Амжилт” ХХК-ийн дүрэм, дүрмийн дагуу томилогдсон гүйцэтгэх захирлын бүртгэл, хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийн улсын бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагатай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Амарбаяр, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Энхболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Раднаабаяр, гуравдагч этгээд П.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
5.1. “Шинэ Амжилт” ХХК-ийн дүрэм болон гүйцэтгэх захирал томилсон өөрчлөлтийн бүртгэлийг тухайн компанийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн хурлын тэмдэглэл, тогтоолыг үндэслэсэн.
5.2. Компанийн хувьцаа эзэмшигчдийн бүртгэлд өв залгамжлал болон бусад байдлаар ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй гэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Раднаабаяр хариуцагчийн гаргасан тайлбарыг дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын хооронд өв залгамжлалтай холбоотой, компанийн хувь нийлүүлэгчдийн маргаан байх шиг байна. Энэ маргаанаа дотроо шийдээд шийдэлд хүрэх хэрэгтэй. Манай зүгээс хуульд заасны дагуу хуулийн этгээдийн хувь нийлүүлэгчдийн хуралдаанаас гарсан тэмдэглэл, шийдвэрт нь үндэслэж бүртгэл хийсэн. Тухайн үед хувь нийлүүлэгчид нь гарын үсгээ зурсан хурлын тэмдэглэл ирснийг өөрийн дотоод итгэлээр үнэлээд үнэн зөв гэж үзээд бүртгэл хийсэн байгаа. Ер нь өвлөх эрхийн асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй” гэв.
7. Гуравдагч этгээд П.Эрдэнэбатаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна. Үүнд:
7.1. “Шинэ Амжилт” ХХК-ийн өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй явуулах шаардлагын улмаас хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж, дүрмийн зарим нэг өөрчлөлт болон гүйцэтгэх захирлыг шинээр томилох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн.
7.2. Хувьцаа эзэмшигчдийн дээрх хурлаар компанийн хувьцааны эрхтэй холбоотой ямар нэг асуудал шийдвэрлээгүй, мөн компанийн хөрөнгөтэй холбоотой ямар нэг шийдвэр гаргаагүй.
7.3. Гүйцэтгэх захирлыг томилохгүй байх нөхцөлд маш олон төрлийн сөрөг үр дагавар гарч улмаар компанийн хувьцаа эзэмшигчдийн эрх, ашиг сонирхолд муугаар нөлөөлөх байсан учраас гүйцэтгэх захирлыг хугацаа алдахгүй томилох шаардлагатай байсан. Иймд нэхэмжлэлд дурдсан үндэслэлүүд нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч М.Энхболд дүгнэлтдээ: “Өвлөх эрхтэй холбоотой асуудал байгаа. Компанийн хувь нийлүүлэгч Цэрэнбат нас барснаар түүний өв эхнэр Нарантунгалаг, охин Эгшиглэн нарт шилжих ёстой. Энэхүү өвийн асуудал шийдэгдээгүй, өвлөх эрх нээгдээгүй байхад компанийн хувь нийлүүлэгчдийн хурал хийсэн нь хууль бус юм. Хувь, хувьцааны бүртгэл нь улсын бүртгэл дээр хийгдэх ёстой. Хууль ёсоороо хийгдээд явна. Өв нээгдээгүй байхад тухайн хуулийн этгээдийн хувь нийлүүлэгчдийн хуралдааныг хийж, компанийн дүрэм болон гүйцэтгэх захирлыг өөрчилж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байгаа. Энэ нь өв залгамжлагч нарын эрхийг зөрчсөн байгаа тул тэдний эрх, ашиг сонирхолд халдах үндэслэл байхгүй байхад захиргааны байгууллагаас бүртгэл хийснийг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Энэхүү нэхэмжлэлийг дэмжиж байгаа ”гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Л.Нарантунгалагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Амарбаяраас Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “2020 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн “Шинэ Амжилт” ХХК-ийн дүрэм, дүрмийн дагуу томилогдсон гүйцэтгэх захирлын бүртгэл, хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийн улсын бүртгэлийг илтэд хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд дээрх нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа ““Шинэ Амжилт” ХХК-ийн дүрэм, дүрмийн дагуу томилогдсон гүйцэтгэх захирлын бүртгэл, хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийн улсын бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж өөрчилсөн байна.
2. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд иргэн П.Эрдэнэбатын хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй гэж үзэн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 32 дугаартай захирамжаар түүнийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ.
3. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ “”Шинэ Амжилт” ХХКомпанийн хувь нийлүүлэгч П.Цэрэнбатын өв өвлөх эрх бүхий этгээдэд шилжээгүй, өв нээгдээгүй байхад хувь нийлүүлэгчдийн хурлыг хийсэн нь өвлөгчийн эрхийг зөрчсөн, энэхүү хууль бус хурлын шийдвэрт үндэслэж, хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг бүртгэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг зөрчсөн” гэж;
4. Хариуцагч талаас “хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулах өргөдөл болон холбогдох материалыг хуульд заасны дагуу Улсын бүртгэлийн хэлтэст ирүүлснийг хүлээн авч бүртгэл хийсэн. Хувь нийлүүлэгчдийн хурлаас гарсан шийдвэр, хурлын тэмдэглэлд хувь нийлүүлэгчид гарын үсгээ зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулсан байсан” гэж;
5. Гуравдагч этгээдийн талаас “өв залгамжлагчийн эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй. Хувь нийлүүлэгчдийн хуралдааныг хийх зайлшгүй нөхцөл үүссэн учраас хурлаа хийж, асуудлыг шийдвэрлэсэн байгаа. Өв нээгдэх хүртэл тухайн асуудлыг шийдвэрлэхгүй байх нь эрсдэлтэй, компани дампуурах нөхцөл байсан учраас нэхэмжлэгч Л.Нарантунгалаг өөрөө хуралд оролцож, асуудлыг шийдвэрлэсэн” гэж тус тус маргажээ.
6. “Шинэ Амжилт” ХХКомпани нь 2020 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хувь нийлүүлэгчдийн хуралдааныг хийж, уг хурлаар компанийн дүрэм болон гүйцэтгэх захирлыг шинээр томилж, хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн 01 дугаартай шийдвэрийг /ХХ-ийн 182 дугаар тал/, хурлын тэмдэглэлийн /ХХ-ийн 183-185 дугаар тал/ хамт улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлснээр хуулийн этгээдийн өөрчлөлтийн улсын бүртгэл хийгдсэн байна.
7. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
8. 1992 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Булган аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 28 дугаартай тогтоолоор Тэшиг сумын “Шинэ-Амьдрал” нэгдлийг “Шинэ-Амьдрал” нэртэй хувьцаат компани болгох шийдвэр /хх-ийн 88 дугаар тал/ гарч, үүсгэн байгуулагчдын гэрээг хийж, улсын бүртгэлд бүртгүүлж, улсын бүртгэлийн 55 дугаартай гэрчилгээг /хх-ийн 106 дугаар тал/ авч баталгаажуулан үйл ажиллагааг эхлүүлжээ. 1993 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн бүх гишүүдийн хурлаар хувьцаат компанийг татан буулгаж, “Шинэ-Амьдрал” ББХКомпани болгон өөрчилхөөр шийдвэрлэсэн байна. /хх-ийн 108 дугаар тал/
Улмаар 1996 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн бүх гишүүдийн хурлаар нэрийг “Шинэ Амжилт” болгон, хэлбэрийг бүрэн бус хариуцлагатай компаниас хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчилж, дүрмээ батлан, улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт /хх-ийн 138 дугаар тал/ гарган, 1996 оны 5 дугаар сарын 07-ны өдөр улсын бүртгэлд шинэчлэн бүртгүүлсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ