| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2024/0115/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/127 |
| Огноо | 2024-06-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Мандалмаа |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 2024/ШЦТ/127
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: Б.Мандалмаа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Билгүүн,
Шүүгдэгч: ********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ********** овогт **********-н **********д холбогдох ********** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ****** оны *** дугаар сарын ***-ны өдөр, Өвөрхангай аймгийн ******** суманд төрсөн, **** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Энх Агруут Транс” ХХК-д жолооч ажилтай, ам бүл ***, эхнэр, хүүхдүүдийн хамт, Өвөрхангай аймгийн ********* сумын ****** дугаар багийн ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ********** овогт **********-н ********** /РД: **********/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ********** нь 2024 оны 05 дугаар сарын 06-ны шөнө 23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өвөрхангай аймгийн *********** сумын *** дүгээр багийн нутаг “************” гэх газарт хохирогч **********-н цээжний баруун доод хэсэгт хутгаар 1 удаа хутгалж цээжний баруун хавирганы нуманд шарх, зүүн бугалганд цус хуралт, нуруу, тохойнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ********** нь 2024 оны 05 дугаар сарын 06-ны шөнө 23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өвөрхангай аймгийн ********** сумын -******* дүгээр багийн нутаг “*********” гэх газарт хохирогч **********-н цээжний баруун доод хэсэгт хутгаар 1 удаа хутгалж цээжний баруун хавирганы нуманд шарх, зүүн бугалганд цус хуралт, нуруу, тохойнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 хуудас/, хохирогч **********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 17 цагийн орчимд Өвөрхангай аймгийн *********** сумын *** дүгээр багийн нутаг “*********” гэх газар намайг гэртээ байхад манай саахалт айлын хүн ********** манайд ирээд хоёулаа цуг ганц хоёр айлаар оръё гэсэн. Би тэгье гээд баруун талын саахалт айл **********-ий гэрт ороод 1 ширхэг 2.5 литрийн пиво хувааж ууж дуусгачихаад явах гэж байтал ********** гэх залуу мотоцикльтой хүнээр хүргүүлж ирсэн. Тэгээд ********, ********** бид гурав ********* сум руу ********* приус-20 маркийн машинаар явсан. ********* сум ороод дэлгүүрээс 2.5 литрийн 6 ширхэг том пиво би худалдаж авсан. Тэгээд *******-н гэрт ирсэн. **********-н гэрт очиход ********** унтаж байсан. Бид хэд худалдаж авсан пивоо ууж байхад ********** тасраад унтаад өгсөн. Би үлдсэн 3 пивыг аваад гэр лүүгээ явах гэтэл ********** намайг сууж бай үлдсэн пивоо уучихаад яв гээд явуулахгүй байсан. Би **********-г намайг гэрт хүргээд өг гэхэд ********** машиндаа суусан. Би гэрээс гараад машинд суух гэхэд ********** намайг явуулахгүй байсан. Тэгээд бид хоёр муудалцсан. ********** гэр лүү ороод хүрэн модон иштэй хутга авч ирээд миний цээжний баруун доод хэсэгт хутгалсан. Тэгээд би ********** аар гэртээ хүргүүлсэн. Би тэр шөнө гэртээ унтаж байгаад өглөө эрт 06 цагийн үед ********* гэрт ороход намайг хутгалсан хутга нь гэрийн хаяанд хэвтэж байсан. Би тэр хутгийг аваад ********* намайг хутгалсан хутга энэ байна шүү гэж хэлээд ********** , ********** , ********** нарт хутганы шархаа үзүүлээд гэр лүүгээ явсан. Удалгүй араас ************, ********* хоёр манайд ирээд ********** миний шархыг хараад “Өө наадах чинь гайгүй юм байна. Хоёр, гурав хоноод эдгэрчих юм байна” гэж хэлчихээд Өвөрхангай аймаг руу явсан. Намайг ********** хутгалсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6 хуудас/,
Гэрч ********** ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын *** дүгээр багийн нутаг “*******” гэх газар манайд ********** , дүү ********** бид гурав ямаа самнасан. Тэгээд үдээс хойш нь *********, ********** хоёр ямаа дутаад байна **********-н хонинд шүүчихээд ирье гээд явсан. Шөнө намайг унтаж байхад тэр гурав согтуу орж ирсэн. ********** сумын төв орж пиво аваад ирлээ гэж надад хэлсэн. Тэр гурав авчирсан пивоо уугаад байсан. Би хэвтэж байгаад унтаад өгсөн байсан. Тэгээд ********** намайг сэрээгээд “********** намайг хутгалчихлаа” гэж хэлсэн. Би **********-г харахад футболк нь цус болчихсон байсан. Би футболкийг нь сөхөөд харахад баруун талын цээжний доод хэсэгт зүсэгдсэн хутганы шарх байсан. Тэгээд ********** намайг гэрт хүргээд өг гэж хэлсэн. Би босоод хувцсаа өмсөөд **********н машинаар **********-г гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд буцаж гэртээ ирэхэд ********** гэрийн хойморт унтаж байсан. 2024 оны 05 дугаар сарын өглөө 06 цагийн орчимд ********** манайд орж ирээд “Гэрийн хаяанд хутга хэвтэж байна. Намайг ********** хутгалсан” гэж хэлчихээд гэр лүүгээ явсан. **********-н гэрийн хаяанаас оруулж ирсэн хутга манай хутга мөн. Тэр хутга тогооны саван дотор байсан. Би тэр орой тэнд хийсэн юм гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 хуудас/,
Гэрч ********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 17 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ****** сумын *** дүгээр багийн нутаг “**********” гэх газар **********-н гэрт **********-ий хамт очсон. Бид хоёр **********-г аваад **********-г гэрт нь буулгачихаад манайд очоод ********** г аваад ********** сум руу ********** гээр машинаа бариулаад явсан. ********** сум ороод дэлгүүрээс ********** 6 ширхэг Нийслэл нэртэй 2.5 литрийн пиво аваад буцаад манайд гэрт ирсэн. Манай гэрт ирэхэд манай төрсөн ах ********** байсан. Бид нар пиво уусан. Би 3 пиво уугаад л тасраад унтаад өгсөн. Маргааш өглөө нь ********** манай гэрт өглөө эрт 06 цагийн орчимд орж ирээд ********** намайг хутгалчихсан байна. Энэ хутгаа ав гэж хэлсэн. **************, ********** нар маргалдаагүй. Намайг унтсанаас хойш юу болсон талаа мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 хуудас/,
2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл / хх-ийн 17 хуудас/,
2024 оны 05 дугаар сарын 08-ний өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 378 дугаартай:... **********-н биед цээжний баруун хавирганы нуманд шарх, зүүн бугалганд цус хуралт, нуруу, тохойнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Цээжний баруун хавирганы нуманд шарх гэмтэл нь ир үзүүртэй, зүүн бугалганд цус хуралт, нуруу, тохойнд зулгаралт гэмтлүүд мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26 хуудас/,
Шүүгдэгч ********** гийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 204 тоот тодорхойлолт /хх-ийн 46 хуудас/, төрөл садангийн лавлагаа /хх-ийн 47 хуудас/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 48 хуудас/, үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 49 хуудас/, “Энх Агруут Транс” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 065 тоот тодорхойлолт /хх-ийн 50 хуудас/, Хаанбанкны 5014160509 тоот депозит дансны хуулга /хх-ийн 51-70 хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71 хуудас/,
Хохирогч **********-н шүүхэд ирүүлсэн:... ********** би хохиролд 2000000 төгрөг авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн хүсэлт,
2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 29 хуудас/,
2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ********** дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 33-34 хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзэж байна.
Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч ********** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч ********** гийн дээрх үйлдлийн улмаас нь хохирогч **********-н эрүүл мэндэд цээжний баруун хавирганы нуманд шарх, зүүн бугалганд цус хуралт, нуруу, тохойнд зулгаралт гэмтлүүд учирсан.
Шүүгдэгч ********** нь хохирогч **********-д хохиролд 2000000 төгрөгийг төлсөн.
Хохирогч Б.********** нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн тул шүүдэгч ********** г бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** овогт **********-н ********** г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ********** гийн өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч ********** д мэдэгдэж,
Шүүгдэгч ********** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч **********-д 2000000 төгрөгийг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 24 см урттай, 2 см өргөнтэй, ажлын хэсэг 13 см, бариул 11 см урттай, хүрэн өнгийн модон иштэй хутга 1 ширхгийг устгаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********** д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болно” гэж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй” гэж тус тус хуульчилсан байх тул,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********** д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********** овогт **********-н ********** г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** овогт **********-н ********** г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч **********д мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч ********** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч **********-д 2000000 төгрөгийг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн модон иштэй хутга 1 ширхгийг устгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********** д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********** д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ