| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2021/01478/И |
| Дугаар | 102/шш2021/02309 |
| Огноо | 2021-09-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 102/шш2021/02309
| 2021 оны 09 сарын 16 өдөр | Дугаар 102/ШШ2021/02309 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:... байрлах, регистр ..., ...-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:... тоотод оршин суух, регистр ..., ... холбогдох
29 821 294 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., хариуцагч ..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Цацрал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...-тай зээлдэгч ... нь 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр ... тоот зээлийн гэрээ байгуулж, 25 000 000 төгрөгийг, жилийн 36 хувийн үндсэн хүүтэйгээр, 6 сарын хугацаатай зээлсэн.Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож ... тоот хаягт байрлах, 60 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаар ипотекийн гэрээгээр барьцаалуулсан, 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулан зээлийн хэмжээг 10 000 000 төгрөгөөр нэмэгдүүлэн нийт 35 000 000 төгрөг болгож ...-А дугаартай гэрээ байгуулсан.Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 2 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болсон бөгөөд үүрэг гүйцэтгэх хугацааг сунгуулах тухай зээлдэгчийн хүсэлтийг харгалзан үзэж, талууд 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ...-Б дугаарт гэрээгээр зээлийн эргэн төлөх хугацааг 10 сараар сунгаж нэмэлт хугацаа олгосон.Талуудын тогтоосон нэмэлт хугацаа 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болсон бөгөөд үүрэг гүйцэтгэх хугацааг сунгуулах тухай зээлдэгчийн хүсэлтийг дахин харгалзан үзэж 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр ...-В дугаарт гэрээгээр зээлийн эргэн төлөх хугацааг 12 сараар сунгасан боловч зээлдэгч нь зээлийг эргүүлэн төлөх үүргээ гүйцэтгэсэнгүй, төлбөрийн хуваарийг баримталсангүй, 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар зээлдэгч нь үндсэн зээлд 25 052 413, 11 төгрөг, хүүд 4 768 881,27 төгрөг нийт 29 821 294,38 төгрөгийн өр төлбөртэй байна.Иймд ...ээс 29 821 294,38 төгрөгийг гаргуулан, ... тоот хаягт байрлах, 60 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ... 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа:... нь 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээл хүү нийт 16 486 413 төгрөг, 75 мөнгө бодогдсон байснаас төлсөн хүү 9 482 349 төгрөг, 07 мөнгийг хасаж, ковидтой холбогдуулан хөнгөлсөн зээлийн хүү 2 235 183 төгрөг, 41 мөнгийг хасаж тооцон нийт хүү 4 768 881 төгрөг, 27 мөнгө гаргуулахаар шаардсан байсан.Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны хүүд 2 742 724 төгрөг 46 мөнгө нэмэгдсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг 2 742 742 төгрөг 46 мөнгөөр нэмэгдүүлж байна.Иймд үндсэн зээлийн 25 052 413 төгрөг 11 мөнгө, хүүгийн 7 511 605 төгрөг 73 мөнгө, нийт 32 564 018 төгрөг, 84 мөнгийг хариуцагч ...ээс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шүүх хуралдаанд тайлбарлахдаа:...-тай ... нь 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр ... тоот зээлийн гэрээ байгуулж, 25 000 000 төгрөгийг, жилийн 36 хувийн үндсэн хүүтэйгээр, 6 сарын хугацаатай зээлсэн.Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож ... тоот хаягт байрлах, 60 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаар ипотекийн гэрээгээр барьцаалуулсан, 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулан зээлийн хэмжээг 10 000 000 төгрөгөөр нэмэгдүүлэн нийт 35 000 000 төгрөг болгож ...-А дугаартай гэрээ байгуулсан.Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 2 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болсон бөгөөд үүрэг гүйцэтгэх хугацааг сунгуулах тухай зээлдэгчийн хүсэлтийг харгалзан үзэж, талууд 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ...-Б дугаарт гэрээгээр зээлийн эргэн төлөх хугацааг 10 сараар сунгаж нэмэлт хугацаа олгосон.Талуудын тогтоосон нэмэлт хугацаа 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болсон бөгөөд үүрэг гүйцэтгэх хугацааг сунгуулах тухай зээлдэгчийн хүсэлтийг дахин харгалзан үзэж 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр ...-В дугаарт гэрээгээр зээлийн эргэн төлөх хугацааг 12 сараар сунгасан боловч зээлдэгч нь зээлийг эргүүлэн төлөх үүргээ гүйцэтгэхгүй байна.Иймд ...ээс үндсэн зээлийн 25 052 413 төгрөг 11 мөнгө, зээлийн хүүгийн 7 511 605 төгрөг 73 мөнгө, нийт 32 564 018 төгрөг, 84 мөнгийг гаргуулж, ... тоот хаягт байрлах, 60 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү.Нэхэмжлэгч байгууллага нь 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хүү тооцоогүй, 2 235 000 төгрөгийн хүүгийн хөнгөлөлт үзүүлсэн байгаа гэв.
Хариуцагч ... шүүхэд гаргасан тайлбартаа:Би ...-аас 2019 оны 8 дугаар сард 25 сая төгрөг, 2019 оны 9 сард 10 сая төгрөг, нийт 35 сая төгрөгийг сарын 3 хувийн хүүтэйгээр зээлж, өөрийн эзэмшлийн орон сууцыг зээлийн барьцаа болгон тавьсан.Би уг зээлээр өөрийн компанийн үйл ажиллагааг санхүүжүүлсэн болно.Манай компани нь Нийслэлийн 10 жилийн лаборатори 12 дугаар сургуулийн цайны газрыг 2019 оны 9 сараас эхлэн түрээслэн ажиллах тендерт шалгарсан юм.Ковид-19 цар тахал дэгдэн 2019 оны 12 сараас эхлэн орон даяар бүх сургуулиудад карентин тогтоож манай үйл ажиллагаа тэг зогсолт хийн орлогогүй болсон, 2020 оны 9 дүгээр сараас хагас цагаар хичээллэж эхэлсэн боловч цар тахлыг дотооддоо алдсаны учир УОК-ын шийдвэрээр 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн дахин бүх сургууль цэцэрлэгийг карентилж дахиад л тэг зогсолт хийн одоо хэр үйл ажиллагаа явуулаагүй байна....-ын 2021 оны 5 дугаар сарын 12-нд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын 1 дүгээрт заасан мөнгөн дүн болох 25 052 413,11 төгрөгийн үндсэн зээл, 4 768 881,27 төгрөгийн хүүгийн төлбөрийг хамт төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Харин 2 дугаар хэсэгт заасан зээлийн барьцааг худалдан борлуулж зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.Учир нь: Манай компани нь үйл ажиллагаа хэвийн явагдаж байх хугацаандаа зээлийнхээ эргэн төлөлтийг цаг хугацаанд нь хэвийн төлдөг байсан ба зарим үед графикт зааснаас илүү төлөлттэй ч явдаг байсан юм.Үйл ажиллагаа зогссоны улмаас зээлийн төлөлт хийгдэхгүй байгаа нь манай байгууллага болон миний 100 хувийн буруу буюу санаатайгаар эс үйлдэл хийсэн гэж үзэхгүй байна.УОК, Засгийн газраас энэ оны хичээлийн шинэ жилийг 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс эхлүүлэхээр төлөвлөж байгаа билээ.Хэрвээ хичээл эхэлж манай компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж эхэлбэл ирэх оны буюу 2022 оны 6 сар гэхэд бид авсан зээлээ бүгдийг төлж дуусгах бүрэн боломжтой юм.Иймд улс орон даяар үүссэн онцгой нөхцөл байдлыг харгалзан үзэж зээлийн эргэн төлөлтийг манай компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж эхэлтэл хойшлуулж өгөхийг хүсье гэжээ.
Хариуцагч ... шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би ...-аас 2019 оны 8 дугаар сард 25 сая төгрөг, 2019 оны 9 сард 10 сая төгрөг, нийт 35 сая төгрөгийг сарын 3 хувийн хүүтэйгээр зээлж, өөрийн эзэмшлийн орон сууцыг зээлийн барьцаа болгон тавьсан, 2019 оны 12 дугаар сар хүртэл зээлийг төлж явсан, цар тахлын улмаас онцгой байдал тогтоож, ажил үйл ажиллагаа зогссон.Манай ажил 2021 оны 9 дүгээр сараас эхэлж байгаа тул эхний нэхэмжилсэн 29 821 294,38 төгрөгийг төлнө, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөхгүй, манайх Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар сургуулийн үдийн хоол хөтөлбөрийг хариуцан ажилладаг, бас өөр газруудад өр төлбөр байгаа, сургууль ажиллахгүй болохоор манай үйл ажиллагаа бас зогссон гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ... ХХК нь хариуцагч ...ээс үндсэн зээлийн 25 052 413 төгрөг 11 мөнгө, зээлийн хүүгийн 7 511 605 төгрөг 73 мөнгө, нийт 32 564 018 төгрөг, 84 мөнгийг гаргуулж, ... тоот хаягт байрлах, 60 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч ... нь үндсэн зээлийн 25 052 413, 11 төгрөг, хүүний 4 768 881,27 төгрөг нийт 29 821 294,38 төгрөгийг төлнө, 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны хүү 2 742 724 төгрөг 46 мөнгийг төлөхгүй гэж маргаж байна.
... нь ... ХХК-аас 25 000 000 төгрөгийг, жилийн 36 хувийн үндсэн хүүтэйгээр, 6 сарын хугацаатай зээлсэн болох нь талуудын хооронд хийгдсэн 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн ... тоот зээлийн гэрээ болон талуудын тайлбараар нотлогдож байна./хх-11, 12/
... нь зээлийн барьцаанд ... тоот хаягт байрлах, 60 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг тавьсан болох нь талуудын хооронд 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хийгдсэн ... дугаар ипотекийн гэрээгээр нотлогдож байна./хх-13, 14/
Талууд тохиролцож 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр дээрх зээлийн гэрээнд өөрчлөлт оруулан зээлийн хэмжээг 10 000 000 төгрөгөөр нэмэгдүүлэн нийт 35 000 000 төгрөг болгож ...-А дугаартай гэрээ байгуулсан байна./хх-15/
Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн ...-Б дугаар гэрээгээр зээлийн гэрээний хугацааг 10 сараар сунгаж 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр болгон, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай 2020 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн ...-В дугаар гэрээгээр зээлийн гэрээний хугацааг 12 сараар сунгаж 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр болгон тус тус өөрчилсөн байна./хх-16, 17/
Дээрх зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээнүүдийн агуулгаас үзэхэд хариуцагч ...ий зээлийн үүргийг төлж дуусгах хугацаа нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, гэрээнд бичигдсэнээр 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дуусахаар байна.
Талуудын хооронд 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хийгдсэн ... тоот зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т Зээлдүүлэгч зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийг буцаан дуудах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч байгууллага нь ...тэй байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийг шаардаж байна.
Хариуцагч ... нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн хэмжээгээр биелүүлээгүй болох нь талуудын тайлбараар нотлогдож байх тул гэрээг цуцалсан өдрийг хүртэлх хугацааны нэхэмжлэгч байгууллагын шаардаж байгаа үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүүгийн үлдэгдлийг ... төлөх үүрэгтэй байна.
Харин нэхэмжлэгч байгууллага нь шүүхэд хандахдаа ...тэй байгуулсан зээлийн гэрээг цуцалсан байх ба гэрээг цуцлахад үүргийн харилцаа буюу гэрээний үүргээс үүдсэн шаардах эрх дуусгавар болдог байхад үүнээс хойшхи хугацаа буюу 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны хүүг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.
Иймд ...ээс үндсэн зээлийн үлдэгдэл 25 052 413 төгрөг, зээлийн хүү 4 768 881 төгрөг нийт 29 821 294 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 2 742 724 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зохигч талуудын хооронд хийгдсэн ипотекийн гэрээнд зааснаар ... тоот хаягт байрлах, 60 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөс дээрх үүргийн гүйцэтгэлийг хануулах шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т заасныг баримтлан ... 29 821 294 /хорин есөн сая найман зуун хорин нэгэн мянга хоёр зуун ерэн дөрвөн/ төгрөгийг гаргуулан ...-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 2 742 724 /хоёр сая долоон зуун дөчин хоёр мянга долоон зуун хорин дөрвөн/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан ... нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох ... тоот хаягт байрлах, 60 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг хуульд нийцүүлэн худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 436 089 төгрөгийн улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...ээс 377 256 /гурван зуун далан долоон мянга хоёр зуун тавин зургаан/ төгрөгийг гаргуулан ... ХХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН