| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2024/0086/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/80 |
| Огноо | 2024-07-03 |
| Зүйл хэсэг | 12.5.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/80
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Н.Ням,
Улсын яллагч: Д.Алимаа,
Шүүгдэгч: Э.С, Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э-н С, Г овогт Э-н Б нарт холбогдох эрүүгийн 2427000000103 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
Монгол улсын иргэн, """"" оны 07 дугаар сарын 13-ны өдөр """"" аймгийн """"" суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт """" аймгийн """" сумын """"""гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Э-н С /РД:"""""/
Монгол улсын иргэн, """"" оны 10 дугаар сарын 15-ны өдөр """"" аймгийн """"" суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт """""" аймгийн """"" сумын Шунхлай 5 дугаар баг 9-7 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Г овогт Э-н Б /РД:""""/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Э.С, Э.Б нар нь 18 насанд хүрсэн байхдаа 2008 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төрсөн Э.Жг 14 насанд хүрсэн 16 насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж 2023 оны 12 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө """ аймгийн """" сумын """" дугаар баг 9-7 тоотод байх Э.Бгийн гэрт тус тус Э.Жтай бэлгийн харьцаанд орж арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болохавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд
Үүнд: шүүгдэгч Э.С шүүхийн хэлэлцүүлэгт: “2023 оны 12 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө Жтай чатаар яриад уулзах уу гэхэд уулзая гэсэн, пиво уудаг уу гэхэд уудаг гэсэн. Тэгээд дэлгүүр орж пиво авсан. Пиво ууж байхад утас нь дугараад байсан. Пиво ууж дуусгаад 11 өнгөрч байхад гэрт нь хүргэж өгсөн. Машин элдсэн. Тэгээд намайг нэг мөргөсөн. Хамт явсан залуу нь боль гээд салгасан. Тэр оройноо пиво ууж дуусгаад унтаад 12 өнгөрч байхад гэрт нь хүргэж өгсөн” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “2023 оны 12 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө манай найз тэр охинтой хамт ирсэн. Тэгээд пиво уусан. Пиво ууж дуусаад манай найзтай унтсан. Тэр охин мэдүүлэгтээ худлаа өгсөн байна лээ. Нэг мэдэхэд дээр нь байсан гээд харилцан тохиролцоод бэлгийн харьцаанд орсон” гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй хохирогч Э.Ж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Тэр өдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хужирт сум Шивээт 4 дүгээр багт байх найз Пгийн гэрт Очирпүрэв, Анхбаяр нартай хамт байж байтал 2020 оны өвөл Хужирт суманд манайхтай саахалт өвөлжиж байсан Г гэх бүтэн нэрийг нь мэдэхгүй ах “хаана байгаа юм, хальт таарах уу” гэхээр нь би тэгье гээд П О А нарт хүнтэй уулзаж юм өгчихөөд ирье гээд явсан... Г ах мотоциклтой ирж намайг аваад урд хороонд нэг найзынхаа гэрт ирсэн. Тэнд очиход нэг танихгүй эрэгтэй байсан. Бид гурав хоёр ширхэг пиво хувааж уусан. Пивонуудаа ууж дуусах үед цаг 11:47 цаг болж байсан. Би яг 12:00 цаг гээд явна шүү гэж Г ахад хэлээд Г ахын хажуугаар хувцсаа тайлаад унтсан. Хэвтэж байтал Г ах намайг үнсээд би зөрүүлж үнсээд бэлгийн харьцаанд орсон. Бэлгийн харьцаанд орж дуусаад Г ах бид хоёр унтсан бөгөөд нэг сэрсэн чинь Г ахын найз нөгөө танихгүй ах миний дээр гарчихсан надтай бэлгийн харьцаанд орж байсан. Би эсэргүүцэл үзүүлэлгүй зөвшөөрөөд үргэлжлүүлэн бэлгийн харьцаанд орсон. Бэлгийн харьцаанд орж дуусаад хувцсаа өмсөөд Г ахаар Пгийн гэрт мотоциклоор хүргүүлсэн. Г ах намайг Пгийн гэрийн доор байрлах цэцэрлэгийн үүдэнд буулгаад буцсан. Би тэндээс Пгийн гэр лүү алхаж байтал Очирпүрэв ах машинтайгаа хөдлөөд Г ахын араас хөөгөөд явчихсан. Пгийн гэрт байж байтал Очирпүрэв ах эргэж ирэхдээ Анхаа агааг дагуулаад ирсэн. Тэр хоёр эргэж ирэхдээ Г агааг Очирпүрэв агаа зодсон гээд яриад байсан... Г ахтай 2023 оны 12 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө найзынх нь гэрт нэг удаа бэлгийн харьцаанд орсон. Өөр бэлгийн харьцаанд ороогүй... Г ахын найз, танихгүй ахыг харвал танина, бөөрөнхий царайтай, хар өнгийн долгионтой үстэй, бор ногоон өнгийн нүдтэй байсан... “ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Э.Ж 2008 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, айлын хоёр дахь охин юм. Би Э.Б гэгчийг танихгүй. Харин Сийг танина. Манайх 2020 онд """ аймгийн """""""т сумын """""""" багийн Өрийт гэх газарт өвөлжиж байхдаа С гэгчийн аав Э"тэй саахалт байсан юм. Тэр үед Э"н хүү Сийг анх харж байсан. Тухайн үед хоёр гэрээрээ орж гардаг, адуу малаа сурдаг байсан. Э.С нь 2020 онд саахалт өвөлжсөнөөсөө хойш манай охин руу чат бичдэг болсон юм шиг байна лээ. Би 2020 онд охин Э.Жгийн утсыг авч шалгатал С гэсэн фэйсбүүк хаягаас “ахын дүү юу хийж байна, унтах гэж байна уу, өнөөдөр юу хийв” гэх мэт чат бичсэн байсан. Би тухайн үед ийм асуудал болно гэж огт бодоогүй. Э.Жг нас биед хүрсэн том хүнтэй юу гээд чат бичээд байдаг юм гэж загнаад чатыг нь устгуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/,
Гэрч Э.Анхбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Дээд гудамжинд Г гэх залууг мотоциклтой явж байхад нь хашаа шахаад зогсоосон. Тэгснээ Очирпүрэв бууж очоод яагаад хүүхэд дагуулж яваад байгаа юм. Би ах нь байна гэж уурлаад Г гэх залууг цохиод авсан. Тэгэхээр нь би боль гэж салгаад Пгийн гэрт очиж Ж, П нарыг аваад Очирпүрэвийн гэрт очиж хоносон. Г гэх залуу Жг хүргэж ирэхдээ мотоциклтой ирсэн бөгөөд Жг буулгачихаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,
Гэрч И.Очирпүрэв мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тэр өдрийн орой цагийг нь сайн санахгүй байна би найз Анхбаярын хамт Ж болон түүний найз Э.П нартай Хужирт сумын Шивээт 4 дүгээр багт байрлах Э.Пгийн гэрт уулзсан. Тухайн үед Ж над руу чат бичээд би очихдоо найз Анхбаярыг дагуулаад очсон юм. Тэгтэл Пгийн гэрт Ж, П, Ж-н эмэгтэй дүү байсан. Тэнд очоод нэг их удалгүй Ж-н дүүг гэрт нь хүргэж өгсөн. Бид дөрөв хөдлөөд шууд Пгийн гэрт очсон бөгөөд кино үзээд сууж байтал Ж хүнтэй уулзаж юм өгчихөөд ирье гээд гарч яваад ойролцоогоор 2-3 цагийн дараа эргэж ирсэн. Ж ирэхдээ нэг танихгүй мотоциклтой хүнээр хүргүүлж ирсэн. Тэгснээ нөгөө хүргэж ирсэн мотоциклтой хүн нь бид гурвыг хараад эргээд зугтаачихсан. Тэгэхээр нь А-ыг хажуудаа суулгаад ахин араас нь хөөж цагдаагийн журмын хашааны хажууд зогсоож барьж автал С гэдэг залуу байсан. Би тэр залууг тухайн үед л анх харсан бөгөөд үг хэлгүй зугтаад байсан болохоор уур хүрээд цохиод автал Анхбаяр болиулсан... Манай гэр рүү явж байх замд С гэх залуу ахиад тааралдаж Э.А бид хоёр уулзан уучлалт гуйгаад салцгаасан. Тэр шөнө ийм явдал болсон. Тухайн үед С гэх залуу Жг улсын дугааргүй мотоциклиор хүргэж ирчихээд явчихсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газар Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №31 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...1. Э.Жгийн биед гэмтэл тогтоогдсонгүй. 2. Э.Ж нь бэлгийн харьцаанд орж байсан байна. 3. Э.Жгийн охин хальс хуучин гэмтэлтэй байна. Охин хальсны урагдал, гэмтэл үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй байна. 4. Э.Жгийн гадна бэлэг эрхтэн, үтрээ, үтрээ орчимд гэмтэл тогтоогдсонгүй. Үтрээнээс гарсан зүйлгүй. 5. Э.Жд бэлгийн замын халдварт өвчин тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 102 дугаар хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношлогоо эмчилгээний төв Шүүх сэтгэц эмгэг судлалын №10 дугаартай дүгнэлт шинжилгээнд: 1.2. Э.Ж нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 3. Э.Ж нь хийж байгаа үйлдлийг зөвөөр ойлгож мэдэх, удирдан жолоодох чадвартай байна. 4. Э.Ж нь мөрдөн шалгах ажиллагааны үед болон одоо үнэн зөв мэдүүлэг, тайлбар өгөх чадвартай байна. Цаашид үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 5. Э.Ж нь хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн хэвийн байдал алдагдаагүй байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 105-106 дугаар хуудас/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 10-15 дугаар хуудас/,
Э.Жгийн нас тоолсон тэмдэглэл /хавтаст хэргийн 10-15 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Э.С, Э.Б нар нь 2023 оны 12 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хужирт сумын Шунхлай 5 дугаар баг 9-7 тоотод байх Э.Бгийн гэрт 2008 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төрсөн Э.Жг 14 насанд хүрсэн 16 насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч Э.С, Э.Б нар үйлдсэн болох нь
Насанд хүрээгүй хохирогч Э.Ж /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/, гэрч Э.Анхбаяр /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/, гэрч И.Очирпүрэв /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/ нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг,
Шүүх шинжилгээний Ерөнхий газар Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №31 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...1. Э.Жгийн биед гэмтэл тогтоогдсонгүй. 2. Э.Ж нь бэлгийн харьцаанд орж байсан байна. 3. Э.Жгийн охин хальс хуучин гэмтэлтэй байна. Охин хальсны урагдал, гэмтэл үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй байна. 4. Э.Жгийн гадна бэлэг эрхтэн, үтрээ, үтрээ орчимд гэмтэл тогтоогдсонгүй. Үтрээнээс гарсан зүйлгүй. 5. Э.Жд бэлгийн замын халдварт өвчин тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 102 дугаар хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношлогоо эмчилгээний төв Шүүх сэтгэц эмгэг судлалын №10 дугаартай дүгнэлт шинжилгээнд: 1.2. Э.Ж нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 3. Э.Ж нь хийж байгаа үйлдлийг зөвөөр ойлгож мэдэх, удирдан жолоодох чадвартай байна. 4. Э.Ж нь мөрдөн шалгах ажиллагааны үед болон одоо үнэн зөв мэдүүлэг, тайлбар өгөх чадвартай байна. Цаашид үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 5. Э.Ж нь хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн хэвийн байдал алдагдаагүй байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 105-106 дугаар хуудас/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 10-15 дугаар хуудас/ зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.
Шүүгдэгч Э.С, Э.Б нь хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлогдон тогтоогдвол зохих нөхцөл байдлыг шалгаж тогтоосон байна.
Иймд шүүгдэгч Э.С, Э.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1-т зааснаар арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.
Хэргийн насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ц нь бидний зүгээс гомдолтой. Харин сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй гэжээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүх, шүүгдэгч Э.С, Э.Б нарын гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1-т зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Э.С, Э.Б нь нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА