| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Даваадорж |
| Хэргийн индекс | 188/2024/0800/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/851 |
| Огноо | 2024-07-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Мандуул |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/851
2024 07 22 2024/ШЦТ/851
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Даваадорж даргалж, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Э.Мандуул /томилолтоор/, шүүгдэгч ****** нарыг оролцуулан тус шүүхийн байрны “Г” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******т холбогдох эрүүгийн ...... дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
*********************
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч ****** нь 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, ******, 1 дүгээр орцны жижүүрийн өрөөнд иргэн Х.******тэй “хэл ам хийлээ” гэх шалтгаанаас болж маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь “баруун доод зовхи, баруун зовхины гадна булан, хацрын төвгөрт цус хуралт, баруун зовхи, хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ****** нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул түүний өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.
Үүнд:
1. Шүүгдэгч ******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн ******* дугаартай хэргээс:
2. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 1-2 дугаар хуудас/,
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.******ийн хохирогчоор өгсөн: “...Би 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ****** апартмент хороолол, 1 дүгээр орцны жижүүрийн өрөөнд нягтлан бодогч ****** бид хоёрыг хамт байхад харуул ажилтай ****** гэх эрэгтэй ирээд нягтлан ******тэй хэрүүл маргаан хийгээд байсан. Би энэ үед харуул ******т хандан “чи ажлаа цагт нь хийхгүй яасан бэ” гэхэд “чамд ямар хамаатай юм” гээд миний баруун нүд хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэгээд миний толгой өвдөөд, нүд юм харж чадахгүй байсан. Цагдааг хамт ажилладаг ****** гэх эмэгтэй дуудсан байсан. ******ыг танина хамт ажилладаг харуул ажилтай хүн байгаа юм. Харуул ****** ажлын шаардлага тавьтал “чамд ямар хамаатай юм бэ” гээд миний баруун нүд рүү гараараа нэг удаа цохисон. ****** намайг цохиж байхыг нягтлан ****** харсан. Би сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас/,
4. Хохирогч Х.******ийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр дахин өгсөн: “...Тухайн гэмтлийг надад ****** учруулсан. ****** миний баруун шанаа хэсэг рүү 1 удаа цохисон. ****** тухайн үед архи уугаагүй эрүүл байсан. Надад гаргах гомдол, санал байхгүй. Би сэтгэцийн хор уршгаа тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/,
5. Шүүгдэгч ******ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хавтаст хэргийн 17-23, 33-36 дугаар хуудас/,
6. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 4339 дугаартай “...1. Х.******ийн биед баруун доод зовхи, баруун зовхины баруун булан, хацрын төвгөрт цус хуралт, баруун зовхи, хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, 4. Эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,
7. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/,
8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч ******ын яллагдагчаар өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр би Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, ****** апартментэд өглөө 08 цагийн ажил дээр ирээд ажлаа хийгээд байж байсан юм. Би өмнөх өдрүүдэд гадуур явж байгаад ажилдаа ирээгүй бөгөөд 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр намайг ажил дээр байж байтал ****** “чи яах гэж ирсэн юм” гэхээр нь би “дарга намайг дуудсан, би ажлаа хийх гэж байна” гэхэд ****** “би одоо чиний оронд ажиллана, чи ажилдаа ирээгүй хэд хоночхоод одоо яаж ажиллах гээд байгаа юм бэ” гээд бид хоёр маргалдсан юм. Тэгэхээр нь би “чи одоо ямар сонин юм бэ, дарга намайг ажлаа хий гээд дуудсан, би одооноос ажлаа хийнэ” гэхэд ****** миний өөдөөс хэл амаар доромжлоод байсан ба миний уур хүрээд ******ийн баруун шанаа руу нь 1 удаа хүчтэй алгадсан. Тэгтэл ****** шууд цагдаа дуудсан ба төд удалгүй цагдаа нар ирж ****** бид хоёрыг цагдаагийн хэлтэс рүү авчирсан. ****** нь манай СӨХ-ийн үйлчлэгч ажилтан байгаа юм. Би ******ийн баруун зовхи руу 1 удаа аргадсан. Өөр зодож цохисон зүйл байхгүй. ****** тухайн үед “би чиний оронд ажиллана, чи яах гэж ирсэн юм” гэх зэргээр над руу дайраад хэл амаар доромжлоод байхаар нь би ******ийн биед гар хүрэх болсон. ****** миний биед гар хүрээгүй. Би тухайн үед архи уугаагүй эрүүл байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч гаргасан байх тул шүүх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ******ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Мөрдөх байгууллагаас ******т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ****** нь 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, ******, 1 дүгээр орцны жижүүрийн өрөөнд иргэн Х.******тэй “хэл ам хийлээ” гэх шалтгаанаас болж маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь “баруун доод зовхи, баруун зовхины гадна булан, хацрын төвгөрт цус хуралт, баруун зовхи, хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогджээ.
Үүнд:
1. Шүүгдэгч ******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
2. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 1-2 дугаар хуудас/,
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.******ийн хохирогчоор өгсөн: “...Би 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ****** апартмент хороолол, 1 дүгээр орцны жижүүрийн өрөөнд нягтлан бодогч ****** бид хоёрыг хамт байхад харуул ажилтай ****** гэх эрэгтэй ирээд нягтлан ******тэй хэрүүл маргаан хийгээд байсан. Би энэ үед харуул ******т хандан “чи ажлаа цагт нь хийхгүй яасан бэ” гэхэд “чамд ямар хамаатай юм” гээд миний баруун нүд хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэгээд миний толгой өвдөөд, нүд юм харж чадахгүй байсан. Цагдааг хамт ажилладаг ****** гэх эмэгтэй дуудсан байсан. ******ыг танина хамт ажилладаг харуул ажилтай хүн байгаа юм. Харуул ****** ажлын шаардлага тавьтал “чамд ямар хамаатай юм бэ” гээд миний баруун нүд рүү гараараа нэг удаа цохисон. ****** намайг цохиж байхыг нягтлан ****** харсан. Би сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас/,
4. Хохирогч Х.******ийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр дахин өгсөн: “...Тухайн гэмтлийг надад ****** учруулсан. ****** миний баруун шанаа хэсэг рүү 1 удаа цохисон. ****** тухайн үед архи уугаагүй эрүүл байсан. Надад гаргах гомдол, санал байхгүй. Би сэтгэцийн хор уршгаа тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/,
5. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 4339 дугаартай “...1. Х.******ийн биед баруун доод зовхи, баруун зовхины баруун булан, хацрын төвгөрт цус хуралт, баруун зовхи, хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, 4. Эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,
6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч ******ын яллагдагчаар өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр би Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, ****** апартментэд өглөө 08 цагийн ажил дээр ирээд ажлаа хийгээд байж байсан юм. Би өмнөх өдрүүдэд гадуур явж байгаад ажилдаа ирээгүй бөгөөд 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр намайг ажил дээр байж байтал ****** “чи яах гэж ирсэн юм” гэхээр нь би “дарга намайг дуудсан, би ажлаа хийх гэж байна” гэхэд ****** “би одоо чиний оронд ажиллана, чи ажилдаа ирээгүй хэд хоночхоод одоо яаж ажиллах гээд байгаа юм бэ” гээд бид хоёр маргалдсан юм. Тэгэхээр нь би “чи одоо ямар сонин юм бэ, дарга намайг ажлаа хий гээд дуудсан, би одооноос ажлаа хийнэ” гэхэд ****** миний өөдөөс хэл амаар доромжлоод байсан ба миний уур хүрээд ******ийн баруун шанаа руу нь 1 удаа хүчтэй алгадсан. Тэгтэл ****** шууд цагдаа дуудсан ба төд удалгүй цагдаа нар ирж ****** бид хоёрыг цагдаагийн хэлтэс рүү авчирсан. ****** нь манай СӨХ-ийн үйлчлэгч ажилтан байгаа юм. Би ******ийн баруун зовхи руу 1 удаа аргадсан. Өөр зодож цохисон зүйл байхгүй. ****** тухайн үед “би чиний оронд ажиллана, чи яах гэж ирсэн юм” гэх зэргээр над руу дайраад хэл амаар доромжлоод байхаар нь би ******ийн биед гар хүрэх болсон. ****** миний биед гар хүрээгүй. Би тухайн үед архи уугаагүй эрүүл байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас ******ыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай” дүгнэлтийг гаргаж, шүүгдэгчийн зүгээс “гэм буруугаа хүлээн зөвшөөрч, улсын яллагчийн дүгнэлтийг дэмжиж” оролцсон болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй дархан байх эрхийг баталгаажуулсан.
Хэргийн хохирогч Х.******ийн эрүүл мэндэд учирсан “баруун доод зовхи, баруун зовхины баруун булан, хацрын төвгөрт цус хуралт, баруун зовхи, хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч ******ын түүний нүүр хэсэгт гараараа цохих идэвхтэй үйлдлийн улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Шүүгдэгч ******ын хүний халдашгүй дархан байх эрхэд хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдлийг Сонгинохайрхан дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, улмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч ******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцох”-оор хуульчилсан.
Хохирогч Х.******ийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч ******ын хууль бус үйлдлийн улмаас бий болсон бөгөөд энэ нь гэмт хэргийн хохирол болох тул учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан зардал, мөн сэтгэцэд учирсан хор уршиг нь гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.
Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Х.******ийн зүгээс “сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээ тогтоолгохгүй” гэж мэдүүлдэг, мөн тэрээр хохирол, төлбөр нэхэмжилсэн баримт ирүүлээгүй тул энэ тогтоолоор шүүгдэгч ******ыг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхтэй тул Х.******ийн уг эрхийг хангах үүднээс эмчилгээ, сувилгаатай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхийг түүнд нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч ******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай дүгнэлтийг гаргасан.
Шүүхээс шүүгдэгч ******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, мөн амьжиргааны түвшин, өрхийн сарын орлого зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэхийг тогтоож шийдвэрлэв.
Түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тухайлан заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тэрээр анх удаа Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шалгах хуудсаар тогтоогдсон болохыг тус тус дурдав.
Дөрөв. Бусад:
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар тооцсон зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Х.****** нь шаардлагатай гэж үзвэл цаашид гарах эмчилгээний зардал, төлбөрт хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн ******аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАВААДОРЖ