Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2021/02300

 

 

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2021/02300

Улаанбаатар хот

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14 дүгээр зүйлийн 14.6, 40 дүгээр зүйлийн 40.1.2, Иргэний хуулийн 129, 130 дугаар зүйлд зааснаар ...ээс гэрлэлтээ цуцлуулах, ...г өөрийн асрамжид авах, ...д эцгээс нь тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгө болох ... дугаар байрны 20 тоотод байршилтай орон сууцнаас хүү ... болон өөрт оногдох 20 000 000 төгрөг, Тоёота Ланд-200 маркийн авто машинаас 50 000 000 төгрөг, ломбардад төлсөн 3 745 000 төгрөг, хүү ...гийн сургалтын төлбөр 3 169 900 төгрөг, шүүхийн шийдвэрээр ... ХХК-ийн орсон 31 860 000 төгрөг, нийт 108 779 900 төгрөг гаргуулах тухай ...ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д зааснаар ...ээс 18 000 000 /арван найман сая/ төгрөгийг гаргуулан ...т, 10 000 000 /арван сая/ төгрөгийг гаргуулан ...д тус тус олгож, ...ын 10 000 000 /арван сая/ төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар ... нь ...ээс 2 104 500 төгрөг гаргуулах, гэрлэлт сэргээсэн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Болдоос 304 985 169 /гурван зуун дөрвөн сая есөн зуун наян таван мянга нэг зуун жаран есөн/ төгрөгийг гаргуулан ..., ХХКомпанид олгож, барьцааны хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо 13221 Дүнжингаравын гудамж 10/15-7 тоотод байршилтай, 196 метр квадрат талбайтай, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс үүргийг гүйцэтгэлийг хангуулах тухай ..., ХХК-ийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

32.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид ..., ..., ... нарын төлсөн 874 019 төгрөг, ...ийн төлсөн 1 607 439 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...ээс 247 950 төгрөгийг гаргуулан ...т, 174 950 төгрөгийг гаргуулан ...д тус тус олгосугай.

нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 911 025 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ... 1 682 875 /нэг сая зургаан зуун наян хоёр мянга найман зуун далан таван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ..., ХХКомпанид олгосугай.

 

43.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

54.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН