| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2023/0078/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/37 |
| Огноо | 2024-06-19 |
| Зүйл хэсэг | 091.1., |
| Улсын яллагч | ** |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/37
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа, шүүгч Г.Дэлгэрсайхан нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч *******,
Улсын яллагч *******,
Шүүгдэгч *******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******,
Хохирогч *******,
Хохирогчийн өмгөөлөгч *******,
Нарийн бичгийн дарга ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******од холбогдох эрүүгийн дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн ***оны **дугаар сарын **-ний өдөр ******* аймгийн суманд төрсөн, **настай, эрэгтэй, ам бүл 1, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, тэтгэвэрт, аймаг, сум, * дугаар баг *-р гудамж, * тоотод оршин суух хаягтай, овогт /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 05-ны орой 19 цагийн орчимд хаалгаа тайлсангүй гэдгээр шалтаглаж гэрийнх нь үүдний амбаарын ертөнцийн зүгээр баруун урд талаас гал тавьж, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол хохирол учруулж болох аргаар хүнийг алахыг завдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 05-ны орой 19 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын *-р баг, задгайд оршин суух хаалгаа тайлсангүй гэдгээр шалтаглаж гэрийнх нь үүдний амбаарын баруун урд талаас гал тавьж, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол хохирол учруулж болох аргаар хүнийг алахыг завдсан үйл баримт нь:
1.Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 05-ны орой гэдэг хойд айлыг цай уулгах гээд гэртээ орж ирээд ууцаа халаагаад, салатаа хийгээд, цайгаа чаначхаад байж байтал над руу “би гарч ирээд ярьж байна” гээд утасдсан. манайд орж ирээд жоохон халамцуу чамайг асуухаар д байгаа гээд хэлчихлээ. Хаалга үүдээ сайн түгжээрэй гэсэн. Тэд нарыг ороод ирнэ гэсэн болохоор би хашааныхаа хаалгыг онгорхой орхичихсон байсан. Тэгээд үүднийхээ амбаараас аргал түлээгээ оруулж аваад хаалгануудаа замган түгжээгээр түгжээд гэртээ сууж байтал 30-40 минутын дараа хаалга цохисон. Хаалга цохихоор нь тайлж өгөхгүй чимээгүй чагнаад байсан чинь тооно руу юм шидээд “пизда чамайг байгааг чинь мэдэж байна, гэрэлтэй байна, хүн байгааг чинь мэдэж байна. Пизда минь хаалгаа онгойлго” гээд байсан. Тэгээд би юу ч хэлж чадаагүй. Тэгээд дүү нар болон эгч рүүгээ залгахад ирэх хүн байхгүй болохоор нь руу утасдаж “нөгөө чинь хаалга цохиод байна. Хэдүүлээ явж байгаа вэ гэсэн чинь” манайд ганцаараа орж ирсэн юм. Ганцаараа л явж байгаа байх гэсэн. Тэгээд би цагдаа дуудсан. Цагдаа дуудсан чинь манайхыг хаана байдаг вэ гэхээр нь эгч нь ёстой чанга дуугарч чадахгүй байна гээд хаягаа хэлсэн. Байн байн утасдаад хаана байна, хаана байна гээд байсан. Тэгээд би гадаа гэрлээ асаачихъя миний хүү гэсэн чинь байж бай хэрэггүй дөхөж очоод залгахаар та гэрлээ асаагаарай гэсэн. суучихсан манай гэрийг зааж өгөөд ирсэн юм байна лээ. Манайд дөхөж ирээд гэрлээ асаа гэхээр нь хашааны гэрлээ асаасан. Тэгээд байж байтал гадаа хүмүүс хөөе хаая гээд бас нэг муухай юм үнэртээд байхаар нь тос л үнэртэж байгаа юм байх даа гэж бодоод гадагшаа тооноор харсан чинь гэрэлтэй байхаар нь сар тод гарчихсан юм байх гэж бодоод байж байтал хүн байна уу, хүн байна уу гэхээр нь би гараад харахад гадаа 4 залуу ирчихсэн байсан. Тэгээд л гэр шатаж эхэлсэн. Би өмссөн хувцастайгаа л гарсан. эд нар ирчихсэн манай дүү нар ч ирчихсэн байсан. Төд удалгүй гал унтарчихсан. Яасан гэсэн нөгөө хулгайч чинь шатаачхаад явлаа гээд. Тэгээд тэр цагдаа надаас тэр хаана байна гэж асуухаар нь би мэдэхгүй гэхэд нэг дэрсэн дотроос л хараад зогсож байгаа байх гэсэн. Машин дотор ороод надаас болон манай дүү нараас мэдүүлэг авсан. орж мэдүүлэг өгөөд явсан. шал согтуу байсан ба манай тоононы цамхаг руу юм шидээд л байсан..." гэх мэдүүлэг,
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би тэр задгай гэх газар 11 жил амьдарсан. Хуучин газраараа эргэж очъё гэж тэрүүгээр очсон юм. Гал тавья гэсэн бодол байгаагүй. Нэгэнт галын дүгнэлт над дээр гарчихсан юм чинь маргалдаад байх юм байхгүй байна. Хохирогчоос уучлалт гуйж байна...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад:
1. Хохирогч "...Би өнөөдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 05-ны орой 18:46 минутад манай хөрш болох залгаад "Чи гэртээ байна уу хаалга үүдээ сайн цоожлоорой манайхаар ороод гарлаа чамайг асуугаад байхаар нь байхгүй эзэнгүй байгаа" гээд хэлчихсэн шүү гэхээр нь би гараад усны тэргээ далд хийчхээд үүдний амбаарын хаалгаа замган түгжээгээр нь түгжээд дотор талын гэрийн хаалгаа замган түгжээгээр нь мөн цоожлоод галын хайчаар давхар тэвхдээд гэртээ сууж байсан. Тэгтэл 19:00 цагийн үед гадна хаалга нэг хүн тогшоод " хаалгаа тайл пизда минь чамайг гэртээ байгааг чинь мэдэж байна шүү" гээд орилохоор нь хоолойг нь сонсоход буюу мөн байсан. Би хаалгаа тайлахгүй суугаад байсан чинь чулуу аваад тооно руу шидээд гадна амбаарын хаалга нүдэж байгаад "Чамайг хаалгаа тайлахгүй бол гаднаас чинь шатаана шүү" гэх орилоод чимээгүй болчихсон. Тэгээд нэлээд хэсэг байж байтал гаднаас эвгүй үнэр үнэртээд гэгээ гараад байхаар нь гадна гэрэл ассан юм байлгүй гэж байтал гадаа хүмүүс дуугараад цас шидээрээ гал гарч байна гэхээр нь гараад иртэл үүдний амбаар шатаж байхаар нь хаалгыг нь онгойлгоод гартал үүдний амбаар нурж унаад үргэлжлээд гэр шатсан..." гэх мэдүүлэг/хх-ийн 16-17 дугаар хуудас/,
2. ******* аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч шинжээч “...Тухайн гэр шатсан шалтгаан нь ил гал болон хялбар авалцан асах шатамхай шингэнээр үүдний амбаарын урд талаас гал асаасан байх боломжтой. Гал гарах нөхцөл нь өвлийн улиралд Монгол гэр дулаалгаас хамааран 5-8 минутын дотор бүрэн шатаж дуусдаг. Уг гал түймэр нь үүдний амбаараас галын голомт үүсэж шатлагийн хугацаа удаан явагдсан байна Амбаарын хаалганы гадна болон дотор талын зургийг харахад шатсан хэсгийн өнгө өөр байна. Үүдний амбаарын ертөнцийн зүгээр баруун урд талаас гал тавьсан байх магадлалтай хэргийн газрын үзлэгээр авсан фото зургаас харахад амбаарын хаалганы дотор тал нь гадна талаасаа илүү шатсан байна. Улмаар ертөнцийн зүгээр баруун урд зүгээс хойд тал руугаа шатсан байна. Дутуу шатсан гэрийн туурга үлдсэн байна. Үүдний амбаар хэсгийг хохирогч зуны сууцаар ашигладаг ямар нэгэн хялбар авалцан асах шингэн байхгүй байна. Хохирогч гэрчийн өгсөн мэдүүлэг. Гал түймэр унтраасан тухай нотломж зэргийг үндэслэн уг гал түймэр гаднын нөлөөтэй байх магадлалтай байна. Хялбар авалцан асах бензин болон асаагуур, чүдэнз ашигласан байх магадлалтай байна" гэх шинжээчийн дүгнэлт/ хавтаст хэргийн 61 дүгээр хуудас/,
3. аймгийн “” ХХК-ийн үнэлгээчин, шинжээч 2022 оны 04 сарын 05-ны өдрийн "... эзэмшлийн Увсын их 6 ханатай монгол гэр гал түймрийн улмаас шатаж 6 ханатай монгол гэр болон гэрийн доторх тавилга, эд хогшил, эд зүйл зэрэг нийт 139 нэрийн эд хөрөнгө шатаж ашиглах боломжгүй болсон тул эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2022 оны 04 сарын 05-ны өдрийн байдлаар 29,531,000 /хорин есөн сая таван зуун гучин нэгэн мянга/ төгрөг байна..." гэх шинжээчийн дүгнэлт болон дүгнэлтийн хавсралт/хх-ийн 75-76 дугаар хуудас/,
4. Гэрч Би орой 19:00 цагийн орчимд гэртээ байж байтал манай хадам ээж Бадамцэцэг рүү эгч залгаад " манай гэрийг шатаачихлаа" гэж хэлээд уйлаад утсаа салгасан. Тэгээд бид нар сандралдаад яваад очтол цагдаагийн машин, онцгой байдлын машин оччихсон байсан ба эгчийн гэр шатаад дуусаж байсан..." гэх мэдүүлэг / 19-20 дугаар хуудас/,
5. Гэрч Н.ийн Өнөөдөр буюу 2022.02.05-ны 19:30 цагийн үед манай хажууханд байдаг гийн гэр шатаж байна гэж сонсоод гараад иртэл үүднийх нь амбаар шатаж байсан ба ойр хавьд нь байсан хүмүүстэй гэрийг нь буулгах гээд амжаагүй шатаад дууссан. г гэртээ байхад нь гэдэг хүн ирээд хаалга нүдээд онгойлгохгүй байхад нь гаднаас чинь шатаана шүү гэж хэлээд чимээгүй болсон ба удаагүй утаа үнэртээд байхаар нь гараад хартал үүдний амбаар шатаж байсан гэж хэлсэн..." гэх мэдүүлэг / 22-23 дугаар хуудас/,
6. Гэрч "...2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр намайг гэртээ байж байхад орой 18 цагийн үед манай эгч над руу залгахаар нь би утсаа автал эгч " согтуу ирчхээд хаалга нүдээд гэр орон цохиод орилоод байна би одоо яана за та нар хурдан ир эсвэл одоо цагдаа дуудах уу" гээд их сэмээрхэн яриад ярих боломжгүй байна чанга ярихаар сонсох гээд байна гээд утсаа салгаад над руу мессеж бичсэн юм Тэгээд эгч хэсэг хугацааны дараа над руу дахин залгаад утсаар ярихдаа "Уйлаад, нөгөө Нapaa чинь миний гэрийг шатаачихлаа би гэрээсээ нүцгэн гарч ирээд байж байна гээд уйлаад ярьж чадахгүй байсан юм. Тухайн үед би өөрөө бас их сандраад дүү нар луугаа яриад манай хоёр дүү цагдаа дуудацгаасан юм..." гэх мэдүүлэг/хх-ийн 32 дугаар хуудас /,
7. Гэрч “...2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр намайг гэртээ байж байхад орой 18 цаг 49 минутын үед манай эгч над руу залгахаар нь би утсаа автал эгч " гадаа ирчхээд хаалга нүдээд орилоод байна. Хаалга тайл ална шулна гээд байна хурдан ирээч" гэхээр би "Та цагдаа дуудаж бай би одоо гарлаа" гээд гэрээсээ гараад эгчийн гэрт ойролцоогоор 20-30 минутын дараа очсон чинь эгчийн гэрийн хашаанд цагдаагийн алба хаагч нар ирчихсэн байсан. Харин эгчийн гэр нь шатаж байсан. Тухайн үед тэнд цагдаагийн 2 алба хаагч байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,
8. Гэрч "2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр намайг гэртээ байж байхад орой 18 цаг 56 минутын үед манай эгч над руу залгахаар нь би утсаа автал эгч " хаалга нүдээд байна хаалга нээхгүй бол ална шүү гээд орилоод байна та нар хүрээд ир" гэхээр би "би айлд байна бага зэрэг пиво уучихсан болохоор машин барьж чадахгүй байна та цагдаа дуудчихаач ээ гэж хэлсэн чинь эгч би хамаагүй ярьж болохгүй байна. Чанга ярихаар сонсчих гээд байна чи яриад цагдаа дуудаад өгөөч ээ гэхээр нь би ы цагдаагийн дугаарын утас руу 4 удаа залгатал утас нь яриад болохгүй байсан юм. Тэгээд миний утасны цэнэг дуусаад унтарчихаар нь утсаа хэсэг цэнэглэж асаачхаад найзынхаа дүүгээр машинаа бариулаад эгчийнх руу явж байх замдаа эгчтэй утсаар ярьсан чинь эгч "гэр шатчихлаа" гэсэн юм. Намайг яваад очиход гэр нь бараг шатаад дуусчихсан байсан..." гэх мэдүүлэг/хх-ийн 36 дугаар хуудас/,
9. Гэрч "...2022 оны 02 сарын 05-ны өдрийн ойролцоогоор 18 цагийн үед би гадаа хашаан дахь үхэртээ өвсийг нь тавьж өгчхөөд буцаад гэртээ ороод хэсэг байж /1 цаг орчим/ байгаад буцаад үхрээ хаших гээд гартал манай урд хашаанд улалзаад гал гарч байгаа харагдсан юм. Тэгэхээр нь би дөхөж очоод хартал ийн гэр шатаж байсан. Харин тэдний хашаанд цагдаа нар ирчихсэн бас цагдаагийн нохой гүйгээд байхаар нь нөгөө нохойноос нь айгаад тэдний хашаанд орж чадалгүй хэсэг хараад зогсож байтал гал командын машин ирээд гал сөнөөгч нар нь буугаад ирэхээр нь би дөхөөд ийн хашаанд нь явж ороод ийн хажууд очоод юу болчхов оо яагаад гэр чинь шатчихав аа гэж асуусан чинь согтуу хүн ирээд үүд хаалга нүдээд ална, шулна гээд байхаар нь би айгаад дотроосоо түгжчихсэн байсан чинь гэнэт гэр шатаад эхэлсэн гэж хэлж байсан юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/,
10. Гэрч "...2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр намайг гэртээ нөхрийн хамт байж байхад өдөр 16 цаг өнгөрч байх үед манай гэрт орж ирээд нөхөртэй золгочхоод цай уугаад сууж байгаад нөхрийн хийж өгсөн архинаас 2 рунк уугаад тэгээд бууз жигнүүлж идчихээд гараад явсан юм. Тухайн үед манай гэрт байхдаа гэх айлд очно гэж ярьж байгаад гараад явсан юм. Манай нөхөр тухайн үед ыг манайхаас гараад явахаар нь М. рүү залгаад нөгөө чинь архи үнэртүүлчихсэн явж байна шүү чи мэдээтэй байгаарай гэж захиж хэлсэн юм. Тэгээд удалгүй орой 18 цагийн ойролцоо М. манай нөхөр лүү залгаад нөгөө чинь гэрийн хаалга нүдээд гадаа орилоод байна яах вэ гээд ярихаар нь манай нөхөр бид хоёр яваад очих уу гээд ээс асуусан чинь та хоёр малаа хашчихаад хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр морио өвстэй хашаанд хашчихаад эргэж ирээд надад хэлэхдээ "гийн гэр шатчихсан байна сая замд цагдаагийн машин таараад би гэрийг нь зааж өглөө" гэж хэлсэн юм..." гэх мэдүүлэг/хх-ийн 40 дүгээр хуудас/,
11. Гэрч 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр намайг гэртээ байж байхад орой 18 цаг 30 минутын үед манай хадам ээж над руу залгахаар нь би утсаа автал хадам ээж " ирчхээд гадаа орилж хашхичаад хаалга үүдийг нүдээд онгойлгохгүй бол ална гээд байна ээж нь дуугарч чадахгүй байна" гээд утсаа тастаад удалгүй над руу "Нөгөө хажуугийн хулгайч энд явж байна гэсэн хаалга үүд нүдээд байна" гэсэн мессеж явуулсан байсан. Тэгэхээр нь би хариу бичтэл урдаас юу ч бичихгүй таг болчихоор нь за за гайгүй юм байх гэж бодоод өнгөрсөн юм. Тэгээд хадам ээж над руу орой дахиж залгаад "ээжийнх нь гэр шатчихлаа" гээд уйлаад ярьсан юм." гэх мэдүүлэг/хх-ийн 42 дугаар хуудас/,
12. Гэрч "... ах сүүлийн 2-3 жил манайхаар ирээгүй байж байгаад 2022 оны 02 сарын 05-ны өдөр орой 18 цаг болж байхад манай гэрт нэлээн халамцуу байдалтай ганцаараа орж ирсэн. Тэгээд манай аав тай золгочхоод аяга цай уугаад байж байхад манай мал ирээд тэгээд ******* ах гарч явсан. Манай үхэр ойролцоогоор 18:00-18:30 цагийн хооронд ирдэг юм. Тэгээд ахыг манай гэрт орж ирэхэд манай үхэр ирж байсан. Тэгээд манай гэрт 10-20 минут болсон байх. Мал ирчихлээ гээд аав бид хоёр гэрээс гарсан. Хамт ах манай гэрээс гарч явсан..." гэх мэдүүлэг/хх-ийн 152-153 дугаар хуудас/,
13. Гэрч 2022 оны 02 сарын 05-ны өдөр байсан тухайн өдөр би ангийн эргүүлээр ажиллаж байсан тул ангийн хэсэг салбар болох гэх газарт байрлах "" хэсгийн үйл ажиллагааг шалгахаар дэслэгч , ахлагч , сонсогч , сонсогч бид нар цагийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Гадаа харанхуй болсон байсан. Эхлээд айлын хашаанд хог шатааж байгаа юм шиг багахан хэмжээний гал гарч байсан. бид бодохдоо баяр ёслол болж байхад яагаад хог шатааж байгаа юм болдоо гэж бодоод хажуугаар нь зайтай өнгөрсөн. Тэгээд хэсгийн байран дээр очоод 1-2 минут болсон уу үгүй юу гал улам их ассан. Тэгээд болохоо байлаа гэж бодоод бид нар айлын хашаанд гүйж очиход айлын үүдний амбаар хаалга талаасаа дүрэлзээд асаж байсан. Тэгээд хүн байна уу гэж орилсны дараа хүмүүсээ ойр хавиас цас цацаж унтраа гэж хэлээд унтраах гэсэн боловч болохгүй тэгээд унтахгүй болохоор нь үүдний амбаарыг хөдөлгөх гэсэн боловч өвөл байсан тул хөлдөөд газарт наалдсан байсан. Тэгтэл гэр дотроос нэг эгч гарч ирээд эхлээд орилоод биднийг гэр шатаалаа гээд урласан. Тэгэхлээр нь би юу яриад байгаа юм бэ гал унтраах гэж ирлээ гэсэн чинь аан тэгвэл манай гэрийг шатаасан гэж хэлээд би би тогоон дээр боорцог тавьсан байгаа гээд буцаж орох гээд байсан. Тэгсэн эгчийг та ийм их гал гарч байхад яаж гэрт ордог юм бэ гэж хэлсэн. Тэгээд ерөөсөө 2-3 минут орчим хугацаанд гэр нь нэлэнхийдээ шатсан. Тэгээд унтраах ямар ч боломжгүй болсон тул буцаад хэсгийн байр луугаа явсан. ы талбай дээр алхаж явахад галын машин ирж байсан. Бид нар Хараа голын ээр тойрч явсан болохоор машин зам шатаж байгаа айлаас 600 метр орчим зайтай тул холоос харсан. Эхэндээ айл шатаж байна гэж мэдээгүй. Ойр орчимд хүн байсан эсэхийг хараагүй. Орой харанхуй болсон байсан. Гал гарч байсан цаг хугацаа 19.40 цаг болж байсан байх..." гэх мэдүүлэг/хх-ийн 155-156 дугаар хуудас/,
14. Гэрч " 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байсан. Тухайн өдрийн орой ахмад хамт шөнийн хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Орой 19 цаг 18 минут орчимд " "-ний задгайд согтуу хүн хаалга нүдээд явахгүй байна гэсэн дуудлага ирсэн. Тэгээд дуудлагын дагуу ахмад бид хоёр явсан. Тэгээд яг хаягийг нь сайн мэдэхгүй ******* аймгийн нутаг дэвсгэр учраас хайж явсаар байгаад нэлээн удсан. Хаягаа олохгүй байсан учраас хүнээс асууж байгаад очсон юм. Тэгээд бид хоёрыг очиход дуудлага өгсөн айлын гэрийн урд талын үүдний амбаараас утаа гарч байсан. Гэрийн гадна аймгийн хорих /// дугаар ангийн ажилчид гэх хүмүүс ирчихсэн амбаарын гадна тал руу шороо, цас цацаад зогсож байсан. Тэгээд бид хоёр шууд явж очоод амбаарыг нь гэрийн урдаас нь холдуулах гээд тэнд байсан хүмүүстэй нийлээд татсан боловч хөдлөхгүй байсан. Тэгээд гал унтрахгүй хойшоо гэр нь шатаж эхэлсэн. Харин ахмад бичлэг хийгээрэй гэж хэлсэн учраас би өөрийн гар утсан дээрээ бичлэг хийсэн юм. Ямар ч байсан 2-3 хэсэг бичлэг байгаа. Гэрийн эзэн гал гарсан талаар ярихдаа гэж согтуу хүн хаалга нүдээд байсан. Тэр хүн л шатаасан гээд байсан. Тэгэхлээр нь би ямархуу насны хүн байгаа вэ гэж асуусан чинь ойролцоогоор 60 орчим настай бакалан хар эсгий гуталтай, урт куртиктэй явж байгаа гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн 102 луу буцаж залгаад дуудлага өгсөн айлын гэр шатаж байна гэж мэдэгдсэн. Манай шуурхай бүрэлдэхүүн 20 цаг 20 минутад ирж үзлэг эхэлсэн. Харин ахмад бид хоёр маршрут руугаа буцаад явж байтал аймгийн гурилын үйлдвэрийн замын эсрэг талын төмөр замын гармын наахан талд нэг хүн зам дагуу алхаж явахтай таарсан. Тэгээд хохирогчийн хэлсэн хүнтэй төстэй байсан учир түр саатуулан шалгасан чинь ******* гэх хүн мөн байсан. Тэгээд шууд цагдаагийн газар дээр авч ирээд жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн. Цагийг нарийн хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан манай шуурхай бүрэлдэхүүн 20 цаг 230 минутад ирсэн байна, харин бид хоёр буцаж явах замдаа таарсан гэхээр 20 цаг 30 минутаас 20 цаг 40 минутын орчимд *******ыг түр саатуулсан байна. нь *******ын талаарх мэдээллийг дарга удирдлагуудад танилцуулсан байсан. Тэгэхэд 20 цаг 56 минут болж байсан байна. Нэлээн согтолттой байх шиг байсан. Нээх юм ярихгүй үг дуу цөөтэй байсан. Тухайн үед хаанаас хаа хүрч яваа юм бэ гэж асуусан чинь хуучин орчхоод явж байна гэж хэлж байсан. Бид хоёр хэргийн талаар ямар нэгэн зүйл асууж тодруулаагүй шууд Цагдаагийн газар дээр очоод юм асууж тодруулах шаардлагатай байна гээд аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 157 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэг хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хувийн сонирхолгүй, дүгнэлтийнхээ хариуцлагыг бүрэн хүлээх үүрэг хүлээсэн шинжээч гаргасан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна гэж дүгнэв.
Дээрх үйл баримтыг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч *******ыг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол хохирол учруулж болох аргаар хүнийг алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, яллах талын байр суурь илэрхийлж, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирлыг гаргуулах санал гаргасан бол,
Хохирогчийн өмгөөлөгч *******гаас хэргийн зүйлчлэл тохирсон тул гэм буруутайд тооцох, хохирлыг гаргуулах гэж,
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч ******* нарын зүгээс шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иргэдийн төлөөлөгч ******* шүүгдэгч ******* нь хохирогч ийн 6 ханатай гэр, эд зүйлийг шатааж 29,530,000 төгрөгийн хохирол учруулсан нь гэрчийн мэдүүлэг болон улсын яллагчийн дүгнэлт, галын дүгнэлтээр гэм буруутай нь тогтоогдсон гэсэн дүгнэлт гаргасан.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 18-19 цагийн үед буюу гэмт хэрэг гарсан цаг хугацаанд хохирогч ойролцоох айлууд болох н., Н. гэх айлаар орж золголт хийсэн, золголт хийгээд гарахдаа Н.ид хандан ийнхээр ороод гарна гэж ярьж хэлж байсан, хохирогч гадаа 19 цагийн орчим очиж “... хаалгаа тайл пизда минь. Ална шүү. Чамайг гэртээ байгааг чинь мэдэж байна. Чамайг хаалгаа тайлахгүй бол гаднаас чинь шатаана шүү...” гэж орилж байсныг хохирогч М. “ байна” гэж таньж өөрийн төрсөн эгч, дүү, бэр, бусад хүмүүс рүү “ ирчхээд хаалга нүдээд байна, би чанга ярих боломжгүй байна” гэж ярьж байсныг гэрчүүд нотолж мэдүүлсэн,
Мөн ******* аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч шинжээч “...Үүдний амбаар хэсгийг хохирогч зуны сууцаар ашигладаг ямар нэгэн хялбар авалцан асах шингэн байхгүй байна. Гал түймэр унтраасан тухай нотломж зэргийг үндэслэн уг гал түймэр гаднын нөлөөтэй байх магадлалтай байна...” гэх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь хохирогч алах зорилгоор түүний гэрийн гаднаас гал тавьж шатаасан үйл баримт тогтоогдож байна.
Хууль зүйн дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогчийн мэдүүлэг, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудаас гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан дараах хууль зүйн дүгнэлт хийлээ.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 05-ны орой 19 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын *-р баг, ний задгайд оршин суух хаалгаа тайлсангүй гэдгээр шалтаглаж гэрийнх нь үүдний амбаарын баруун урд талаас гал тавьж, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол хохирол учруулж болох аргаар хүнийг алахыг завдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан гэмт үйлдэл байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь гэртээ байгааг мэдэж байсан ба гэрийн гаднаас гал тавьж шатааснаар дотор нь байгаа хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учирна гэдгийг мэдэх боломжтой, тэр хор уршгийг учруулахыг хүсэж үйлдсэн байх тул түүний үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй гэж үзэх бөгөөд үйлдэл болон учирсан хохирол 2 хоорондоо шууд шалтгаант холбоотой байна гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ гэж хуульчилсан.
Шүүгдэгч ******* нь хохирогч алах зорилгоор гэрийнх нь гаднаас гал тавьж шатаасан үйлдлийг хийсэн боловч хорих ангийн ажилтнууд болон цагдаагийн албан хаагчид галыг унтраах чимээнээр хохирогч гэрээс гарч ирсэн нөхцөл байдал тогтоогдож байх тул хүнийг алахыг завдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан ирүүлсэн прокурорын зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар хүнийг алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Иргэний нэхэмжлэлийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “ Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж хуульчилсан байна.
“” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр 6 ханатай монгол гэр болон гэрийн доторх тавилга, эд хогшил, хувцас хэрэгсэл, эд зүйл зэрэг нийт 139 нэрийн эд хөрөнгө шатаж ашиглах боломжгүй болсон тул эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар 29,531,000 төгрөг гэж үнэлэгджээ.
Хохирогч М. нь дээрх шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирол 29,531,000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******оос гэмт хэргийн улмаас учирсан хохирол 29,531,000 төгрөгийг гаргуулж хохирогч М.т олгож шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчим, мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан гэм буруугийн зарчимд тус тус нийцүүлэн,
Мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэх эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж,
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /1-р хх-ийн 131 дүгээр хуудас/,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******од 12 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2 жилийн хорих ялаар шийтгэж өгнө үү гэсэн дүгнэлтийг, хохирогчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2-т зааснаар “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж заасныг харгалзан эрүүгийн хариуцлагыг оногдуулахад хохирогчийн зүгээс татгалзах зүйлгүй гэсэн дүгнэлтийг тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй, 65 настай зэрэг хувийн байдал, учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол нөхөн төлөөгүй зэргийг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ” гэж заасан ба хорих ялын дээд хэмжээ болох 20 жилийн гуравны хоёроос хэтрэхгүй буюу 13 жил 4 сараас хэтрэхгүйгээр хорих ял оногдуулахаар байна.
Гэвч гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд оногдуулах ял нь төгс үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялаас ямагт бага байна гэж шүүх дүгнэж шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 зааснаар шүүгдэгч *******од 03 жил 05 сарын /гурван жил таван сар/ хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд оногдуулсан 03 жил 05 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэргийн хамт ирсэн 1 ширхэг СD-г хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 154 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ургийн овогт /РД:ХЕ59062919/-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар хүнийг алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч *******од 3 жил 05 сарын хорих ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шүүгдэгч *******од оногдуулсан 03 жил 05 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 29,531,000 төгрөгийг шүүгдэгч *******оос гаргуулан хохирогч М.т олгосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 154 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6.Хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Хэргийн хамт ирсэн 1 ширхэг CD бичлэгийг хэрэгт хавсаргасугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА
ШҮҮГЧИД Г.САРАНТУЯА
Г.ДЭЛГЭРСАЙХАН