| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2024/0116/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/128 |
| Огноо | 2024-06-11 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | А.Алтангэрэл |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 2024/ШЦТ/128
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: А.Алтангэрэл,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Билгүүн,
Шүүгдэгч: ********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ********** овгийн ********** **********д холбогдох ************* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *********** оны *** дүгээр сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн ********** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, малчин, ам бүл ***, аав, ээж, ах, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн ******** сумын **** дугаар багийн ******** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ********** овогт ********** ************* РД/***************/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ********** нь 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өвөрхангай аймгийн ******* сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт ******** **** улсын дугаартай, Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон,
Мөн 2024 оны 03 дугаар сарын 20-ны шөнө 05 цаг 00 минутын үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өвөрхангай аймгийн ********* сумын **** дугаар багийн нутаг дэвсгэрт -********** улсын дугаартай, “Тоёота приус” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож үргэлжилсэн үйлдлээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч ********** нь 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өвөрхангай аймгийн ************* сумын **** дугаар багийн нутаг дэвсгэрт **-*******улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон, мөн 2024 оны 03 дугаар сарын 20-ны шөнө 05 цаг 00 минутын үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өвөрхангай аймгийн ************* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт **-******* улсын дугаартай “Тоёота приус” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож үргэлжилсэн үйлдлээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 хуудас/, 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан:... **-*******улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийг зогсоон жолооч *********-г драйгер-7510 багажаар үлээлгэж шалгахад 1.47% гарсан тул тээврийн хэрэгслийг түр саатуулав гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-5 хуудас/,
Гэрч *********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би тухайн өдөр Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын томилгооны дагуу замын оройн эргүүлээр цагдаа зохицуулагч *********-н хамтаар эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажилласан. 2024 оны 03 дугаар сарын 14-ний шөнө 05 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ************* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Альфа баарны урд засмал зам дээр **-*******улсын дугаартай цагаан өнгийн Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийг зогсоож жолооч *********-н согтуурлыг драйгер-7510 багажаар шалгахад 1.47 хувийн согтолттой байсан. Жолооч ********** Альфа бааранд пиво уусан гэж байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 хуудас/,
Гэрч ************ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... *********-н жолоодож явсан **-*******улсын дугаартай Бонго-3 автомашин нь өөрийнх нь эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. ********** жолооны эрхээ 2023 оны 11 дүгээр сард хасуулсан байсан. ********** Өвөрхангай аймгийн ********* сумын ******* дугаар багт хаягтай. ******** сумын ***** дүгээр багийн нутаг ******* гэх газар аав, ээж, дүү нарынхаа хамт мал малладаг гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 хуудас/,
2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан:... **-*******улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг зогсоон жолооч *********-г драйгер багажаар үлээлгэж шалгахад 0.89% гарсан. Драйгер үлээх явцыг гэрэл зургаар болон дүрс бичлэгээр баримтжуулав гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 40-41 хуудас/,
Гэрч *********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Тухайн өдөр 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын даргын баталсан хуваарийн дагуу хэргийн газрын үзлэгийн багийн томилгоот зохицуулагчийн үүргийг 24 цагаар гүйцэтгэж байсан. Тэгээд шөнө 05 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ************* сумын *** дугаар багийн нутаг дэвсгэр болох “********” хүнсний үйлдвэрийн урд засмал зам дээрээс **-*******улсын дугаартай хар өнгийн приус-30 загварын тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад жолооч ********** архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өвөрхангай аймгийн ************* сумын **** дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Альфа” баарнаас гараад *********-н эзэмшлийн автомашиныг жолоодож гэр лүүгээ харих гэж явж байсан гэсэн тул цагдаагийн газар дээр авч ирж драйгер багаж үлээлгэн шалгахад 0.89 хувийн согтолттой гарсан. Тээврийн хэрэгслийн эзэмшигч гэх ********* гэх хүн рүү залгаж тээврийн хэрэгслийг нь хүлээлгэж өгсөн. ********** нь Өвөрхангай аймгийн ************* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Альфа” бааранд ороод 3 ширхэг “Сэнгүр” нэртэй пиво уусан гэж ярьж байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 54 хуудас/,
Гэрч ******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... ********** нь манай үеэл дүү байгаа юм. Жолооны эрхээ хасуулсан. 2024 оны 03 дугаар сарын 19-ний орой 23 цагийн орчимд миний эзэмшлийн **-*******улсын дугаартай хар өнгийн приус маркийн машиныг жолоодож явсан. Усанд орчихоод ирье гээд байхаар нь өгөөд явуулсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 43 хуудас/,
Эрх бүхий албан тушаалтны гар утасны камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 62-64 хуудас/,
2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №0709907 дугаартай шийтгэлийн хуудас /хх-ийн 19 хуудас/,
Шүүгдэгч *********-н хувийн байдлыг тодорхойлсон баримтууд буюу жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 8, 79 хуудас/, 2023 оны мал тэжээвэр амьтан хашаа худгийн тооллогын баримтын хуулбар /хх-ийн 80-81 хуудас/, Өвөрхангай аймгийн ******** сумын *** дүгээр багийн засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 37 тоот тодорхойлолт /хх-ийн 82 хуудас/, Өвөрхангай аймгийн ************* сумын 10 дугаар багийн засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 12 тоот тодорхойлолт /хх-ийн 83 хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 84 хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 85 хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86 хуудас/,
2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 21 хуудас/,
2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ************* дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 25-26 хуудас/,
2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 57 хуудас/,
2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ********* дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 70-71 хуудас/,
2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай мөрдөгчийн санал /хх-ийн 87 хуудас/,
2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 88 хуудас/,
2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /хх-ийн 89 хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзэж байна.
Эрүүгийн хуулийн тайлбарт “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно”
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно”, гэж заасан.
Шүүгдэгч ********** нь 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун мянган төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан хугацаандаа буюу 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр, мөн 2024 оны 03 дугаар сарын 20-ны шөнө үргэлжилсэн үйлдлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь шүүгдэгч *********-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, гэрч **********, *******, **********, ********** нарын мэдүүлэг, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл, эрх бүхий албан тушаалтны гар утасны камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №*********** дугаартай шийтгэлийн хуудас, 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал, 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ************* дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал, 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ********* дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай мөрдөгчийн санал, 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол, 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол, хэрэгт хавсарган ирүүлсэн камерын бичлэг бүхий CD, гэмт хэрэг зөрчлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.
Иймд дээр дурдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч ********** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч ********** нь бусдад төлөх төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу гурван сая төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** овгийн ********** *********-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу гурван сая төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *********-н өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч **********д мэдэгдэж,
Шүүгдэгч ********** нь Өвөрхангай аймгийн ********** сумын *** багийн нутаг ******** гэх газар оршин суудаг болох нь 2023 оны мал тэжээвэр амьтан хашаа худгийн тооллогын баримтын хуулбар, Өвөрхангай аймгийн ********** сумын *** дүгээр багийн засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 37 тоот тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********д оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч **********д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч ********** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж ирүүлсэн камерын бичлэг бүхий СD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болно” гэж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй” гэж тус тус хуульчилсан байх тул,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********** овгийн ********** **********-г үргэлжилсэн үйлдлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** овгийн ********** *********-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу гурван сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч **********д мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********д оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч **********д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч ********** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж ирүүлсэн камерын бичлэг бүхий СD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ